Бичлэгийн тоо 3,329


Кикбоксын шилдэг тамирчдын нэг Ө.Гантөмөр Америкт болсон кёкүшинкай каратэгийн нээлттэй тэмцээнд аваргалсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Түүнийг эх орондоо ирээд байхад нь уулзаж ярилцлаа.

-Юуны өмнө оролцоод ирсэн тэмцээнийхээ талаар бидэнд сонирхуулна уу?

-АНУ-ын Невада мужид болсон кёкүшинкай каратэгийн Америкийн нээлттэй тэмцээнд оролцоод ирлээ. Энэ тэмцээнд дөрвөн улсын тамирчид хүч сорьсон. Бидний хувьд насанд хүрэгчдийн ангилалд хоёр тамирчинтай яваад алт, хүрэл медаль хүртсэн. Мөн тэнд үйл ажиллагаа явуулдаг “Дашаа дожо”-гийн хүүхдүүд нас насныхаа ангилалд тун амжилттай оролцлоо.

-Кёкүшинкай каратэгийн онцлогийн талаар тайлбарлаж өгнө үү? Таны хувьд хэд ялж, алтан медаль хүртсэн бэ?

-Кёкүшинкай каратэ нь толгой руу гараар цохихгүй, хазахгүй, зууралдахгүй. Мөн тохойгоор цохиж болохгүй. Бусдыг нь бол зөвшөөрдөг онцлогтой. Бие, толгойн ямар ч хамгаалалтгүй, нүцгэн гараараа тоглодог, каратэгийн хамгийн хүнд төрөл юм. Өвдөлт мэдрүүлсэн хүчтэй цохилтод хагас оноо өгдөг. Харин шууд хүнд цохилтоор унагаавал бүтэн оноо өгнө. Саяын тэмцээн 70-аас доош, 70-80 кг, 80-аас дээш гэсэн гурван жингийн ангиллаар явагдсан. Миний хүч үзсэн 70-аас доош кгын жинд найман тамирчин орсноос би гурав ялж, түрүүллээ. Дандаа америкчуудтай тулалдсан. Тэд надаас өндөр, мөч урттай. Тийм хүмүүстэй тоглоход эвгүй байдаг юм. Гэхдээ би өмнө нь энэ төрлөөр хичээллэж байсан туршлагатай болохоор гайгүй оролцлоо. Эхний тамирчнаа нэгдүгээр үед элгэнд нь цохиж унагаасан. Тэр тамирчин хөлийн хүч сайн хэрнээ цохилт даах чадвар муу юм билээ. Дараагийн өрсөлдөгчөө кидан буюу гуянд нь өшиглөж, нэгдүгээр үед ялсан. Харин аваргын төлөө өрсөлдөгчөө гурван удаа унагааж, хүнд цохилтоор ялсан. Ер нь кёкүшинкай каратэ дотроо олон хуваагдсан. Сая миний орсон тэмцээн америк кёкүшинкай каратэ нь юм.

-Яагаад ийм олон хуваагдсан юм бэ? Дэлхийд хамгийн хүчтэй хөгжиж байгаа нь ямар төрөл байна?

-Кёкүшинкай каратэг үндэслэсэн хүн нь нас барахдаа шавьдаа гэрээсэлж үлдээсэн юм билээ. Гэтэл шавь нараас нь илүү дантай багш нар тэдэнд захирагдахгүй гээд салаад явсан. Одоо кёкүшинкай каратэгийн 5-6 урсгал б а й н а . Эдгээрээс хамгийн том нь япончуудын авч яваа Мацү групп.

-Манай нөгөө тамирчин юу болсон бэ?

-О.Хонгорзул хүнд жинд хүрэл медаль авсан. Эхлээд Америкийн тамирчныг ялсан ч дараа нь гэмтэл нь сэдэрсэн юм. Тэгээд дараагийн тоглолтдоо хожигдчихсон. Харин манай өсвөрийн тамирчид ёстой балласан. Э.Билэгт гээд таван настай хүүхэд гэхэд өөрөөсөө ах гурван хүүхдийг ялж, мөнгөн медаль авах жишээтэй. Манай хүүхдүүд нийтдээ таван алт, дөрвөн мөнгөн медаль авч, багаараа түрүүлсэн. Энэ хүүхдүүд бүгдээрээ “Дашаа дожо”-д хичээллэдэг юм.

-Тэр дожонд нь дан монгол хүүхдүүд хичээллэдэг юм уу?

-Америкт амьдардаг монгол хүүхд үүд хичээллэдэг. М.Дашмягмар гэдэг залуу дөрвөн жилийн өмнгө үүсгэн байгуулсан юм билээ. Гардан тулааны ОУХМ Ё.Отгонбаяр хамт ажиллуулдаг юм. Тэнд зөвхөн монголоор ярьдаг. Америкт төрөхөөсөө эхлээд байчихсан хүүхдүүд Монголоороо ярьж чаддаггүй. Харин энд яваад монгол хэлээ маш хурдан сурч байсан. Ноднин намайг энэ тэмцээнд оролцоход Монголоороо огт ярьж чаддаггүй байсан хүүхэд сая очиход маш сайн ярьдаг болсон байна лээ. Бас секцэнд яваад хүүхдүүд хүмүүжилтэй болж байна гээд эцэг, эхчүүд нь ч дуртай байдаг гэсэн.

-Та өмнө нь тулааны өөр төрлөөр хичээллдэг бай сан. Томхон амжил туудаасаа сонирхуулбал?

-2005 онд Монголд анх удаа К1-ийн гранприг авчирч байлаа. Ер нь К1-д манайхаас Ж . Нарантунгалаг , Ц.Амарбаясгалан, Д.Бямбадорж, М.Нандин-Эрдэнэ зэрэг хэдхэн тамир чин орсон. Эднээс Ж.Наран тунгалаг бид хоёр ялалт авч байлаа. Мөн нэг хэсэг бүх Японы кикбоксын холбоонд тоглож үзсэн. Тэндээ ялаад байвал аварга болтлоо тоглоно. Мөн хожлынхоо хэрээр чансаа нь ахидаг юм. Яг л мэргэжлийн бокс шиг. Даанч ид тоглож байх үедээ гараа хугалаад цааш явж чадаагүй. Уг нь тууштай явсан бол гайгүй амжилт гаргах байсан гэж боддог. Надад хожигдож байсан нөхөр аварга болсныг хараад ингэж бодсон юм.

-Боксын тэмцээнүүдэд хааяа орж харагддаг.

-Боксын тэмцээнд долоон удаа орсон. Нэг ч удаа түрүүлж үзээгүй, дандаа мөнгө авч байсан. Харин Баянзүрх дүүргийн спартакиадад нэг түрүүлсэн юм байна. М.НандинЭрдэнэд нэлээн хэд ялагдсан даа. Сонирхогчдын бокст насны хязгаар нь 34 байдаг. Би ирэх жил 34 хүрнэ. Тиймээс дараа жил нэг үзээд ялдъя гэж бодоод байгаа. Уг нь сүүлийн үед боксын шүүлт гоё болсон. Урьдынх шиг хүрэнгүүт оноо өгөхгүй. Бас гурван минутаар гурван үе тоглох нь надад илүү тохирно.

-Та Монголын тулааны шилдэг тамирчдын холбооны тамирчин гэж явдаг. Танай холбоо ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Монголын шилдэг тулаанчдыг цугуулж, олон улсын тавцанд гаргах нь бидний зорилго. Ямар ч төрлөөр тэнцүүхэн үзчихдэг олон талын чадвартай тамирчин төрүүлэхийн төлөө ажилладаг юм. Энэ жил манайх дөрвөн цуврал тэмцээн хийсэн. Хятадын файтингийн тамирчидтай халз тулаан зохион байгуулж, 3:0-ээр ялсан юм.

-Ойрын үед ямар тэмцээнд оролцохоор төлөвлөж байна?

-Энэ жил Америкт Мацү группийн том тэмцээн болно гэсэн. Тэнд орох санаатай.

-Ийш тийшээ явахад зардлаа яаж зохицуулдаг вэ?

-Мэдээж бидэнд ивээн тэтгэгч хэрэгтэй. Энэ жил манай найз О.Хонгорзул, мөн Цахилгаан тээвэр компанийн захирал Жаргалсайхан ах надад зардал мөнгөөр тусалсан. Мөн бэлтгэл хангалцаж өгсөн найз нартаа баярлаж байна. Би эндээс явахдаа цагийн зөрүүндээ дасах гэж өглөөний дөрвөн цагаас бэлтгэл хийдэг байлаа. Тэгэхэд Батжаргал, Ж.Нарантунгалаг, Ч.Наранбаатар гэсэн найз нар маань ирж бэлтгэл хангалцсан. Үүрээр босч, хүний бэлтгэлийг хангалцах хүн тийм ч олон байхгүй байх. Энэ хэдтэйгээ бэлтгэл хийж байгаад очихоор америкчуудын гарын цохилт инээдтэй санагдаж байгаа юм. Би тэмцээн, уралдаан гээд гэртээ тогтох нь ховор хүн. Энэ үед ар гэрийн бүх асуудлыг зохицуулж ирсэн хань Г.Мөнгөнзаяадаа баярлалаа гэж хэлье.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4954663/87f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
749 “ХАНИЛСНААС ИЛҮҮ АМРАГ” 2011-08-16 7725
748 Энхийн наадам зохион байгуулах Засгийн газрын тогтоол гарчээ 2011-08-16 7594
747 Мөнгө өгөөгүйгээс зодуулсан залуу эмнэлгийн үүдэнд нас барав 2011-08-15 7477
746 У.МӨНХ-ЭРДЭНЭ АЗИЙН АВАРГА БОЛЖ, МОНГОЛ БАГААРАА ДӨРӨВТ ОРОВ 2011-08-15 6054
745 Хакүхо Монголд гүүр бэлэглэнэ 2011-08-15 6681
744 “Ice Top”-ын гишүүний хэрэг 10 гаруй жил хорих хуультай 2011-08-12 6968
743 Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй усыг 98 хувь цэвэршүүлнэ 2011-08-12 6388
742 Хоригдлоо алдсан дарга нарыг ажлаас нь чөлөөллөө 2011-08-12 6027
741 А.Батцэцэг Азийн аварга болов 2011-08-11 5833
740 ШАТАХУУН ИМПОРТЛОГЧИД ЭБЭХЯ-НЫХНЫ ҮГЭНД ОРСОНГҮЙ 2011-08-11 5719
739 СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ ИНФЛЯЦТАЙ УЯЛДУУЛЖ НЭМЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЖЭЭ 2011-08-11 5863
738 Кэмбрижийн сургалтын хөтөлбөрийг хоёр дунд сургуульд хэрэгжүүлэхээр болов 2011-08-10 6292
737 Х.Цагаанбаатарыг “Оюутолгой” ивээлдээ авав 2011-08-10 5514
736 Б.Болор: Английн шүүх Засгийн газраасаа хараат бус биш гэдэг нь харагдлаа 2011-08-10 5403
735 ААВУУД ӨӨРЧЛӨГДӨХ ЦАГ БОЛСОН 2011-08-09 5697
734 Улаанбаатар CNN-ийн дуранд буулаа 2011-08-09 5832
733 Солонгосын иргэн монголчуудыг залилжээ [2] 2011-08-09 5995
732 Хууль бусаар алт олборлосон хэргийг Монголд анх удаа шийдвэрлэлээ 2011-08-08 6084
731 Монголоос Н.Энхболд л ОУПХ-нд хамгийн өндөр алба хашжээ 2011-08-08 6216
» Ө.ГАНТӨМӨР:ДАНДАА АМЕРИКЧУУДЫГ ЯЛЖ ТҮРҮҮЛСЭН 2011-08-08 5827
배너신청
자생병원

배너신청