Бичлэгийн тоо 5,522
Маралгоо
2010.07.21 20:03:58 (*.254.53.83)
2453

 

Ганцхан удаа.... ганцхан удаа гээд өвдөг сөхрөн сууж гадуур хувцасны минь уртхан ханцуйнаас зууран тэр бүр ил гаргаад байдаггүй нулимс хэмээх гашуун усыг урсган суугаа өндөр чийрэг залууг харахад буруу хийгээгүй зүрхийг минь хурцхан иртэй зүүгээр сүлбээд авах шиг болож нүүрээ буруулаад төмөр хаалганы цоожыг мултлан гарч одлоо. "Жаргалтай амьдрал минь баяртай" гээд гэрээс гарахад “дахиж ирэхгүй” гэж сэтгэлдээ шивнэхийг минь мэдэх шиг ардхан талд төмөр хаалга тас хийн хаагдаж орцны бүүдгэр гэрэл бөхсөн сэтгэлийн минь гэрлийг орлон ёлтойно.


Яагаад ч юм энэ л өдөр ойрд будраагүй хөвсгөр цасан бударч тэртээд үлдсэн дурсамжын тойргоор эргэн алхуулна. Хайрын үгсийг шивнэлдэн зугаалсан хотын гудамж, биднийх мэт өмчилсөн тэр богинохон сандал одоо ингээд харахад бүх зүйл өөрийн гэсэн өнгө аясаа гээж сайн муугаар өөрчлөгджээ. Чи бидэн ч өөрчлөгдөж. Гэхдээ сайхнаар биш нь харамсалтай.

Утсанд ирэх дуудлага бүрээс залхан савхин хавтасанд байх нимгэхэн хар утасны улаан товч дээр удаан дарж унтраахдаа сэтгэлд бадамлаж байсан хайр сэтгэл хэмээх зүйлийн унтраах улаан товч дээр маш алгуурхнаар гэхдээ зүрхшээн байж даран унтраачихлаа. Хүн бүрийн л ярьж хүсдэг зарим нэг нь (энэ эгнээнд өөрийгөө багтаагаад) хайраас зугатааж, зарим нэг нь түүнийг хүсч тэмүүлж, зарим нэг нь түүнээс болж зовон зарим нь хайраараа л жаргадаг. Гэтэл тэр хайр гэгч яг юу юм бэ гэсэн асуултыг өөртөө тавиад хэтэрхий удаан алхсан ч хариулт хэмээх зүйлийг олсонгүй.
Хайр гэж юу юм бэ?
Түрүүхэн л цээж даван нүдний аяганд хураад байсан нулимсан дусал ч одоо ор мөргүй арилж зүгээр л уйтгар гуниг сэтгэлийг эзэмджээ.Өөрийн ухаангүй гөлрөн зөвхөн урагш алхалсаар хэдэн цаг ч өнгөрснийг бүү мэд. Цонхондоо хар халхавчтай машин хажууд ирэн цонх нь аажмаар онгойн хууз сахалтай ширүүн төрхтэй залуу
-Бүсгүй явах уу? гэхэд сэхээ орж
-Үгүй гэж сонстох төдий хэлээд түүнээс зугатан түргэлэн алхахдаа харанхуй шөнөөр ганцаархнаа алхахад хүргэсэн түүнийг бодон гомдлын эзэн зүрхний хаалгыг чимээгүйхэн тогшлоо.
Түргэн түргэн алхалсаар хаашаа очихоо шийдэж ядан зогстол "Амгалангийн өргөө" гээд ногоон гэрлээр чимэглэсэн зочид буудал байхыг харж элдвийг бодолгүй орж намуухан инээмсэглэх бүсгүйд мөнгөө тушаан түлхүүр аван заасан өрөөнд орлоо. Тэрхэн мөчид яагаад ийм шийдвэр гаргаснаа ч мэдсэнгүй. Уг нь энэ Зочид буудал хэмээх зүйлд хэзээ ч орохгүй гэж боддогсон. Ээжийндээ эсвэл найзындаа очиж болох гэтэл хаашаа ч явалгүй энд ирчихлээ. Бүр мөнгөө ч өгчихлөө. Бүх л зүйл нь ногоон өнгөтэй, эвлэгхэн тохижуулсан нэг өрөөнд орон булангийн буйдан дээр суун хамтын амьдарлын арван жилийн алдаа оноогоо эргэцүүлж эхлэхдээ өөр бусад хэний ч тухай бодохыг хүссэнгүй утсаа салгасан чигтээ хорвоогоос жаахан ч гэсэн холдохыг хүслээ.
Нэг л өглөө сэрээд хэнтэй ч ярилгүй арав хоносноо мэдэрч утсаа асаахад хэд хэдэн дуудлага, мессеж угтлаа. Утасны дэлгэцэн дээр зурайн харагдах мессеж болгоныг уншиж суусан би нэг л мэдэхэд 15 жил магадгүй түүнээс ч өмнө уйлж суусан гэмтлийн эмнэлэг хэмээх уйтгар дагуулсан байшингийн урд ирчихсэн байлаа. Цээжинд оволзох атгахан зүрх айсандаа байж ядан тийчилж магадгүй өөрөө өөртөө уурлан сэтгэл минь давчдана. Царайнд минь тогтсон айдас бас гунигийг олж харсан юм шиг болгоомжлон байж өөдөөс ширтэх цагаан халадтай сувилагчаас Мөнх-Амгалан .... Мөнх-Амгалан хаана гэж дутуухан асуухад бүсгүй
-Аан. Мөнх-Амгалан гуай гайгүй ээ. Би таныг хүргээд өгье гээд урд гаран алхахад хайртдаа хүрэх тэр л зам өнгөрсөн 10 жилээс ч удаан санагдана. Цагаахан хаалга алгуурхан онгойход зовиуртайхан байх хайрт минь нулимстай нүдээрээ ширтэн харцаараа уучлал хүсэхэд хажууд нь чимээгүйхэн сууж гараас нь атгаад мөрийг нь түшлээ.
-Чамайгаа ирнэ гэж мэдэж байсаан. Намайгаа... гээд үгээ дуусгаагүй байхад нь амыг нь гараараа таглаж зүгээр л нүдээрээ дохиж нулимсаараа энгэрийг нь норгоод "Ганцхан удаа" гэж хэлчихээд бөхсөн гэж бодсон итгэл минь сэргэн байхыг мэдэрлээ.

 

Эх сурвалж  Ж.Эрхэмцэцэг

 

 


 

profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Хариу
2011.04.09 09:50:43 (*.62.56.93)
***САРНАЙ***
profile

nnn

Хариу
2011.04.09 09:51:40 (*.62.56.93)
***САРНАЙ***
profile

hh

Дугаар
Гарчиг
Нэр
4622 Нулимс 2
mgldevushka
2010-09-07 2568
4621 Уруулд зохиогүй сархад 1
mgldevushka
2010-09-07 2724
4620 Алтан овоо /Б.Явуухулан/ 2
жор
2010-09-07 2402
4619 Дуудлагa 3 file
жор
2010-09-07 1763
4618 Би гэж… 2 file
жор
2010-09-07 2348
4617 chi bi 4
jagaa4458
2010-09-07 2504
4616 Үнэн гэж байдаг уу? 1
ind
2010-09-06 2205
4615 100.000 won-toi boloh bolomj 1
vazilnik
2010-09-06 2020
4614 Амьддаа бие биедээ угла 8
i_love_you
2010-09-04 3523
4613 osand 2 er ajil bn 1
xurts_er
2010-09-02 1548
4612 BUSGUI 1
jagaa4458
2010-09-02 2450
4611 Ajild avna 1
eegi 2008
2010-09-02 1526
4610 dorbon mort 1
happygirl2010
2010-08-31 2444
4609 "Анхны хайрын захидал" жүжигчин Алтаншагай 1
Маралгоо
2010-08-26 2710
4608 Ber guih guilgiin ug,erool tavij ugch tuslaach 1 2
Gerelt Ireedui
2010-08-20 37610
4607 Монгол зураг-6 1
i_love_you
2010-08-19 3644
4606 Монгол зураг 5
i_love_you
2010-08-19 2052
4605 Монгол зураг 4
i_love_you
2010-08-19 2992
4604 mgl ruu huuhed avch yavj tuslaach 1
sharaa2
2010-08-17 1717
4603 tsalan owch ogdog xvn bnuu baiwal tusalach utas 01049721155 1
erdenee_8819
2010-08-16 1696
4602 “Монгол зураг-3 1
i_love_you
2010-08-15 2331
4601 Монгол зураг -2 –д эхлэл нь бий)
i_love_you
2010-08-15 2346
4600 Монгол зураг -1 (өгүүллэг)
i_love_you
2010-08-15 2960
4599 EEJIIGEE SANAAD BICHLEE 1
laaghatm
2010-08-14 2639
4598 Mongoloos udgan irlee 1
polo123
2010-08-14 2189
4597 Цонх
monh-monk
2010-08-14 2245
4596 em ajil bna 2
tsonkh
2010-08-12 1747
4595 eejdee 3
zuzu korea
2010-08-09 2360
4594 er hun ta haana bna ug ni 1
altaigerel
2010-08-08 3220
4593 XUUXDIIN OR ZARNA 01076156191 4 file
tsepatra
2010-08-08 1891
4592 Атаачийн дууль 4
arjuna
2010-08-05 2141
4591 CHAMDAA HAIRTAI 4
jagaa4458
2010-08-04 4201
4590 er hun ta haana bna araatan23 7
altaigerel
2010-08-03 4424
4589 awantai zarna 1
erdenee_8819
2010-08-03 1512
4588 БУРХАНААС БИ ГУЙЛАА. 1
arjuna
2010-07-31 3002
4587 АМРАЛТААРАА... 1
celee
2010-07-31 1698
4586 AAB NUTAG 1
laaghatm
2010-07-30 2802
4585 hutagaa sanan bichsen duridtgal 4
laaghatm
2010-07-29 5557
4584 Хүрлээ-2 1
Маралгоо
2010-07-28 2134
4583 Хүрлээ-1(Гадаадаас монголдоо ирсэн хүмүүсийн байдалыг харуулсан сайн бичсэн өгүүллэг) 1
Маралгоо
2010-07-28 2757
4582 Би наадам үздэг 2
bayarmaa_korea
2010-07-26 1707
4581 Sonsood bodno biz dee,,,,,,,,,,,,,daraad orooroi.. 1
maksimus
2010-07-23 1884
4580 gantsaardal minii umch 1
uugii_oxin
2010-07-23 2424
Ганцхан удаа 2
Маралгоо
2010-07-21 2453
4578 huuhdiin ner 1
Tsetseguyanga
2010-07-18 4367
배너신청
자생병원

배너신청