НУУЦ ЄРЄЄ
- Биднийг хувиргах уусмал бэлтгэж байхад тэр чинь сvvлчийн бvхээгт дандаа бидний хажууд байсан. Бид тvvнээс бvх зvйлийн тухай асуудаг байж л дээ. Харин одоо... гэж маргааш єглєє нь Рон цай ууж суухдаа халаглана.
Аалзнуудыг олох амаргvй байлаа. Одоо болохоор Миртлийн хоргодох байранд хvрэх бvр ч хэцvv. Харуул хамгаалалтыг єнгєрч багш нарын соргог хараанаас удаан нуугдахгvй бол яриа хєєрєє болохгvйн дээр уйланхай Миртлийн жорлон Жастин, ноён Норрис муурын хэлмэгдсэн газраас ердєє л хоёрхон алхмын зайтай. Ингээд л андууд энэхvv шийдэж болохгvй юм шиг асуудалд толгойгоо эргvvлж гvйцжээ.
Гэтэл эхний хичээл дээр МакГонагалл багш тун ч таагvй мэдээ сонсголоо. Тэд энэ долоо хоногт анх удаа нєгєє гайтай єрєєний тухай мартсан юм. Ердєє долоо хоногийн дараа зургадугаар сарын нэгнээс шалгалт эхлэх болчихжээ.
- Шалгалт гэнээ? Биднээс шалгалт авах юм уу? гэж Симус Финниган сандрана.
Харрийн ард ямар нэг юм тvр няр хийлээ. Невилл Долгопупс шидэт саваагаа унагахдаа ширээний нэг хєлийг алга хийчихжээ. Профессор МакГонагалл саваагаараа дохиж ширээг зvгээр болгоод Симус руу эргэлээ.
- Сургууль одоо болтол хаагдаагvй болохоор та нарыг юм сураасай л гэсэн хэрэг. Шалгалт болдогоороо л болох учраас та нарыг сайн бэлтгэнэ гэж найдаж байна хэмээн тэрбээр ширvvн хэлжээ.
Сайн бэлтгэх! Харри шалгалтын тухай бодож ч чадахгvй байв. Анги даяараа шуугилдахад профессор МакГонагаллын царай тєрх ширvvн боллоо.
- Профессор Дамблдор чадах чинээгээрээ дvрэм журмыг мєрдєх ёстой гэж хэлснийг би анхааруулмаар байна. Энэ бол жилийн турш мэдэж авсан юмыг чинь шалгана гэсэн vг.
150
Харри гэрийн шаахай болгон хувиргах ёстой хоёр цагаан молтогчинг гунигтай харна. Тэрбээр жилийн туршид юу сурсан билээ? Шалгалтан дээр юугаа хэлэх вэ? Рон Хориотой ой руу яаралтай очих тушаал авсан юм шиг уруу царайлан сууна.
- Ийм юмтай шалгалт єгнє гээд бодоод vз дээ гэж Рон хэлээд Харрид чичигнэн исгэрэх саваагаа харуулав.
Шалгалт эхлэхээс гурав хоногийн ємнє єглєєний цайны vеэр профессор МакГонагалл бас дахин нэг юм зарлалаа.
- Би сайн мэдээ дуулгая гэж тvvнийг хэлэхэд нам гvм байсан их танхимд хєєрєн хашгиралдах дуу хаджээ.
- Дамблдор захирал буцаж ирэх нь! гэж олон хvvхдvvд баярлана.
- Слизериний vе залгамжлагчийг барьчихжээ! гэж Когтевраны ширээний ард суугаа нэг охин хэллээ.
- Квиддичийн тэмцээн болох юм байна! гэж Вуд орилно.
- Одоо мандрагор ургаж гvйцээд хэрэглэж болохоор болсон гэж Стебль надад мэдэгдлээ. Хєших шившлэгэд єртсєн хэлмэгдэгсдийг єнєє орой бид амьдруулж чадах болно. Хэлмэгдэгсдийн нэг нь чухам хэн довтолсныг мэдэж байж болох юм гэдгийг та нарт сануулъя. Энэхvv аймаар жил гэмт этгээдийг барьснаар дуусах байх гэж их итгэж байна хэмээн хvvхдvvдийг чимээгvй болоход МакГонагалл багш vргэлжлvvлэн ярьжээ.
Хvvхдvvд хєгжилдєн шуугилдав. Харри тэсэлгvй Слизеринийхныг харлаа. Драко Малфой бусдын адил хєєрч баясахгvй ажээ. Харин Роны царай олон єдрийн туршид анх удаа инээмсэглэж харагдана.
- Бид Миртлийг байцаах шаардлагагvй ч байж болох юм! Гермиона бvх асуултанд хариулах байлгvй дээ. Тэр одоо яанаа! Гурван єдрийн дараа шалгалттай атал огт бэлтгээгvй байдаг! Хэрэв би л тэдний оронд байсан бол шалгалт дуустал сэхэхгvй байсан даа! гэж Харри хэллээ.
Жинни ойртож ирээд Ронтой зэрэгцэн суув. Тэрбээр сэтгэл догдолж хямарсан шинжтэй харагдана. Охин хуруугаа цайртал гараа чанга атгасан байхыг Харри анзаарчээ.
- Чи юу болоо вэ? гэж тавгандаа будаа хийх зуураа Рон асуув.
Хариуд нь Жинни тэдний ширээг уйтгартай айсан байртай харах аж. Тvvний нvvр царай Харрид хэн нэгнийг санагдуулах авч чухам хэн гэдгийг нь санаж чадсангvй.
- Юу болоод байгаагаа яриач дээ гэж Рон амандаа юм чихэн асуув.
Жинни хэнтэй адилхан харагдаад байгааг Харри гэнэтхэн ухаарлаа. Тэрбээр сандалд суугаад яльгvй гайхан байгаа нь ганцхан єєрийнхєє мэдэж байгаа нууцыг хэлэх vv, байх уу гэж шийдэж ядах Доббитой яг адилхан байлаа.
- Би та нартай ярих хэрэгтэй байна гэж тэрбээр ичингvйрэн хэлээд Харрийг харахгvйг хичээнэ.
- Тэгээд яриач дээ гэж Харри тvvнийг дэмжлээ.
Гэвч Жинни ярих юмаа олохгvй мэт харагдана.
- Бид сонсож байна! гэж Рон тэсгэл алдан хэллээ.
Жинни амаа нээсэн ч нэг ч vг хэлж чадсангvй. Харри тvvний зvг тонгойгоод зєвхєн Рон тэр хоёрт дуулдахаар намуун дуугаар:
- Нууц єрєєний тухай ярих гэсэн юм уу? Ямар нэг юм хараа юу? Хэн нэг хvн хачин зан гаргаад байна уу? гэлээ.
151
Жинни гvнзгий санаа алдах vед ядарч туйлдсан царайтай Перси Уизли тэдэн рvv дєхєж ирэв.
- Чи юм идэв vv, Жинни? Тэгвэл би чиний оронд сууя. Єлсєж vхэх нь. Дєнгєж сая жижvvрээс буулаа.
Сууж байгаа сандлаар нь цахилгаан гvйсэн мэт Жинни ухасхийн босоод Персийг айсан маягтай хурдхан харснаа цааш одов. Перси ширээн дээрээс том аяга авлаа.
- Перси! Тэр чинь бидэнд маш чухал зvйл хэлэх байсан юм! гэж Рон уурлажээ.
Цай балгах зуураа энэ vгийг сонссон Перси цацах шахлаа.
- Тэр юу хэлэх гэсэн юм бол? гэж ханиалган хэлэв.
- Би ямар нэг ер бусын юм харсан уу гэж асуухад тэр чинь ам нээх гэж байсан юм.
- Энэ чинь... нууц єрєєтэй холбоотой байлгvй дээ гэж Перси таслан єгvvлэв.
Рон гайхан хємсєг єргєєд:
- Чи ямар нэг юм мэдэх vv? гэж асуулаа.
- Yгvй ээ, гэхдээ... Гэхдээ нууцын тухай ярьсан юм чинь... Жинни... Би тvvнтэй тааралдсан юм... Саяхан... намайг зvгээргvй байх vед тэр намайг харсан байхгvй юу. Чи элдэв юм бvv бодоорой. Би энэ тухай хэнд ч ярихгvй байхыг тvvнээс хvссэн юм. Тэрбээр хэлсэн vгэндээ хvрсэн бололтой. Гэхдээ энэ бол дэмий хэрэг vнэн шvv...
Персийг ийм их ичиж байхыг Харри хэзээ ч хараагvй билээ.
- Чи яасан юм бэ, Перси? Бидэнд нууцаа хэлчих, бид огт шоолохгvй... гэж Рон инээмсэглэн хэллээ.
Гэвч Перси урьдын адил тєлєв хэвээр байв.
- Харри, надад талх аваад єгєєч. Юм их идмээр санагдаад...
Харри, Рон хоёрын тусламжгvйгээр маргааш гэхэд нууцыг илрvvлж болох юм гэдгийг ойлгоод юутай ч атугай боломж олдвол уйланхай Миртлтэй уулзаж ярихаар шийджээ. Аз болоход тийм боломж гарсан аж. Yдээс хойш Алтан хонгиот Туг vс тэднийг ид шидийн тvvхийн хичээлд хvргэж єгєв.
Цаашдаа аюул байхгvй гэж єдєрт бараг зуун удаа давтан хэлэх Туг vс (энэ нь буруугаар эргэж ч болох талтай) жижvvр, харуул хамгаалалт гээд баахан тvвэг удсан байна хэмээн vнэнээсээ итгэж байлаа. Тvvний vс даахирч алтан єнгє нь алдагдаад ирэв. Шєнєжингєє дєрєвдvгээр давхарт жижvvрлэн зогссон болохоор тэр биз.
- Амилсан баримлуудын эхний хэлэх vг: <<Энэ бол Хагрид байсан>> гэх болно гэдгийг санаарай. Профессор МакГонагалл аюулгvйн энэ арга хэмжээг яагаад єєрчлєхгvй байгааг vнэхээр гайхах юм гэж тэрбээр ангийхныг булан тойроход ярьжээ.
- Тийм ээ, тантай санал нэг байна гэж Харрийг хэлэхэд Рон гайхсандаа номоо унагаачихав.
- Баярлалаа Харри гэж Туг vс талархан хэлээд Пуффендуйхны урт цувааг єнгєрєєхийн тулд тэднийг зогсоожээ.
Тэгснээ:
- Шєнє болгон сэрэмжилж хичээлийн хоорондуур сурагчидтайгаа ингээд явж байна гэдэг тусгvй юм. Тэртэй тэргvй багш нарын ажил барагдахгvй байхад! Шал дэмий болгоомжлох юм гэж vглэнэ.
- Таны зєвєє, ноёнтон гэж Харрийг зєвшєєрєн толгой дохиход Рон тvvний чухам яах гээд байгааг тааварлалаа.
152
- Энэ дэмий явдлаас яагаад одоо татгалзаж болдоггvй юм бэ? Одоо ердєє ганцхан хонгилоор єнгєрєх л vлдээд байна гэж Рон хэлэв.
- Уизли минь, би яагаад чиний зєвлєгєєг дагаж болохгvй билээ. Би дараагийнхаа хичээлд бэлтгэх хэрэгтэй байж гэж Туг vс хэллээ.
Тэгээд Туг vс яаран холдов.
- Хичээлд бэлтгэнэ гэнэ шvv! Yсээ буржийлгах гэж л яваа даа... гэж Рон араас нь дурамжхан дуугарчээ.
Андууд маань халааснаасаа юм эрж байгаа дvр vзvvлэн ангийхнаасаа хоцроод уйланхай Миртлийн жорлон руу эргэн ухасхийлээ. Бvх юм одоохондоо яг номоороо болж байв.
- Поттер! Уизли! Та нар энд юу хийж байгаа юм бэ? гэх профессор МакГонагаллын ширvvн дуу тэднийг зогсоожээ.
- Бид энд… Бид… Бид явах гэж байсан юм… гэж Рон тvгдчив.
- Гермионаг эргэхээр гэж Харри анддаа туслалаа.
Рон, профессор МакГонагалл хоёр тvvнийг тун ч гайхан харжээ.
- Бид тvvнтэй уулзалгvй тун их удлаа гэж Харри юу ч болоогvй юм шиг ярих зуураа Роны хєлийг гишгэв. Тэгснээ цааш нь:
- Тэгээд эмнэлэг рvv сэмхэн очих гэсэн юм…. Мандрагор ургаад гvйцсэн… бvх юм тайван боллоо… гэж ярилаа.
Профессор МакГонагалл тvvнийг хэсэг зуур анхааралтай харах vед Харри одоо бас л зэмлэх байх даа гэж бодов. Тэгтэл профессор МакГонагалл багш намуун тасалданги дуугаар:
- Тийм ээ, тэгэлгvй яахав… та нарт хэцvv байгааг би мэдэж байна… Поттер минь, хатагтай Грэйнжерийг эргэвэл эргэ л дээ. Би тан нарын ирээгvй учрыг профессор Бинст мэдэгдэмз. Хатагтай Помфрид намайг зєвшєєрсєн гэж хэлээрэй… гээд тvvний ширvvн нvдэнд нулимс мэлтрэхэд Харри гайхжээ.
Таагvй явдлаас гарч чадсандаа итгэж ядах Харри Рон хоёр булан тойрохдоо профессор МакГонагалл хамраа хавчин нусаа нийхийг сонсчээ.
- Yгvй ер! Yvнээс илvv сайхан арга бодож олохгvй дээ! гэж Рон догдлон хэллээ.
Андууд хурдан алхсаар эмнэлэгт ирж vvд тогшоод Гермионаг эргэхийг профессор МакГонагалл зєвшєєрсєн гэж vvдний завсраар хатагтай Помфрид хэлэв.
Хатагтай Помфри хэдийгээр дургvй байсан ч тэднийг оруулжээ.
- Хєшсєн хvнийг эргэх гэдэг чинь ямар утга учир байх вэ? дээ гэж тэрбээр vглэнэ.
Тvvний vг vнэн гэдгийг андууд Гермионагийн хажууд суухдаа мэджээ. Гермионад амьдын тэмдэг огт vгvй бєгєєд тэдний ирснийг яаж мэдэх билээ. Бvх юм сайн сайхан болно гэж тvvнд хэлэх тvvний шvvгээтэй ярих хоёр ижил бvлгээ.
- Гермиона маань гэмт хэрэгтнийг харсан бол сайн байхсан даа. Хэрэв тэр шилтгээнээс зугтаасан бол хэн ч хэзээ ч мэдэхгvй шvv дээ... гэж Рон хvv Гермионагийн хєдєлгєєнгvй нvvрийг харан гунигтай хэлэв.
Хари Харри тvvний царайг бус бvтээлэг дээрээ тавьсан баруун гарыг нь харж байлаа. Хуруугаа атган зангидсан байх агаад гараас нь нэг юм цухуйна. Харри тонгойгоод хэсэг цаас байгааг харжээ.
Хатагтай Помфри хаа нэгтээ ойр байгаа гэдэгт эргэлзээгvй болохоор цаасыг хар гэж Ронд дуугvйхэн дохилоо.
153
- Гаргах гээд оролдоод vз гэж Рон тайван хэлээд Харрийг халхлахын тулд сандлаа хєдєлгєв. Тэгээд гэнэтхэн хvн ороод ирж магадгvй гэж бодсондоо vvд рvv хяламхийж байлаа.
Энэ нь бас яггvй ажил байжээ. Гермиона хуруугаа чанга атгасан болохоор Харри цаасыг урчихвий гэж айсандаа vзvvрээс нь татлаа. Татаж буцаан тvлхэж, ахин татаж янз бvрээр оролдсоор хєшсєн гараас нь цаасыг авч чаджээ.
Энэ бол номын сангийн хуучин номоос урж авсан тасархай хуудас байлаа. Харри тvvнийг яаран тэнийлгэв. Рон бас сониуч зандаа хєтлєгдєн тvvний мєрєн дээгvvр єлийн уншлаа:
<<...манай дэлхий дээр тааралдаж болох олон мангас, махчингуудаас Могойн хаан гэгддэг Василискаас єєр нууцлаг, vхлийн аюултай амьтан олдохгvй билээ. Энэхvv муухай амьтан аварга том биетэй байж болохын дээр тvvний нас олон зуун жилээр хэмжигдэнэ. Тэрбээр бахын дарсан тахианы єндєгнєєс энэ хорвоод мэндэлжээ. Аймшигтай хортой соёотойгоос гадна хэрэв харц тулгарвал агшин зуур зовоож vхvvлдэг харцтай болохоор маш харгис хэрцгий аргаар хvмvvсийг хєнєєдєг юм. Ялангуяа аалзнууд Василискаас тун их айдаг учраас аль блохоор хєндий байхыг боддог юм. Тэрбээр аалзнуудын заналт дайсан билээ. Харин Васлилиск єєрєє тахианы дуунаас vхтлээ айдаг юм. Энэ дуу тvvнд vхлийн аюултай...>>.
Эдгээр мєрнvvд дор <<Хоолой>> гэж бичсэн байхыг Харри хараад Гермионагийн бичиг гэж шууд таньжээ.
Ингэтэл харанхуйд гэрэл асах шиг андуудад санагджээ!
- Рон энэ мєн байна! Хариу нь энэ байна! Нууц єрєєний аймшигт амьтан бол аварга могой Василиск ажээ! Тэгээд л би ганцаархнаа дуу хоолойг сонсдог юм байна. Ганцхан би л могойн хэл ойлгодог шvv дээ гэж Харри амьсгал давхцан хэллээ.
Харри бусад орнуудыг харав.
- Василиск хvмvvсийг харцаараа алдаг юм байна. Гэхдээ одоохондоо хэнийг ч хєнєєнєєгvй байгаа. Хэн ч тvvний нvд рvv эгцлэн хараагvй байж болох юм. Колин тvvнийг гэрэл зургийн дурангийн нvхээр харсан болохоор Василиск зєвхєн хальсыг шатаагаад Колиныг хєнєєж чадалгvй чулуу болгочихсон юм байна. Жастин... Жастин Василискийг бараг толгойгvй Никийн цаанаас нэвт харсан байлгvй! Василискийн бvх цэнэг Никэд оногдсон ч Ник хоёр дахь удаагаа vхэж чадахгvй юм чинь! Харин Гермиона, Когтевраны ахлагч хоёрын дэргэд толь байсан шvv дээ. Нууц єрєєний аймшигт амьтан бол Василиск гэж Гермиона багцаалж байсан хэрэг. Тэрбээр тааралдсан эхний хvнд толины тусламжтайгаар булангийн цаадахыг харъя гэж хэлсэн хэмээн мєрийцєхєд ч бэлэн байна. Ингээд л охин толь гаргаад... юу болсныг чи мэдэж байгаа.
...Харин ноён Норрис муур? гэж сониучирхалдаа шатсан Рон асуув.
Харри тэрхvv Хэллоуиний баярын дурсгалт шєнє чухам юу болсныг эргэн санах гэж хичээн бодлогоширлоо.
- Ус... Уйланхай Миртлийн жорлон усаар дvvрснийг санаж байна уу? Ноён Норрис муур усанд туссан дvрсийг харсан гэдэгт итгэлтэй байна... гэж тэрбээр яаралгvй єгvvлнэ.
Тэгээд нєгєє хуудсыг улам анхааралтай, нарийн уншлаа.
154
- <<...тахианы дуунаас vхтлээ айдаг юм. Энэ дуу тvvнд vхлийн аюултай...>>
Гэтэл Хагридын бvх тахиаг хєнєєчихсєн байдаг! Энэ бол Слизериний vе залгамжлагчын ажил байж болох юм. Учир нь тэр л нєгєє амьтныг сулласан байж болох талтай. Бас цааш нь хараач <<Ялангуяа аалзнууд Василискаас тун их айдаг...>>. Бvгд яг тохирч байна!
Рон чихээ имэрснээ ахиад л:
- Гэхдээ энэ Василиск чинь шилтгээн дотуур яаж явдаг байнаа? Тийм том могой... хэн нэг нь тvvнийг харах ёстой доо... гэлээ.
Харри хуудасны доод талд Гермионагийн яаран бичсэн бичгийг vзvvлэв.
- Хоолой, хоолой... Рон минь, Василиск шилтгээний хоолойнуудаар мєлхєж явдаг юм байна. Одоо л би ойлголоо. Тэр дуу хоолойг би чухам хана нэвт сонсодог байсан юм...
Рон Харрийн гараас шvvрэн авлаа.
- Нууц єрєєний vvд! Yvд жорлонд байж болох юм биш vv? Тэр нь... гэж Роныг сэтгэл догдлон хэлтэл:
- ...УЙЛАНХАЙ МИРТЛИЙН ЖОРЛОН БАЙЖ БОЛОХ ЮМ! гэж Харри яриаг дуусгав.
Андууд єєрсдийнхєє тааварт итгэж ядан гайхаж догдлон сууж байлаа. Харри сэтгэл амарсан байдалтай духаа арчаад:
- Тэгэхэлээр могойн хэлээр ярьдаг єєр хvн энэ сургуульд байгаа юм байна. Энэ л Слизериний vе залгамжлагч байж таарна. Тийм болохоор тэр л Василискийг захирч чадах юм гэлээ.
- Бид яах вэ? Шууд МакГонагалл багш руу очих уу? гэж Рон нvдээ гялалзуулан хэлэв.
- Тийм ээ, хурдхан багш нарын єрєє рvv явъя! Багш тэнд арван хормын дараа ирнэ. Одоохон хонх дуугарна гэж хэлээд Харри vсрэн бослоо.
Андууд доош гvйлээ. Тэд яг хичээлийн цагаар хонгилд хэн нэгэнтэй тааралдахгvй юмсан гэж бодож байв. Тэд айж сандарсан vгvй багш нарын хоосон єрєєнд орлоо. Энэ бол хар модон сандал тойруулж тавьсан тавилга бvхий том єрєє ажээ. Гэхдээ андууд маань хэт их догдолсон болохоороо суусангvй. Хонх дуугарахыг хvлээн єрєєн дотуур холхиж байв. Гэтэл завсарлах хонх дуугарсангvй.
Тvvний оронд профессор МакГонагаллын чанга яригчаар хэлэх vг шилтгээн даяар хангиналаа.
- Бvх сурагчид унтлагынхаа єрєє рvv хурдан очих хэрэгтэй. Бvх багш нар багш нарын єрєєнд цугларцгаа. Аль болохоор хурдлаарай.
Харри Роныг эргэж харав.
- Ахиад л шинэ дайралт болж дээ?
- Одоо яах вэ? Унтлагын єрєє рvv явах уу?
- Yгvй ээ гэж Харри хэлээд эргэн тойрноо харав.
Тvvний зvvн талд багш нарын жанч єлгєєтэй єндєр єлгvvр харагдана.
- Энд нуугдацгаая. Юу болсныг сонсоё. Тэд юу болсон тухайгаа ярих болно.
Андууд жанчнуудын дунд орж нуугдлаа. Дээд давхарт олон арван хєлийн чимээ гарах ажээ. Тєдхєн багш нарын єрєєний vvд нээгдэн багш нар орж ирж байгааг тэд жанчнуудын завсраар харлаа. Зарим нь цєхрєнгєє барж, зарим нь илэрхий айсан байв. Хамгийн сvvлд профессор МакГонагалл орж ирлээ.
155
- Энэ явдал ахин давтагдлаа. Аймшигт амьтан сурагч руу дайрсан байна. Энэ удаа тvvнийг нууц єрєє рvv аваад явжээ гэж тэрбээр нам гvмийг эвдэн хэлэв.
Профессор Флитвик уулга алдлаа. Профессор Стебль алгаараа амаа даржээ. Снегг багш сандлын аравчийг байдгаараа атгасан харагдана. Тэрбээр:
- Яагаад ийм итгэлтэй байгаа юм бэ? гэж асуув.
- Слизериний vе залгамжлагч ханан дээр тvрvvчийнхээ бичгийн доод талд бас дахин бичиг vлдээсэн байна. Бичиг нь: <<ТYНИЙ АРАГ ЯС ЄРЄЄНД ЄНЄ МЄНХЄД БАЙХ БОЛНО>> гэжээ хэмээн МакГонагалл багш хэлээд царай нь цонхийжээ.
Профессор Флитвикийн нvдэнд нулимс цийлэгнэв.
- Энэ удаа хэн єртєв єє? гэж хатагтай Нугарагч дуу алдлаа. Тvvний хєл гуйвагнан сандалд унажээ.
- Жинни Уизли.
Ард нь байсан Рон юу ч дуугаралгvй налан унахыг Харри мэдлээ.
- Маргааш хvvхдvvдийг гэр лvv нь явуулахаас. Хогвартс хаагдахын даваан дээр байна. Дамблдор ярихдаа...гэж МакГонагалл багш алга хавсран єгvvлтэл багш нарын єрєєний vvд дахин чанга дуугаран нээгдлээ.
Дамблдор орж ирэх байх гэсэн єчvvхэн горьдлого Харрид тєржээ. Гэтэл энэ хvн бол нєгєє л хєєр баяр гэрэлтсэн Туг vс байлаа.
- Хоцорсныг минь уучлаарай. Явах зуураа унтах юм! Ямар нэгэн чухал юм болоо юу?
Тэнд байгаа хvмvvс тvvнийг vзэн ядаж дургvйцсэн байдалтай харж байхыг тэрбээр ажиглахгvй байгаа бололтой.
- Бидэнд хэрэгтэй хvн энэ байна! Яг энэ хvн. Туг vс минь сонсож бай. Аймшигт амьтан охиныг хулгайлсан байна. Тvvнийг нууц єрєєндєє аваачжээ. Одоо таны оролцох цаг боллоо гэж Снегг багш урагш гаран хэлэв.
Туг vсийн царай цонхийлоо.
- Алтан Хонгиот минь vнэн хэрэгтээ єчигдєр орой та нууц єрєєний хаалга хаана байдгийг сайн мэднэ гэсэн биз дээ? гэж профессор Стебль ярианд оролцов.
- Би... Тийм ээ... Би гэж Туг vс бувтнана.
- Тэнд юу байдгийг би мэднэ гэж та бас хэлсэн шvv гэж Флитвик догдлон хэллээ.
- Би юу? Мэднэ гэсэн vv? Санахгvй байна...
- Та гэмт хэрэгтэн єєрєєр хэлбэл Хагрид баригдсан болохоор ид шидийнхээ хvч чадлыг бидэнд vзvvлж чадсангvй гэж ярьж байсныг чинь би сайн санаж байна. эхлээд л ажиллах боломж олгосон бол ямар ч явдал сургуульд гарахгvй байсан гэж та бидэнд ярьж байсан даа гэж Снегг багш ярьж байв.
- Би... Би vнэнийг хэлэхэд... Та нар намайг буруу ойлгожээ...
- Нэг vгээр хэлэхэд професоор Туг vс минь, бид энэхvv шударга бус vйлдлийг зогсоох хэрэгтэй байна. Та тэр амьтантай тулалдах хэрэгтэй. Єнєє орой бидний гар хуруу чєлєєтэй болох нь. Та ялалт байгуулж Хогвартсыг аймшигт амьтнаас салгах ёстой гэж профессор МакГонагалл эцэст нь хэллээ.
Туг vс аргаа барсан байдалд оржээ. Хєєрхий зайлуул! Єрєвдсєн хvн нэг ч алга. Тэрбээр агшин зуур хувхай цайн уруул нь чичрээд, нєгєє сайхан инээмсэглэл нь оргvй хийсэн одож єрєвдєлтэй ядруу амьтан болон хувирчээ.
156
- За сайн байна. Би ч... явъя даа. Єрєєндєє очъё... Бэлтгэх хэрэгтэй байна гэж тэрбээр тvгдчин єгvvлэв.
- Ядахдаа ингэвэл зvгээр сэн. Туг vс одоо бидэнтэй орооцолдоод байхаа болино биз. Тэнхимийн эрхлэгчид болсон явдлын тухай хvvхдvvдэд дуулгах хэрэгтэй. Маргааш буухиа галт тэргээр бvгдийг гэрт нь хvргэж єгнє гэдгийг хэлээрэй. Бусад багш нар хvvхдvvдийг байрнаас гаргахгvй байвал зохино гэж профессор МакГонагалл гар занган хэллээ.
Багш нар дуугvй босоцгоон ар араасаа тарж одов.
Харрийн амьдралд vvнээс илvv муу єдєр тааралдаагvй байлгvй дээ. Тэрбээр Рон ихрvvдийн хамт Гриффиндорын єрєєний буланд юу ярихаа ч мэдэхгvй сууцгаана. Перси байсангvй. Тэрбээр аав ээждээ ууль илгээчихээд єрєєндєє орон тvгжээд суучихжээ.
Нэг ч єдєр vvн шиг урт vргэлжилсэнгvй. Гриффиндорын єрєє хэзээ ч ийм дvvрэн, нам гvм байсангvй. Тэгээд бvрий болоход Фред Жорж хоёр ингэтлээ гашуудан сууж тэссэнгvй унтахаар явцгаалаа.
- Жинни ямар нэг юм мэдсэн хэрэг. Тэгээд л тvvнийг довтолжээ. Персийн мангартах vvнд ямар ч хамаагvй. Жинни нууц єрєєний тухай ямар нэг юм мэдэж л дээ. Єєр шалтгаан байхгvй... Манай гэр бvлд цэвэр цустай ид шидтэнгvvд байдаг юм чинь гэж Рон багш нарын єрєєнєєс гарснаасаа хойш анх удаа ам нээн хэлээд нvдэндээ мэлтэрсэн нулимсыг арчлээ.
Цусан улаан нар тэнгэрийн хаяанд жаргаж байхыг Харри харж зогсов. Сэтгэл санаа нь тун ч доройхон байлаа. Жаахан ч атугай юм хийж чаддаг болоосой! Жаахан ч атугай юм.
- Харри минь, Жинни... мэдэж байна уу... Жинни минь... гэж Рон аяархан дуугарав.
Харри тvvнийг уруу царайлан харлаа. Юу гэж хэлэх вэ? Жиннийг амьд байгаа гэх найдвар бараг алга.
- Туг vс рvv очицгооё. Тэр чинь нууц єрєєнд нэвтрэхийг зєвшєєрсєн. Нууц єрєє, Василиск гээд мэддэг бvхнийгээ тvvнд яръя гэж Рон хэллээ.
Харри єєр олигтой юм болож олоогvй ч зvгээр байгаад байж болохгvй учраас татгалзсангvй. Андууд босоод vvд рvv явлаа. Гриффиндорын танхимд байгаа хvvхдvvд сэтгэл зовнин, Роныг єрєвдєж байсан болохоор хэн ч тэднийг зогсоох гэж оролдсонгvй. Рон Харри хоёр хєрєг бvхий завсраар саадгvй гарлаа.
Тэднийг Туг vсийн єрєє рvv бууж очиход харанхуй болж байв. Yvдний цаана шажиг шужиг тvг тvг хийх, яаран алхах чимээ гарах нь их ажил ундарч байгаа бололтой.
Харри vvд тогшиход дотор нь онгойсон байв. Хаалга яльгvй нээгдээд нарийн завсраар нь Туг vсийн нvд гялалзаж харагдлаа.
- Аа... ноён Поттер... ноён Уизли... Би тун завгvй байна... Та нар хурдхан юм бол ч яахав... гэж Туг vс vvдээ яльгvй дэлгээд хэлжээ.
- Профессор оо, бидэнд чухал шинэ мэдээ байна. Энэ мэдээ танд тус болно гэж бодож байна... гэж Харри завсраар хэллээ.
-М-м-м-м... За яахав... Энэ бvхэн айгаад байх юм биш... Би бvх юм... ерєнхийдєє... гайгvй... гэх гэсэн юм гэж хэлэхдээ Туг vсийн царай хаалганы завсраар тун ч доройхон харагдав.
Тэрбээр vvдээ нээхэд андууд дотогш орлоо.
Єрєє бараг хоосон болжээ. Шалан дээр хоёр том чемодан хэвтэх агаад нэгэнд нь ногоон, цэнхэр, яагаан, хар єнгийн жанчнууд дvvрэн нєгєєд нь Туг
157
vсийн номуудыг эмх замбараагvй чихжээ. Єчигдєрхєн хананаас нvд ирмэн байсан гэрэл зургууд одоо хайрцагт амар жимэр хэвтэнэ.
- Та нэг тийшээ явах гэж байна уу? гэж Рон асуулаа.
- Ээ-э-э... тийм ээ, явах гэж байна. Тvргэн дуудлага... шаардлагатай ажил... Явах хэрэгтэй боллоо... гэж Туг vс хэлээд хаалганд байсан бvхэл бvтэн биенийхээ хэмжээтэй зургийг ховх татан аваад хуйлж байв.
- Дvv маань яах билээ? гэж Рон хємсєг зангидан хэллээ.
- Тийм ээ, тун ч азгvй явдал... Надаас илvv гашуудах хvн байхгvй гэж Туг vс vглэх зуураа эгцлэн харж чадахгvй байлаа. Тэрбээр ширээний нvдийг татан гаргаж доторх зvйлvvдийг нь цvнхэнд хийв.
- Та чинь хар урлагаас хамгаалах хичээлийн багш! Одоо та бvхнийг хаяад эндээс явж болохгvй! Энд одоо хамгийн хvчтэй аймшигтай хар домынхон цуглаад байна! гэж Харри уулга алдлаа.
- Та нар бод л доо… Би та нарт хэлэх ёстой… Намайг энэ ажилд урих vед ийм юм болно гэж хэн ч мэдсэнгvй. Энэ бол миний хувьд vнэхээр санамсаргvй явдал… гэж хэлээд Туг vс жанчнууд дээрээсээ баахан оймс овоолов.
- Та тэгээд зvгээр л явах гэж байна уу? Та номондоо бичсэн тэр олон ялалтын дараа юу? гэж Харри чихэндээ ч итгэхгvй асуужээ.
- Тийм ээ, ном бол ямар нэг байдлаар самууруулж болно шvv дээ гэж Туг vс тєв байдлаар хэллээ.
- Гэхдээ та тэр номуудыг бичсэн шvv дээ! гэж Харри хашгирав.
- Залуу анд минь. Эрvvл саруул ухаанаар бодоод vз л дээ. Энэ бvх ялалтыг би бус єєр хvн байгуулсан гэж хvмvvс бодох юм бол ном маань тийм амжилттай борлогдохгvй байсан юм. Бvхэл бvтэн тосгоныг ороолонгуудаас аварсан хєгшин армяны тухай хэн унших юм бэ? Тvvний зураг номын хавтсыг гутаах байлгvй! Тvvний хувцас хунар гэж авах ч юмгvй! Харин vхэл уригч ирландын хий vзэгдлийг хєєсєн эмгэн чинь туулай шиг сэтэрхий уруултай байсан юм! Миний гадаад тєрх бол амжилтын vндэс гэж хэлж болно... гэж Туг vс эгцхэн зогсоод ярьжээ...
Энэ бvхэн Харрид тун ч ойлгомжгvй байлаа.
- Энэ чинь юу болж байнаа? Бусад хvмvvсийн хийснийг та єєртєє авсан болж таарч байна уу?
- Харри минь, Харри минь! Энэ бvхэн санасантай адил амаргvй шvv. Энэ чинь тийм ч амар ажил биш. Энэ бvх шидтэнгvvдийг олж бvх юмыг тодорхой шалгах хэрэг гарна. Тэгээд мартуулах шившлэгээр мартуулна. Би ингэж тєлєвлєсєн болохоор тэд энэхvv гавъяануудаа мартах хэрэгтэй байлаа. Би єєрийнхєє мартуулах шившлэгээр vнэхээр бахархдаг юм даа! Тийм ээ, Харри минь би маш их ажил хийсэн! Номон дээр зурсан гарын vсэг гэрэл зураг бvгд биш ээ. Алдар хvндтэй болъё гэвэл удаан шаргуу хєдєлмєрлєх хэрэгтэй гэж Туг vс толгой сэгсрэн ярив.
Туг vс чемоданаа тасхийтэл хаагаад тvгжлээ.
- За бvгд болох шиг байна. Сvvлчийн шийдвэрлэх ажлаа хийх л vлдлээ гэж хэлээд эргэж харав.
Тэгээд шидэт саваагаа авч тэдний зvг хандан:
- Хєвгvvд минь их харамсалтай байна. Гэхдээ би мартуулах шившлэгээ хэрэглэхээс єєр арга алга. Тэгэхгvй бол та хоёр миний нууцыг дэлгэж чалчаад ганц ч ном зарагдахаа болино… гэлээ.
Гэхдээ Харри юу болох гээд байгааг цагаа олж мэдсэн болохоор саваагаа бэлэн барьсан байжээ. Туг vсийг vгээ дуусгаж амжаагvй байтал тэрбээр:
158
- Экспеллиармус! гэж хашгирлаа.
Туг vс ар тийш шидэгдэх нь тэр. Чемоданаа алдаад шалан дээр ойчлоо. Шидэт саваа гараас нь мулт vсрэхэд Рон тvvнийг шvvрч аваад нээлттэй цонхоор шидчихэв. Харри чемоданыг уурсан єшиглєлєє.
- Тэр vед энэ аргыг Снегг профессороор бидэнд дэмий л заалгаж дээ!
Туг vс шалан дээр атийн сууж байхад Харри саваагаа тvvний зvг чиглvvлсэн байдлаар зогсоно.
- Та нар надаар яах гэсэн юм бэ? Нууц єрєє хаа байдгийг би мэдэхгvй. Би юу ч хэлж чадахгvй гэж хар урлагаас хамгаалах хичээлийн багш уйлагнан хэллээ.
- Танд аз таарчээ. Харин бид єрєє хаана байдгийг мэднэ. Тэнд ямар амьтан байгааг ч мэднэ гэж Харри тvvнийг баярлуулан хэлээд саваагаа дохин профессорыг босголоо.
Тэд Туг vсийг єрєєнєєс нь дагуулан гарч ойрын шатаар уруудан vе залгамжлагчын бичиг ханан дээр гэрэлтэн харагдах харахнуй хонгилоор уйланхай Миртлийн оромж руу явжээ.
Туг vсийг тvрvvлж яв гэлээ. Тvvний жанчны хормой чичирч байгааг хараад Харрийн дургvй хvрч байв.
Миртл захын єрєєний усны саван дээр сууж байлаа.
- Энэ чинь чи юу? Яагаад дахин хvрээд ирэв ээ? гэж тэрбээр Харрийг хараад гайхан асуув.
- Чиний яаж vхсэнийг асуух гэсэн юм гэж Харри хэллээ.
Тvvнд энэ асуултыг хэн ч тавьж байгаагvй бололтой агшин зуур єєрчлєгдєн зvс царай нь сайхан болжээ.
- Єє-єє! Yнэхээр аймшигтай! Би яг энэ бvхээгт нас барсан юм даа. Оливия Хронби миний нvдний шилийг шоолж инээдэг байсан болохоор энд нуугддаг байснаа одоо би санаж байна. Гомдмоор шоолдог байсан юм.
Би vvдээ тvгжээд уйлж байлаа. Тэгсэн чинь жорлонд хvмvvс орж ирээд ярилцахын сонссон юм. Єєр хэлээр ярилцаж байсан болохоор би ойлгосонгvй. Тэдний нэг нь хvvхэд байсан. Би vvдээ нээгээд тvvнийг єєрийнхєє жорлонд ор гэж хэлсэн байхгvй юv. Тэгээд л энэ явдал болж би нас барсан юм даа гэж Миртл яриад царай нь туяарч байв.
- Гэхдээ яаж vхсэн юм бэ?
- Би єєрєє ч мэдэхгvй. Томоос том хоёр шар нvд байсныг санадаг юм. Миний бvх биеийг баглаад хааш нь ч юм аваачсан байлаа. Тэгээд… тэгээд би дахин наашаа ирсэн билээ. Би Оливия Хронбид байнга vзэгдье гэж шийдсэн юм. Чи ойлгоно биз дээ… Миний нvдний шилийг шоолоход би их харамсдаг байлаа л даа… хэмээн Миртл vг бvрээ цэнэн яриад Харрийг учир битvvлэг харна.
Харри хэсэг зуур бодлогоширлоо.
- Чухам хаана тэр нvдийг харснаа зааж єгєхгvй юу?
- Тэнд л байхаа гэж Миртл хэлээд бvхээгний ємнє байгаа угаалтуурын зvг хайш яйшхан заажээ.
Харри, Рон хоёр угаалтуур руу очлоо. Туг vсийн нvдэнд аймшиг тодрон ард нь vлдлээ.
Эхлээд харахад ердийн л нэг угаалтуур аж. Тэд дотор гадна тал тэр ч байтугай шал руу орсон хоолойг хvртэл сайтар ажиглан vзлээ. Тэгтэл нэг зэс гоожуур дээр жижигхэн могой сараачин зурсан байхыг Харри ажиглажээ.
- Энэ гоожуур хэзээ ч ажиллаж байгаагvй юм гэж Харрийг гоожуур нээхээр оролдох vед Миртл баяртай нь аргаггvй хэлэв.
159
- Харри ямар нэг юм могойн хэлээр хэлээд vзээч гэж Рон сєєнгє дуугаар шивнэн гуйлаа.
- Гэхдээ би… гэж Харри санамсаргvй байсандаа балмагдан хэлэв. Тэрбээр амьд могойтой ердєє л хоёрхон удаа ярьж vзсэн юм байна. Тэгээд ємнєє жинхэнэ могой байгаа гэж хvчлэн бодох зуураа могойн дvрсийг гайхан харж байлаа.
- Нээгээрэй гэж хэлээд Роны зvг асуусан байртай харав. Тэрбээр толгойгоо сэгсрээд:
- Yгvй ээ, энэ чинь могойн хэл биш байна гэлээ.
Харри дахин могойн дvрсийг хараад энэ бол амьд могой гэж бодохуй лааны сvvмэлзэх гэрэлд могой хєдлєх шиг санагджээ.
- Нээгээрэй! гэж Харри ахин хэллээ.
Энэ удаа тvvний хэлсэн vгийг хэн ч сонссонгvй. Харрийн амнаас хачин исгэрэх чимээ гарахад гоожуур гэрэлтэн туяарснаа эргэлдэж эхэллээ. Ахиад хэдэн агшин єнгєрєхєд угаагуур доош сууснаа бvр харагдахгvй болж, бvдvvн хоолой тэднийг урих мэт онгойж байлаа. Чухам хаашаа юм бол?
Роны амьсгал давхцана. Харри бодлого болон нvvрээ алгаараа шувтрав. Ямар нэг юм шийдэх хэрэгтэй байлаа.
- За, би явлаа гэж тэрбээр эрсхэн хэлэв.
Явахгvй байж болохгvй шvv дээ. Энэ бол нууц єрєє рvv орох хаалга байлгvй. Хэрэв Жинни амьд байж магадгvй гэх хамгийн найдваргvй хамгийн дорой итгэл сvvмэлзсэн ч тар явах л байсан юм.
- Би чамтай явна гэж Рон хэллээ.
Нам гvм болов.
- Би та нарт хэрэггvй бололтой. Би яг ингэх... хэмээн Туг vс хулчгардуухан хэлээд хуучных шигээ инээмсэглэх аядав.
Тvvнийг хаалганы бариулд хvрэх vед Харри Рон хоёр тvvний зvг саваагаа чиглvvлээд:
- Тvрvvлж явах эрх танд байгаа гэж Харри эрсхэн хэллээ.
Зэвсэггvй болж хувхай даасан Туг vс нєгєє нvх рvvгээ ойртож очив.
- Хvvхдvvд минь. Ингээд сайн юм болох уу даа? гэж vхмэл дуугаар цєхрєн асуужээ.
Харри саваагаараа ууц руу нь тvлхлээ. Туг vс хєлєє хоолой руу оруулав.
- Би олигтой юм болно гэж бодохгvй байна... гэж тvvнийг ярьж эхэлмэгц Рон тvvнийг тvлхэж орхилоо. Шvдээ яралзуулдаг ганган эр маань гvн нvх рvv хийсэн оджээ.
Харри ч хvлээсэнгvй. Хоолойд болгоомжтой ороод ирмэгээс нь барьж байсан гараа тавьчихлаа.
Хоолой дотор ниснэ гэдэг эцэс тєгсгєлгvй харанхуй эгц уулнаас гулсан уруудахтай адил аж. Салбарласан хоолойнууд хажуугаар нь жирэлзэн єнгєрч байсан ч мушгиралдсаар доош орох гол суваг шиг єргєн биш юм. Шилтгээн дор тун ч гvнзгий нvхэнд нисэж яваа гэдэгтээ Харри эрэглзсэнгvй. Араас нь Рон шуугин нисэх чимээ дуулдана.
Нислэг хэзээ нэгэн цагт дуусахад яаж унах бол гэж Харри тvгшиж байлаа. Гэтэл хоолой тэгш єнцєгєєр тахирлан эгцэрснээ дуусах нь тэр. Харри шалхийх чимээ гарган хоолойноос суга vсрэн гараад босоо хvний хэртэй єндєр харанхуй чулуун хонгилын нойтон шалан дээр газарджээ. Бас шавар шавхай болж даавуу шиг хувхай цайсан Туг vс тэр хавьд унаад босож байлаа. Харрийг дєнгєж хажуу тийшээ болтол Рон ч хоолойгоос шидэгдэн гарав.
160
- Бид лав сургууль дор хэдэн бээрийн зайд байх шиг гэж Харри хэлэхэд харанхуй хонгил цуурайтах ажээ.
- Нууран дор ч байж болох юм гэж Рон хэлээд ханан дээр байгаа элс шаврыг тэмтэрч байв. Хонгилд тун ч харанхуй байлаа.
- Люмос гэж Харри шидэт саваандаа шивнэхэд vзvvрт нь бvдэг гэрэл гялалзан асав. Харри:
- Явцгаая гэж Рон, Туг vс хоёрыг дуудлаа.
Тэд цаашаа явган явцгаав. Нойтон шалаар алхах чимээ пал палхийн сонсогдоно.
Савааны гэрэл харанхуйг нэвтлэхэд нойтон элс, шавар болсон хана л харагдана. Шидэт савааны гэрэлд тэдний сvvдэр аймаар амьтан шиг сvvдэгнэх ажээ.
- Жаахан л чимээ гарвал нvдээ хурдхан аних хэрэгтэй гэдгийг санаарай хэмээн Харри аяархан анхааруулав.
Гэвч хонгилд нам гvм байлаа. Гэтэл санамсаргvй байтал шажигнах чимээ гарчээ. Рон хархын гавал бололтой нэг юман дээр гишгичихсэн аж. Харри тvvн рvv гэрлээ дєхvvлтэл шалаар дvvрэн жижиг амьтны яс тарсан байв. Жиннигээс л ийм яс vлдсэн байх вий гэсэн аймшигт бодлоо vлдэн хєєгєєд Харри цааш чулуун хонгилын харанхуй булан тойрон явлаа.
- Харри урд ямар нэг юм байна гэж Рон айсан дуугаар шивнэн хэлээд тvvний мєрнєєс татжээ.
Тэд гэрэлд яльгvй бvvдийх харанхуйн зvг ширтэнэ. Харри ємнєє байгаа хонгилын дагуу хэвтэх том том цагаригийг ялган харжээ. Тэр цагариг огт хєдлєхгvй аж.
Харри дагалдан яваа хvмvvсээ эргэн харлаа.
- Аймшигт амьтан унтаж байгаа юм болов уу?
Туг vс байдаг чадлаараа нvvрээ дарна. Харри тэр хачин аймаар юмыг ахин харахад зvрх нь булгилан хэнхдэгээс нь гарах дєхнє.
Харри нvдээ бараг аниад саваагаа дээш єргєн алгуурхан урагшлав.
Аварга могойн хорт ногоон єнгє бvхий арьсанд туссан гэрэл ойх аж. Энэхvv арьсыг гуужуулан хаясан амьтан хорин метрийн урттай нь лав.
- Ой-ёо гэж Рон арайхийн дуу алдлаа.
Ард нь нэг юм унав. Андууд эргэн харахад Туг vс шалан дээр хєдєлгєєнгvй хэвтэж байлаа.
- Босоорой! гэж Харри хэлээд шидэт саваагаа тvvний зvг чиглvvлэв.
Туг vс єндийн боссоноо гэнэтхэн Рон руу довтлон тvvнийг унагаалаа.
Харри туслахаар ухасхийсэн авч оройтжээ. Профессор хvндээр амьсгаадан босох vед Роын шидэт саваа тvvний гарт байлаа. Тэрбээр урьдынх шигээ яралзтал инээмсэглэх аж.
- Адал явдал дууслаа, хvv минь! Энэ сайхан могойн арьснаас хэсгийг аваад дээш явах юм шvv. Охиныг аврах ямар ч бололцоо алга, тvvний эрэмдэглэгдсэн биеийг хараад та хоёрыг ухаан алдаж унасан гэж би сургууль даяар ярих болно. Ухаан бодолтойгоо салах ёс гvйцэтгэ! Одоо та нар єнгєрсєн явдлын тухай юу ч санахгvй! гэж тэрбээр уулга алдлаа.
Тэгээд шидэт туузаар ороосон нєгєє золгvй савааг дээш єргєєд:
- Март! гэлээ.
Роны айж байсан зvйл ёсоороо болж шидэт саваа гар бємбєг шиг хvчтэйгээр тэсрэх нь тэр. Харри гараараа толгойгоо гараараа халхлаад гvйтэл могойн арьсан дээр хальтирчээ. Хонгилын адараас том том чулуу унана. Нvд ирмэх зуур тvvний ємнє чулуу овоорч Рон тэр хоёрыг тусгаарлажээ.
161
- Рон! Рон чи амьд уу? Рон оо! гэж Харри хашгирлаа.
- Би энд байна. Бvх юм зvгээр ээ. Энэ муухай амьтныг чангахан цохисон бололтой! гэх Роны дуу нурангийн нєгєє талаас сонсогдоно.
Бєглvvхэн цохих бас чангаар ёолох чимээ гарлаа. Рон Туг vс багшийгаа овоохон єшиглєсєн байлгvй дээ.
- Одоо яах вэ? Бид эндээс гарах хэрэгтэй. Зуун жил ухсан ч хамаагvй! гэж Рон хэлэхэд тvvний цєхєрсєн дуу нурангийн цаанаас ч мэдрэгдэж байв.
Харри хонгилын адрыг харахад ан цав гарсан байлаа. Хоёрдугаар дамжаанд шидэт савааны тусламжтайгаар бул чулуу хєдєлгєхийг заагаагvй агаад одоо сурах цаг биш ээ. Хонгилыг бvр хаачихгvй л юмсан!
Нурангийн нєгєє талд ахиад цохих чангаар хашгирах чимээ гарчээ. Yнэт цаг хугацаа єнгєрсєєр. Жинни нууц єрєєнд олон цаг болсон байлаа. Одоо ганцхан юм vлдсэн гэдгийг Харрри ойлгож байв.
- Намайг тэндээ хvлээгээрэй! Туг vстэй хамт хvлээж бай. Би ганцаараа явна. Хэрэв цагийн дараа ирэхгvй бол... гэж тэрбээр Ронд хашгиран хэлэхдээ бvх зvйлийг дэлгэе гэж бодсонгvй.
- Би хэдэн чулуу авч хаях гээд vзье. Чамайг буцаж ирэхэд... хэрэг болох биз. Чи тун болгоомжтой яваарай... гэж Рон тайван байхыг ихэд хичээн хашгирлаа.
- Мєдхєн уулзацгаая гэж Харри итгэл тєрvvлэхийг хичээн хэлээд аварга могойн арьсан дээгvvр гарч ганцаараа цааш явжээ.
Хєдєлгєж буй чулууны дуу холдон холдсоор сонсогдохоо болилоо. Хонгил байн байн тахирлах агаад Харрийн сэтгэл санаа хєвчирсєн байв. Тэрбээр хонгил хурдхан дуусаасай гэж хvсэх боловч юу хvлээж байгаа бол гэхээс айна. Ахиад нэг булан єнгєртєл Харрийн ємнє толгойгоо цогнойлгон орооцолдсон хоёр могойн сийлбэр бvхий гєлгєр хана харагдана. Могойн нvдний оронд том маргад эрдэнэ гялалзана.
Харри улам ойртлоо. Хоолой нь хатаж аргана. Одоо албан хvчээр амилуулах хэрэг алга. Тэртээ тэргvй могойн нvд гялалзаж байвлаа. Одоо юу хийхээ Харри мэдэж байв. Тvvнийг ханиалгахад ширтэн байсан маргад нvд улам ч тод гялалзжээ.
- Нээгээрэй! гэж Харри аяархан шивнэн хэллээ.
Хананд могойг тусгаарласан ангал гарч ханын тал хэсэг хажуу тийш алгуурхан хєдлєв.
Харри хєлєєсєє толгой хvртэл чичирсээр дотогш орлоо.