배너신청
배너신청
  • 🙂 Comm
    • SNS
    • Chat
    • ▲
  • Мэдээ
    • Манай зарлал
    • Элчингийн мэдээ
    • Mongolnews.mn
    • Монгол мэдээ
    • Гадаад мэдээ
    • Спортын мэдээ
    • Соёл, урлагийн мэдээ
    • ▲
  • Нээлттэй дэлгүүр
    • Нээлттэй дэлгүүр
    • MGL- ЛАВЛАХ
    • ▲
  • Дуу хөгжим
    • Монгол дуу
    • Интернэт радио
    • Гадаад видео
    • Монгол видео
    • ▲
  • Форум
    • Хайрын гал
    • Спорт, Соёл урлаг
    • Ажлын зар
    • Яруу найраг
    • Эрүүл мэнд
    • Аялал жуулчлал
    • Оюутан
    • Эрэл сурал
    • Санаа оноо
    • Танилцъя
    • Бүсгүйчүүд
    • Галлерей
    • Program
    • Computer
    • ▲
  • Чөлөөт цаг
    • Уран Зураг
    • Уран Зохиол
    • Дүрст Мэндчилгээ
    • Зурхай
    • ▲
  • Үйлчилгээ
    • Help
    • Sitemap
    • Зар Сурталчилгаа
    • Онгоцны билет
    • Утасны Карт
    • SMS
    • ▲
  • Сургалт
    • Solongos
    • UCC
    • ▲
  • Солонгос
    • Байршил
    • Соёл
    • Нийгэм
    • Боловсрол
    • ▲

Sign In

  • Sign Up
  • Find Account Info

MENU

  • Уран Зураг
  • Уран Зохиол
  • Дүрст Мэндчилгээ
  • Зурхай

Бичлэгийн тоо 497
  • Classic Style
  • Zine Style
  • Gallery Style

Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 10

Уншсан 8460 vote 0 2009.03.13 09:12:11
Маралгоо *.254.49.142 http://www.mglclub.com/freetime3/1420035
 

Наагий хэд хоног мөнгөний эрэлд хатав. Ээж нь амьтан ах дүүгээс зээлсээр арайхийн 500 мянгыг л олжээ. Наагий хэнээс зээлэхээ ч мэдэхгүй байв. Ажилгүй болохоор мөнгө зээлэх ч хүн олдсонгүй. Гэтэл хуримын өдөр юу юугүй хаяанд ирчихсэн байдаг. Тэрээр аргаа баран Баяраа дээр очин учраа хэлтэл нөгөөх нь бас л боломжгүй гэдэг хариу өгөв. Наагий цөхрөнгөө баран байраа тавьдаг юмуу гэтэл Должмаа дургүйцэн яах юм бэ хө болно биз. Би гэрийнхэнтэй яръя гэв.

Хурим болоход долоо хоногын хугацаа үлдээд байтал Сүхээ Наагий уруу утасдан Туяа явах гээд ангийнхан уулзаж гаргаж өгч байна. Чи хүрээд ирж чадах уу хэмээн асуув. Наагий уучлал гуйгаад өнгөрлөө. Маргааш нь өглөө босоод гарах гэж байтал Баяраа хүрээд ирэв. Тэрээр маасайтал инээд алдан хөгшнийгөө өнөөдөр дайлахгүй юмуу гээд дал мөрийг нь алгадав. Наагий өөдөөс нь гайхан хараад

-За юу болсон,би яагаад чамайг дайлах хэрэгтэй болдог билээ. Удахгүй хурим болно тэрэн дээрээ л зөндөө дайлъя,наана нь хөгшин нь ажил гэж үстэй толгойноос их байна аа.

-Тийм ээ,тэгэхдээ л өнөөдөр хэдэн шил шар айраг уучихмаар байна шүү. Өчигдөр хэтрүүлчихжээ. Чи нээрээ мөнгөө олсон уу

-Үгүй ээ олоогүй л байна. Арга тасраад байр аа тавих гээд гарч байна гэтэл Баяраа халааснаасаа 1000 доллар гаргаж ирээд

-Май хөгшөөн үүнийг хэрэглэ дээ. Хүнээс авлагтай байсан юм. Ашгүй аваад ирж. Хүүгүй болохоор санаа зоволтгүй бас хэзээ ч өгсөн болно хэмээн хэлэв. Наагий баярласандаа золтой Баярааг тэвэрч аваад үнссэнгүй. Баярлалаа хөгшөөн: өнөөдөр орой та хэдтэйгээ гоонь эрийн баяр хийнэ ээ. Харин хүүхнүүд авчрахгүй шүү. Баяраа нүдээ ирмээд мэдээж гэв.

Хурим найр ч сайхан болж өнгөрлөө. Дэлгэрнаран,Должмаа хоёр үнэхээрийн жаргалтай харагдаж байв. Данзан,Норжин хоёр хүүхдүүдтэйгээ зөвлөж байгаад өөрсдөө Зүүн салааны тийшээ хувийн хашаа,байшин аван тусдаа гарч байраа Должмаад өглөө. Должмаа шиг жаргалтай хүн энэ дунд алга байв.

Тун удалгүй тэр хоёр хөөрхөн хүүтэй боллоо. "Хатагтай" эмнэлэгийн гадаа бүгд хөөрөлдөн нуган үртэй болов хэмээн виськи тойруулан ууцгаан эх үр хоёрыг эсэн мэнд гэдгийг мэдэн үргэлжлүүлэхээр дунд хүүгийнх нь ресторанлуу явцгаалаа. Адъяа гуай Норжинд хандан чи минь ах дүүтэйгээ яваа хө. Би нэг хоол,цайны юм дөхүүлж өгье. Тэгээд ч одоо унтаж байгаа гэж байна гэв. Норжин жаахан зовон үгүй энэ чинь эх нь байна би хийгээд ирье гэтэл Адъяа гуай Должмаа одоо миний ч гэсэн охин шүү гэж хэлээд буруу харан зогслоо. Норжин гэнэт санаа нь зовон хүн гомдоочих шиг боллоо хэмээгээд: За уучлаарай хө,тэгдээ чи минь хоол цай хийгээд Наагийг явуулчихна биз. Би утсаар ярина аа гээд нөгөө хэдрүүгээ явлаа. Энэ дунд хамгийн ихээр догдолж байгаа хүн нь Наагий л байв. Наагий байн байн хүүгээ харан өхөөрдөнө. Хүү нь тэр чигээрээ Наагийгийн бүх юмыг дуурайн төржээ. Тэрээр Должмаагаа үнсэн: Баярлалаа миний хайр аа. Наддаа ийм сайхан эрдэнэ өгсөнд гээд хүүгээ өхөөрдөнгүй үнсээд. За хөгшин нь хоол цай дөхүүлээд ирье. Чи минь сайхан амарч бай гэв. Гэтэл ч гаднаас сувилагч орж ирэн эхийг нь амраахаар хүүг аван гарлаа. Тэрээр Должмаагаа хосгүй хайр гэрэлтсэн нүдээр ширтээд. Удахгүй ээ гэж хэлээд эмнэлэгээс гарав. Должмаагийн эгч нь Хатагтай хэмээх энэ хувийн эмнэлэгт ажилладаг бөгөөд дүүгээ өөр дээрээ түрүүлнэ гэсээр улсын эмнэлэг бараадуулсангүй эндээ амаржуулжээ.

Цаг хугацаа урссаар. Батсайхан хүү ч ид хөөрхөн дээрээ тэнтэр тунтар алхан ойр зуурын үг хэлэн шулганадаг болов. Должмаагын гэрийнхэн Наагийг эхнэрээ тэнхэрч,хүүгээ том болтол хажууд нь байх хэрэгтэй гээд хэлцэн түүнд эксель машин авч өгөн халтууранд явахыг зөвлөлөө. Тэр гурав ч тэрүүхэндээ болгоод л байв. Данзан хаяа ирэхээрээ Норжингоос нуун охиндоо хэдэн төгрөг өгөн хүүгээ өдөржин өхөөрдөн хамт шулганалдсаар явдаг байв. Должмаа нэг удаа ирэхэд нь сайхан хоол цай хийж өгөөд

-Та хоёр минь хэцүү байна уу. Ес эхлэхээр эндээ ирэх юм уу. Өдөрт хүү бид хоёр л өнжих юм. Наагий ч хөөрхий минь хирэндээ яваад л ямар ч байсан хоол ундны мөнгөөр тасрахгүй юмаа. Би та хоёртоо баахан санаа зовох юм хэмээн хэлэв. Данзан охиноо үнсэн хүүгээ өвөр дээрээ цогиулангаа

-Юундаа санаа зовох вэ охин минь. Бид хоёрт харин ч агаарт сайхан байна. Наагий одоо ирэх болж байна уу. Дөхөж байвал аав нь хүргүүлчихдэг юм билүү. Тэг тэг аав тэгэлгүй яахав. Би утасдаадхъя хэмээн хэлэв. Тэрээр Наагий уруу залгавал авахгүй байж байж хэл нь орооцолдон авав. Должмаа гэнэт дотор нь сонин болон

-Чи хаана байгаа юм бэ,аав ирчихсэн харих гээд чамайг хүлээж байна. Согтуу л байна ш дээ чи. Хэрэггүй ээ....машин тэргээ яачихаад уугаад байгаа юм бэ. Тэрээр ингэж хэлэн утсаа таслаад худлаа инээмсэглэн орж ирээд. Аав та такси бариад явчих Наагий хүн хүргэж өгөх гээд Налайхд явж байна гэнэ гээд мөнгө гарган өгтөл. Зүгээр ээ охин минь. За аав нь эртхэн дөхье энэ амралтын өдөр нэг очно биз дээ. Ээж нь хэлэхгүй ч хараад л байх юм. Эндээс хол гээд ажлаас нь гаргаад гэрт суулгасан чинь жаахан уйдаад байх шиг байна. Ганц үнээгээ шувтарчихаад та хэдийг ирэхээр өгөх гэж сүүгээ хөөрүүлээд л тавиад байдаг юм шүү хэмээгээд тэднийхээс гарлаа.

Наагий халтуур хийн явж байгаад Баяраатай таарчихав. Наагий одоо болтол мөнгийг нь өгч чадаагүй л байв. Тэрээр бантахдаа суулгаад хаа хүрэх вэ. Найз нь дөхүүлээд өгье

-Өө,ашгүй гэж,би бараандаа явж байсан юм. Тэр хоёр хамжилцан барааг нь авалцаад захаас гарав. Баяраа угын хөдөлгөөнтэй сэргэлэн шар залуу анх ТҮЦ ажиллуулж байснаа зунжингаа барьсаар нэг давхар 8 нэрийн хүнсний дэлгүүртэй болон өргөжүүлэв. Баяраа баярласанаа илэрхийлээд таксины мөнгийг нь өгтөл Наагий авсангүй. Тэр хоёр ч ойрд уулзалдсангүй хэмээлдээд жаахан сууцгаая. Ажил төрөл амьдрал гээд тухтай ч уулзалдахаа байж гэлцэн Наагий машинаа тавиад гэрийнхээ ойролцоох нэг газар орж суулаа. Наагий

-За Баяраа хөгшөөн найз нь ч ёстой муухай юм болж байна даа. Чиний мөнгийг их удааж байна аа. Боломж гарч өгөхгүй юм. Тэгэхдээ ондоо багтаагаад талыг нь ч болов өгнө өө хэмээв. Баяраа өөдөөс нь гайхан харж

-Юун мөнгө билээ хө. Би чамд мөнгө өгөөгүй санагдах юм

-За битгий худлаа тоглоод бай. Хурим хийх гээд мөнгөгүй сандарч явахад чи надад 1000 доллар өгсөн биз дээ....

-Аан тэр үү гээд Баяраа нулимасаа гартал инээлээ. Тэгсэнээ би мартчихсан байна ш дээ. Өөрийнх биш болохоор санахгүй байхгүй юу. Тэр Наагий хөгшөөн хө би өгөөгүй ээ. Туяа явахдаа чамд аз жаргал хүсээд өгсөн юм. Өөрийг нь гэж хэлбэл авахгүй байх,дараа нь хэлээрэй гэсэн би бүр мартчихаж гээд үргэлжлүүлэн инээд алдав. Наагий юу....хэмээн огло харайн боссоноо арай ч дээ. Чи миний найз биздээ. Туяа намайг доромжилж байгаа юмуу. Би заавал тэр мөнгийг нь буцааж өгнө хэмээн нүд нь гялалзсанаа өмнөхөө ганцхан хөнтрөөд дуусгачихав. Баяраа түүнийг харан Наагий минь чи уг нь биднийгээ бодвол толгой сайтай хүн дээ. Жаахан аядаач одоо ингээд уурлалаа гээд чи яах юм. Тэгээд ч тэр үедээ байраа тавьчихсан бол одоо болтол авч чадахгүй байсан байх нь. Чи бүр ямар ч хийморгүй болчихжээ. Наагий хий л гөлрөн сууна. Гэтэл ч Должмаа утасдан аавыг хүргэж өг хэмээгээд уучихсан байсанд нь дургүйцсэнд яагаад ч юм дотор нь бачууран юунд ч юм бухимдаад ирэв. Тэр хоёр нилээн сууж байгаад гаран Наагий хий л омогшин гэрийн зүг тэнтэр тунтар алхаллаа.

I want to
profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1420035/4cb/trackback
Жагсаалт

profile

chups

2009.03.18 19:21:26
*.158.119.103

emoticon
  • Хариу
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107663
137 Хоёр загалын (тууж) chups 2009-03-18 8489
136 *___4мөрт___* chups 2009-03-17 10785
135 Б.Явуухулан : Тэхийн зогсоол chups 2009-03-16 10698
134 Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 12 [2] Маралгоо 2009-03-13 7480
» Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 10 [1] Маралгоо 2009-03-13 8460
132 Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 9 [1] Маралгоо 2009-03-13 7980
131 Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 7 [2] Маралгоо 2009-03-13 7595
130 Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 6 [1] Маралгоо 2009-03-13 8234
129 Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 5 [1] Маралгоо 2009-03-13 9394
128 Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 4 [1] Маралгоо 2009-03-13 7990
127 Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 3 [1] Маралгоо 2009-03-13 10379
126 Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 2 [2] Маралгоо 2009-03-13 7814
125 Алтан шатарт хүү [1] Tsergiinbodol 2009-03-07 10863
124 Сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл Муутай нөхөрлөвөл могойн хорлол [1] Tsergiinbodol 2009-03-07 10366
123 Ханс Кристиан Андерсен : Чүдэнз худалдагч охин [2] Tsergiinbodol 2009-03-07 9668
122 Б.Шүүдэрцэцэг : Хүнийх [1] baagii111 2009-03-01 9304
121 Б.Шүүдэрцэцэг : Цэнхэр [1] baagii111 2009-03-01 9290
120 Б.Шүүдэрцэцэг : 180 хэм [1] baagii111 2009-03-01 8801
119 НУТГИЙН ШУВУУ НЬ НУУРАНДАА ОЧНОО-Төгсгөл [1] vlmedehmaA 2009-02-20 8701
118 Нутгийн шувуу нь нуурандаа очиноо-9 [1] vlmedehmaA 2009-02-20 8297
Жагсаалт
Бичих
Эхний хуудас 14 15 16 17 18 19 20 21 22 23 Сүүлчийн хуудас
Board Search
  • Contributors
  • Tag List
배너신청
자생병원

배너신청