Монголчуудын гарын урыг мэдрүүлсэн модон эдлэлүүдийг дэлгэлээ
Уншсан 6924 vote 0 2010.11.22 18:16:00 Дэлхийд
гайхуулсан монгол гэрээс өгсүүлээд дүнзэн байшин, мебель тавилга, бэлэг
дурсгалын сийлбэрэн эд зүйлсийг дэлгэсэн үзэсгэлэн “Мишээл экспо” төвд
өнгөрсөн баасан гаригт нээгдлээ. Оюун ухааныг хөгжүүлэгч оньсон тоглоом,
модоор бүтдэг үндэсний хөгжмийн зэмсгийн зэрэгцээ мод боловсруулах
суурь машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл ч дэлгэжээ.
“Kitchen All”, “Хос мод” зэрэг үйлдвэрийн европ стандартын дагуу урласан гал тогооны иж бүрдэл гэрийн эзэгтэй нарыг хуйлруулахаар аж. Өмнө нь зөвхөн киноноос л үзэж байсан хувцасны өрөөний шүүгээ гээд монголчууд тэднээс дутахгүй зүйл хийж чаддаг болсныг гэрчлэх бүтээлүүд энд цөөнгүй байлаа. Уг нь манай улсын нийт газар нутгийн 6.7 хувийг ой эзэлдэг юмсанж.
Гэтэл жилдээ 20 гаруй сая долларыг эргэлдүүлж байдаг монголчуудын мод, модон бүтээгдэхүүний хэрэгцээний 30 хувийг бид дотооддоо үйлдвэрлээд, 70 хувийг импортын бүтээгдэхүүнээр хангаж байгаа нь харамсалтай. Засгийн газраас мод, модон эдлэлийн жижиг, дунд үйлдвэрүүдэд 10.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг энэ онд олгосон аж. Өөрөөр хэлбэл, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээлээс ийм хэмжээний мөнгө энэ салбарт оногдсон бололтой.
ХХААХҮЯ, Ойн газар, Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл, Ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо, “Ми шээл” групп хамтран Монголд анх удаа зохиож буй “Ой мод-үндэсний үйлдвэрлэл-2010” үзэсгэлэнд Дархан, Завхан, Сэлэнгэ, Архангайн үндэсний үйлдвэрлэгчдээс гадна ОХУ, Энэтхэгийн 65 аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ дэлгэжээ. Ойн баялгаар бүтээсэн “Монголд үйлдвэрлэв” шошготой мод, модон эдлэлийг хэрэглэгчдэд хүргэж, үндэсний үйлдвэрлэлээ нийтэд сурталчлах нь энэ үзэсгэлэнгийн үндсэн зорилго бөгөөд цаашид жил бүр ийм арга хэмжээг зохион байгуулахаа “Мишээл” группийн маркетингийн менежер С.Удвал амлалаа.
ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газ рын дарга Д.Бадарч үзэсгэлэнг нээхдээ “Өмнө нь бид ойг ашиглалгүйгээр хайрлах талаар ярилцаж байлаа. Харин өдгөө тэр баялгийг зүй зохистой ашиглах талаар хэлэлцэж байна. Ингэснээр зөвхөн үндэсний үйлд вэрлэлээ хөгжүүлээд зог сох гүй ДНБ-ий хэмжээг ч өсгөх бо ломжтой юм. Тий мээс энэ салбарыг дэмжих хэрэгтэй” хэмээн үзэсгэлэнгийн ач холбогдлыг тодорхойллоо.
Ой мод, модон бүтээг - дэхүүний сал барыг хөгжүүлэх, бүтээгдэхүүний загвар, ур хийцийг сайжруулах, орчин үеийн дэв шилт техник технологийг нэвтрүүлэх, гадаад, дотоодын зах зээлд сурталчлан таниулах гарцыг монголчууд хайж эхэл сэн нь үзэсгэлэнгээс харагдаж байв.