Бичлэгийн тоо 3,329

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдынх өнөөдөр зочин олонтой байлаа. Тооллогын улсын комиссын гишүүд, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Тооллогын комиссын тоологч нар, хэвлэл мэдээллийн 40 гаруй төлөөлөгч Их тэнгэр дэх гэрт нь өглөө эрт зочиллоо. Хүн ам орон сууцны тооллого “Хүмүүнд төр эрхэм, Төрд хүмүүн эрдэнэ” гэсэн  уриатайгаар өнөөдөр Монгол орон даяар нэгэн зэрэг эхэлж, ийм олон хүн Ерөнхий сайдындаа зочилсон хэрэг. 

Монгол Улс ХХ зууны туршид хүн амаа 9 удаа тоолжээ. Үүний анхных нь болох 1918 оны тооллогоор 647.5 мянган хүн амтай байсан бол 2000 оны Хүн ам, орон сууцны тооллогоор манай улсын хүн ам 2373.5 мянга болсон байлаа. Хорьдугаар зууны эхэнд 125,2 мянган өрхтэй байсан Монгол Улс 2000 онд 541,1 мянган өрхтэй болж 4,3 дахин өссөн байжээ. Тэгвэл 2010 онд бид хэдүүлээ болсон бэ. 

Түүхийн үнэт лавлагаа болох  хүн ам зүй, эдийн засаг нийгмийн байдалд гарсан өөрчлөлт, шалтгаан нөхцөлийг судлах, улс орны хөгжлийн бодлогыг боловсруулахад гол эх сурвалж болох энэхүү тооллогод Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд гэр бүлийн хамт 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө хамрагдлаа. 

Монгол Улсын Ерөнхий сайд, Тооллогын улсын комиссын дарга С.Батболд НҮБ-ын зөвлөмжийн дагуу 10 жилд тутамд нэг удаа явагддаг энэхүү арга хэмжээний цар хүрээг Засгийн газраас цаашид хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрийн суурь судалгаа болно гэж үнэлж байгаагаа тэмдэглээд улс орны төдийгүй дэлхийн хэмжээний ач холбогдолтой Хүн ам, орон сууцны тооллогод иргэн бүр нийгмийн өмнө хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу идэвхтэй оролцохыг уриаллаа.  Тооллогын үр дүнд улс орны цаашдын хөгжлийн төлөвлөлт, бодлогыг боловсруулахад нэн чухал шаардлагатай мэдээллийн эх сурвалж бүрдэнэ.

Тухайлбал, цаашид шинээр барьж байгуулах нийгэм соёлын газрууд, сургууль, эмнэлгийг хаана ямар багтаамжтай, хүчин чадалтайгаар баривал оновчтой болох, хүн ам зүй, нийгмийн мөн шилжилт хөдөлгөөний, эдийн засгийн болон хүн амын орон сууцны нөхцөл, хангамжийн талаарх мэдээллүүдийг цуглуулан бодлого үйл ажиллагаандаа ашиглана гэдгийг Засгийн газрын тэргүүн онцолж байлаа.   Мөн тооллого энэ сарын 11-17-нд, долоохон хоногт улс орон даяар болно. Хүн хүч, зохион байгуулалт, идэвхи зүтгэл шаардсан том ажил.

Бүх шатны Засаг дарга нар энэ ажилд онцгой анхаарч, тооллогын комиссоо удирдлагаар хангаж, биечлэн оролцож, зохион байгуулах учиртай гэж үүрэг болголоо. Гадаадад олон монголчууд амьдарч байгаа. Улсын маань хэчнээн иргэн гадаад оронд амьдарч, ажиллаж сурч байна вэ гэсэн нарийн судалгаа, тоо баримт өнөөдөр алга. Энэ тооллогоор бодит байдалд ойртсон мэдээлэлтэй болно гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд энэ үеэр илэрхийллээ.

Гадаадад байгаа монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах, үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь хэрэгжүүлэх, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах боломж нөхцөлийг нь бүрдүүлэх, эх орондоо эргэж ирэх бодлогыг боловсруулахад энэ тооллого ихээхэн ач холбогдолтой. Тиймээс гадаад улс орон дахь дипломат төлөөлөгчийн газрын удирдлагууд идэвхтэй оролцох учиртайг тэмдэглэлээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3869925/c3c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
269 Их аваргын эх орноо гэсэн халуун сэтгэлээр нь дэлхийн үзэгчид бахархжээ [1] 2010-11-13 9738
268 МАН-ынхан нэрээ Социнтернд баталгаажуулахаар мордоно 2010-11-13 6256
267 Долдугаар сарын 1-ний хэрэгт дахин мөрдөн байцаалт явуулахаар боллоо 2010-11-12 6226
266 “Чат”-ны гэх хэрэг үйлдэгч ах дүү хоёрт 16 жилийн ял оноов 2010-11-12 6911
265 ЧИ ЧАДНА 2010-11-11 5844
264 Их сургуулиудын хотхоны цахилгаан станцыг БНСУ-ын компани барина 2010-11-11 6902
» Ерөнхий сайдынх хүн ам орон сууцны тооллогод хамрагдлаа 2010-11-11 5807
262 С.БАЯРЦОГТ: Иргэн бүрт 21.000, оюутнуудад 500.000 төгрөг өгөх боломж бий 2010-11-10 7809
261 БНСУ-ын компани Монголын баруун хойд нутагт олборлолт хийнэ 2010-11-10 6940
260 Тагнуулынхан дахиад БНСУ-ын дөрвөн иргэнийг шалгаж эхлэв 2010-11-10 7579
259 “Монголын нууц товчоо” судлаачид хуралдаж байна 2010-11-09 6852
258 24 мянган мал устгав 2010-11-09 6483
257 Алт хилээр авч гаргахыг завдлаа 2010-11-09 6680
256 Асашёорюү Дагвадорж гэр бүлтэйгээ Америкт амьдарна 2010-11-08 7252
255 Засгийн газар ИРГЭДИЙН САНАЛЫГ АВНА 2010-11-08 6526
254 Хий үнэртсэн хүү амиа алдсан 2010-11-08 6345
253 Азийн наадамд оролцох тамирчдаа үдэв 2010-11-06 6745
252 Ц.Зориг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч боллоо 2010-11-06 6655
251 Солонгос иргэн амиа хорложээ 2010-11-06 8622
250 Америк загварын харуулын байртай болов 2010-11-05 7165
배너신청
자생병원

배너신청