Хех цэнхэр тэнгэр доор

Хех тугаа ергесен

Хех толбот Монгол эрс

Их хаадынхаа сvрэн доор

Илд банбайгаа ергеж

Исгэрэх сум эрчит нумаа агсаж

Дереен дээрээ жийж дэлхийг донсолгож

Дээлээрээ немерч явсаан

Ааг омог нь зvрхэнд нь буцлаж

Агуа хvч шуунд нь зангирч

Арсалдах дайсныг хелдее сехрvvлж

Vхэр тэргээр хэмжээ тавьж

Vнс мэт хийсгэж vзэсгэлэнт охид

Vнэт эх орныг нь булааж явсаныг

Vнэн тvvх гэрчилнээ

Едер шене гэлгvй довтлож

Енеедер маргааш гэлгvй эзлэж

Татварын хуулийг тогтоож

Там болгож явсан нь

Талын Монгол эрсийн омгоо

Сvртнийг харж сvрдээгvй

Сvрэндээ итгэж эрдээгvй

Сэлэм морь еертее итгэсэн Монгол эрсийн уухай

Их беегийн дуудлагаар

Их тэнгэртээ тахил ергеж

Их есен хелт цагаан тугаа тэнгэрт ергеж

Айдсаар зvрхийг нь тvгшээж

Аймшигаар едрийг хиртээж

Атаатан дайсныхаа цусаар зам татуулсан чонон зvрхт талын Монгол эрсээ