Бичлэгийн тоо 497
Модны хөндийд хэдэн тоть амьдардаг байжээ. Нэгэн өдөр тэднийг нэгэн шувууч анчин олж харав. Шөнө нь анчин тэр модны доор нойтон буурцаг тарааж асган өгөөш бэлдээд, тор тавьж гэнэ. Өглөө болмогц тотинууд өгөөшийг хараад буурцаг руу шумбан дайрав. Гэтэл хоёр тоть анчны тавьсан торонд орж тээглэчихэв. Шувууч анчин тэднийг барьж аваад, уутанд хийж гэртээ авчирчээ.
Гэртээ ирээд, шувууч анчин хоёр тотийг тус тус төмөр торонд хийгээд, зах дээр худалдахаар авч одов. Хоёр тотийн нэгийг нь нэгэн ламтан худалдаж авав. Нөгөөг нь хулгайч дээрэмчид худалдаж авав.

Лам багшийн авсан тоть ламын аашрамд өдөр бүр бурханы ном уншиж, маань тарни тоолох ба багш лам нарын зарлиг сургаалыг сонсдог байжээ. Тэр аашрамд ирсэн лам нар үргэлж л
- Раам-Раам гэцгээн Раам бурханы нэрийг дуудан ном хаялцаж, судар шастирыг аялгуулан уншиж байдаг байжээ. Тэдний дэргэд аашрамд байсан тоть аажим аажмаар эдгээр бүгдийг сурч цээжлээд, өөрөө аялгуулан ном уншиж эхэлжээ. Түүнээс хойш тоть аашрамд хүн байхгүй, эзгүй үед ч гэсэн
- Раам-Раам хэмээн дахин дахин давтаж, ном уншиж байх болов.
Харин, нөгөө хулгайч дээрэмчдийн авсан тоть нь дээрэмчид ба тэдний гэр бүлийнхний этгээд яриаг сонсоод, бүгдийг цээжлэн сурч байв. Тэд бол тосгоны дээрэмчид бөгөөд тэд нэгэн зүйл этгээд үг хэллэгээр ярилцдаг байсан юмсанж. Тоть ч мөн тийм үг яриагаар,
- Барь-барь, битгий явуул, гүйгээрэй гүйгээрэй, бүсэлж авъя, зод занч, дээрэмд! хэмээн хэлж үглэдэг болов. Хэн нэгэн танихгүй, мэдэхгүй хүнийг харангуутаа л тэр тоть тиймэрхүү заналхийлсэн үгсээр ярьж эхэлдэг байжээ.
Нэг удаа тосгонд нэгэн жуулчин хүрч иржээ. Жуулчин тосгоны гудмаар хөл тавимагц л мөнөөх хулгайч дээрэмчдийн тоть түүнийг олж харжээ. Тоть түүнийг харсан даруй
- Барь-барь, битгий явуул, гүйгээрэй, гүй гүй, бүсэлж авъя, зод занч, дээрэмд! хэмээн үглэж эхлэв. Түүнийг жуулчин сонсоод хиртхийн цочиж, даруй сэрэмжлэн, халааснаасаа гар буу гаргаж ирэв. Ойр орчиноо анхааран хартал харин нэгэн тоть шувуу тийнхүү үглэн хэлж байсан ажээ. Жуулчин түүнийг хараад сэтгэл тайвшран, гар буугаа халаасруугаа буцааж хийгээд цааш явав.
Тотийн ярихыг сонссон дээрэмчид өөр өөрийнхөө гэр дотроос шагайж харваас нэгэн үзэгдээгүй хүн явж байж гэнэ. Гэвч жуулчины буу гаргахыг хараад, түүнд гар хүрэлгүй өнгөрүүлжээ.
Жуулчин цааш аялан явсаар нэгэн ламын аашрамын ойролцоо хүрч очив. Тэр аашрам бол шувууч анчины зарсан хоёр тотийн нэгийг худалдаж авсан лам багшийн аашрам байжээ.
Энэ үед ламтаны тэжээсэн тоть жуулчиныг хараад,
- Раам бурхан минь ирэгтүн, морилогтун, Сийда Раам, Раатэшяам!
Адис хишиг, тахил идээ хүртээрэй, амар амгалан байгтун, Сийда Раам, Раатэшяам! хэмээн аялгуулан хэлж гарчээ. Жуулчин тэдгээр урин залсан үгсийг сонсоод, их л баярлан аашрамд хүрч ирж, тотийг өхөөрдөн хайрлаж байтал, тоть аялгуут сайхан дуугаар,
    - Сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл
Муутай нөхөрлөвөл могойн хорлол хэмээн хэлэв.
Жуулчин урьд тосгоноор дайрч өнгөрөх үед нэгэн тотийн хэлж үглэж байсан үгсийг гэнэт санав. Тэр тотийн дуу хоолой нь ч хахир муухай байсан. Харин энэ ламтаны тотийн дуу хоолой нь юутай сайхан аж.
    Энэ явдлаас жуулчин, алтны дэргэдэх гууль шарладаг гэгчээр сайн хүмүүстэй хамт байхад сайн сайхан зүйлийг сурдаг, мөн муу хүмүүстэй хамт байвал муу муухай юм сурдаг болохыг бодитоор ухаарч авчээ.   

                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1838945/3e0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107664
297 sain baitsgaanuu? elbegsaihan 2009-06-30 11681
296 “Найз” (єгvvллэг [1] DANTES 2009-06-26 10589
295 Халуун усны байшин /єгvvллэг/ DANTES 2009-06-26 11857
294 Насанд хvрэгчдэд: ”Нууц” хаягийн эзэн /эротик єгvvллэг/ DANTES 2009-06-26 13558
293 Насанд хvрэгчдэд: БИ ЧАМАЙГАА ХҮЛЭЭХБОЛНО, ХАЙРТ МИНЬ! (Эротик єгvvллэг) DANTES 2009-06-26 12441
292 pupeond bdg anduud kargooni utsiig bicheed uguuch naizuudaa bi galzuu 2009-06-23 10296
291 БУРХАНЫ ҮГ /үлгэрчилсэн зохиомж/ mgldevochka 2009-06-22 10779
290 Би хаашаа ч явахгүй mgldevochka 2009-06-22 9830
289 Сармагчин гахай хоёр/ёгт зохиомж/ mgldevochka 2009-06-22 10539
288 18 + mgldevochka 2009-06-21 12120
287 Адуу манаж эр хүн болсон нь [1] mgldevochka 2009-06-21 13323
286 ЕРТӨНЦИЙН ДӨРӨВ БУЮУ ЕГӨӨ НАРГИА mgldevochka 2009-06-20 10226
285 Ганц гашууны домог mgldevochka 2009-06-20 11989
» Сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл Муутай нөхөрлөвөл могойн хорлол mgldevochka 2009-06-20 10480
283 Фатима тосгоны явдал буюу Ертөнцийн 3 Нууц mgldevochka 2009-06-18 11686
282 Сургамжит үлгэр. mgldevochka 2009-06-17 12393
281 Нартай бороон дундуур солонго барих гээд гүйдгийн... mgldevochka 2009-06-17 10990
280 М.Задорнов " Өдрийн тэмдэглэл" шог өгүүллэг mgldevochka 2009-06-17 10947
279 AMYDAR Маралгоо 2009-06-11 11057
278 Эзэндээ хүрээгүй нэгэн захидал [1] Маралгоо 2009-06-11 10238
배너신청
자생병원

배너신청