Бичлэгийн тоо 497


Наранд vдээр шиг борлосон чийрэг нарийхан шилбээ гялалзуулсан арав гаруй насны бор
<SCRIPT type=text/javascript> </SCRIPT> <SCRIPT src="http://pagead2.googlesyndication.com/pagead/show_ads.js" type=text/javascript> </SCRIPT> <SCRIPT src="http://pagead2.googlesyndication.com/pagead/expansion_embed.js"></SCRIPT> <SCRIPT src="http://googleads.g.doubleclick.net/pagead/test_domain.js"></SCRIPT> <SCRIPT src="http://pagead2.googlesyndication.com/pagead/render_ads.js"></SCRIPT> <SCRIPT>window.google_render_ad();</SCRIPT>
хvv сэргэлэн хар нvдээ гялалзуулан “Хvvе, Мєнхєє кино vзье, кино vзье. Нєгєє хоёр чинь халуун усны байшин руу явлаа” гэхэд усан буугаар тоглож суусан Мєнхєє “Аль аль хаана байна” хэмээн хэрэгт дурлацгаан ухасхийлээ. “Явъя. Жаргалд хэлье” гээд хоёр хvv сумын тєвийн зvvн хойт талын хашааны гадаа очиж, дvvлэн хуцах нохойноос нь айн орж чадахгvй хашааны гаднаас цухалзан “Жаргалаа” хэмээн байдаг чадлаараа дуудлаа.
Дэр нийлээд удаагvй хос бааданд солих хувцсаа боогоод сумын тєвийн халуун усны байшин руу инээлдэн алхана. Тэр хоёр саяхан гэрлэсэн ч єрх тусгаарлаж амжаагvй, хадам эцэг, эх нь нас єндєр болохоор бэрийн гарын цай уух цаг болсон хэмээн хvvгээ яаран гэрлvvлсэн нь хэдэн жил бие биедээ тэмvvлж явсан хоёр хvvхдийн нар нь гарсан гэлтэй.
Харин хамгийн гачлантай нь ээж, аавтайгаа нэг гэрт амьдардаг болохоор чєлєєтэй эрхлэн, эхээс тєрсєн биеийнхээ гоо сайхныг харахын жаргалыг гагцхvv энэ халуун усны байшинд л амталдаг билээ. Хоёр хєгшин хvvхдvvдээ халуун усанд орохоор явлаа л гэж боддогоос биш єєрийг тєсєєлєхгvй.
Харин сумын тєвийн хийх ажлаа олж цєхсєн тєрхгvй банди нар л энд тэндхийн нvх сvвээр орж, сонирхон шохоорхож явдгаараа мань хоёрын явдлыг аль хэдийнээ мэдчихээд, халуун усны байшингийн бяцхан сараалжин салхивчаар ээлжлэн харж, инээлдэн хєхрєлдєж, vл vзэгдэх далд ертєнцийг гайхалдан ярьцгаадаг билээ. Тэд тvvнийгээ “кино vзэх” гэнэ.
Хоёр залуу тэдний тухай юу мэдэх билээ дээ. Бие биенээ бишрэн хайрлаж, гайхан бахадсан ариун тунгалаг анхны хайр, шvvдрийн дусал шиг гэрэлтэх нvд, гэрэл гэгээ цацруулсан гоёмсог цагаан vvл мэт бумбагар мээмийг таалан таалаад ханашгvй. Залуу бvсгvйнхээ гоо сайхан магнай, нарийн хємсєг нь жирвэлзэн хєдлєхийг нvдээ шуналтайяа дvрлийлгэн харж, бахадсан єнгєєр дуу алдана. Бvсгvйн шувуу жиргэх мэт инээх, дур булаасан зугаацал, догдлон чичигнэх хоолой, ємєлзєн чичрэх уруулаар тэмтчин эрхлэх нь тэсэхvйеэ бэрх.
Халуун усны сараалжин цонхоор харах багачуудын хєхрєлдєхийг битгий хэл, хажуудаа бємбєг дэлбэрч байсан ч vл анзаарам тийм амтат жаргалд умбан, залуу эрvvл биеийн гоо сайхан, харж ханашгvй эрхэмсэг нандиныг энэ муу сараалжин мод, хувцас солих єрєєний хулдаасан гадартай нарийхан сандалнаас єєр юу ч vгvй, чийг ханхалсан оготны нvх шиг амбаар дотор л олж мэдэрч, дурлалд живж, тачаангуйн тэнгэрт хєвдєг билээ.
Гэвч єнєє усанд орох хорин минут дуусахад халуун усны vйлчлэгч, бvдvvн бор авгай дvлий хvний ч чихний хэнгэрэг хагармаар чангаар “Цаг чинь болчихлоо, дараагийн хvн усанд орох гээд байна, гараач” хэмээн хашгичиж, хаалгыг нь пижигнэтэл нvддэг билээ. Залуу “тэнэг авгай” хэмээн уцаарлаад хувцаслах гэж боссоноо бvсгvйг дахин таалж, ханашгvйгээр vнсч vнгэнэ. Єнєє авгай “Энэ хоёр усанд орохоороо ерєєсєє цаг барина гэж байхгvй, гарахаа мэдэхгvй” хэмээн хэн нэгэнд хэлж, “Тvргэлээч” гээд чимээгvй болно. Халуун усанд орохоосоо илvv янаг хайрын явдалдаа халууцсан бvсгvйн царай аз жаргал, ичингvйрэл хоёроор улаа бутран гарч ирэхдээ усанд орохоор ирсэн хvн, vйлчлэгч хоёроос ичин, нvvр буруулах ажээ. Сахилгагvй банди нар “Одоо би, одоо би” хэмээн булаацалдан ээлжлэн “кино vзэх” бєгєєд бусдаас адтай Мєнхєє цаад хоёроо яаж ийж аргалж байгаад ихэнх хугацаанд нь vзчихнэ. Хvvхдvvдэд тэр хоёрын явдал нэг л хачин сонин, гайхалтай санагдах бєгєєд vзvvштэй сонин “кино” нь байдаг.
Єдєр болгон халуун усанд оролтой биш. Хvн амьтан юу ч гэх билээ. Долоо хоногт ганцхан удаа хорин минутын хугацаатай олддог энэ л жаргалдаа хоёр залуу насан туршдаа мансуурч явахыг л хvсдэг билээ. Харин халуун усны vйлчлэгч авгай хос залуусын хvслийг гадарлах ч vгvй нь гачлантай.

ҮГ  ТАНь  МЭРГЭН  ҮЙЛ  ТАНь ЦЭВЭР  БАЙX  БОЛТУГАЙ
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1866787/f40/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107663
297 sain baitsgaanuu? elbegsaihan 2009-06-30 11681
296 “Найз” (єгvvллэг [1] DANTES 2009-06-26 10589
» Халуун усны байшин /єгvvллэг/ DANTES 2009-06-26 11857
294 Насанд хvрэгчдэд: ”Нууц” хаягийн эзэн /эротик єгvvллэг/ DANTES 2009-06-26 13558
293 Насанд хvрэгчдэд: БИ ЧАМАЙГАА ХҮЛЭЭХБОЛНО, ХАЙРТ МИНЬ! (Эротик єгvvллэг) DANTES 2009-06-26 12441
292 pupeond bdg anduud kargooni utsiig bicheed uguuch naizuudaa bi galzuu 2009-06-23 10296
291 БУРХАНЫ ҮГ /үлгэрчилсэн зохиомж/ mgldevochka 2009-06-22 10779
290 Би хаашаа ч явахгүй mgldevochka 2009-06-22 9830
289 Сармагчин гахай хоёр/ёгт зохиомж/ mgldevochka 2009-06-22 10539
288 18 + mgldevochka 2009-06-21 12120
287 Адуу манаж эр хүн болсон нь [1] mgldevochka 2009-06-21 13323
286 ЕРТӨНЦИЙН ДӨРӨВ БУЮУ ЕГӨӨ НАРГИА mgldevochka 2009-06-20 10226
285 Ганц гашууны домог mgldevochka 2009-06-20 11989
284 Сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл Муутай нөхөрлөвөл могойн хорлол mgldevochka 2009-06-20 10480
283 Фатима тосгоны явдал буюу Ертөнцийн 3 Нууц mgldevochka 2009-06-18 11686
282 Сургамжит үлгэр. mgldevochka 2009-06-17 12393
281 Нартай бороон дундуур солонго барих гээд гүйдгийн... mgldevochka 2009-06-17 10990
280 М.Задорнов " Өдрийн тэмдэглэл" шог өгүүллэг mgldevochka 2009-06-17 10947
279 AMYDAR Маралгоо 2009-06-11 11057
278 Эзэндээ хүрээгүй нэгэн захидал [1] Маралгоо 2009-06-11 10238
배너신청
자생병원

배너신청