Бичлэгийн тоо 3,329

Тайванийн Ченкунгийн их сургуульд сурч байсан, 19 настай монгол оюутан саяхан учир битүүлгээр амиа алдсан талаар бид мэдээлсэн. Тус их сургуульд ороод удаагүй байсан тэрбээр юуны учир амиа алдав гэдэг нь өдгөө хүртэл тодорхойгүй байгаа юм. Бид энэ хэрэг явдал чухам хэрхэж байгаа талаар холбогдох хүмүүсээс тодруулав.

Бидний хамгийн эхэлж очсон газар бол харьд зорчиж, ажиллаж амьдарч байгаа иргэддээ анхаарал тавьж байх ёстой Гадаад харилцааны яам байлаа. Гэвч тэд аанай л “Бидэнд ямар нэгэн мэдээлэл алга. Тайваньд сурч байсан оюутан нас барсан талаар бид сонссон. Тайваньд байгаа Консулын газраасаа мэдээлэл аваад өгье” гэлээ. Монгол дахь Тайванийн төлөөлөгчийн газрын ажилтнууд “19 настай Д гэдэг оюутан залуу хэд хоногийн өмнө сураггүй боллоо гэж тэнд сурдаг монгол оюутан манайд мэдээлсэн. Улмаар ар гэрийнхэнтэй нь холбогдох утасны дугаар, хаяг олж өгөөч” гэсэн.

Бид тэр оюутанд ар гэрийнхэнтэй нь холбогдох утсыг өгсөн. Түүнээс хойш удалгүй ээж Г нь манайхаас виз хүссэн. Манай Консул талийгаачийн ээжийн визийг өдөрт нь гаргаж өгсөн. Ингээд ээж нь Тайвань руу явсан байсан. Бидэнд үүнээс өөр мэдээлэл алга. Гэрийнх нь хаяг, утасных нь дугаарыг өгөх боломжгүй. Талийгаач анх удаа Тайваньд очсон хүүхэд. Энд хаана сурч байсан талаар мэдээлэл алга. Тайвань дахь Монголын худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрынхан биднээс илүү мэдээлэлтэй байгаа байх” гэлээ.

Энэ дагуу бид Тайваньд суугаа Монголын төлөөлөгчийн газрын 886-2- 2722-9740 дугаарын утсанд холбогдов. Тэд “Манай улсын иргэн Ченкунгийн их сургуулийн хэлний бэлтгэлийн ангийн оюутан Д гэдэг 19 настай залуу амиа алдсан нь үнэн. Тайванийн хуулийн байгууллага холбогдох шалгалтыг хийж байгаа. Бид талийгаачийн ар гэрийнхэнтэй нь холбогдсоны дараа та бүхэнд мэдээлэл өгөх эсэхээ хэлье. Энд талийгаачийн ээж Г нь Түмэндэмбэрэл гэдэг хүний хамтаар ирээд өнгөрсөн бямба гаригт Монгол руу буцсан. Нас барсан залуугийн цогцсыг чандарлаж авч явсан” гэв. Тайваньд сурч буй нэгэн монгол оюутнаас болсон явдлыг тодруулахад “Талийгаач Д энэ сарын 5-ны баасан гаригт энд сурдаг нэг монгол оюутны төрсөн өдрийг тэмдэглэхээр явцгаасан.

Хамт байсан залуусын яриагаар цаг нэлээд орой болсон хойно, 02.00 цагийн үед Д ганцаараа оюутныхаа байр руу явсан. Алга болсоноос нь хойш тав хоногийн дараа буюу энэ сарын 9-ний мягмар гаригт түүний цогцсыг далайн эргээс олсон гэсэн. Тайванийн хууль хяналтын байгууллагынхан түүнийг золгойгээр амиа алдсан гэж үзэж байгаа” гэлээ. Бид өөр нэгэн эх сурвалжаас талийгаачийн гэрийн хаягийг заалгаснаар Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дахь орон сууцны хороололд очсон юм. Тэнд очиход гэрийнхэн нь түр гарсан бололтой эзгүй байлаа.

Хөршүүдтэй нь уулзахад “Энэ айлын хүү уг нь гайгүй даруухан банди байсан юм. Айлын том хүү л дээ. Гэнэт л ийм айхтар явдал болжээ. Ар гэрийнхэнд нь хэцүү л байгаа. Өчигдөр (лхагва гаригт) ажил явдал нь өнгөрсөн” гэхээс илүү зүйл ярьсангүй. Тэндээс бид талийгаачийн ээж Г-тай холбоо барих утасны дугаарыг олж аваад ярилаа.

-“Өнөөдөр” сонины сурвалжлагч байна аа. Танай гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Би та бүхнээс Тайваньд болсон асуудлын талаар тодруулах гэсэн юм?

-Манайх 6, 14 19 хүрч байгаа гурван хүүхэдтэй. Том хүү Д Тайваньд сурахаар яваад 25 л хонож байсан юм. Хүүгээ эрдэм сургахаар алс явуулчихаад араас нь очиж цогцсыг нь авна гэдэг хэцүү л байлаа. Ажил явдал нь өчигдөр (уржигдар) өнгөрсөн. Эгч нь хэд хоногоос энэ талаар хэвлэл мэдээлэлд хандая гэж бодож байсан юм.

-Чухам юунаас болж амиа алдсан юм бол оо. Манай ГХЯ тодорхой мэдээлэлгүй сууж байна гэх юм.

-Маш олон төрлийн шинжилгээ хийхээр сорьц авч үлдсэн. Шинжилгээний эцсийн хариу хоёр сарын дараа гарна гэсэн. Би эндээс Түмэндэмбэрэл гэдэг орчуулагчийн хамт явсан юм. Түүгээр дамжуулж Тайванийн холбогдох албаны хүмүүстэй ойлголцож байлаа. Биднийг Тайваньд байхад ГХЯ-наас хүн ярьж “Яаж туслах вэ” гэж асууж байсан.

-Далайгаас цогцос нь олдсон гэж Тайваньд сурч байгаа оюутнууд мэдээлсэн. Та бүхэн хүүгээ алга боллоо гэдгийг хэзээ мэдсэн бэ?

-Бидэнд сураггүй болсоноос нь хойш 2-3 хоногийн дараа тэнд сурдаг оюутан хэлсэн. Бид тэр даруйд Тайванийн төлөөлөгчийн газраас виз авч очсон. Намайг очиход цогцосыг нь дөнгөж олсон гэж тэндхийн хууль хяналтын байгууллагынхан хэлж байсан. Нэг голоос олсон гэсэн. Хүн танихын аргагүй болсон байсан. Хүүгийн цогцос мөн эсэхийг надаар нягтлуулсаны дараа олон шинжилгээ авсан. Дараа нь тэндэхийн ёс заншлын дагуу цогцсыг чандарлаж, ясыг нь барина гэдэг их л хүнд байсан.

-Тэндхийн хууль хяналтын байгууллагынхан золгүй явдал гэж дүгнэсэн гэсэн мэдээлэл байгаа?

-Миний хүү архи, тамхи хэрэглэдэггүй. Бид хүүгийнхээ амиа алдсан шалтгааныг тодруулахаар ГХЯ-аар дамжуулж Тайванийн талд хүсэлт гаргана гэж бодож байгаа. Хэд хоногоос дэлгэрэнгүй ярилцая гэлээ.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3897976/63d/trackback

sum123

2010.11.21 00:35:20
*.226.248.3

taliigaachiin ar geriinxend gun emegnel ilerxiilej baina. er ni manai gadaadad orond ajilladag elchingiinxen irgediinxee toloo muu ajilladag shuudee ydaxad l xaritsaa muutai utsaar yum lablaxaar ireed asuu geed ochixoor todorxoi xelj yariad ogno gej baixgvi uchir  ard irgedee xarj xandax tsaashilbal uls orniixoo neriig orgoj yubaa uls gedgee meddgvi uxamsargvi buduuleg shuudee odoo jooxon anxaaraltai ajil toroloo yubuulbal taarna.ard irgediinxee toloo ajillaj chadaxgvi bol gadaadad elchin saidiin yam gej baigaad xereggvi shuudee boon tsag ajiliin garz

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
289 Есөн хүнийг хөнөөсөн хэрэгт хуучин нөхрийг нь сэжиглэн шалгаж байна 2010-11-23 7868
288 “Монгол дахь Солонгосын жил”- ийн хаалт “UB Palace”-т 2010-11-23 7168
287 Монголчуудын гарын урыг мэдрүүлсэн модон эдлэлүүдийг дэлгэлээ 2010-11-22 6924
286 Шинэчилсэн бүртгэлд 1.6 сая хүн хамрагджээ 2010-11-22 6807
285 “АМТЛАГ” ОХИДЫН АМЛАСАН ҮДЭШ 2010-11-22 7680
» АЛСАД ХҮҮГЭЭ ҮДЭХДЭЭ АРААС НЬ ОЧИЖ ЦОГЦСЫГ НЬ АВНА ЧИНЭЭ БОДСОНГҮЙ [1] 2010-11-20 7739
283 Украинчууд Монголын малыг хилээрээ нэвтрүүлэхгүй 2010-11-20 6664
282 Монголын нэрийг барин луйвардагч амиа хорлов 2010-11-20 7849
281 Говьсүмбэр аймагт ШҮЛХИЙ ГАРСАН БОЛОЛТОЙ 2010-11-20 6808
280 Эрвээхэй нүдэн эргэж ирнэ 2010-11-18 6520
279 Ц.Саранцацрал Москвагийн их сургуулийн хүндэт профессор боллоо 2010-11-18 6652
278 Арслангийн хүрхрэлт 2010-11-18 5935
277 “НОРИЛЬСК НИКЕЛЬ” ОХУ-ын Засгийн газартай хамтран зэсийн ордод хөрөнгө оруулалт хийлээ 2010-11-17 6898
276 Монгол Ардын Намын даргын ИЛГЭЭЛТ 2010-11-17 6040
275 ЖҮДОЧИД ЗУРГААН МЕДАЛЬТАЙ 2010-11-17 6206
274 Н.Мөнх-Оргилын хэргийг хэлэлцэхээр товлолоо [2] 2010-11-16 5933
273 Шүтэн бишрэгчдээс нь Д.Болдод зориулав 2010-11-16 6866
272 Монголын шилдэг блогийг тодруулна 2010-11-16 6970
271 ДОХ-той тэмцэхэд зарцуулсан хөрөнгийн тайлан гарлаа 2010-11-16 7089
270 Б.ХУРЦЫН ШҮҮХ ХУРАЛД ХЭН ОРОЛЦОХЫГ НУУЦАЛЖ БАЙНА 2010-11-13 6181
배너신청
자생병원

배너신청