Дээдлэх төртөй Монголын бүрэн эрхийг харах гэж би наадам үздэг
Дээрээ сүлдтэй түмний дэлгэр жаргалыг харах гэж би наадам үздэг
Өмсгөл торгон зодогтой Монгол эрийн гишигдэл
Өвс өмлөхийг харах гэж би наадам үздэг
Өнө мөнхийн жудагтай Монгол эрийн хиймориос
Өлзий дэмбэрэл харах гэж би наадам үздэг
Хамба торгон гоёлтой Монгол бүсгүйн нүднээс
Халамжит ёсийг харах гэж би наадам үздэг
Харц дээгүүр алхаатай Монгол бүсгүйн намбанаас
Хатан язгуур харах гэж би наадам үздэг
Сүүн шүдтэй нялх Монгол хүүгын унаа
Сүү өргүүлхийг харах гэж би наадам үздэг
Сүжиг  алдан дагамаар хөөрхөн Монгол гүнжид
Сүй хадаг зэхэх гэж би наадам үздэг
Дараа жилийн наадмыг сэтгэл сунган хүлээх гэж
Давж яваад унасан бөхийг дэмжиж би наадам үздэг
Даанч нялх амьтан эхдээ тэмүүлэн хурдалхад
Даагны уралдааныг би асгартал уйлж үздэг
Даргай харлаг тэхийн эвэр нум  сумыг
Даахгүи байж би хорхойсон барьж үздэг
Дээдлэх төртөй Монголын бүрэн эрхийг харах гэж би наадам үздэг
Дээрээ сүлдтэй түмний дэлгэр жаргалыг харах гэж би наадам үздэг


profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар