Бичлэгийн тоо 3,329

 Монголын уран нугараач охид АНУ-ын үзэгчдийг тоглолтоороо гайхшруулж, “Wendy Williams”-ын шоунд оролцон, “New York Times” сонины тэргүүн нүүрэнд зургаа татуулсан баяртай мэдээг дуулгая. “X roses” студийн уран нугараач охид есдүгээр сараас эхлэн АНУын “Apple” цирктэй хамтран ажиллаж, аялан тоглолтод нь оролцож байгаа юм билээ.

Олон улсын уралдаан, тэмцээнд өндөр амжилт гаргасан жүжигчдийг урилгаар ажиллуулдаг энэ циркийн “Dance on” хөтөлбөрт Б.Уянга, Ц.Алтанцэцэг, Б.Алтжин, Б.Ихэрцэцэг, Б.Золбоо нар ажиллаж байгаа юм. Тэдний багш соёлын тэргүүний ажилтан Т.Будтай цахим өртөөгөөр холбогдож энэ талаар тодрууллаа.

-Сайн байна уу, уран бүтээл амжилттай юу?

-Бидний тоглолт амжилттай үргэлжилж байна. Ирэх сарын 9-нийг хүртэл Нью-Йорк хотод тоглох юм. АНУ-ын үзэгчид манай нугараачдын тоглолтыг маш өндөр үнэлэн хүлээн авч байна. “New York Times” сонинд ч гэсэн энэ талаар мэдээлж, охидын зургийг эхний нүүрэндээ гаргасан.

-Бас телевизийн шоунд оролцсон гэв үү?

-Тийм ээ. Алдартай жүжигчид, дуучдыг урьж ярилцлага авдаг “Wendy Williams”-ын шоунд оролцож, олон хүнд уран бүтээлээ хүргэх завшаан тохиолоо. Мөн NBC телевизид ярилцлага өгсөн.

-АНУ-д хэр удаан ажиллах вэ?

-2011 он хүртэл ажиллах гэрээ хийсэн.

-“Apple” цирк АНУ-д хэр алдартай вэ. Та нар ямар, ямар улсын циркчидтэй хамтран ажиллаж байна вэ?

-“Apple” цирк 1974 онд байгуулагдсан. Жил бүр шоугаа өөрчилдөг ба “Dance on” бол 33 дахь хөтөлбөр нь. Энд хятад, орос, болгар, кени, америк, герман, франц жүжигчид ажилладаг.

-Өдөрт хэдэн удаа тоглодог вэ?

-Өдөрт ихэвчлэн нэг удаа, хааяа хоёр тоглолттой байдаг.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3940563/78f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
» Монголын уран нугараачид америкчуудыг гайхшруулж байна 2010-12-03 8281
308 Цагдаа, хамгаалалтын ажилтнуудад халдсан хятадуудыг буцаажээ 2010-12-03 6488
307 Өвөрмонголд бүлэг дээрэмчдийг барив 2010-12-02 7810
306 400 айлыг орон сууцанд оруулна 2010-12-02 7627
305 Төрийн албаны мэргэшлийн шалгалт маргааш эхэлнэ 2010-12-02 7231
304 Хакүход шагналаа өгнө 2010-12-01 6483
303 “Хэл, хил, мал гурав” цэнгүүн болно [1] 2010-12-01 7048
302 “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ өнөөдөр Улаанбаатарт хуралдана 2010-12-01 6138
301 ГАДААДЫН ИРГЭДТЭЙ ХОЛБООТОЙ ЖУРМУУДЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА 2010-11-30 8245
300 Бөхчүүд нийтийн дууны бүсгүйчүүдтэй хамтран дуулна 2010-11-30 6653
299 Чингис, Өгөөдэй, Хубилай хаад Төрийн одонд мөнхөрнө 2010-11-30 6702
298 ЯЗГУУР УГСААГААРАА БАХАРХСАН НААДАМ 2010-11-26 7893
297 Монгол иргэд эрүүл байгааг Сөүлээс мэдэгдэв 2010-11-26 7765
296 ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ 2010-11-25 6194
295 ХЭРЦГИЙГЭЭР АМИА АЛДСАН ИРГЭНЭЭ МОНГОЛЫН ТӨР МАРТЧИХААД БАЙХАД ДЭЛХИЙ НИЙТ АНХААРСААР 2010-11-25 7483
294 Хар тамхи зөөсөн М.Ойгонбаярыг 15 жил хорих ялаар шийтгэв 2010-11-25 6125
293 Онц ноцтой хэргийг илрүүлэхийн тулд өдөр шөнөгүй ажиллаж эхэлжээ 2010-11-24 8160
292 Хүсэн хүлээсэн алтыг Г.Мандахнаран авчирлаа [1] 2010-11-24 7295
291 Солонгосчуудыг албадан гаргалаа 2010-11-24 7805
290 Н.Алтанхуяг С.Эрдэнэд золтой л зодуулаагүй 2010-11-23 6153
배너신청
자생병원

배너신청