“Coal Mongolia 2012” чуулга уулзалтыг “Bloomberg”-ээр цацах гэнэ
Уншсан 7480 vote 0 2012.01.23 16:45:55
Монголд хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын
төслүүдэд хөрөнгө оруулалт татах, байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилт
техник технологи нэвтрүүлэх, олон улсын харилцан үр ашигтай хамтын
ажиллагааг хөгжүүлэх зорилготой уг чуулганд АНУ, ОХУ, БНХАУ, Канад,
Австрали улсын Элчин сайд нар оролцоно. Энэ удаагийн чуулга уулзалтыг
дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нэгэн томоохон суваг болох
“Bloomberg” телевизээр анх удаа цацах гэж байгаа нь гадаадын нэр
хүндтэй, хүчирхэг хөрөнгө оруулагчдын сонирхлыг манай руу хандуулах
болно гэдгийг зохион байгуулагчид хэлэв.
Энэхүү арга хэмжээнд гадаад, дотоодын 700 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд
уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон 62 компанийн
тухай үзэсгэлэн гаргах аж. Мөн энэ үеэр нүүрсний салбарын шилдгүүдийг
шалгаруулах юм байна.