Бичлэгийн тоо 497

Би сэрvvлэгнийхээ дуунаар босож кофе чанагч руугаа очлоо. Кофе дєнгєж болсныг
< |
илтгэж жижигхэн ногоон гэрэл ёлтойн асна. “Амар эд шvv бас” гэж бодлоо. Энэ чанагч, хэрэгтэй цагаа сануулаад орхичихоор тэр цагт нь буцалгачихсан байдаг болохоор тэгж олзуурхсан хэрэг л дээ. За тэгээд над шиг эхнэр хvvхдээсээ хол байгаа хvнд бол бvр аятайхан. Кофегоо аягандаа хийхэд халуун уур нь хамар цоргиж, єрєєгєєр нэг тархан тааламжтай санагдана. Яагаад би энэ харь нутгийн ундаанд ингэтлээ татагдах болсноо єєрєє ч мэддэггvй.
Анх нэг их тоодоггvй байж. Тоохгvй ч юу байхав дээ амт нь ч гэсэн олигтой эд биш шиг санагдаад сvvтэй цай, хярмаа л их vгvйлдэгсэн. Одоо тэгсэн чинь єглєєд ямар ч байсан тогтмол уудаг болчихож. Тэгэхдээ бvр сvv ч vгvй, чихэр ч vгvй шvv. Аяганыхаа сэнжнээс хоёр хуруугаараа гогдоод ганц нэг оочлон цонхон дээрээ очлоо. Нар аль хэдийнээ манджээ.
“Юу билээ! Єє тийм л дээ. Єнєєдєр миний амардаг єдєр тул би сэрvvлгээ ч, кофе чанагчаа ч нэг цагийн хойно тавьсан хэрэг. Тэгэхээр нар мандсан байлгvй яахав”
Євлийн сvvл сар шувтарч хаврын эхэн сар дєнгєж эхэлж байгаа тул модод нvцгэн мєчрєє сарвайлгаад vзэмж муутай, зvлэг ногоо єнгєє алдаад гунигтай. Хэдий тийм ч нар гэдэг тусаж буй vедээ юуг ч гэлээ єнгє оруулчих юм даа. Тэр тусмаа єглєєний нар. Харин ч мэлийж цайраад дvлий оргиод байсан цас сvvлийн хэд хоногийн дулаанд бараг хайлчихаж. Ажил, гэр гээд єглєє оройн бvрэнхийд давхисаар байтал энэ бvгдийг анзаараагvй юм байхчив. Байрны булан тойроод манай байрны эзэн палибагар шар авгай гараад ирлээ. Хэл яриа, царай тєрх нь ч гэсэн энэ хvн яав ч америкийн унаган иргэн биш. Гэвч хvнд байр тvрээслvvлсэн шиг байж байна гэдэг чинь надаас хавьгvй дээр амьтан гэсэн vг л дээ. Сайн унтаж нойр ханасных уу, эсвэл єглєєн нар сэтгэл сэргээснийх vv тэр авгай хvртэл тэгтлээ хvйтэн харагдсангvй. Миний байрны гэрээ хараахан дуусаагvй ч энэ авгай хаа таарсан газраа намайг дараа жилийн гэрээгээ хийх талаар анхааруулна. Сvvлдээ бvр шалаад байх шинжтэй. Гэхдээ би нэг хvнээс болоод дараа жил энд суух эсэхээ шийдэж чадахгvй яваа юм.
Цонхон талд байх бяцхан цєєрмийн мєс гялтганаад ил гарчихаж. Бvтэн євєлжингєє битvv цасанд дараатай байсан учир ойрд хараагvй юмаа гэнэт харсан хvний нvдээр сониучирхан харав. Ноднин хавар энэ байрыг тvрээслэхэд байрны эзэн авгай энэ цєєрмийг ажлын алжаал тайлахад ихэд тустай хэмээн учиргvй магтаж, тэр ч байтугай цєєрєм рvv харсан цонхтой єрєєнvvд арай vнэтэй байдаг ч намайг хараад л сайн хvн гэдгийг мэдсэн тул надад vнэрхэхгvй гэдгээ ч хэлж амжсан юм. Нvvж ирсэнийхээ дараахан цєєрмийн голд оргилох жижигхэн оргилуур ихэд таалагдсан ч єдєр шєнєгvй шуугих нь зовлонтой. Ялангуяа шєнийн цагт нэг сэрчихвэл эргэж унтахад мєн ч хэцvv байж билээ. Гэхдээ сvvлдээ дассаан.
Хоёр нvд маань цєєрмийн мєсєн єнгєр дээр нэг их удсангvй цаад талынх нь дєрвєн давхар байшин дээр тогтлоо. Энэ байшин надад нvсэр хvнд, дvнсгэрдvvхэн, яагаад ч юм ямар нэг юмны эцсийн зогсоол мэт санагддаг юм. Магадгvй би дотор нь амьдардаг хvмvvсийг мэддэг болохоор тэр байх. Энэ байр нь эндхийн хєгшчvvлийн байр юм л даа. Гэхдээ бvр сувилалын газар биш. Зvгээр л настай хvмvvсдээ хямдралтай vнээр єгдєг байр юм.
Намайг нvvж ирснээс хойш удалгvй модод гєлєглєж, шувууд мєчирт нь жиргээд, зvлэг хивс шиг ногоорч, цэцэгс хээлэн дэлгэрээд зуны сайхан єдрvvд эхэллээ. Цєєрєм маань манай талаасаа ойртоход их эвгvй огцом мухар эрэгтэй. Харин нєгєє байр талаасаа бол их аятайхан. Тvvнийг нь ашиглаад тэр талд нь хэд хэдэн сандал ширээ, сvvдрэвч тавьсан байв. Энэ сандал дээр л анх би тvvнтэй танилцсан юм.
Зуны сайхан цаг эхлэв vv, vгvй юv нэг баахан цагаан толгойтой хєгшид эдгээр ширээ сандлыг эзэгнэн сууцгаана. Намайг цонхоор харах тоолонд хамгийн захын сандал дээр нэгэн євгєн байнга сууж харагдана. Цєєрємнєє бууж суух хэдэн галууг харж суух нь тvvнд сайхан байдаг бололтой. Нэг єдєр би, манайд баахан хатсан талх байсныг аваад гарлаа. Ганцаараа байдаг болохоор талх боовны vлдэгдэл яаж ийж байгаад л гарчихдаг юм. Тэгээд тэдгээр шувуунд єгєх гэсэн хэрэг. Манай талаасаа их эвгvй учир тойрч явсаар яг євгєний дэргэд шахуу ирж таарав. Єшєє жаахан цаашилбал бєєнєєрєє сууж буй хєгшид рvv дєхєх гээд байсан тул тэгсгээд зогсов. Талхнаасаа жижиглэн гурван галуу руу шидэхэд тэд уралдан vнхлэнэ. Энэ завсраа євгєнийг ажиглав. Тэр намайг харж байгаа шинж алга. Був буурал толгойтой, ширвээ цагаан сахалтай, єндєр нуруутай байсан байх гэмээр янхигар цагаан євгєн байв. Ер нь одоо л насанд дарагдсанаас биш урд нь бол их л єєр хvн байсан байх гэмээр. Єєр байлгvй ч яахав дээ. Дєрвєлжин хээтэй цамцныхаа хоолойны товчийг хvртэл нямбайлан товчилж. Яг л манай євєє шиг. Манай євєє ингэж товчлоод, бас нэг зангиа зvvчихдэг догь євєє байж билээ. Яагаад ингэдгийг нь асуухаар хvн гоё харагдах ёстой шvv дээ гэчихнээ. Євєєгєє санаад энэ хvн ч гэсэн мєн тэгж боддог байхдаа гэж бодогдоод бага зэрэг инээд хvрэв. Гэхдээ би юv гэж тvvнээ мэдэгдэхэв. Євгєнд онц содон юм байхгvй ч би яагаад ч юм шувуунд талхаа єгєхийн хажуугаар хялмагнан харсаар байв. Тэр хоёр гараа зєрvvлэн таягныхаа бариулыг тулчихаад дээр нь эрvvгээ тавьчихаж. Наашилж яваа цагийн шаргал наранд бvлээцсэндээ зvvрмэглэж сууна уу гэлтэй харагдана. Гэтэл євгєн
- Энд бас олон загас байдаг юм гэж гэнэтхэн дуугарсанд би цочсондоо
- Сайн . . .Сайн уу? “Vгvй ингэхэд би vхсэндээ ингэж сандраа юм бол”
- Єє тийм vv? Би мэдээгvй юм байна гэж єєрийгєє арай хийж цэгцэллээ. Гэхдээ “Намайг цочихыг харсан болов уу, яасан бол” гэж санаа бага зэрэг зовов. Нээрээ тэгтэл хар ногоон усны ёроолд бараг ялгагдамгvй єнгєтэй загаснууд гулсах мэт хєвнє. Зарим нь бvр ийм жижиг цєєрємд баймгvй том ажээ.
- Тийм байна, тийм байна. “Хнг! Миний байж байгааг анх удаа загас харж байгаа юм шиг”
- Чамайг тэднийг харсанд маш таатай байна. “За тэр ч яахав. Эд хvн онгироох доо сайн”
Тэгээд нэгэнт яриа эхэлсэн тул
- Намайг Тєгсєє гэдэг
- Би бол Пол гэлээ. “Пол, Пол” гэж би амандаа давтав. Тэр єдєр Пол надтай єєр юм яриагvй юм. Угаас тэр ярилцах ёстой хvнтэйгээ л ярьдаг мэт ихэмсэгдvvхэн харагдав. Тэгээд ч эд нар ази царайтай хvнтэй нэг иймэрхvv л харьцдаг л даа би мэднэ. За тэгээд єєрт хэрэггvй хvнтэйгээ бол хэнбугай ч байсан нэг их олон vг ярих биш. Хvний нутагт яваа хvн цаагуураа л нэг “єнчин” сэтгэлгээтэй байдаг болохоор магадгvй би буруу бодсон байж ч болох юм. Євгєн ч дуугарахгvй, тэгээд ч намайг ойлгох эсэх нь мэдэгдэхгvй тул би ч нэг их юм ярьж чадсангvй. Зєвхєн
- Баяртай. Єдрийг сайхан єнгєрvvлээрэй гээд талхаа дууссаны илрэл болгож хоёр алгаа хавиран гєвєєд эргэхэд араас
- Чи ч гэсэн богинохон, хvйтэвтэр хариулт чихэнд сонсогдоод vлдлээ. Яагаад би тэр хvнтэй ярих гээд байснаа ойлгосонгvй. Бодвол хєгшин настай юм болохоор нь єрєвдсєн vv. Тэгтэл тэр хvн надаар єрєвдvvлээд байх хvн биш. Нилээд хэдэн жил хєгшчvvдийнхээ царайг хараагvй болохоор сэтгэлд дулаан харагдсан уу, магадгvй энэ шалтаг л ойролцоо очих байх. Єєрєє мэдрэхгvй ч гэсэн цаагуураа би тэднийгээ санаж, бэтгэрч явдаг байж ч болох юм.
Ажилтай болохоор тэр болгон цєєрмийн эрэг дээр зогсоод байх зав надад байсангvй. Дараагийн амралтын єдрєєрєє жаахан талх бариад гараад иртэл євгєн энэ удаа таягаа биш тvрж явдаг тvшvvртэйгээ гарч ирсэн байв. “Єдєр єдєрт vvнийгээ солиод байдаг нэг ёсны гангараа юм байхдаа” гэж бодонгоо єнєєдєр галуу байхгvй учир загасанд талхаа єгєн зогстол євгєн
- Чамайг хэн гэдэг гэлээ? “Ямар ч байсан энэ намайг санаж байгаа юм байна”
- Намайг Тєгсєє гэдэг. “Чи ч хэлж чадахгvй л дээ”
- Чамд хэлэхэд хэцvv байна уу? гэтэл нєгєєх л vл тоосон царайгаа гаргаж
- Чи хятад уу? “За энэ ч яахав. Эндхийн хvн болгон л ингэж асуудаг юм чинь”
- Vгvй ээ. Би монгол хvн. “Тиймээ би монгол хvн. Хаа ч хэлнэ шvv”
- Тийм их ялгаатай юу. “Чамд бол ч ялгаагvй л дээ”
- Тэгэлгvй яахав. “Дотор нэг юм буцлаад байх чинь ээ”
- Харин та? “Америк л гэнэ байх даа. Эд дандаа тэгдэг юм”
- Би Америк. “Тээр хэлээгvй юv. Америк гэдэг чинь vндэстэн биш шvv дээ. Гэхдээ Ямар хvн бэ л гэсэн болохоос ямар vндэстэн бэ гээгvй болохоор энэ хариулт тохирно л доо” гэж бодлоо.
Ерєєс хvний нутагт амьдарч байгаа хvн яс vндэс, цаашлаад шашин шvтлэгийн талаар нэг их олон юм яриад байх нь онц биш гэж би боддог юм. Энэ бол их эмзэг сэдэв. Ялангуяа дєнгєж танилцаж байгаа бие биенээ мэдэхгvй шахам улсад бол бvр дэмий. Тэгээд ч хэл ам муухан тул буруу зєрvv ойлголцвол таатай юм болохгvй. Пол бас юу бодсон нь мэдэгдэхгvй ч хятад монголын ялгааны талаар тэр єдєр надаас асуугаагvй юм. Харин би
- Та гэрэлсэн vv? “Мэдээж шvv дээ. Хєгшин хvнээс юу ч асуучихав даа”
- Нэг удаа. “За даа ихэнхи америкчууд хоёр дахь амьдралтай байдаг л даа”
- Та хvvхэдтэй юv? “Байж л таараа шvv дээ. Миний энэ хэл ерєєсєє сайжрахгvй нь ээ. Хэнтэй ч ярьсан жижvvрийнхээ хэдэн асуултыг л тавих юм. Донгиодуухан сэтгvvлч шиг”
- Гурав бий. “Энэ надтай ярих дургvй байгаа юм болов уу. Ярьж байгаа нь нэг л хvйтэн”
- Их сайхан гэр бvл байх гэж би бодож байна. “Энэ харин овоо аятайхан боллоо. Эд нар ингэж нялганасан маягтай л ярьдаг юм чинь”
- Тийм байсаан. “Иймэрхvv маягаар ч бидний яриа олигтой єрнєхгvй нь бололтой”
- Танай хvvхдvvд тань дээр ирдэг vv? “Мэдээж ирдэг л байлгvй дээ” Надруу нэг эвгvй харснаа хєндий дуугаар
- Ирэх ирэхгvйдээ ч гол нь биш. Ганцхан ямар нэгэн муу юм сонсогдохгvй байгаа нь л чухал. “Хєєрхий ирдэггvй байх нь. Жаахан тааруухан сэдэв рvv орчихлоо. Мэдэж авлаа”
- Та хэдтэй вэ? “Би одоо хvний аманд орчих гээд л євчтэй юмаа. Болиоч”
- Би одоо ерэн нэгтэй. Тvvний царайд vл ялиг бардамнал илрэв. “Хєєх! vхдэггvй ээ. За тэр хошин шогтох ч яахав. Хошин шог vзсээр байгаад гээд . . . буруугаа тийш нь чихчихээс. Нээрээ! ямар сайхан єндєр нас вэ. Манайханд бол мєрєєдлийн л нас. Надаас жаран нэг ах юм. Миний аав дєнгєж жар гарч яваа. Надаас бvхэл бvтэн аавын минь насаар ах юм гээч. Хvндлэхгvй байхын ч аргагvй нас юм даа зайлуул”
- Та наснаасаа залуу харагдаж байна. Би таныг далан хэдтэй л гэж бодлоо. “Иймэрхvv ярьвал ч болж байна шvv. Одоо л хvнтэй ярьж сурах нь дээ. Тєгсєє чи шvv”
- Тийм гэж vv. Харин би тэгж боддоггvй юм. Гэхдээ би ямарч харагдлаа гэсэн энэ бvхэн ямарч ялгаагvй болсон доо гээд араас нь санаа алдав. “За тэр. Овоо хэдэн єгvvлбэр хэлж байна. Яриа маань болж байгаагийн шинж.”
Магадгvй л юм даа. Єндєр нас насалсныг єєрєєс нь залуу хvмvvс л бахархдаг болохоос яг єєртєє бол ямар байдгийг мэдэхгvй юм. Гэхдээ тэд хvнд насаа хэлэхдээ урамтай байдгийг би мэднэ. Манай эмээ ерэн тав хvрсэн хvн. Хєєрхий минь хэн нэг нь тvvнийг тоож насыг нь асуухаар хэр баргийн юмыг хольж хутгаад байдаг хvн чинь насаа санахын дээдээр санаж “Эмээ нь одоо хий настайгаа ерэн тав хvрч байна” гээд цог нь vхсэн циймэн хоёр нvд нь амь орж гялтганаад, шvдгvй амаа ангайгаад инээдэгсэн. Бас болоогvй ээ хэдэн тийш сарвайсан мойног хуруутай vрчгэр гараараа шvдгvй амаа дарчихнаа. Эмэгтэй юм болохоор айлгvйтэж байгаа юм зайлуул миний муу эмээ. Одоо бодоход єєрт нь vлдсэн хамгийн сvvлчийн бахархалаа хvнд хэлэх нь хичнээн их сайхан байдаг байсан бол. Хэн нэгэнд насаа хэлчихээд хэдэн єдєртєє л сэтгэл тэнvvн, жаргаж суудаг байсан байхдаа.
Харин Пол бид хоёр нэг тийм хєндийдvv маягтай л танилцсан юм. Мэдээж би ч тvvнийг, тэр ч намайг таньдаг байх шаардлагагvй л дээ. Яагаад гэвэл тэр надгvйгээр ерєн нэгэн жил, би тvvнгvйгээр гучин жил хорвоог туулцгаасан байлаа.
Полоос гадна би бас тэдний байрныхантай ганц нэг vг сольчих хэмжээнд танилцаж дєнгєв. Яагаад гэвэл тэд цугаараа л улирлын сайханд тэр хэсэгхэн талбайд наралцгаадаг юм. Тодд гэж намхан тарган, хурдан хєдєлгєєнтэй алиа марзан хvн байв. Анх би Тоддыг хараад чихэндээ аппараттай болохоор нь “чих хатуу юм” гэж бодсон маань зєрєєгvй юм. Хvний ярьсаныг заримдаа зєв сонсоод, заримдаа сонсдоггvй байх. Бvр таг єєр юм єєдєєс ярина. Анхандаа хэлний асуудалтай надад ялгаж салгахад хэцvvхэн байсан ч яваандаа тэгэсгээд ойлголцдог болов. Дvлий хvн хэрэгт дуртай гэгчээр тvvний надаас олон юм асуухыг нь яана. Заримдаа бvр тєвєгшєємєєр.
- Єнєєдєр бороо орж магадгvй гэхээр
- Рэйна гэж охин надад байхгvй ээ. Чи тийм нэрэнд дуртай юм уу? гэж хаа хамаагvй юм асууснаа мар мар инээнэ. Иймэрхvv яриа болгоныг засах гэж оролдох нь бvр утгагvй юм болж хувирдгийг би мэдэх болсон учир тэгэсгээд инээгээд л єнгєрєєхєєс єєр аргагvй.
Бас Бернисс гэж нэг эмгэн байна. Нэг єдєр
- Чиний ємссєн гутал их гоё юм гэхээр нь гэрийнхээ шаахайтай байсандаа гайхсан би
- Баярлалаа хадагтай Бернисс гэхэд
- Даана ч чиний vсэндээ хатгасан цэцгийн єнгє гуталтайгаа зохицсонгvй гэхээр нь мэл гайхаж орхив. Гэтэл тэр эмгэн зvгээр л єєрєє єєртэйгєє тэгж ярьж суудаг хvн байв. Удалгvй би тэдний байрны ємнє тvргэний машин ирээд явах нь тийм ч их сонин vзэгдэл биш болохыг мэддэг боллоо. Тэр байрнаас хєєрхий зарим хєгшид хэзээ ч эргэж ирэхгvйгээр сvvлчийн замруугаа явдаг байв. Хэрвээ сvнс нь байрандаа хорогддог бол энэ байранд мєн ч олон сvнс зєрєлдєж, сvлжилдэн орох байх газраа олж ядан байдаг байх гэж бодохоор ар нуруугаар нэг юм гvйх шиг болдог. Гэвч би тэр байранд байхгvй байгаа нь зол юм даа.
Єдєр уртсаад, байгаль дэлхий єнгє орохын зэрэгцээгээр залуу хvний сэтгэл санаа ч тогтож ядна. Тэгээд ч ганцаарааг хэлэх vv. Ажлаа тараад хий дэмий л эмгэн Берниссийг хэлэлтгvй єєрєє єєртэйгєє ярьж суух болсон надад Пол нэгэн бодлын хань болдог байлаа. Нэг єдєр гэртээ иртэл чив чимээгvй, єрєєгєєр нэг гуниг хvvгээд л. Ногооны униар гэдэг шиг гунигийн униар гэж байдаг бол гэрт нэг тийм л мэдрэмж тєрєхєєр байлаа. Орны ємнє єчигдєр орой унтахаасаа ємнє харж байсан єрєг тэр чигээрээ “За юу гэж бодож байна даа” гэсэн шиг басамжлах аятай гєлийж харагдана. Хааяа уйдахаараа єєрєє єєртэйгєє шатар нvvдэг юм. Зарим хvмvvс єєртэйгєє шатар нvvнэ гэхээр гайхдаг л даа. Гэхдээ шатрыг ор тєдий мэддэг, эсвэл бvр мэддэггvй хvмvvс тэгдэг юм. Гэртээ нэг л баймааргvй санагдаад байсан тул єргєє тэр чигээр нь аваад гарлаа. Пол харагдахгvй байна. Бодвол тэр хаа нэгтээ гадаа суухаас єєр чухал юм хийж явсан байх. Би тvvний суудаг сандал дээр очоод шатраа хажуудаа тавьчихсан хєлєє ачаад сууж байтал сэрр сэрр гээд ямар нэгэн юм чирэх чимээ гарахаар нь толгойгоо хєдєлгєсєнгvй нvд буландуулан хартал Пол хажууд ирсэн байв. Тэр єнєєдєр тvшvvрээ тvрсээр ирж. Тэгснээ миний урдах єрєг рvv жаал харснаа
- Єнгє нь л эсрэг болохоос далан хоёр оны Фишерийн єрєг шиг юм гэнэ. .“Фишерийнх мєн нь ч мєн. Гэхдээ аврага болсон нь арай биш”
Тvvний амнаас шарсан яргай загасны vнэр ханхийв. Нэг тийм шvvслэг ягаан загас байдагдаа. Заримдаа хулд загас ч гэж орчуулагддаг. Тэр амаа зайлахаа мартсан бололтой.
- Айн! гэж намайг эргэлзсэн маягтай гайхан асуутал
- Бишээ биш жаран долоо оны америкийн аврага болсон єрєг шиг байна. “Овоо эрээ бас” Би энэ єргийг яг хэдэн оныхыг мэдэхгvй л дээ. Гэхдээ тэр Америкийн найман удаагийн аврага, дэлхийн аврага гэдгийг мэднэ. Шатрын талаар айхтар мэддэг юм байна даа гэж жаахан зvрхшээв. Би ер нь их мэдлэгтэй хvнтэй ярилцахдаа дуртай ч жаахан сэрвээтээд байдаг талтай. Тэгтэл Пол
- Чи Бобыг мэдэх vv? “За эхэллээ дээ. Роберт Фишерийг хэлж байгаа юм”
- Бага зэрэг л . . . гэж хэлчихээд тэрvvхэн хооронд тархин доторхоо ухаж гарлаа. “Энэ хєгшин юу гэж асуух бол. Нэгэнт шатар бариад ирсэн хvн чинь муугаа vзvvлчихгvй юмсан” Хаанаас ч юм, хэзээ ч билээ уншиж байсан юмнууд хаврын хєх зэрэглээ шиг зэрвэлзээд нэг л тогтож єгєхгvй нь. Тэгтэл Пол яриа эхэлж
- Тэр Америкийн бахархалуудын нэг байсаан. “Америк их олон бахархалтай гэдгээ хєєрхєєн ойлгуулж байх шив”
- Гэхдээ тvvнийг Америкчууд л буруутгаа биздээ? “ Шууд єдєєн хатгасан болчих вуу. Гэхдээ тэгсэн л юм чинь”
- Тэр єєрєє алдаа хийсэн л дээ. “Та нар ч ийм л улс л даа. Нэг юмаа хэлээд л тємєр шиг царайлчихдагийг би мэднэ”
- Гэхдээ л би буруу санаагvй бол Оросын шатарчдын ноёрхолыг гучин жилийн дараа тэр л тасалсан шvv дээ. Тэгэхдээ бvр танай ерєнхийлєгч Ричард Никсоны даалгавараар гэдэг байхаа. Тэр vед цаагуураа vзэл сурталын хийгээд нэр тєрийн асар их хожоо гарсан гэж ойлгогддог. Тийм байхад тvvний хийсэн алдааг нэг удаа єршєєж болоогvй л юм байх даа.
“Бурхан минь би ямар элэнцэгээ донгосоод унаваа. Заримдаа зvгээр ингээд єєрийн мэдэлгvй намирчихдаг юм”
Энэ бол миний жинхэнэ монгол сэтгэлгээ байсан юм. Манайхан нэг сайн гэсэн хvнээ буруу юм хийсэн ч гэсэн ємєєрчих гээд байдаг биз. Яг л тэр л дээ.
- Тэгсээн тэгсэн. Тийм ч учраас маш их нэр алдарыг Америкчууд л єгсєн. Єєр хэн ч биш. Бас мєнгєєр ч дутаагаагvй гэж боддог. Гэтэл тэр уравчихсан.
“Нэр алдрыг тэр єєрєє л олж авсан баймаар юмаа”
- Уравсаан? Фишер урвах гэж дээ. Зvгээр л vзэл бодлоо илэрхийлсэн юм биш vv. Америк гэдэг чинь эрх чєлєєний орон гэдэг биздээ? “Арай л туйлшруулчих шиг боллоо. За яахав”
- Миний бодлоор бол урвах гэдэг хатуудах байхаа. “Тээр ингээд л халуураад байдгийм би”
- Америк бол эрх чєлєєний эх орон мєн vv гэвэл мєєн. Гэхдээ эрх чєлєє гэдэг зоргоороо аашлахын нэр биш. “За за хvн болон л тэгж ярьдаг шvv дээ”
Ялангуяа Роберт Фишер шиг унаган америк хvн бол бvр болохгvй. Хvнд болохгvй юм гэж байх ёстой. Тэр бид хоёр нэг хотын хvvхдvvд. Тэр надаас залуу л даа. Хорин тав дvv.
“Фишер дєчин гурван онд тєрсєн гэдэг. Хорин тавыг хасаад арван найман он. Ерэн нэгтэй. Зєв юмаа”
Гэтэл тэр засгийн газрын эсрэг vйлдэл хийсэн. Тухайн хvний vзэл бодол нь эсрэг байж болох боловч тэр ийм vйлдэл хийсэн нь эх оронч, эсвэл эх оронтой хvний vйлдэл биш.
“Нээрээ тэр ч харин тийм байх шvv. Жирийн иргэд нь хvртэл ингэж л нарийн ялгаж хардаг байх нь”
Ялангуяа америк хvнийх лав биш гэснээ надруу ихэд анзаарч
- Чи тvvний ай-кv хэдийг мэдэх vv?
- Зуун ная. “би vvнийг сайн санаж байв”
- За тэр. Ийм сайн vнэлэмжтэй хvмvvс энэ эх орны эсрэг дур зоргоороо авирлаад байхаар америк улс яаж энэ дэлхийн шилдэг нь байх юм.
“Улс эх орны єнгєтэй єєдтэй явах нь иргэн болгон нь ингэж бодож, єєрсдєєсєє шаардаж бас тэмцэж явдагт байж болох л юм”
Америкийг дэлхийн шилдэг нь болгохын тулд бидний євєг дээдэс, мєн бид нар бvтээсэн юм шvv дээ. Магадгvй чи намайг єєрийнхєє амьдралыг болгохоос єєр, гучин жилийн байрныхаа єрийг тєлєхєєс єєр юу хийсэн юм бэ гэж бодож байгаа байх л даа. Гэхдээ над шиг сая, сая хvмvvс хєдєлмєрлєж байж л байрныхаа мєнгийг тєлдєг юм. Тэр сая, сая хvмvvсийн хєдєлмєр єнєєдрийн америкийг бий болгосон юм л даа.
“Тэр ч vнэн байх шvv”
- Vгvй гэхдээ яахав дээ. Фишер ямарч байсан vзэл бодолдоо vнэнч байгаад Америкт орж ирсэнгvй vхлээ гэхэд
- Єнгєрсєн жил. Тэр єнгєрсєн жил нас барсан. “Тэгсэн би мэднэ”
Би тvvний тєлєє харамсаж л байна. Гэхдээ Фишер ирээгvй биш. Америк оруулаагvй юм. Vvнд маш их ялгаа бий. Харин vзэл бодолдоо vнэнчийн хувьд бол би мэдэхгvй юм. Хvн ер нь vхэхийн ємнє яг юу боддог бол? гэдэг надад их сонин байдаг. Vхэлд ойртсон би мэдэхгvй байхад хаа хол байгаа чи бол бvр мэдэхгvй биз. Бодож ч байгаагvй байх.
“Тийм би бодож байгаагvй юм байна”
Гэхдээ би нэг л юманд итгэлтэй байна. Vхэхдээ харамсах юмгvй байна гэдэг л хамгийн сайхан байдаг байх гэж бодож байна. Миний аав л лав vхэн vхтлээ Шотланд нугийнхаа тухай ярьсаар байсан юм. Бvр сvvлчийнхээ амьсгалыг тататлаа шvv.
“Хєєрхий аав чинь их л шаналсан юм байна даа”
Тэрээр миний дуу намссаныг сая анзаарч
- Уучлаарай би чам руу єндєр дуугаар ярьчих вуу?
- Vгvй дээ, vгvй. Харин ч надад бvр сонин байна гэлээ. “Сонин байсан нь vнэн юм”
Тэгээд бид хоёр хэсэг чимээгvй суув. Бодвол саяын яриагаа хэн хэн нь шvvн тунгааж суусан байх. Тэгсэнээ Пол
- Чи юуны тєлєє энд ирсэн бэ? “Шал єєр асуулт ороод ирэх чинь”
- Би, би . . . бол гээд бодлоо цэгцэлж ядаж байтал
- Сайн сайхан амьдралын тєлєє, хvvхдvvдийнхээ боловсролын тєлєє, магадгvй мєнгєний тєлєє тийм vv? гэхэд нь би тvvнийг гайхан харав
- Манай гэрийг цэвэрлэдэг польш хvvхэн, манай эхнэрийг асардаг байсан индонез бvсгvй гээд ер нь ихэнхи гадаадууд ингэж л хариулдаг юм. Тэгээд ч vеийн vед ийм л байсан.
- За бараг чиний зєв байх.
- Чи єєрийнхєє тєлєє ингэж тэмцэх нь зєв л дєє. Гэхдээ єєрийнхєє тєлєє тэмцэхдээ єєрийнхєє юмыг л хийвэл бvр сайн болноо доо. Тийм vv? гэлээ. Vvнийг сонсоод миний хамаг бие зарсхийх шиг болов. Vнэн юмуу эсвэл vнэнд ойрхон vг сонсохоор миний бие зарасхийдэг юм. Заримдаа сэтгэлд буусан яруу найргийн мєрvvдийг сонсоход ч гэсэн тэр. Євгєний хэлсэн єєрийнхєє юмыг гэдэг нь эх орондоо, эх орныхоо юмыг гэсэн утгыг давхар илэрхийлж байгаа юм л даа.
Ингээд єнєєдрийн миний учрыг нь олох гэсэн шатрын єрєг маань явж, явж ерэн хоёр онд Америкаас Югославын эсрэг хориг арга хэмжээг эсэргvvцэн тэнд очиж тоглоод хожил авсан хэдий ч эргэж Америкт орох эрхгvй болсон шатрын их мастер Фишерийн тухай болж тvvгээрээ дамжуулан надад эх орон гэдэг ямар эрхэм болохыг ерэн нэгэн настай Америк хvний зvгээс ойлгуулснаар тєгсєв. Аргагvй тэр жаран нэгэн жилийн илvv амьдралын туршлагаар намайг зодож ярьж байлаа. Энэ яриа бидний урдны хєндий хvйтэн байдлыг эвдэн улам ойртуулж єгсєн юм. Тvvний баталгаа болгож Пол
- За залуу анд минь сайхан амраарай. Хааяа чамтай шатар тоглоходоо дуртай байх болно шvv гэсээр хоцорлоо. “Тиймээ! би ч гэсэн дуртай байх болно ахмад анд минь” гэж бодож явлаа.
Америк хvмvvсийн ихэмсэг зан, худлаа харьцааг би анзаардаг л байсан. Энэ євгєнд ч гэсэн тэр зан нь байж л байна. Сая ярианых нь єнгєнд ч гэсэн хэд хэдэн удаа гараад ирнэ лээ. За тэр ч яахав гэрийн нохойн сvvл єєдрєг гэдэг нь юм байгаа биз. Гэхдээ хэлсэн vгнийх нь мєн чанар ямар айхтар болохыг би мэдэрч байлаа. Би хэдийгээр єєрийнхєє тєлєє, vр хvvхдийнхээ тєлєє хvний нутагт явж байгаа ч гэсэн эцсийн эцэст vхлийн ємнє очихоороо юу гэж бодох юм бол? Vр хvvхдийнхээ ємнє ч яахав та нарын тєлєє ингэж яваад гэлээ гэж бодъё. Аргаа ядсан л арга. Харин эх орон, цаг vеийнхээ ємнє юу гэж хэлэх вэ. Энэ vед юу ч, ямар ч бодол намайг хаацайлахгvй байх. Эх орон минь чи єєрєє намайг сайхан амьдруулаагvй шvv дээ гэх vv. Нээрээ л бодох л юмны нэг юм даа. Vхлийн ємнє хvн хvссэн хvсээгvй амьдралаа тайлагнан боддог нь vнэн байх шvv.
Намайг ажлаасаа ирэхэд зуны оройн нар шингэх яагаа ч vгvй. Хэдэн цагаан толгойтой хєгшид хэзээний гадаа сууцгааж л байна. Пол бид хоёр шатар тоглодог, тvvндээ бvр дурладаг болов. Ажил дээрээ хvртэл єчигдєр оройны єрєг бодогдоод байх. Нэг єдєр гаражын худалдаанаас нилээд том бадриухан шатар авлаа. Тvvнээ дагаад хєлєг нь ч гэсэн том юм. Ер нь хэр баргийн бороо салхинд уначихааргvй юм гээч. Сvvлдээ шатраа сандал дээрээ vлдээчихдэг болов. Заримдаа дутуу нvvсэн нvvдлээ тэр чигт нь орхичихно. Байхгvй хойгуур vргэлжлvvлээд нvvчихсэн байдаг байв.
Усан бороо зvсэрч уйлагнасан нэг єдєр ажлаасаа эртхэн ирлээ. Би, бороонд дэвтдэг бол дэвтэхээр болтлоо норсон цонхоор гадагшаагаа харж хэсэг зогсов. Цєєрмийн цаадах сандалнууд эзгvй эль хульхан. Мэдээж тэр хєгшид юу гэж усан борооноор шолбойгоод сууж байв гэж. Харин шатар маань єрєєтэйгєє бvртэлзэн харагдав. Би халхавчаа бариад, хєлийн хурууныхаа салаагаар орж тогтдог улавчаараа ус шалчигнуулан явсаар очлоо. Борооны мянган мянган дуслууд шатар дээр, хєлгєн дээр сандал дээр, зvлэг ногоон дээр, цєєрєм дээр бууж байлаа. Би шатар луу харж зогсох авч яг vнэндээ тvvн дээр бужигналдан бууж, бутран vсчих дуслуудыг гєлєрч зогслоо. Бороо ч адил, хvн ч тэр хорвоогийн жамаар vеийн vед ирж буцсаар байх болно. Харин гагцхvv яаж мєн чанараа авч vлдэж чаддаг юм бол. Борооны хувьд ч яахав болох юм биз. Харин хvний хувьд . . .
Сонин юм шvv. Гэтэл нэг юм сэрчигнэн дуугарах шиг болов. Толгой єндийлгєвєл Тодд бас нэг халхавч барьчихсан
- Чи мэдээгvй билvv? “юу юм бол доо”
- Юуг тэр билээ? гэж хашгирах шахам асуув. Тэгэхгvй бол тэр дуулахгvй.
- Пол єнєєдєр эмнэлэг явсан.
- Яасан бэ? Тэр зvгээр vv? Би их сандарч байгаагаа мэдэрч байлаа.
- Аан! Тэр яахав. Ээлжит засвартаа орохгvй бол болохгvй гэж Тодд нєгєє л алиа зангаараа хошигноод нэг л их чухал мэдээ дуулгаад, хаалтныхаа доороос харагдахгvй шахам хvн усан бороонд уусан алга болов.
Тэр єдрєєс хойш Пол гарч ирсэнгvй. Шатар маань бороонд норж, наранд хатсаар гандаж эхлэв. Гэсэн ч би шатраа хураахыг тєвдсєнгvй. Намайг байхгvйд ямар нэгэн нvvдэл хийчихсэн байгаасай гэж хvсэх авч єрєг маань тэр хэвээрээ л байдаг байлаа. Єдєр хоног єнгєрсєєр нэг л мэдэхэд шатрын хєлєг дээр, сандлын хєл доогуур гандаж шарласан модны навчис хєглєрєн хуйрагнаж эхэлсэн байлаа. Гэлээ ч гэсэн би шатраа хураагаагvй юм. Хааяа тvрэмгийлэн дайрах хэдэн галууг vргээн байж загасандаа талхаа єгнє. Яагаад зєвхєн загасанд єгєх гэж хичээж байгаагаа мэдэхгvй. Мэдэхийг ч хvссэнгvй. Би Тоддоос эмнэлэгийг нь асуувал мэдэх л байсан байх. Гэхдээ асуусангvй. Чухамхvv Пол єєрєє л ирэх ёстой юм шиг санагдаад болох биш. Зvгээр л Полын биеийг асуухад тэр зvгээрээ мєдхєн ирнээ л гэсэн юм. Ингээд анхны цас хялмайлахад би єєрийн эрхгvй нар салхинд аргаж хатсан шараа орууллаа. Байнга очиж харсаар байгаад ямар єрєг vлдээснээ цээжээр мэдэж байсан тул би шатраа жаахан єнгєлж тослоод буцаагаад єрєєд орхив. Шатраа єнгєлж суухдаа яагаад ч юм Полыг хvлээхээр шийдэв. Яагаад гэвэл би тvvн дээр очих биш єєрєє гараад ирвэл тэр, vхлийг сєрсєн агуу хvн болох байлаа. Америкчууд иймэрхvv юманд дуртай шvv дээ. Харин би тvvнийг нь єєрт нь мэдэгдэхээр бишрэн гайхах хэрэгтэй. Энэ л миний тvvнд vзvvлж чадах хамгийн том тус байлаа. Итгэл vнэмшилийг єгнє гэдэг юу юунаас илvv шvv дээ. Цас дvмбийтэл дарж, модод навчисаа гєвєн арзайлдаад хvйтэн дээр хvйтэн нэмнэ. Бvтэн євєл шатар бид хоёр Полийг хvлээлээ. Яг л цєєрмийн доор загаснууд хаврыг хvлээж байгаа шиг би Полийг хvлээсэн юм.
Харин єнєєдєр нэг мэдсэн чинь цас дахин ханзраад байрны гэрээ маань дуусах дєхєж байгааг байрны эзэн авгай анхааруулсаар байгаа. Тухайн vедээ Пол дээр очиж чадаагvй болохоор одоо энэ олон сарын дараа би очиж чадна гэж vv. Пол байтугай тэр байрны хэдэн хєгшидийг ч харалгvй удаж. Тэд ч гэсэн энэ дvнсгэр байшиндаа хаврыг, дулаан цагийг хvлээж суугаа.
Би бодолдоо болоод кофегоо хєргєчихєж. Тэгээд эргэж чанагч руугаа очин шинээр юvлж аваад эргэтэл шатар маань харагдав. Гэхдээ тэнд анхаарал удаан тогтсонгvй. Уншиж байсан номоо харах санаатай авсанаа харсангvй. Юм юманд нэг сайн тєвлєрч єгєхгvй шинжтэй. Єєрийгєє чагнавал буцаад цонхон дээрээ л очмоор. Тэгээд зєєлхєн гэлдэрсээр очлоо. Тэгтэл . . . Тэгтэл нєгєє хамгийн захын сандал дээр нэг хvн байдгаараа дулаалчихсан сууж байгаа юм даа. Сайн харвал Пол мєн. Би тvvнийг хэзээ ч євлийн хувцастай харж байгаагvй. Гэхдээ тэр дvрээрээ мєн. Би хувцасаа аваад чигээрээ гаран гvйлээ. Орцонд байрны эзэн авгай намайг гайхсан янзтай харан зогсоно. Согтуу галзуу гэж бодсон байх. Би тvvнийг барьж аваад хацар дээр нь vнсээд
- Би удахгvй гэрээгээ сунгуулнаа гэж байдгаараа хашгираад гарч гvйлээ. Би гэж нэг энгэр задгай амьтан байшин тойроод навсагнан харайлгасаар хvрэв. Гэтэл Пол
- Би чамайг, намайг яаж хожихоо євлийн турш бодож олсон гэж найдаж байна гэж юу ч болоогvй мэт тайван хэллээ. Энэ бол америк зан л даа. Заримдаа тэд ийм гэнэн хvvхдэрхvv, хэнэггvй ч юм шиг царай гаргадаг юм. Угтаан бол их эрэмшvv байгаа нь тэр. Ялангуяа кинон дээр их харагддаг. Гэхдээ тvvний дотроо юу бодож байгааг, намар євлийн урт єдрvvдэд євчнєє яаж нэг юм давсаныг нь би тєсєєлж байлаа. Магадгvй тэр шатраа, бас намайг бодсоор байсан ч байж болох юм. Хэрвээ би, чи гайгvй юv, євдєв vv хавдав уу энээ тэрээ гэвэл тvvнд тийм ч таатай байхгvй. Тийм болохоор
- Би байрныхаа гэрээг сунгахаар болсон гэлээ тэр намайг харж таатайхан инээснээ
- Харин би vлдээсэн єргєє мартаагvй л байгаа шvv гээд босон тvшvvрээ тvлхээд зєєлхєн яваад єглєє.
“Надад харагдах гэж энэ хvйтэнд гадаалж байхыг бодоход хvvхдvvд нь бас л ирээгvй юм байна даа” гэж бодсоор би гэрлvvгээ алхлаа. Тиймээ тэр энэ єдрийг бас л хvлээжээ. Зvй нь энэ євгєн дээр би биш, хvvхдvvд нь цувралдаад ирсэн бол . . . Би энэ євгєн рvv биш, муу аав руугаа навсагнаад гvйгээд очсон бол . . . Гэвч одоохондоо тэгээгvй л байна . . .
Єєдєєс наашилж яваа цагийн эрч нь уярсан салхи хацар илбэн vлээх нь юу юунаас илvv таатай . . .
Тvмэнбаярын Бум-Эрдэнэ 2009.02.20