МАХН-ын зүй ёсны үргэлжлэл-МАН-ыг өчигдөр Улсын дээд шүүх бүртгэж авлаа. Үүнтэй холбогдуулан МАН-ын дарга, ерөнхий болон нарийн бичгийн дарга нар, Удирдах зөвлөлийн гишүүд Төрийн ордонд цуглаж, хэвлэлийнхэнд энэ тухайгаа мэдэгдэв.
Бүртгэлийн гэрчилгээнээс “хувьсгалт” гэдэг үгийг хассанаас бусад нь хэвээр юм байна. МАН нэрээрээ үйл ажиллагаа явуулж, бүх бичиг баримтаа энэ л нэрээрээ “тамгалах” болсноо дарга С.Батболд нь баяртайгаар мэдэгдэж, бусад нь үе үе алга ташиж байв.
Гэхдээ тэд нэг ч асуултад хариулсангүй. Албан ёсоор МАН болсноо Социнтернд мэдэгдэж, нэрээ баталгаажуулах аж лыг зохион байгуулахаар өнөөдөр Франц улсыг зорих нь.
Энэ ажлыг амжуулах үүргийг У.Хүрэлсүх болон зарим нарийн бичгийн дарга нь хүлээжээ. Мөн 1922 онд бүтээсэн МАН-ын анхны тамгыг тус нам шинээр барих Тусгаар тогтнолын өргөөнийхөө музейд залахаар болсон байна.
Мөн УИХ дахь намын бүлэг нь албан ёсоор МАН-ын гэсэн тодотголтой болов.