Хамгийн эхлээд бардам зангаас минь ангижруулч өгөөч гэж

БУРХАНААС БИ  ГУЙЛАА.

Хариуд нь Бурхан надад: “Үгүй” гэж хариуллаа.

Бардам занг авч ангижруулдаггүй, харин түүнээс татгалздаг гэж Тэр хэллээ

Хэвтэрт орсон хөөрхий охиныг эдгээж өгнө үү гэж

                                   БУРХАНААС БИ  ГУЙЛАА.

                                   Хариуд нь Бурхан надад “Үгүй” гэж хариуллаа

                             Хэний ч бие ялгаагүй үхэх авч сүнс нь  мөнх байдаг гэж Тэр хэллээ

Хачин тэвчээргүй надад тэсвэр тэвчээр хайрлаач гэж

БУРХАНААС БИ  ГУЙЛАА.

Хариуд нь Бурхан надад “Үгүй” гэж хариуллаа

Туршилт шалгалтын дүнд тэвчээр ирдэг, түүнийг өгдөггүй, харин олж авдаг гэж Бурхан хэллээ

Хамгийн зовлонт надад аз жаргал хайрлаач гэж

                                      БУРХАНААС БИ  ГУЙЛАА.

Хариуд нь Бурхан надад “Үгүй” гэж хариуллаа

                                Адис ерөөлийг л Тэр өгөх ба аз жаргалтай байх эсэх нь надаас л хамаарна гэж Тэр хэллээ

Хамаг биеийг шаналгах өвдөлтөөс намайг ангижруулж өгөөч гэж

БУРХАНААС БИ  ГУЙЛАА.

Хариуд нь Бурхан надад “Үгүй” гэж хариуллаа

Зовлон шаналал хүнийг ертөнцийн уяа хүлээснээс салгаж Түүн рүү ойртоход тусладаг гэж Тэр хэллээ

Хамгийн чухал сэтгэлийн тэнхээг хайрлаач гэж

                                     БУРХАНААС БИ  ГУЙЛАА.

Хариуд нь Бурхан надад “Үгүй” гэж хариуллаа

                    Сэтгэлийн тэнхээ өөрөө л өсч хөгждөг юм гэж   Тэр хэллээ

Хамгийн сүүлд нь Тэр намайг хайрладаг шиг би хамаг бүгдийг хайрладаг болоход минь туслаач гэж

БУРХАНААС БИ  ГУЙЛАА.

Хариуд нь Бурхан надад “Чухам үнэндээ юу гуйх ёстойг чи  чүү ай одоо л ойлголоо” гэж Тэр хариуллаа

Хүчирхэг их  чадлыг би  гуйлаа.

Хөөрхий ядмагхан намайг ирлэх гэж туршилтыг Бурхан надад илгээлээ

Түвэггүй  цэцэн ухааныг би гуйлаа

Түүнийг давахын тулд толгойгоо ч хагалах хэрэгтэй болох түмэн асуудлыг Бурхан надад илгээлээ

Эрэлхэг баатар зоригийг би гуйлаа

Эрэг хязгааргүй аюулыг Бурхан надад илгээлээ

Энгүй их хайрыг би гуйлаа

Эцсийн эцэст миний л тусламж хэрэгтэй хөөрхий амьтсыг Бурхан надад илгээлээ

Ариун буяныг би гуйлаа

Амьдралдаа хэрэгжүүлж болох олон боломжийг Бурхан надад илгээлээ

ХҮСЧ  ГУЙСАН БҮХНЭЭСЭЭ БИ НЭГИЙГ Ч  АВЧ ЧАДСАНГҮЙ

ХӨЛДҮҮ ТОЛГОЙТ НАДАД ХЭРЭГТЭЙ БҮХНИЙГ Л ХАРИН  АВЛАА

БОДОЖ ЭРГЭЦҮҮЛЭЭД САЙТАР АНЗААРВАЛ

БУРХАН ЗАЛБИРЛЫГ МААНЬ ХҮЛЭЭЖ АВЧЭЭ