Бичлэгийн тоо 3,329
БНСУ-ын иргэд өнгөрсөн сард манай улсын хуулийг зөрчснөөс тагнуулын байгууллагад шалгагдаж байсан юм. Тус улсын 13 иргэн Монгол Улсын хилээр 13 кг алт нууж авч гарах гэж байгаад баригдсан.
Тэднийг хэнээс алт авч, нууж гаргах гэж байсан хэчнээн удаа ийм хэрэг үйлдсэнийг тогтоохоор шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээлэв.
Дээрх хэрэг гарсаны дараахан тус улсын дөрвөн иргэн хуурамч бичиг баримт ашиглан Замын-Үүд боомтоор улсын хил зөрчиж орж ирсэн юм.
Тэднийг ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст шалгаж байгаад саяхан хэргийг нь хэрэгсэхгүй болгож солонгос иргэнийг албадан нутаг буцаасан байна.