Бичлэгийн тоо 3,329

Олон улсын зэрэглэлийн “Future Mongolia 2012” үзэсгэлэн худалдаа Монголд болно. Манай улсын Засгийн газар, Германы Машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбооны дэмжлэгээр ирэх тавдугаар сарын 16-19-нд болох уг арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар энэ чиглэлээр туршлагажсан Германы “VF Messe GmbH” компани ажиллаж байна. Уул уурхайн машин техник хэрэгсэл, барилгын болон барилгын материал үйлдвэрлэх тоног төхөөрөмж, хөдөө аж ахуй, хот тохижилт, байгаль орчин, эрчим хүч, замын хөдөлгөөний техник хэрэгсэл үйлдвэрлэдэг, борлуулдаг олон улсын томоохон аж ахуйн нэгж, байгууллага энэ үеэр үйл ажиллагаагаа сурталчилна.

Үзэсгэлэнг зохион байгуулагч тус компанийн захирал, ноён Штефан Фишер тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр улстөрч, дипломатч, бизнес эрхлэгчдэд мэдээлэл өгч, үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй компаниудыг мэдүүлэг, сурталчилгаагаа өгөхийг уриалав. Олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцох сонирхлоо Ази, Европ, Америкийн нэр хүндтэй компаниуд илэрхийлж, бүртгүүлээд эхэлжээ. “Монголын компаниуд ч үйл ажиллагаагаа олон улсад сурталчлах боломжийг алдахгүй гэж найдаж байна. Үзэсгэлэн худалдааны үр дүнд Монголын компаниуд гадаадынхантай холбоо тогтоож, үйл ажиллагаагаа өргөтгөх боломжтой.

Олон улсын зэрэглэлийн үзэсгэлэнгээс бизнес эрхлэгчид маш чухал боломжуудыг олж хардаг” гэж ноён Штефан Фишер хэлэв. Зохион байгуулагчид үзэсгэлэнд 100-120 компани оролцоно гэж тооцоолсон ч энэ тоо давах нь тодорхой болжээ. Тиймээс БуянУхаа дахь спорт цогцолборт 3000 ам.метр талбайд уг үзэсгэлэнг зохион байгуулахаар төлөвлөснөө өргөжүүлж, талбайг нэмэгдүүлсэн байна.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5668468/f77/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1029 Н.БАЯРАА "ЛОНДОН 2012"-ЫН ГАЛЫН ШУГАМД ӨРСӨЛДӨНӨ 2012-01-16 7632
1028 “Mongolia Open-2012” өндөр чансаатай болно 2012-01-11 7081
1027 Зам барилгын салбарыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2012-01-11 7411
» Олон улсын зэрэглэлийн үзэсгэлэн Монголд болно 2012-01-11 7162
1025 39 сум түргэний машинаа шинэчлэв 2012-01-10 7732
1024 “DOZ”-ийн Дооёо 2012-01-10 7455
1023 Чингис хааны төрсөн өдрийг “Монгол бахарлын өдөр” болгов 2012-01-10 8314
1022 Дэлхийн морин хуурчид Монголд саатна 2012-01-06 7515
1021 Э.БАДАР-УУГАН: СПОРТОО ОРХИДОГ Ч ЮМ УУ ГЭЖ БОДОХ ҮЕ БАЙСАН 2012-01-06 7303
1020 Монголын Хөрөнгийн биржийн шинэчлэл дэлхийн шилдэгт шалгарлаа 2012-01-06 7272
1019 ЗАВХАН “ЭКО ЭЛЧ АЙМАГ”-ААР ШАЛГАРАВ 2012-01-05 7571
1018 НАРАН УРГАХ ДОРНЫН ТАЛ РУУ ШИНЭ ОНГОЦ НИСЭЖ ЭХЭЛЛЭЭ 2012-01-05 8324
1017 Хаадын ургийн овгийг тунхагласан хамгийн том хаалга сүндэрлэжээ 2012-01-04 8178
1016 “Хөх ган” Хятад руу 300 тонн ангижруулсан төмөр экспортолно 2012-01-04 8214
1015 ДЭЛХИЙН БОЛООД МОНГОЛЫН АНХНЫ МӨНГӨН ДЭВСГЭРТ 800 ЖИЛИЙН НАСТАЙ 2012-01-04 8516
1014 800 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ ХОСГҮЙ ӨВ МОНГОЛДОО ЭРГЭН ИРЛЭЭ 2012-01-03 7836
1013 Энэ жилийн төгсөгчид кирилл, монголоор бичсэн гэрчилгээ, диплом авна 2012-01-03 9591
1012 Монголын түүхийн таван гол дурсгалыг кирилл бичигт буулгав 2012-01-03 7841
1011 ХОВОР ОЛДВОР ОЛЖ, УЛСЫН САНД ТУШААСАН ИРГЭДИЙГ УРАМШУУЛЛАА 2011-12-28 9191
1010 Дорноговийн төмрийн хүдрийг 2013 оноос экспортолно 2011-12-28 7415
배너신청
자생병원

배너신청