Бичлэгийн тоо 3,329
Хөвсгөл
аймгийн Баянзүрх сумын Хайс багын малчин Г.Баяраагийн шар халзан хонь
өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр гурван ихэр хурга гаргажээ.
Г.Баяраагийн эхнэр Д.Жаргал “Мал хувьчлах үед манайд хар халзан хонь
ногдсон юм. Тэр хонь ихэрлэдэг. Үр төл нь ч одоо ихэрлэсээр байна.
Хэдэн жилийн өмнө энэ хонины эх нь өвлийн эхэн сарын дундуур хашааныхаа үүдэнд гурван ихэр хурга гаргасан. Харамсалтай нь хурганууд хүйтэнд өедчихсөн. Гэсэн ч тэр жилийнхээ намар дахиад хургалсан. Үнэхээр буянтай мал даа” гэв. Шар халзан хонь жилбэтэй төллөсөн болохоор нэг л хургыг нь ишиггүй ямаанд авахуулж байгаа аж.