Бичлэгийн тоо 3,329

Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат, “Sweetymotion” хамтлагийнхан хамтран БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчууддаа “Sweetymotion and Chinba” тоглолтоо толилуулахаар эх орноосоо мордох гэж байхад нь холбогдлоо. Тоглолт энэ сарын 21-23-нд болно.

-Сайн байна уу, “Утасны анд” байна.

-Сайн уу. Бид БНСУ руу явах гээд нисэх онгоцны буудалд ирээд байна. Азийн орнууд Цагаан сараа тэмдэглэж байгаа энэ үед БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчууд маань биднийг ирж тоглооч гэж урьсны дагуу явж байгаа юм.

-Хэдэн удаа тоглох вэ?

-Бусан, Мугпу, Гуанжү зэрэг хотод тоглоно. Хамгийн сүүлд Сөүлд том тоглолт хийх юм. Энэ тоглолтыг урьсан тал зохион байгуулж байгаа. Бид заасан хугацаанд товлосон газарт нь дуулах үүрэгтэй.

-Харьд ажиллаж буй монголчууддаа ямар уран бүтээл толилуулахаар төлөвлөв?

-Эх орон, ээж, аав, элгэн садан чинь хүлээж байна, эргэж нэгдэе, олуулаа болоод Монгол Улсаа хөгжүүлье гэж уриалсан тоглолт хийнэ. Төрийн дууллаа хамтдаа дуулж омогшил, бахархал, эх оронч үзлийг нь сэрээнэ. “Давтагдашгүй” тоглолтын зарим хэсэг болон “Sweetymotion” хамтлагийн хуучны дуунууд хөтөлбөрт багтсан.

-БНСУ-д тоглочихоод АНУ руу явна гэж сонссон. Тэнд хэр удах вэ?

-АНУ-д гэрээтэй тоглолтууд байгаа. АНУ дахь бүх ажлаа дуусгаад Монголдоо бүрмөсөн ирэхээр шийдсэн.

-“Sweetymotion” хамтлагаар сонин сайхан юу байна даа?

-Энэ онд “Sweetymotion”-ы 15 жилийн ой тохиож байгаа. Ойн хүрээнд олон уран бүтээл хийхээр төлөвлөсөн. Шинэ цомгийн ажилдаа орсон. Дуунууддаа клип хийлгэж эхэллээ. АНУ-ын нэрт реппертэй хамтран дуулсан дуу шинэ цомогт орж байгаа. “Sweetymotion” хамтлаг гуравдугаар сарын 8-нд амплагид тоглолт хийнэ. Мөн ирэх намар ч тоглолт хийхээр төлөвлөсөн.

-Хамтарч дуулсан нэртэй реппер нь хэн бэ?

-Энэ дууны клипний зураг авах ажил дууссан. Удахгүй үзэгчдэд хүрнэ. Тэр үед хэн гэдгийг нь хараарай.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5704646/11a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1049 Хоёр монгол сүмоч жюүрёо зиндаанд дэвшлээ 2012-01-26 7292
1048 ИЛГЭЭМЖ НЬ ХААНА ЯВААГ УТАСНААСАА ХАРАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ [1] 2012-01-26 7954
1047 Хөх Монгол хамтлаг Монголд тоглоно 2012-01-25 8300
1046 Õóâèéí íîìûí ñàíòàé ìîíãîë îþóòàí 2012-01-25 8731
1045 ДАВОСЫН ЛИДЕРҮҮД монгол ноолуурыг дэлхийд сурталчилна 2012-01-25 8067
1044 МОНГОЛЫН АКРОБАТЧИД МОНТЕ КАРЛОГООС ХҮРЭЛ ЦОМ ХҮРТЛЭЭ 2012-01-24 7791
1043 Miss Asia Moscow-2012-д монгол бүсгүй түрүүлж байна 2012-01-24 8303
1042 Монголд олон улсын адал явдалт тэмцээн болно 2012-01-24 7460
1041 2013 онд Монгол Улсын эдийн засаг 22.9 хувиар өснө гэв 2012-01-23 7280
1040 “Coal Mongolia 2012” чуулга уулзалтыг “Bloomberg”-ээр цацах гэнэ 2012-01-23 7480
1039 Монголын олимпийн хувцас “Ванкувер-2010” музейд 2012-01-23 7827
1038 Эмнэлгүүдэд түргэн тусламжийн бүрэн тоноглосон машин гардуулав 2012-01-20 7557
» Б.ЧИНБАТ: МОНГОЛЧУУДЫГ ЭХ ОРОНДОО ИРЭХИЙГ УРИАЛСАН ТОГЛОЛТ ХИЙНЭ 2012-01-20 7911
1036 Монгол эдийн засгийн эрх чөлөөгөөрөө 81-т жагсав 2012-01-18 8554
1035 “Рио Тинто”-гоос илүү эх орондоо ажиллах нь бидний хувьд нэр төрийн хэрэг 2012-01-18 6897
1034 Сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2012-01-17 8046
1033 Монгол Улсын Ерөнхийлөгч монгол бичигтний уралдааны ялагчдыг урамшууллаа 2012-01-17 7787
1032 ОУВС-гийн мэргэжилтнүүд Монголд лекц уншина 2012-01-17 8391
1031 Монгол үндэстнүүд дуугаар нэгдэнэ 2012-01-16 7563
1030 С.МИЯАРАГЧАА: Шигшмэл бөхчүүдээс дахин шилдэг нь боллоо 2012-01-16 7111
배너신청
자생병원

배너신청