2009 оны БНСУ-ын Засгийн газрьн тэтгэлгээр гадаадьн оюутан сонгон шалгаруулах журам
1. Зорилго
Гадаадын оюутанд БНСУ-ын их дээд сургуульд суралцах боломжийг олгосноор олон улсын боловсролын харилцан солилцоог хөхүүлэн дэмжих болон улс хоорондын найрамдалт харилцааг хөгжүүлэх зорилготой.

2. Сонгон шалгаруулах хүний тоо: Нийт 350 хүн. •    Улс  тус   бүрийн   хамрагдах   хүний   тоог  тухайн   улсад   суугаа   Дипломат төлөөлөгчийн газраас лавлана.

3. Элсүүлэх салбар болон суралцах их сургууль
Солонгосын их дээд сургуулийн магистр, докторын ангид суралцах зарчимтай.
•    Суралцахыг хүсэж байгаа салбар нь энгийн их дээд сургуульд байхгүй тохиолдолд холбогдох их сургуультайгаа хэлэлцэн боловсролын хүрээлэнгийн захирлын зөвшөөрлөөр тухайн мэргэжлийн их дээд оургуульд элсэн орж болно.
•    Байгалийн    шинжлэх   ухаан,    инжөнер   техникийн   салбарыг   эн    тэргүүнд тавина.

•    4.  Магистрт элсэх хэлбэр
o    Чөлөөт   сонголт(158хүн):    Солонгос   хэлний   дамжааг   төгссөний   дараа өөрийн хүссэн сургуульдаа элсэн орно.
•    Чөлөөт сонголт хийх боломжтой оюутан
-    Улс  хоорондын  харилцан   солилцоонд  тулгуурлан  хоёр   орон   чөлөөт сонголтоор хийхээр тохиролцох тохиолдолд

-    Солонгосын   төрийн    байгууллагын    урилгаар   суралцах   тохиолдолд тухайн байгууллагаас    нэр    заасан    сургууль    эсвэл    урьж    байгаа
байгууллагатай    холбогдох    салбарыг   сонгох    (Төрийн   байгууллагын урилгаар  суралцагч  нь  заавал  тухайн  байгууллагын  санал  болгосон ба тухайн холбогдох салбарт элсэх ёстой)
-    Гадаадад үрчлүүлсэн этгээд бол
-    Солонгос хэлний бэлтгэлд хамрагдах шаардлагагүй оюутан
•    Солонгос хэлний бэлтгэлд хамрагдах шаарлагагүй хүн (2009.9.1 ба 2010.3.1-нд элсэх боломжтой)
-    Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын (5-ТОР1К) 5 ба 6 дугаар шат (дээд шат)—нд тэнцсэн
-    Дараах   нөхцлийн  аль  нэгд  хамаарагдвал  солонгос  хэлээр   их  дээд сургуульд суралцах боломжтой гэж үзнэ

A) Монголын  их дээд сургуульд Солонгос хэл утга зохиол,  солонгос    судлалын чиглэлээр 4-өөс дээш жил суралцсан
Б) Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 4 дүгээр шатанд тэнцсэн  ба Солонгосын  их дээд сургуульд 4 жил, эсвэл магистрын сургалтанд хоёроос дээш жил сурсан тохиолдолд
В) Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 4 дүгээр шатанд тэнцсэн бөгөөд Солонгосын байгууллага болон компанид хоёроос дээш жил ажилласан тохиолдолд
o    Захиалгат оюутан(192хүн) : Олон Улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнгээс Солонгосын их дээд сургуульд захиалгаар хуваарилсан орон тоо.

5.    Засгийн газрьн тэтгэлгээр суралцах хугацаа
-    Магистр: Нийт 3 жил (Солонгос хэлний бэлтгэл 1 жил+үндсэн анги 2 жил)
-    Доктор:    Нийт 4 жил (Солонгос хэлний бэлтгэл  1 жил+үндсэн анги 3 жил)

6.    Сургалтьн явц
1   жилийн   турш   Солонгос   хэлний   бэлтгэлд   хамрагдсаны   дараа   магистр, докторын ангид элсэн орно
•      Магистрын ангиас докторын ангид шууд дэвшин суралцах боломжгүй. (1)    Солонгос хэлний бэлтгэл
а)    Хугацаа : 1 жил (Их дээд сургуульдаа элсэн орсноос хойш 6 сар
нэмэлт сургалтанд хамрагдах боломжтой)
б)    Сургууль :  Олон Улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнгээс
тоггоосон сургуулийн хэлний бэлтгэлд

7.    Тавигдах шаардлага
о  Өөрөө болон эцэг эх нь тухайн улсын иргэн байх %  Хэрэв Солонгосын давхар харьяалалтай иргэн байвал гадаадын иргэнд
тооцохгүй.
о  Солонгост удаан хугацаанд суралцахад боломж бүхий эрүүл саруул байх &    Жирэмсэн   болон   ямар   нэг   өвчний   улмаас   эмчилгээ   хийлгэж   буй хүнийг элсүүлэх боломжгүй
o    Урьд өмнө нь БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаагүй байх
o    Төгсөж ирснийхээ дараа хоёр улсын найрамдалт харилцааг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж чадахуйц оюутан байна
o    2009.9.1-ны байдлаар 40 нас хүрээгүй байх
o    2009.9.1-ны байдлаар бакалавр болон магистрын зэрэгтэй байх
•    Солонгост суралцахыг хүсэж байгаа ангидаа эх орондоо суралцаж байгаа тохиолдолд хамрагдахгүй.
o    Сүүлд төгссөн сургуулийн голч дүн 85 хувиас дээш байх

8.  Тэтгэлэг олгох
(1)     Олгох хугацаа : Урих хугацаатай ижил
(2)     Агуулга

 

Онгоцны зардал
 

 Хоёр орны хооронд зорчих энгийн ангилалын онгоцны тийз

Амьжиргааны тэтгэлэг
 

 сар бүр 900,000 вон

Судалгааны зардал
 

 хүмүүнлэг • нийгмийн салбар-21 0,000 вон,

 байгаль • техникийн салбар 240,000 вон

 Суурьших зардал
 

 200,000 вон ( нэг удаа)

 Эх орон руугаа буцахад олгох зардал
 

 100,000 вон (нэг удаа)

 Хэлний бэлтгэл
 

 400,000 вон (Улиралд)

 Сургалтын зардал
 

 Элсэлтийн болон сургалтын зардлаас 100 хувь чөлөөлөх

 Дипломын ажлыг хэвлэх зардал
 

 500,000-800,000 вон хүртэлх бодит зардал (Нэг удаа)

 Эрүүл мэндийн даатгал
 

 15000 вон (сард)

 

9.    Сонгон шалгаруулалт
o    Олон Улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнгийн веб сайт, БНСУ—аас гадаадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар болон Солонгосын боловсролын хүрээлэнгээр дамжуулан анкет бүхий бичиг баримтыг тараана.
o    Тухайн оронд суугаа БНСУ-ын ЭСЯ-наас тогтоосон журмын дагуу хуваарьт оюутны тооноос 1,5 дахин их тооны оюутныг Элчин сайдын нэрээр Олон Улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнд санал болгон оруулна.
o    Олон   Улсын   боловсролыг   дэмжих   үндэсний   хүрээлэн   бичиг   баримтыг
шалгасны дараа эцсийн шалгаруулалтын хариуг ЭСЯ—нд мэдэгдэнэ.
10.    Бүрдүүлэх бичиг баримт
(1)  Бүртгэл хүлээн авах газар  :  
БНСУ-аас   гадаадад   суугаа   Дипломат төлөөлөгчийн газар

(2) Хугацаа :
БНСУ-аас тухайн улсад оуугаа ЭСЯ-наас тогтоосон хугацаанд
•    Олон Улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнгээс бичиг баримтыг хүлээн авч дуусах хугацаа : 2009 оны 5 сарын 29

(3)    Бүрдүүлэх бичиг баримт
1)    Анкет (Маягтын дагуу)
2)    Зураг (4х5см, өнгөт цээж зураг, эгц харсан, малгайгүй) 2 хувь
3)    Амлалт бичиг (Маягтын дагуу)
4)    Өөрийн тухай танилцуулга (Маяггын дагуу)
5)    Сургалтын төлөвлөгөө (Маягтын дагуу)
6)    Тодорхойлолт 2 хувь(Төгссөн сургуулийн багш эсвэл захирал,  ажиллаж буй байгууллагын дарга)
7)    Эрүүл мэндийн тодорхойлолт (Маягтын дагуу)
8)    Сургуулийн диплом
-    Магистр:  Бакалаврын диплом 1 хувь
-    Доктор:    Бакалаврын    болон    магистрын   диплом    тус   бүр    1    хувь
9)    Дүнгийн жагсаалт
-    Магистр  :   100 хувиар тооцож бодсон  бакалаврын  сургалтын 4 жилийн дүнгийн жагсаалт 1 хувь
-    Доктор:   100  хувиар  тооцож   бодсон   бакалавр   болон   магистрын   бүх дүнгийн жагсаалт тус бүр 1 хувь
10)    Эцэг эх болон өөрийн тухайн улсын иргэнийг батлах бичиг баримтын хуулбар (гадаад паспорт)
11)    Гэр   бүлийн  лавлагаа   (төрсөн   эцэг  эх,   эхнэр   нөхөр   гэх   мэт  батлах бичиг баримт)
12)    Солонгосын    байгууллага    эсвэл    компанид    ажилладаг    бол    ажлын газрын тодорхойлолт (холбогдох хүнд хамааралтай)
13)    Солонгос  хэлний   түвшин   тогтоох   шалгалтын   (ТОР1К)   сертификатны хуулбар(шалгалт өгсөн хүнд хамааралтай)
14)    Англи хэлний түвшин тогтоох шалгалтын гэрчилгээний (ТРЕРЬ, ШЬТЗ) хуулбар(шалгалт өгоөн хүнд хамааралтай)
15)    Эмчийн   олгосон   англи   хэл   дээрхи   эрүүл    мэндийн    тодорхойлолт (зөвхөн ЭСЯ-наас шаардсан хүмүүст хамааралтай)
(4)    Анхаарах зүйл
1)    Бүх бичиг баримтыг зарчмын хувьд эх хувиар  нь егөх ёстой  бөгөөд
Солонгос болон англи хэлээр орчуулагдаагүй бол орчуулсан хуулбарыг
нотариатаар баталгаажуулж хавсаргах.
2)    Тухайн   оронд   суугаа   ЭСЯ   болон   Олон   Улсын   боловсролыг  дэмжих
үндэсний хүрээлэнд өгсөн бичиг баримт зэргийг буцаахгүй
3)    Бичиг   баримтны   агуулга   тодорхой   бус   эсвэл   материал   дутуу   байх
тохиолдолд тус сонгон шалгаруулалтаас хасагдах ба тэнцсэн хойноо ч
тэтгэлгээр суралцах боломжыг алдах магадлалтай.
4)    Хуулбараар нь өгөх тохиолдолд ЭСЯ— наас эх хувьтай нь хамт тулган
шалгуулж өгнө
11. Цаашдьн хөтөлбөр
о   Матөриал авч дуусах хугацаа : 2009.05.29
о   Сонгон шалгаруулах хугацаа : 6 сарын сүүл
о  Тэнцсэн оюуныг зарлах хугацаа : 7 сарын эхээр
о   БНСУ-д очих хугацаа : 2009 оны 8 сарын 28-наас өмнө
о   Хэлний бэлтгэл болон сургуульдаа элсэх : 2009 оны 9 сарын 1-ны өдөр
12. Бусад дэлгэрэнгүй мэдээллийг дараах байгууллагуудаас тодруулна уу
1)    Тухайн улсад суугаа БНСУ-ын ЭСЯ
2)    Олон Улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэн БНСУ-ын Засгийн
газрын тэтгэлгээр гадаадын оюутан элсүүлэх хэлтэс
o    Веб сайт :
Солонгос хэл:   www.niied.go.kr 
Англи хэл:         www.niied.go.kr Korean Gvernment Scholarship Program-Notice
о  Утас : (Англи) 82-2-3668-1355, 1356, (Солонгос) 82-2-3668-1358
о  Факс : 82-2-743-4992
о   E-mail (Англи) gukje@mest.go.krЭнэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. , (Солонгос) intledjwc@mest.go.krЭнэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

    Шаардпагатай веб сайт
о Солонгос хэлний сургалт                 www.kosnet.go.kr
о Солонгос дахь их дээд сургууль      www.studyinkorea.go.kr
о Солонгосын соёл                              www.korea.net
о Дипломат төлөөлөгчийн газрууд      www.mofat.go.kr
о Хилээр нэвтрэх болон оршин суух  www.immigration.go.kr