Засгийн газраас Кэмбрижийн ерөнхий боловсролын сургалтын хөтөлб өрийг дунд сургуулиудад нэвтрүүлэх туршилт сургалтыг эхлүүлэх болсноо БСШУны сайд Ё.Отгонбаяр өчигдөр мэдээллээ. Тэрбээр “Ийм зорилгоор шинээр хоёр дунд сургууль байгуулж байна.
Мөн ирэх гурван жилд бүх аймаг, нийслэлийн дүүрэг тус бүрээс нэг, нийт 30 сургууль уг хөтөлбөрийн дагуу хичээллэж, 2015 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын бүх сургууль тус хөтөлбөрт шилжих юм. Ингэснээр Монголын хүүхдүүд эх орондоо олон улсын стандартад нийцсэн боловсрол эзэмшиж, төгсөөд гадаадын нэртэй их, дээд сургуульд шууд элсэх боломж бүрдэнэ” гэв.
Кэмбрижийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх хоёр дунд сургуульд энэ хичээлийн жилд долдугаар ангид 80, наймдугаар ангид 80, есдүгээр ангид 105 сурагч элсүүлэх аж. Мөн хичээл заах багш, боловсон хүчнийг энэ сарын 27-ноос өмнө сонгон шалгаруулах юм.
Үүнээс гадна сонгогдсон 30 сургуулийн тав, аравдугаар ангийн сурагчдад математик, англи хэл, байгаль шинжлэл, хими, физик, биологи, газар зүй, түүхийн хичээлийг Кэмбрижийн сургалтын хөтөлб өрөөр шинэчлэн заана.
Харин 2018 онд Кэмбрижийн итгэмжлэгдсэн төлөөл өгчид сурагчдаас шалгалт авах, сорил явуулах журмаар хөт өлб өрийг дүгнэх гэнэ. Шалгалтаа амжилттай өгвөл манай төгсөгчид дэлхийн нэр хүндтэй их, дээд сургуульд элсэх эрх авна. Гэхдээ Кэмбрижийн сургалтын хөтөлб өрийг сурагчдад заах төвшний багш, боловсон хүчин манайд маш цөөн гэдгийг салбарын сайд онцолж байв.