Урсан одсон хайр

Учирал хүссэн зүрхээ аргадан
Урсах нулимсаа дураар нь урсгая
Чимээгүй хайлсан зүрх минь
Чимээгүй урсан одох хайр минь

Бүхнийг зүгээр л би орхин
Бодолдоо  л зөвхөн шаналяа
Бүүдгэр орчлонгийн тоос гэж
Бараа ч үгүй замхаран алга больё

Зүүдэндээ цангасан залуу
Зэргэлээг ус гэж андуурсан байж
Зүрхэн тушаа хайрын цэцэг тариж
Зөвхөн ганц хүслээ биелүүлэх гэсэн юм
Батунка2009.12.27Кореа

profile