Авдрынхаа емне хормой дэвсэн сехер ч суугаад

Аравнайлж тахисан бурхандаа мергеж

Алтан наранд цайныхаа дээжийг ергехдее

Алтай таван богд терийн минь сvлд ершее гэдэг

Таван ханатай ергее цагаан гэртээ налайн суугаад

Таваг дvvрэн боорцог дэлгэж

Танил саахлтын етгес буурлыг цайныхаа амтаар дайлж суудаг

Холоо явсан хvvгээ санахаар

Хойморт залсан херегтей нь ярьж

Хол ойрын хvнд хvvгээ магтан сайрхаж

Хоног тоолон хvлээдэг

Алс газар явсан юмсан гэж хvvгээ

Алга хавсран залбирч ижий тэнгэртээ даатгадаг

Ахиад ирэх меч хvртэл нь

Алдрай багынх нь бойтгоор домнож суудаг

Сvvн цацаар дерее мялааж vдэхдээ

Сvvн цагаан замтай яваарай гэж ереедег

Сэтгэл зvрх бvх насаа vрийнхээ телее зориулсан

Сvvтэй бурхан тэнгэр миний ээжий

Зулын гэрэлд бохирч суугаад

Зуун найман эрихээр маань умшиж

Захлаж зассан ергее цагаан гэрээ гороо эргэж гурав тойрохдоо

Занбуулин хорвоо амгалан байг гэж алтангэрэл номоо умшидаг

Эргэх дервен улирлын хvрдэнд

Энэ биеээр vрээ есгехдее

Эргvvлж ер нэхэж ер vзээгvй

Эгнэшгvй их ачитан сvvтэй бурхан тэнгэр миний ээжий