“Лондон-2012” олимпийн наадмын 4700 медалийг Монголоос “нийлүүлнэ”
Уншсан 6441 vote 0 2011.04.15 11:33:12“Оюутолгой” зөвхөн Монголынх бус дэлхийн брэнд болох цаг тун ойрхон байна. Учир нь “Лондон- 2012” зуны олимпийн наадмын алт, мөнгө, хүрэл гээд нийт 4700 гаруй багц медалийг Монголын үсрэнгүй хөгжлийн нэгэн хөдөлгүүр болсон Оюутолгойн ордоос олборлосон алт, зэс, мөнгөний хүдрээр хийхээр болсныг “Лондон- 2012” олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос өнгөрсөн лхагва гаригт албан ёсоор мэдэгдлээ.
Медалийн орцыг Оюутолгойгоос ийн нийлүүлэх гэрээг “Лондон-2012- ”-ыг зохион байгуулах хороо болон “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Том Албанез нар өчигдөр үзэглэв. Орчин үеийн олимпийн нэг алтан медальд зургаан грамм алт ордог аж. Том Албанезийн хэлсэнчлэн энэ бол монголчуудын бас нэгэн бахархал бөлгөө.
Монголын Оюутолгойгоос”угшилтай” алт, мөнгө, хүрэл медалийн төлөөнөө дэлхийн спортын ертөнцийн жинхэнэ элитүүд өрсөлдөж, тэдний энгэрт “монгол медаль” гялалзаж үүрдийн бахархал нь болно гэдэг гайхамшигтай.