Бичлэгийн тоо 497

Цэцэн цэлмэг өвөг дээдсээс минь бидэнд үлдээсэн аж төрөхүйн аман хууль болох ертөнцийн гурав хэн бүхний уншсан байвал зохилтой нэгэн соёл билээ. Энэтхэг Түвдийн үндэстэнүүдэд ховорхон байдаг бөгөөд тэр бүр түгэн дэлгэрээгүй,  Европын орнуудад  бүр “түй” ч байхгүй гээд бодохоор яах аргагүй Монголчууд бидний сэтгэхүйн, аж төрөхийн онцлог, өвөрмөц хэллэг юм. 

Хаднаас хальж үхсэн хаг шаазгайн мах нэг олдохгүй

Модноос унаж үхсэн морин шоргоолж нэг олдохгүй

Хийдэд суугаад турж үхсэн гэлэнгийн мах нэг олдохгүй

Бодлогын хүүгээ нэмж хямралаас гарсан төвбанк нэг олдохгүй.

* * * * * * * * * * *

Хоол горьдсон хав нэг шарвагануур

Хов горьдсон хутгагч нэг шарвагануур

Хувь горьдсон бялдууч нэг шарвагануур

Сонгууль ойртоход дээдэс нэг шарвагануур.

* * * * * * * * * * *

Өндрөөс унасан чулуу нэг догшин

Эмээлээ туйлсан морь нэг догшин

Эхнэрээ голсон хархүү нэг догшин

Гишүүнээр сонгогдсон наймаачин нэг догшин.

* * * * * * * * * * *

Учир мэдэхгүй хүнд үг нэг хайран

Үнэр мэдэхгүй хүнд зандан нэг хайран

Үзээд мэдэхгүй хүнд эд нэг хайран

Ашиглаж чадахгүй хүнд Оюутолгой нэг хайран.

* * * * * * * * * * *

Орох тэнгэрийн орой цоорхой

Орсон буурын шил цоорхой

Охин хүний  чих цоорхой

Омголон гишүүний ходоод цоорхой.

* * * * * * * * * * *

Эрдэнэд алт нэг шар

Эдэнд жанч нэг шар

Идээнд уураг нэг шар

Ихэс дээдэсд Энхбаяр нэг шар

* * * * * * * * * * *

Хөгширсөн үхрийн хэл нэг ширүүн

Хаднаас гарсан хайрга нэг ширүүн

Хааны тогтоосон хууль нэг ширүүн

Харц ардад хямрал нэг ширүүн.

* * * * * * * * * * *

Аманцар морь авын шившиг

Аальгүй авгай гэрийн шившиг

Хэрүүлч хүн хээрийн шившиг

Хэдэр улстөрч тойргын шившиг.

* * * * * * * * * * *

Алгандаа хөхтэй арслан нэг хачин

Амаа байтал шилээрээ дуугардаг голио нэг хачин

Амрагын дээд аав, ээж хоёр золгодоггүй нэг хачин

Авилгатай тэмцэх газар авилга авдаг нь нэг хачин

* * * * * * * * * * *

Өндгөө дарсан бүргэд нэг харамч

Өөх зуусан үнэг нэг харамч

Өөдтэй яваа лам нэг харамч

Өвгөн опператор Мобиком нэг харамч

* * * * * * * * * * *

Номгүй бандийн цээж харанхуй

Хоньгүй айлын хот харанхуй

Хойшоо харсан нүх харанхуй

Гэр хорооллын гудам харанхуй.

* * * * * * * * * * *

Урсахад ус хөнгөн

Хийсэхэд өд хөнгөн

Өргөхөд өвс хөнгөн

Мөнгөтэйд хууль хөнгөн.

* * * * * * * * * * *

Барьж тавьж байвч зүүд хоосон

Барайж ирийж байвч зэрэглээ хоосон

Бахирч цахирч байвч цуурай хоосон

Баараггүй биелүүлнэ гэж байвч амлалт хоосон.

* * * * * * * * * * *

Гахай - идэш ихтэй

Могой- уур ихтэй

Тахиа- тачаал ихтэй

Авилгалч - ов ихтэй.

* * * * * * * * * * *

Эгнэгт батгүйн тул энэ нас хэврэг

Үүрд ханилахгүйн тул амраг садан  хэврэг

Эцэстээ барагдахын тул эд хөрөнгө хэврэг

Энэ цагаан сараар цуглуулсан бэлэг нэг хэврэг.

* * * * * * * * * * *  
                                      

                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1838995/aea/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107663
297 sain baitsgaanuu? elbegsaihan 2009-06-30 11681
296 “Найз” (єгvvллэг [1] DANTES 2009-06-26 10589
295 Халуун усны байшин /єгvvллэг/ DANTES 2009-06-26 11857
294 Насанд хvрэгчдэд: ”Нууц” хаягийн эзэн /эротик єгvvллэг/ DANTES 2009-06-26 13558
293 Насанд хvрэгчдэд: БИ ЧАМАЙГАА ХҮЛЭЭХБОЛНО, ХАЙРТ МИНЬ! (Эротик єгvvллэг) DANTES 2009-06-26 12441
292 pupeond bdg anduud kargooni utsiig bicheed uguuch naizuudaa bi galzuu 2009-06-23 10296
291 БУРХАНЫ ҮГ /үлгэрчилсэн зохиомж/ mgldevochka 2009-06-22 10779
290 Би хаашаа ч явахгүй mgldevochka 2009-06-22 9830
289 Сармагчин гахай хоёр/ёгт зохиомж/ mgldevochka 2009-06-22 10539
288 18 + mgldevochka 2009-06-21 12120
287 Адуу манаж эр хүн болсон нь [1] mgldevochka 2009-06-21 13323
» ЕРТӨНЦИЙН ДӨРӨВ БУЮУ ЕГӨӨ НАРГИА mgldevochka 2009-06-20 10226
285 Ганц гашууны домог mgldevochka 2009-06-20 11989
284 Сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл Муутай нөхөрлөвөл могойн хорлол mgldevochka 2009-06-20 10480
283 Фатима тосгоны явдал буюу Ертөнцийн 3 Нууц mgldevochka 2009-06-18 11686
282 Сургамжит үлгэр. mgldevochka 2009-06-17 12393
281 Нартай бороон дундуур солонго барих гээд гүйдгийн... mgldevochka 2009-06-17 10990
280 М.Задорнов " Өдрийн тэмдэглэл" шог өгүүллэг mgldevochka 2009-06-17 10947
279 AMYDAR Маралгоо 2009-06-11 11057
278 Эзэндээ хүрээгүй нэгэн захидал [1] Маралгоо 2009-06-11 10238
배너신청
자생병원

배너신청