Шилдэг
мөсөн баримал барих олон улсын “Art Meets Ice” уралдаан Финландын
Хельсинк хотын Коркеасаари амьтны хүрээлэнд наймдахь удаагаа явагдлаа.
Дэлхийн 14 орны 40 уран барималч ур чадвараа сорин өрсөлдсөн байна. Энэ
жилийн уралдааны ерөнхий сэдэв “Түүх” байсан бөгөөд энэ сарын 4-5-нд
болсон хувийн уралдаанд уран бүтээлчид “200 years ago” сэдвээр мөсөн
баримал барьж уралджээ.
Харин долоо хоногийн дараа 11-12-нд багийн тэмцээн болж, “Designed by Nature” сэдвээр өрсөлдсөн байна. Нэгдүгээр байрыг ОХУ-ын Иван Локтюхин, Вадим Полин нар эзэлсэн бол хоёрдугаар байрт Монголын уран бүтээлчид орсон байна.
Манай
уран барималч Цэрэндашийн Батмөнх, Алтанбаярын Одгэрэл нар “Солонгын
орон” мөсөн баримлаараа мөнгөн медаль авсан нь том амжилт байлаа.
М.Сугараа