Бичлэгийн тоо 497

Хажуугаар зєрєх машин тэргэнд чухам хэн явж буйг тэр болгон яаж анзаарах билээ. Гэвч энэ удаа... Яг мєн байна.







сурталчилгаа »   

Яг мєн хэмээн єєрєє єєртєє шивнэлээ. Олоон жил єнгєрсєн байх юм. Гэтэл яг єчигдєр юм шиг бvх юм сэтгэлд ив илхэн. Бямбаа бид хоёр дєнгєж долдугаар ангийн л хvvхдvvд байсан даа. Намрын нэг субботникоор 7а, 7б ангийн хvvхдvvд хамт нvх ухацгаасан юм. За ер нь субботник ч биш намрын 14 хоногийн л ажил байсан санагдана. Тэр vед 7б ангийн хєрслєг бор царайтай тэр хvv надад арай л єєрєєр хандах болсныг анзаарсан юм. Єєрт оногдсон ажлаа хийж байгаад хэсэг амсхийхэд нєгєє бандийн нvд намайг эрээд байдаг байсан нь одоо ч нvдэнд харагдсаар. Ер нь хєдєлмєрч, даруухан хvv байж билээ. Намрын ажил дуусахад би бас нєгєє хvvг нvдээрээ хайдаг болсонсон. Ингэсээр бид vерхсээн. Ямар их ариухан vерхлээр vерхэж, бие биедээ vлгэр дууриал vзvvлэхийг хичээдэг байв даа.

Би бас нэг муу сэтэртэй, эрээн галстук зvvнэ. Эрээн гэдэг нь улаан бvчнийхээ захаар цэнхэр тууз эмжиж оёсныг хэлнэ л дээ. Ийм зангиа зvvсэн хvvхэд бол анги, сургуульдаа тэргvvний бєгєєд чухал сонгуульт ажил хvлээдэг гэсэн vг. Бvлгэмийн зєвлєлийн гишvvн, бvлгийн дарга байх жишээний. Би нэг тиймэрхvv сонгуультай байсан юм уу даа. Хачин их нийгмийн идэвхтэй хvvхэд байсан даг. Анги сургуулиас зохиогдох бvхий л ажилд хамгийн тvрvvн оролцох. Сургуулиас зохиогдож байгаа зарим ажилд Бямбаа оролцохгvй. Яасан гэхээр Тэртээ дvv нараа харж байгаа, юм угааж байна билээ л" гэнэ. Ийм "идэвхгvй" хvvхдийг олон нийтийн ажилд оролцуулах гэж туйлаас их хvсэж мєн туслахыг хичээдэгсэн. Гэвч яаж туслах билээ. Гэрт нь ороод угааж арчаад эхлэлтэй биш. Дэмий л хашааны vvдэн дээрээс нь "Бямбаа" гэж хашгираад яагаад очоогvйг нь их л чухалчлан сонсдогсон. Харин хоёр, гуравхан удаа хамтдаа кино vзэж, тvvндээ хэн хэн нь их л сэтгэл хангалуун байсныг санаж байна. Лав л "Нэг ангийнхан" кино vзсэн юм даг.

Бусдыг нь vнэндээ санахгvй байнаа. Гэхдээ бид маш зарчимтай, дэгтэй vерхэж байж. Долоо хоногийн Лхагва гаригийн 14 цагт Тасганы овоон дахь усан сангийн урд уулзах болзоотой. Бусад єдєр бие биеийнхээ ажилд саад болох ёсгvй. Сургууль дээр хэн нэгэнтэйгээ дуугарч ярихгvй гээд єєрсдєдєє зориулсан зарчимтай байж билээ. Гэсэн ч бид хоёрыг долдугаар ангийн бvх л хvvхдvvд мэдчихсэн юм даг. Чи надад баяр болгоноор дурсгалын ил захидал єгдєг байснаа санадаг болов уу? Надад одоо ч тэдгээр ил захидлууд хадгалагдаж байдаг юм. Нэг ил захидлын ар дээр "Дурсгал бол бэлгийн дээд нь" гэсэн vгс дурайж байдаг нь одоо ч миний хамгийн хvндэтгэж явдаг зvйлсийн нэгэнд орно. Мєн чиний таван настайдаа авахуулсан зураг ч хадгалаастай. Хэзээ нэгэн цагт чамтай уулзахаараа єгєх юм шvv.

Vр хvvхдэд нь хэрэгтэй гэж бодсоор явна. Гэвч чи бид хоёр аравдугаар анги тєгссєнєєс хойш нэг ч дайралдаагvй. Чиний хаа явааг би мэдэхгvй. Гэвч гэнэн цагаахан vеийн нандин vерхлээ vе vе дурсан инээвхийлдэг л юм.

Сэтгэлд хамгийн тод томруун vлдсэн нь цав цагаахан цасанд нэлмийтлээ дарагдсан Тасганы Овоо. Ойр орчим тун нам гvм. Бас ихэмсэг ариухан. Уг нь цас ханзрах цагаар нялх ногоо єндийж байх vеэр уулзаж л байсан байлгvй. Гэвч євлийн ихэмсэг тэр єдрvvд л сэтгэлд vлдэж, нvднээ тодордог юм. Зєвхєн тэр зураг сэтгэлд vлдэх нь аргагvй шvv дээ. Євлийн тийм л нэг цав цагаахан, гэрэл татсан тунгалаг єдєр, нєгєє долоо хоногт ганц л уулздаг лхагва гаригийн 14 цагт очсон єдєр намайг чи анх vнсэж билээ. "Тийм ээ, намайг чи анх vнссэн"! Би анх удаа "эр хvнд" vнсvvлж байгаа нь тэр! Ингээд л шуурч ч байсан, хахир хvйтэн тачигнаж ч байсан болзоондоо очдог байсан цагаахан, тунгалагхан євлийн Тасганы Овоогоо яаж мартах билээ. Чи бид хоёр хvvхдийн гэнэхэн зангаар ирээдvйгээ зєгнєн ярьдаг байсансан. Надад чи, "Чи бид хоёр нийлэхгvй байх даа. Намайг чи тоож харахгvй том зохиолч юмуу, сэтгvvлч болно. Би яахав, тостой хутгалдсан нэг муу жолооч болно. Аав маань жолооч, би ч бас жолооч болох хvсэлтэй. Харин том болоод дайралдахаараа танихгvй хажуугаар єнгєрєв дєє" гээд л ярих. Би єєдєєс чинь: "Машинтай явахаараа чи л хажуугаар тоос татуулаад танихгvй єнгєрєх байлгvй" хэмээн тунихад "Яалаа гэж би чамайг танихгvй байх юм" гээд дуу алддаг байж билээ. Чамайг жолооч болсон гэж сонссоон. Би харин том зохиолч ч болсонгvй, том сэтгvvлч ч болсонгvй. Гэхдээ багын хvсэл мєрєєдлєєрєє єдий хvртэл vзэг, цаас нийлvvлсээр л явна. Харин єнєєдєр 30 жилийн дараа чамайг харлаа. Энэ удаа би чамайг биш, харин чи намайг таньсангvй.

Цаг хугацаа гэж... 30 жилийн ємнєхтэр vерхэл маань ямартаа ч ариухан байж. Х

ҮГ  ТАНь  МЭРГЭН  ҮЙЛ  ТАНь ЦЭВЭР  БАЙX  БОЛТУГАЙ
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1794239/076/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107663
277 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 18) file Levi`s 2009-06-10 8438
276 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 17) Levi`s 2009-06-10 8580
275 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 16) Levi`s 2009-06-10 8600
274 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 15) Levi`s 2009-06-10 8789
» 30 жилийн ємнєх тэр vерхэл маань ямартаа ч ариухан байж DANTES 2009-06-10 9754
272 Дур хvслийн эрэлчин DANTES 2009-06-09 11666
271 Бидний анхны шөнө +18 [1] DANTES 2009-06-09 12117
270 Гунигт нэгэн хайрын түүх [1] DANTES 2009-06-08 11008
269 Тачаангуй "Тамирын" багш минь [2] DANTES 2009-06-08 42243
268 zugeer l unshad uz [1] mgldevuchika 2009-06-08 10786
267 Amidral mgldevuchika 2009-06-05 9500
266 Би чамайг мартахгvй (Єгvvллэг) DANTES 2009-06-03 10798
265 Сэмэрч vл барагдана. (Єгvvллэг) DANTES 2009-06-03 9552
264 Арван долоотой зун (Єгvvллэг DANTES 2009-06-03 9083
263 Бурхан минь та надад юу єгчихєє вэ? (Єгvvллэг) DANTES 2009-06-03 9044
262 Тэр надаас жаран нэг ах (Єгvvллэг DANTES 2009-06-03 8955
261 Булгаа єдий хvртлээ олон залууг бээлий мэт сольж байсан болохоос єєрєє хэрэглэсэн boltugai 2009-05-12 11069
260 Ялалтын баяр-бидний баяр Boog_3399 2009-05-09 10648
259 Эцэг finepix 2009-05-09 11578
258 Хөрөнгө finepix 2009-05-03 9846
배너신청
자생병원

배너신청