Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Танд юуны өмнө хөөрхөн үртэй болсонд тань баяр хүргэе.

Хүүхдээ төрсөний дараа иргэний бүртгэлд бүртгүүлэх хэрэг болно.  Бүртгүүлэхийн тулд хийх алхамуудыг бичлээ.

v  Төрсөний дараа эмнэлгээс гарахдаа “Хүүхэд төрсөн тухай” гэсэн бичиг эмнэлгээсээ авна. Болж өгвөл 2 хувийг ч юмуу авчихыг бодоорой. Хүүхэд тань Монгол руу буцах үед энэ бичгийг бас нисэх дээр үзнэ шүү.

v  Тэгээд БНСУ-д байгаа элчин сайдын яаман дээр очно. Очихдоо дараах зүйлийг авч юмуу мэдэж очно.

v     Оршин сууж байгаа гэрийнхээ хаяг.

v     Монголд амьдардаг гэрийн хаяг

v     Монголд таны хүүхдийн тэтгэмжийн мөнгийг авах хүний овог нэр, иргэний үнэмлэх, регистрийн дугаар, гэрийн албан ёсны хаяг.

v     Хүүхдийн цээж зураг

v     Аав ээжийн иргэний үнэмлэх, эсвэл нориариатаар батлуулсан хуулбар

v     Аав ээжийн гадаад паспорт

v     Аав ээжийн гэрлэлтийн баталгаа, эсвэл нотариатаар батлуулсан хуулбар

v     “Хүүхэд төрсөн” тухай эмнэлгийн бичиг, солонгосоор байж болох юм байна лээ.

v     Хүүхэддээ гадаад паспорт авах бол паспортны зураг 4 хувь (3,5 х 4,5 см-ын хэмжээтэй цагаан фонон дээр авахуулсан зураг, нүүрний өндөр нь 32-3. мм байхаар, камер руу эгц харсан, дух, чих нь ил гарсан, арын фон сүүдэргүй, малгай өмсөөгүй, нүдний шил зүүгээгүй, эгэмнээс доош хэсгийг нь зурганд оруулаагүй зураг байна.)

v     Гадаад паспортны үнэ 35 ам долларыг долларын дэвсгэртээр бэлнээр

v     Гэрчилгээ, итгэмжлэл, нотариат, хуулбар зэрэгт шаардлагатай мөнгө, 20000-30000 вон

v  Төрсний гэрчилгээг БНСУ-д төрсөн хүүхдэд эцэг, эхийн хүсэлтээр олгоно.

Бүрдүүлэх баримт. Үүнд:
1. Эцэг, эхийн иргэний үнэмлэх болон гадаад паспорт,
2. Гэрлэлтийн гэрчилгээ эсвэл баталгаатай хуулбар, ( Баталгааг ГХЯ-ны Консулын газраас гаргуулна ).
3. Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн бичиг
4. Зураг ( 3 х 4 хэмжээтэй 1 ш )
5. Анкет бөглөх.

v  ЭСЯ-нд очоод гэрчилгээ авах анкет бөглөнө. Шаардлагатай барим бичгүүдээ анкетын хамт консулын ажилтанд өгнө.

v  Гэрчилгээ авахад шаардагдах баримт бичиг болсон бол хүүхдэдээ паспорт авах анкет бөглөнө.

v  Үндэсний Энгийн Гадаад паспорт авах

v  Паспортын хугацааг сунгах боломжгүй болсон, гэмтээсэн, үрэгдүүлсэн иргэд өөрийн хүсэлтээр ЭСЯ-нд өөрийн биеэр ирж Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд Үндэсний ( энгийн ) гадаад паспорт захиалж болно.

Бүрдүүлэх баримт. Үүнд.
1. Иргэний үнэмлэх эсвэл иргэний паспорт ( хуучнаар ). Иргэний үнэмлэх болон иргэний паспорт ( хуучнаар ) –аа авч амжаагүй бол өөрийнхөө талаарх тодорхойлолтыг Монгол Улсын Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвөөс гаргуулж ГХЯ-ны Консулын газраар баталгаа хийлгэж хувийг тус ЭСЯ-ны 02-798-3465 дугаарын факсаар ирүүлэх
2. Паспортаа үрэгдүүлсэн бол оршин суугаа дүүргийн ( БНСУ-ын ) Цагдаагийн газрын тодорхойлолт
3. Монгол Улсын Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд хандаж паспорт олгож өгөхийг хүссэн өргөдөл,
4. Зураг ( Ар талын дэвсгэр нь цагаан, 3 х 4-ийн хэмжээтэй зураг 4 ш )
5. Анкет 2 хувь

Хураамж 35 ам.доллар. Бичиг, баримтын зөрчилтэй эсвэл үрэгдүүлсэн бол 40.000 вонын торгууль төлнө.
Төлбөрийг ЭСЯ-нд бэлнээр авч захиалсан паспортыг 1-2 сарын дараа олгоно.

v  Монгол улсын хуулиар шинэ төрсөн хүүхдэд олгож байгаа 100000 төгрөгийг авах бол монголд энэ мөнгийг чинь хөөцөлдөж авах хүний нэр дээр итгэмжлэл бичнэ. Итгэмжлэлийн маягт Консулын хэлтсийн зааланд байгаа.

v  Мөн хүүхэд бүрт Монгол улсын Засгийн газраас олгож байгаа 3000 төгрөг, улирал тутам олгодог 25000 төгрөгийг монголд хөөцөлдөж авах хүний нэр дээр итгэмжлэл бичнэ. Энэ хоёр итгэмжлэлээ консулын ажилтнаар батлуулж авна.

v  Гэрчилгээг бичээд гарсан хойно ээж нь өөрийнхөө паспортон дээр хүүхдээ хавсралтаар оруулж өгнө. Энд оршин суух эрх гадаад иргэний үнэмлэх авах, виза авахад хэрэг болно. Паспорт 2 сарын дараа гарах тул тэр болтол гадаад иргэний үнэмлэх авахад энэ хавсралтаараа авна.

v  Хүүхдийн хавсралт олгох

v 
БНСУ-д шинээр төрсөн болон насанд хүрээгүй хүүхдийг БНСУ-ын хилээр гаргахад хүүхдийн эцэг, эх эсвэл түүний ойрын хамаатан, насанд хүрсэн хүний паспортад Хүүхдийн хавсралт бичиж олгоно.

Бүрдүүлэх баримт. Үүнд:
1. Төрсний гэрчилгээ ( БНСУ-д төрсөн бол эмнэлгийн тодорхойлолт )
2. Тухайн хүүхдийн эцэг болон эх мөн болохыг нотлох баримт ( Гэрлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээ г.м )
3. Зураг ( 3 х 4 хэмжээтэй 2 ш )
4. Анкет бөглөх

Хүүхдийг эцэг, эхээс нь өөр хүн авч явах тохиолдолд эцэг, эхийн зүгээс хүүхдээ ямар овог, нэртэй, хэдэн тоот паспорттай иргэнд даатгаж буй тухай өргөдөл болон итгэмжлэл бичиж ЭСЯ-нд үлдээнэ.
Хураамж 5.000 вон.
Төлбөрийг KEB / Korean Exchange Bank / 081-2201-3074 тоот дансаар хүлээн авч байна.

v  Хүүхдийнхээ гэрчилгээг ЭСЯ-ны ажилтанаар орчуулуулан консулын хэлтсээр нотариатаар батлуулж авна.  

v  Одоо ингээд хүүхэд тань Монгол улсын иргэний бүртгэлд бүргүүллээ.

v   

v  Дараагийн алхам нь хүүхэддээ гадаад иргэний үнэмлэх авах, виза авах үлдлээ.

v  Харъяалах Цагаачлалын албанд очиж хүүхэддээ гадаад иргэний үнэмлэх авахдаа:

v  Хүүхдийнхээ гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар,

v  Аав ээжийн паспорт

v  Сурдаг бол сургуулиасаа сурч байгааг баталсан бичиг,

v  Гэрээгээр ажилладаг бол үйлдвэрээсээ юмуу, гадаад ажилтны төвөөс ч юмуу бичиг, Цагаачлалын албаны шаардсан бичиг баримтыг авч очно.

v  Цагаачлалын албан дээр анкет бөглөж  хүүхдийн хавсралт бичсэн паспортыг өгч паспортон дээр sojourn даруулах, мөн гадаад иргэний үнэмлэх авна. Хараар байдаг хүмүүст энэ алхам хамаагүй болно.

v  2 сарын дараа гадаад паспорт нь ирсэн үед өөрийнх нь паспортоор виза мэдүүлж болно.

Монголын ЭСЯ-ны вэб хуудас www.mongolembassy.com

Хаяг нь вэб хуудсан дээрээ тодорхой байгаа.

Танд амжилт хүсье.

 

Эдгээр алхамыг өөрөө энэ асуудлаар хөөцөлдөж байсан туршлагаасаа үүдэн бичлээ. Энэ бичлэгэнд нэмэх хасах мэдээлэл байвал сэтгэгдлээ үлдээгээрэй.

www.mongolhuuhed.com 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1387980/66c/trackback

098

2009.03.07 13:16:35
*.200.3.15

urgelj heregtei medeelel bichdegt chini bayarladag shuu amjilt husie bolor2 too

urin_a

2009.03.07 17:49:02
*.16.86.127

МЭРГЭЖЛИЙН ЭМЧ ТАНД СОЛОНГОС ЭМНЭЛГҮҮДЭД  ХЯМДРАЛТАЙ УНЭЭР УЙЛЧЛУУЛХЭД ЗУУЧИЛЖ ЭМНЭЛГИЙН ХЭЛЛЭГЭЭР ОРЧУУЛГИЙГ ОНДОР ТУВШИНД  ХИЙЖ УЙЛЧИЛЖ БАЙНА.

--одор бур 10цагаас 18 цаг хуртэл эрүүл мэндийн зовлогоо огно.

**SEOUL ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ  /40% ХЯМД/  ЭМ УНЭГҮЙ**  010-3169-6932

예쁜이 수술buyu 여성 포겅---ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ГОО САЙХНЫ МЭС АЖИЛБАР
УТРЭЭ БАГАСГАЖ ХЯРЗАН ОЁХ МЭС ЗАСАЛ500.0--700.0w
 ДАВСАГ СОЙХ МЭС АЖИЛБАР 400.0-1100.0w
БЭЛГИЙН ИХ  БАГА УРУУЛ ХЭЛҮҮ ЗАСАХ МЭС АЖИЛБАР200.0w
--умай,утрээ дотор ууссэн ургацаг, хоргуй хавдрийг авах мэс засал
ондговчний уйланхай авах мэс заслуудийг зовлох эмч оороо гардан найдвартай
чанартай хийнэ. 
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
 зовлох эмч --эмэгтэйчүүд эх барихийн чиглэлийн анагаах ухааныэрдэмтэмтэн эмч таныг узэж зовлогоо огно.
--эмэгтэйчүүдийн урэвсэлт овчнууд ,бэлгийн замын халдварт овчнууд
--ургуйдлийг оношлож эмчлэх
--умай ондговчийг эх0 д харж оношлох
--хусээгүи жирэмслэлтийг шийдэх /1-3 сар/ 190.0-250.0w
--жирэмслэхээс хамгаалах аргууд /умайн eрондог , тариа,суулгац..г.м/
--жирэмсний хяналтад орох, торох
/эмнэлэгт одорт 6-10эх тордог.эх нярай эндэгдэл эмнэлгийн туухэнд гарч байгаагуй/
1удаа узуулхэд 15.0w, тороход 300.0-600.0.0w
торж байгаа ээж нар ороондоо ганцаараа байрлана
~ ажиллаж байгаа эмч нар: эмэгтэйчүүдийн эмч--6 эмч, хуухэд -1 эмч
эмнэлэг--- эмэгтэйчүүд торохоор дагнасан цэвэрхэн том эмнэлэг
1. эмэгтэйчүүдийн eронхий узлэг
2.мозок
3.эхoд умай ондговч харж шинжлэх
4.умай, умайн хузууний хавдрийн шинжилгээ /ene byh shinjilgee нийт 50.0w/
ажиллах цагийн хувааръ
ажлын одруудэд оглоо 9цагаас орой 18 .30 минутхуртэл
ням гаригт оглоо 9 цагаас одор 13 цаг хуртэл ажиллана
 эмнэлгийн байршил --seoul мeтрoний 1-р шугам 143 caebong ёг 2 -р гарц /개봉 역/
hariltsah utas-01031696932
PUUJEE /emegteichuudiin emch/     건강하세요  emoticon
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210460
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
2991 jiremsen bolon torson emegteichuudee [8] [3] ourspace 2009-03-06 6233
2990 хүүхдэдээ тэтгэмжийг нь хөөцөлдөх [4] bolor2 2009-03-06 1377
» БНСУ-д төрсөн хүүхдийн бичиг баримтыг бүрдүүлэх [2] bolor2 2009-03-06 1863
2988 zarna MGL22 2009-03-06 667
2987 ОРЧУУЛААД ӨГӨӨЧ [2] nomin_erdene1999 2009-03-06 887
2986 Зөвлөгөө өгөөч [3] Маралгоо 2009-03-06 918
2985 Mongoloos yaraltai hun oruulj irne atsm 2009-03-06 618
2984 Amidral iim bdag gej uu [8] MTM 2009-03-06 1189
2983 Дурлалт хосын унтдаг байрлалууд [2] Маралгоо 2009-03-06 1311
2982 Нүүрээрээ яаж турах вэ? [1] Маралгоо 2009-03-06 1077
2981 huuhdiin mungu yaj avah talaar medej avlaa [1] pudu 2009-03-06 3508
2980 Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлье!!! [3] anygirl 2009-03-06 2647
2979 sain uu?huuhdiin mungunii talaar [2] pudu 2009-03-06 910
2978 hil deer ? [3] 098 2009-03-06 814
2977 huuhdiin mongo [8] 098 2009-03-06 2930
2976 tuslaach [1] sain sain baina uu? 2009-03-06 742
2975 heleed ogooch! [2] 3477 2009-03-06 803
2974 Энхзаяагаас асуух юм байна [6] Маралгоо 2009-03-06 1066
2973 Сексийг яаж сонирхолтой болгох вэ? Эмэгтэй хүн өөрөө эхэлж эр хүнийг өдөж болох уу? [1] Маралгоо 2009-03-06 1348
2972 sain bna uu? asuuh yum bna [7] tenger_zm 2009-03-06 914
2971 huuhdiin tuhai zuvulguu bichsen net yu bilee hariulj uguuch [4] keruru 2009-03-06 1048
2970 sainbuh s asuuh um bnaa [8] janibek 2009-03-06 1116
2969 SAIHNII OMNO HARTS BURUUGUI............. ELGEMSUU 2009-03-06 638
2968 medeh hvn baival helj ugch tuslaach [1] sain_eej 2009-03-06 634
2967 Харийг шүтэх бодлоо хаяцгаая, залуусаа. [1] bolor2 2009-03-06 784
2966 Bayriin mend [2] asian 2009-03-06 621
2965 viz-nii talaar [1] Cash 2009-03-06 723
2964 zulwluguu ugnyy erhem eej bysgyichyyd naraa [4] gowi3 2009-03-06 740
2963 ene elgemsuu gegch etgeeded!!! [4] manuka 2009-03-06 872
2962 elgemsuu jaalhuu bolon eejuudee xelj uguuch [7] genethen 2009-03-06 7060
2961 eejvvdee xelj uguuch [5] sainbuh 2009-03-06 776
2960 MART-8 MEND HVRGIE file [2] chonsaa 2009-03-05 7991
2959 heleed ogooch [2] hoorhon_penny 2009-03-05 520
2958 DUULGAH MEDEELEL... [3] ELGEMSUU 2009-03-05 825
2957 ♣♣ Бүсгүйчүүлдээ баярын мэндчилгээ ♣♣ [15] [1] ***Энxзaяa*** 2009-03-05 11416
2956 bvcgvichvvdee zoblooch [2] xinfu 2009-03-05 727
2955 KOREA---MARTAAR..... ELGEMSUU 2009-03-05 627
2954 ♣♣..**..Баярын мэндчилгээ... ..**..♣♣ дуугаa чангалаад сонсоорой [9] daruuhan01 2009-03-05 8668
2953 khishgeed tjakaas [1] tjak 2009-03-05 568
2952 . xaliuna010 2009-03-05 487
2951 Хайр дурлал төрсөн цагаас шалтгаалах нь Маралгоо 2009-03-05 1061
2950 medeh hun bnau? [2] janibek 2009-03-05 736
2949 20 настай Beyonce 27 насандаа ямар болсон байна. Маралгоо 2009-03-05 2507
2948 hvn oruulah [1] tulatula 2009-03-05 731
2947 mgl-ruu huuhed ugch yabuulmaar bna [1] seven03 2009-03-05 737
배너신청
자생병원

배너신청