Монголчууд
1974 оноос эхлэн Азийн наадамд оролцож ирсэн билээ. Тэр жил
Д.Цэрэнтогтох, Х.Баянмөнх гэсэн үндэсний бөхийн аваргууд маань Ираны
тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлснээс хойш монголчууд Азийн наадмаас
алтан медалийн цувралаа тасалж үзээгүй. Харин энэ жил БНХАУ-ын Гуанжоу
хотноо болж буй XVI Азийн наадамд манайхан амжилт муутай оролцож,
хараахан алтан медаль авч амжаагүй байсан. Гэхдээ алт мөрөөдсөн
монголчуудын хүсэл өчигдөр биелж, чөлөөт бөхийн 60 кг-д хүч сорьсон ОУХМ
Г.Мандахнаран учраа бүрээ буулгаж авсаар аваргын алтан медаль хүртлээ.
Түүний хувьд сугалаа хатуу талдаа таарсан. Манай хүн эхлээд Ираны бөх С.Ахмадитай барилдах сугалаа татсан юм. Энэ барилдаанд Мандахнаран 3:1, 1:4, 2:0-ээр ялалт байгуулж, шөвгийн наймд үлдсэн. Үүний дараа Йемений А.Фарханыг 2:0, 7:0-ээр түвэггүй сөхрүүлж, их шөвөгт шалгарсан юм. Улмаар хэсгийн аваргын төлөө Хятадын Гао Фентэй таарч, гурван үеийн барилдаанд 0:1, 2:0, 3:1-ээр хожлоо. Ингэснээр манай бөх дор хаяж мөнгөн медаль хүртэх нь тодорхой болжээ.
Өчигдөр 19.10 цагаас алтан медалийн төлөөх барилдаан болсон. Японы бөх Хироуки Ода түүнтэй алт булаалдахаар шалгаран үлдээд байв. Г.Мандахнаран эхний үед тааруухан барилдаж 0:3-аар ялагдсан. Харин дараагийн хоёр үед санаачилгыг гартаа авч, 4:2, 7:1-ээр ялснаар Монголын багийн анхны алтан медалийг авчирлаа.
Түүнчлэн энэ өдөр эрчүүдийн 55 кг-д
зодоглосон Д.Цогтбаатар хүрэл медалийн төлөө барилдаанд ялагджээ. Манай
хүн эхлээд Энэтхэгийг бөхийг ялсан ч дараа нь Ардчилсан Солонгосын бөхөд
гурван үед барилдаад дийлдсэн байна. Улмаар дагах барилдаад Филиппиний
бөхийг буулгаж авсан ч хүрлийн төлөө Японы Ясухиро Инабаг барсангүй.
Хоёр мөнгө, зургаан хүрэл медальтайгаар 27-р байрт жагсаж байсан монголчууд нэг алтан медальтай болсноор 17-р байр руу дэвшчээ.
Ex ornii xuu chamdaa unexeer ix bayarlalaa. Xajuugaar ni ene zuarag bur setgel xodolgood nudnii nulims unexeer garch baina shuu. Mongoliin maani tuuxend torj garsan 2r CHINGIS ASA ix avarga maani orgoxoos oor yax ve EX ORNII XUU CHAMAIG