Дэнлүү сарны бүдэгхэн туяанд

Дэндүү дассан хайрын сэтгэл

Өнгөрсөн үеэ эргэн дурсаад

Өнөө би чинь дуулан сууна

       Үүр болоогүй үүрээн орхиод

        Өнийн холд шувууд буцлаа

         Хайр болоогүй хайраан орхиод

         Харийн холд би чинь одлоо

Чамдаа өгсөн асар их хайраа

Чамаасаа нууж арчисан харууслын нулимсаа

Ганцаараа юм шиг туулж өнгөрүүлсэн он жилүүдээ

Хайраар цангаж явсан охин насаа

Чамтай хамт орхиод би явья да

                      Ирнэ гэж чи намайг битгий хүлээ

                      Эргэж би хэзээ ч ирэхгүй

                      Тавилан мөнх энэхэн орчилон дээр

                      Таньтай би эргэж уулзахгүй

                                                 

                                                                       2010он1-11 намсан