Бичлэгийн тоо 3,329

“Лондон-2012” олимпийн эрх олгох босго жил хамгийн анхны олимпийн эрхийг манайхаас марафон гүйлтийн тамирчин Бат-Очирын Сэр-Од эх орондоо авчирлаа. Олон улсын хөнгөн атлетикийн холбоо (IAAF)-ноос баталсан болзол ёсоор олимпийн эрх олгох цуврал тэмцээнүүд дөрөвдүгээр сарын 1-нээс албан ёсоор “хаалга”-аа нээж, олон орны марафончид шандас сорих аяндаа мордсон билээ.

“IAAF Golden Label” буюу нийт 17 марафон уралдаанд “айргийн арав”-т шалгарвал “Лондон-2012”-т оролцох эрхийн бичгээ өвөртлөх хатуу журамтай ажээ. Мөн энэ зуны наймдугаар сарын сүүлчээр БНСУын Дэгү хотноо “хөшгөө нээх” ДАШТ-ий эхний 20-д барианд орсон гүйгч бас дээрх эрхэм болзлыг хангах учиртай байлаа. Гэвч “Афин-2004”, “Бээжин-2008” олимпод хоёронтаа хурд сорьсон ГовьАлтайн хөвүүн амжилтаа ахиулан ахиулсаар энэ удаа бүр эхний оролдлогоороо шууд “А” зэрэглэлийн эрхийг Кени, Бразил, Этиоп, Марокко, ОХУ, Австралийн тамирчдын хамт гуйж биш гуядаж авсан нь бахархалтай.

“Хүч” спорт хорооны тамирчин, 30 настай Б.Сэр-Од энэ удаа 2 цаг 11 минут, 35 секунд хурдалж, (Өмнөх рекорд нь 2.12,46) улсынхаа дээд амжилтыг шинэчилж, Африкийн “хүн хар гөрөөс”-нүүдээс монгол гүйгч огт дутахгүй гэдгийг дэлхийд нотлон харууллаа. Ийнхүү “Лондон-2012” олимпийн эрхийн үүд дөрөв дүгээр сарын 17-нд нээгдэн, манай бу сад төрлийнхөн энэ замаар гал цогтой урагшилж, өнөр бүлээрээ олимпийн наадмыг зорих болтугай. “Бээжин-2008”-ын өмнөх “Good Luck” олон улсын сорилт тэмцээнд зовхи нь өөдөө Сэр-Од хамгийн түрүүнд “Шувууны үүр” цэнгэлдэхэд цойлон барианд орж, алтан медалиар энгэрээ мялаан, Монголын олимпийн алтан замыг зассан бол энэ удаа ч Лондоны замаас нь “Лондон-2012” олимпод уралдах хамгийн анхны эрхийн бичгийг эх орондоо авчирч буй нь туйлын билэг дэмбэрэлтэй.

ЭРЭГТЭЙ

1.Эммануэль Мутай (Кени) 2:04.40

2.Мартин Лел (Кени) 2:05.45

3.Патрик Макау (Кени) 2:05.45

4.Марлисон Гомес дос Сантос (Бразил) 2:06.34

5.Цегае Кебеде (Этиоф) 2:07.48

6.Жавад Гариб (Марокко) 2:08.26

7.Абдеррахим Бурамдане (Марокко) 2:08.42

8.Дмитрий Сафронов (ОХУ) 2:09.35

9.Бат-Очирын Сэр-Од (Монгол) 2:11.35

10.Майк Шелли (Австрали) 2:11.38

ЭМЭГТЭЙ

1.Мари Кейтани (Кени) 2:19.19

2.Лилия Шобухова (ОХУ) 2:20.15

3.Эдна Киплагат (Кени) 2:20.46

4.Безунеш Бекеле (Этиоф) 2:23.42

5.Ацеде Байса (Этиоф) 2:23.50

6.Юкико Акаба (Япон) 2:24.09

7.Ирина Микитенко (Герман) 2:24.24

8.Жессика Аугусто (Португал) 2:24.33

9.Аберу Кебеде (Кени) 2:24.34

10.Мария Коновалова (ОХУ) 2:25.18


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4451128/02b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
549 Гар аргаар алт олборлогчид нэгнийхээ аминд хүрэв 2011-04-19 6556
548 УДТАЛ ХҮЛЭЭСЭН ПАРК МИНЬ САЙН БАЙНА УУ 2011-04-19 6367
547 Хилээр хоёр кг алт гаргахыг завдав 2011-04-18 6391
546 Цэрэг татлага эхэллээ 2011-04-18 6437
» МАРАФОНЧ Б.СЭР-ОД “Лондон-2012” олимпийн хамгийн анхны эрхийг “Лондоны марафон”-оос хүртлээ 2011-04-18 5751
544 Хятад ажилчин амиа алдав 2011-04-16 6961
543 БНАСАУ-д монгол хүүхэд мэндэлжээ 2011-04-16 7797
542 “Лондон-2012” олимпийн наадмын 4700 медалийг Монголоос “нийлүүлнэ” 2011-04-15 6441
541 Б.АНГИРМАА: ГЭРЭЭГ СУНГАХ ЭСЭХИЙГ ОДОО ХЭЛЭХ БОЛОМЖГҮЙ 2011-04-15 6649
540 Хөвсгөлд гурван ихэр хурга гарлаа 2011-04-15 6155
539 “Лондон-2012”-ын медалийг бэлдцийг Оюу Толгойгоос олборлоно 2011-04-14 6719
538 ДОХ-той эхээс төрсөн гурван хүүхэд эрүүл бойжиж байна 2011-04-14 7022
537 “ХУАН ЖУ ГЭГ” МОНГОЛД ИРЛЭЭ 2011-04-14 8284
536 Далайд гарцгүй орнуудын хөгжлийн төвийг оны эцэст байгуулна 2011-04-12 6625
535 Нөөцийн махны үнийг бууруулна 2011-04-12 6283
534 Элсэлтийн шалгалтын хуваарь гарлаа 2011-04-12 6960
533 Нутаг нэгтнээ хөнөөсөн хэргийг Сөүлийн цагдаа шалгаж эхлэв 2011-04-12 7557
532 Гурван хүнийг автобусаар дайрчээ 2011-04-08 7815
531 МОНГОЛЫН ОД НОМИНЖИН ПЕТА(PETA)-гийн ШИНЭ СУРТАЛЧИЛГААН ДЭЭР ГАРАВ 2011-04-08 7848
530 Монгол Улсыг жагсаалтаас хасах асуудлыг хэлэлцэж эхэллээ 2011-04-08 8000
배너신청
자생병원

배너신청