배너신청
배너신청
  • 🙂 Comm
    • SNS
    • Chat
    • ▲
  • Мэдээ
    • Манай зарлал
    • Элчингийн мэдээ
    • Mongolnews.mn
    • Монгол мэдээ
    • Гадаад мэдээ
    • Спортын мэдээ
    • Соёл, урлагийн мэдээ
    • ▲
  • Нээлттэй дэлгүүр
    • Нээлттэй дэлгүүр
    • MGL- ЛАВЛАХ
    • ▲
  • Дуу хөгжим
    • Монгол дуу
    • Интернэт радио
    • Гадаад видео
    • Монгол видео
    • ▲
  • Форум
    • Хайрын гал
    • Спорт, Соёл урлаг
    • Ажлын зар
    • Яруу найраг
    • Эрүүл мэнд
    • Аялал жуулчлал
    • Оюутан
    • Эрэл сурал
    • Санаа оноо
    • Танилцъя
    • Бүсгүйчүүд
    • Галлерей
    • Program
    • Computer
    • ▲
  • Чөлөөт цаг
    • Уран Зураг
    • Уран Зохиол
    • Дүрст Мэндчилгээ
    • Зурхай
    • ▲
  • Үйлчилгээ
    • Help
    • Sitemap
    • Зар Сурталчилгаа
    • Онгоцны билет
    • Утасны Карт
    • SMS
    • ▲
  • Сургалт
    • Solongos
    • UCC
    • ▲
  • Солонгос
    • Байршил
    • Соёл
    • Нийгэм
    • Боловсрол
    • ▲

Sign In

  • Sign Up
  • Find Account Info

MENU

  • Уран Зураг
  • Уран Зохиол
  • Дүрст Мэндчилгээ
  • Зурхай

Бичлэгийн тоо 497
  • Classic Style
  • Zine Style
  • Gallery Style

Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 9

Уншсан 7980 vote 0 2009.03.13 09:09:55
Маралгоо *.254.49.142 http://www.mglclub.com/freetime3/1420029
 

Должмаа хотод шөнө орж ирлээ. Байшин барилга, тоо томшгүй олон гэрэл,дуу шуугиан нэг л сонин санагдав. Тэрээр энэ бүхнийг их санасанаа сая л мэдэрлээ. Хөдөө нам гүм сайхан байсан ч ижил дасал болсон газрыг нь яаж гүйцэхэв дээ. Тэрээр 5 шар дөхөөд ирвэл хотын хөдөлгөөн бүр ихсэв. Хэдий явган хүмүүс цөөн байсан ч машины хөдөлгөөн тасралтгүй цувсаар. Төд удалгүй гэртээ ирлээ. Ээж нь сайхан гурилтай шөл хийчихсэн хүлээж байв.

-Миний охин чинь ямар хөөрхөн бондойгоод өнгө ороо вэ,хөдөө агаарт ийм л сайхан байгаа. Алив хувцасаа тайл хоолоо ид. Должмаа өрөөндөө орж хувцасаа тайлангаа бушуухан утасаа цэнэглэн Наагийгаас мессэж ирж үү хэмээн шалгавал ганцхан л ирсэн байв. Тэрээр урамгүйхэн утасаа тавиад усанд ороод гараад ирье хэмээн хэлээд банны өрөөнд орлоо. Түүний бас нэг ихээр санаж байсан юм нь шүршүүртэй халуун ус аж. Уснаас гарч ирэн дахин утасаа харвал бас л юм алга байна. Хэдий өөрөө залгахийг хүсч байсан ч биеэ барин тэвчлээ. Хооллох хоорондоо ээж,аав хоёртоо явсан газрын сонин хачиныг дуулгав. Хоёр хөгшин ч тийм шүү биднийг явж байхад тийм юм байсан хэвээрээ байна уу гээд л асууж гарав.

Должмаа за охин нь унтлаа,замдаа жаахан ядарлаа. Гурвуулаа маргааш үргэлжлүүлнэ ээ гэснээ нээрээ Наагий ирж байв уу хэмээн асуугаадхав. Норжин:

-Тэгээд л тэр хар юмаа гэдгийн ирээгүй ээ,ирээгүй чамайг байхгүйд юу л гэж ирэв гэж. За унт охин минь. Маргаашаас ирлээ гэдгээ хэлж үз. Өнөөдөртөө эртхэн унтсан нь дээр хэмээн бувтнав. Данзан хажуунаас нь нэг өдөр ирсэн охин минь. Надтай шатар нүүж байтал чиний захисан юмыг авах гээд нэг хар хүн ирээд,Наагий бэлдэж өгсөн. Должмаа дуу алдан

-Пээ,Наагий бэлдэж өгсөн юмуу,балай юм бэ,ээж байхгүй байсан юм уу. Ээж та нээрээ аймаар шүү,надад хэлэхгүй хоёр сар хөдөө цөлчихөж байгаа юм даа....хэмээн хошуугаа унжуулан эрхлээд ээж,аав хоёртоо үнсүүлэн унтахаар явлаа.

Тэрээр Наагий уруу ирсэнээ одоо хэлэх үү маргааш хэлэх үү хэмээн бодлоо. Уг нь ирэнгүүтээ яриараа гээд мессэж үлдээсэн л байна. Нээрээ ч утас болохгүй байхад юу л гэж бичээд байв гэж хэмээн өмөөрөнгүй бодоод өглөө болъё одоо их ядарч байна унтах минь...

Наагий Данзантай таарсанаасаа хойш нэг л сонин болоодхов. Тэр хоёр үзвэрээ үзэж дуусчихаад ойролцоох кафед орон суулаа. Туяа

-Наагий чи яачихав аа...оройноос хойш нэг л дуу муутай байх чинь

-Аан зүгээр ээ,зүгээр ч гэж дээ оройны дэлгүүрийн гадаа бид хоёртой тааралддаг ах байна аа даа

-Ямар...аан нөгөө чиний сандраад мэндлээд байдаг уу?

-Тийм,тэр хүн манай найз охины аав нь байгаа юм. Баларсан ч юм болж байна аа

-Өө,тиймүү. Яанаа намайг уучлаарай...надаас боллоо. Уучлаарай,би чамдаа дандаа л гай болох юмдаа

-Одоо нэгэнт өнгөрсөн. Би ч гэж би,үнэндээ хэлэх ч үг олдохгүй юм. Туяа уучлаарай,хоёулаа ер нь одоо ингэж тусдаа уулзаж байх аа болъё. Би ч одоо тэднийд очих нүүргүй болсон байх даа. Оройжингоо Должмаа л бодоглоо...би хайртай юм шиг байна аа. Саяны хэдэн өдөр чамайг эхлээд өрөвдөж байсан,сүүлдээ өөрийн эрхгүй хайртай байсан болохоороо татагдсан. Миний толгой дүүрчихжээ. Чи одоо намайг юу л гэж бодвол бод. Би ч Должмаагаасаа салж байх шиг байна. Туяагийн дотор нь хэг хийтэл хатгаад авав. Тэгсэнээ юу нь ч хөгшин нэртэй юм билээ дээ хэмээн бодсон оо

-Наагий,чи тэр охиныхоо яг юунд болсон бэ?,их хөөрхөн үү...

-Би юу...би сэтгэлд нь болсон байх...одоо тэр сайхан сэтгэлд сэв суулгачихлаа. Хөөрхөн үү гэж үү...тиймээ дотроосоо гэрэлтсэн их хөөрхөн охин...намайг одоо нэг л уучилж чадвал би дахиж энэ яваа насандаа түүнийгээ хуурахгүй. Чамд амлаж байна

-Надад амлаад ч яахав дээ. Чи тэгээд үнэхээр хайртай чинь үнэн юм уу. Саяны хэд хоног чи надад нэг ч удаа дурсаагүй ш дээ

-Харин тийм ээ...тэгээд л өөрийнхөө дүүрсэн тэнэгийг гайхаад сууж байна. Туяа сэтгэл нь ихэд гонсойлоо. Тэгсэнээ

-За яахав найз нь ойлгож байна. Тиймдээ надад одоо чамайг харамлах эрх байхгүй,нэгэнт сэтгэл чинь хүнийх болж. Би ч азгүй хүн дээ...өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг...гэхдээ өвдөөд байгаа юм чинь уйлахгүй гээд яах юм хэмээгээд уйлчихав.

Наагий Туяаг гэрт нь хүргэж өгөөд буцах замдаа Должмаа уруу залгавал утас нь холбогдох боломжгүй байлаа. Тэрээр "сайн явж байна уу,ямар их удаж байна аа,ирээд яриарай үнсье" ингэж бичээд явуулсныхаа дараа өөрөөсөө анх удаа аймшигтай ичлээ.

Наагий унтаж байтал утас нь дуугарав. Нойрмоглон гараараа тэмтчисээр байна уу хэмээн утасаа автал..унтаж байгаа юм уу гэх танил дуу гарсанд огло харайн

-Сайн уу миний хайр аа,хэзээ ирсэн бэ...зөндөө их санасан...за одоохон байж байгаарай 20 минутын дараа яваад очье...

Тэрээр сандчин хам хум гар нүүрээ угаан хувцасаа өмсөөд гүйхээрээ гарах гэтэл ээж нь үгүй чи чинь хамхуулд хөөгдөж байгаа аятай юу болов,цай цүү уудаггүй юм уу...

Должмаа...Должмаа ирчихэж ээ бид хоёр буцаад хүрээд ирье гэж хэлээд ээжийгээ үнсээд гүйн гарлаа.

Наагий Должмаагынд дөхөх тусам алхаа нь удаашраад ирэв. Тэрээр яаж нүүрийг нь харна даа гэхээс байж ядна. Данзан ах юм хэлсэн болов уу. Должмаа намайг юу гэж бодож байгаа бол...ийнхүү элдэвийг бодон явсаар нэг л мэдхэд орцных нь гадаа ирчихсэн байлаа. Тэрээр орох бэрэгшээд байв. Должмаа уруу утасдан

-Хайр аа ирчихлээ,гараад ирэх үү..

-Хүүе ээ ороод ирээч ээ. Чи ямар анх удаа ирж байгаа биш дээ

-Чи..чи хэнтэй байгаа юм бэ?

-Наагий чи яагаад байгаа юм бэ,хэн байдагын ганцаараа л байна. Аав шатар нүүх гээд гараад явчихсан,ээж ажилдаа явчихсан. Наагий Данзанг байхгүй гэдгийг дуулангуутаа огло харайн орцруу орлоо. Должмаа үргэлжлүүлэн яриад л байв. Дуусахаар нь Наагий: Миний хайр намайг хэдий болтол үүдэндээ зогсоох юм бол хэмээн хэлхэд Должмаа хаалга нээнгүүтээ

- Аан чи муу ямар муухай юм бэ,худлаа хүнээр тоглоод гээд хүзүүдэн авсанаа гэнэт ичин бушуухан гараа тавилаа. Наагий ч Должмааг угз татан үнсэнгээ гутлаа үүдэнд тайлж хаяд өрөөрүү нь орлоо. Тэр хоёр бие биенээ хэмжээлэшгүй санажээ. Хэтэрхий их санасан болоод тэр үү нэг их удалгүй нэвт хөлөрсөн хоёр тэрий харан хэвтэнэ. Должмаа инээмсэглэн өөдөөс харан эрүүнийх нь дутуу хуссан сахалыг имрэнгээ

-Наагий,чи намайг санасан уу,чи яагаад нэг л дуу муутай байгаа юм бэ,ажил төрөл чинь юу болж байна. За тэр яахав чи нэг юмыг ажиглахгүй юмаа Наагий дотороо Должмааг хуурсанаа хэлэх үү байх уу хэмээн бодолд дарагдан хэвттэл Должмаа түүнээс ийнхүү асуулаа. Наагий

- Саналгүй яахав дээ. Зөндөө санаад ямар хэцүү байсан гэж бодно...тэрээр ингэж хэлэхдээ өөрийгөө зүхэж байлаа. Юу анзаараагүй юу гэж. Чи минь борлоод,бас жаахан жин нэмчихэж. Би чамайг их ядраад ирэх болов уу гэж бодсон чинь харин ч их өнгөлөг байна ш дээ хэмээгээд толгой доогуур нь гараа хийлээ. Должмаа инээмсэглэн баруун гарыг нь атган дээшээ харж хэвтэж байгаад өөрийн хэвлий тушаа газарт тавьтал дотроос нь хүүхэд нь хөдөлж байв. Наагий гэнэт гаран доор нь нэг юм хөдлөх шиг болоход гайхан хөнжилөө сөхөөд сая л түүнийхээ гэдэсийг нилээн томорсоныг ажиглалаа. Наагий баярлан босож ирээд гэдсэнд нь хошуугаа наан зогсоо зайгүй үнсэж гарав. Миний хүү,аавын хүү байна ш дээ,ямар хөөрхөн юм бэ,чи яагаад надад шууд хэлээгүй юм бэ?,чи чинь юм ирчихсэн гээд байсан биз дээ гээд,миний хүү минь ээ хэмээн ар араас нь урсгаж зогсоо зайгүй үнсэн илсээр. Должмаа инээмсэглэн түүнийхээ үсийг сөөсөгнүүлэн 

-Чамайг өөрөө хараад мэдчих байх гэж бодоод,тэгээд ч ямар ч хэлэх боломж гарсангүй ш дээ. Юм ирсэн нэг удаа жаахан,тэгсэн чинь тэгж үзэгддэгийн гэнэ ээ. Хоёулаа маргааш эмнэлэг орж хяналтанд оръё,их ч оройтчихлоо. Эгчид өглөө ярихдаа хэлсэн. Хүрээд ир гэж байна лээ. Наагий Должмаагынхаа хажууд очин тэгвэл маргааш гээд хүлээгээд яах юм бэ,одоо явъя,нэг хоногын өмнө ч гэсэн. Должмаа түүнийг харан инээмсэглэсээр л байлаа. За хэмээгээд босох гэтэл Наагий түүнийг татан хацарт нь хошуугаа наагаад чангаас чанга тэвэрсэнээ.

-Намайг уучлаарай,чамдаа үнэхээр их баярлалаа. Би хүүхэд та хоёрынхоо төлөө амьдрана аа

-Юу уучлаарай гэж,яахав дээ угаасаа чи бид хоёр суусан биш чи байнга ирээд байж яаж чадахав. Нээрээ ээж нь сайн уу,би жаал идээ,цагаа авчирсан. Одоо оруулж өгчихөөд цаашаа явах уу

-Должмаа юу ч битгий асуу,зүгээр л уучилчих тэгээд л боллоо. Ээж сайн...нээрээ би бүр орон гаран болчихжээ. Ээж цай чаначихсан бид хоёрыг хүлээж байгаа ш дээ. Би чамайг ирсэн гэж хэлсэн чинь их баярлаж байна лээ. Должмаа за за,зүгээр л уучилчихье хэмээн хэлээд хамарнаас нь зөөлөн чимхэж  хоёр тийшээ мушгисанаа бослоо. Должмаа босож явсанаа өө мартах шахаж би чамд нутгын тамхи л авчирлаа гээд нэг блок тамхи гаргаж өгөөд бие засчихаад ирье хэмээв. Наагий баярлалаа хэмээн аваад  зэрвэс харан хажуу тийшээ тавьтал нэг бичиг нүдэнд нь зурвас туслаа. Гайхан дахин аваад эргүүлэн хартал хар балаар тамхины хайрцаган дээр "БИ ЧАМД ХАЙРТАЙ" хэмээн бичсэн харагдана. Наагий инээмсэглэн онгойлгох гэтэл гадуураа гялгар уут нь битүү байв гайхан цаанаасаа ийм тамхи юм байх даа хэмээн бодоод Должмааг орж ирэхээр баярлалаа хэмээгээд ийм тамхи зардаг болоо юу гээд инээв. Должмаа үгүй дээ хө чи хараа би энэ гаднах гялгар уутыг нь цаас зүсэгчээр зүсэж аваад балаа оруулан бичсэн юм хэмээн хэлээд инээмсэглэв. Наагий

-Хөөх чи минь мундаг сэтгэжээ,ямар гоё юм бэ. Баярлалаа хайраа,би энийг энэ чигт нь хадгална аа гээд тас тэврэн үнслээ.

Тэр хоёр шуугилдсаар гэрээс гаран цахилгаан шатаар уруудан буутал нэг давхарт Данзан зогсож байлаа. Наагий толгойгоо илэн Данзантай мэндэлтэл Данзан

-Өө,хүүхдүүд гадагшаа гарах нь уу. За та хоёр минь түргэн яваад ир. Наагий өнөөдөр нэг сайн тоглоно шүү. Ойрд олигтой тоглочих хүн олдсонгүй гээд зөрөн цахилгаан шатанд орлоо. Наагий за тэгнээ хэмээн хэлээд уртаар амьсгаа аван Должмаадаа сугадуулан гэрийн зүг одов.

Адъяа гуай бөөн баяр болон угтлаа. Тэр хэд хооллож суугаад Наагий ээждээ хүүхэдтэй болох гэж байгаагаа хэлтэл Адъяа гуай нулимас дуслуулан Должмаагийн хацар дээр үнсээд ингэж нэг амьд явахдаа ачаа үзэх минь гэж. Ямар буянтай охин бэ,миний охин чинь алив ядарсан уу,ээж нь сайхан хар шөл хийж өгье. Алив Наагий мах зороодох гэсээр царай нь гэрэлтэн таягаа тулан галын өрөө зүглэлээ.

Данзан,Наагий хоёр том өрөөнд шатар нүүн сууна. Должмаа ээжтэйгээ хоёул бууз хийн элдэвийг ярина. Норжин анхандаа тэр хоёрыг хүүхэдтэй гэдэгийг сонсоод дурамжхан хүлээн авсан ч Данзан хажуунаас нь анх удаа уурлан

-Норжин минь арай ч дээ. Биднийг гээд хүрээд ирсэн амьтныг чи одоо яана гэх гээв. Чи өөрөө эх хүн биз дээ. Тэгээд ч отгон охин минь бид хоёрыг танагтай байгаа дээр үр хүүхдээ гаргаад авсан нь дээр гэсэн болохоор нээрээ ч тийм юмуу хэмээн гайгүй өнгөрөв. Должмаа үнэхээрийн жаргалтай харагдана. Түүний хацар ягаа бутаран царай нь туяараад цаанаа л жаргалтай. Данзан охиноо ийнхүү сэтгэл хангалуун байгааг хараад өөрийн эрхгүй баярлав.

Наагий хулмалзаад нэг л олигтой нүүж өгөхгүй байв. Наагий галын өрөөрүү нэг хялмалзсанаа: Намайг уучлаарай Данзан гуай...нөгөө юу эртээдийн хүүхэн чинь манай ангийн арван жилдээ үерхэдэг байсан охин. Бид нар их хамаагүй байдаг л даа. Одоо энд байдаггүй юм,гадаадад нөхөр хүүхэдтэйгээ амьдардаг...би гэтэл Данзан эрүүгээ нэг имчсэнээ

- За тэр яахав дээ. Би нэг их юманд бодоогүй. Хамгийн гол нь ханилсан хойноо ханиа хуурч үр хүүхдээ өнчрүүлэхгүй байх хэрэгтэй. За олон юм бодолгүй наад нүүдлээ хар чи өнөөдөр нэг л хайнга байна шүү. Би чамайг мадлахад их ойрхон байна. Тэр хэлээгүй юу дуг мад гэж гээд тэрүүхэндээ цээжиндээ хүнгэнэн инээд алдан гэдсээ иллээ.

Тэр дөрөв хоолож суув. Наагий ч овоо сэтгэл нь тайвширан дотроо дахин хэзээ ч Должмаагаа хуурахгүй хэмээн өөртөө ам өгөн сууна. Норжин түрүүлэн ам нээж:

-За Дэлгэрнаран одоо өрх гэр толгойлсон эцэг болох нь. Юуны өмнө нэг ажил төрлийн юм бодно байгаа. Энэ цүндгэр охин одоо мөд удахгүй байх,тэгээд ч ажил хийнэ гэж юу байхав гэтэл Должмаа хажуунаас нь

-За ээж мэдэж л байгаа ш дээ. Угаасаа танил тал байхгүй авахгүй байна. Хүргэн ахтай та нэг яриад өгөөч дээ. Компанид нь оруулаад өгөөч гээд тэгэх үү....

-Наагий хий л үсээ илэн би одоо бүр идэвхитэй ажил хайна аа. Угаасаа энэ мэргэжлээрээ олигтой юм олдохгүй юм шиг байна. Одоо ажил л байвал юу ч хамаагүй хийнэ ээ

-За сайн байна,бас хэзээ бэрээ гуйж ирэх гэж байна. Бид нар ч отгон охиноо ёстой төртэйхэн шиг гаргаж,хурим найрыг нь хийнэ гэж бодож байгаа

-За ойлголоо Норжин эгч ээ,би ээжид хэлье. Тэдний хооронд иймэрхүү яриа болж өнгөрсөнөөс нэг долоо хоногын дараа Адъяа бэр гуйхаар нөхрийнхөө дүү хархүүг явуулаад өөрөө араас нь очлоо. Тэр хэд бэрээ гуйн хуримын товоо ч тохиров. Наагий,Адъяа гуай хоёр уг нь бэр гуйгаад л болчих байх гэтэл Норжин заавал хурим хийнэ гээд,Данзан ч гэсэн тиймэрхүү аястай байхаар нь Адъяа ганц хүүгээ өрөвдөн амьтан ах дүүгээс болох байх хэмээн бодоод зөвшөөрөв. Ийнхүү хуримаа товлон намрын адаг сарын нэгэн билэгт өдөр хийхээр тохирон тэр өдрийн их ажил дууслаа.

I want to
profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1420029/c82/trackback
Жагсаалт

profile

chups

2009.03.18 19:21:04
*.158.119.103

emoticon
  • Хариу
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107663
137 Хоёр загалын (тууж) chups 2009-03-18 8489
136 *___4мөрт___* chups 2009-03-17 10785
135 Б.Явуухулан : Тэхийн зогсоол chups 2009-03-16 10698
134 Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 12 [2] Маралгоо 2009-03-13 7480
133 Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 10 [1] Маралгоо 2009-03-13 8460
» Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 9 [1] Маралгоо 2009-03-13 7980
131 Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 7 [2] Маралгоо 2009-03-13 7595
130 Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 6 [1] Маралгоо 2009-03-13 8234
129 Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 5 [1] Маралгоо 2009-03-13 9394
128 Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 4 [1] Маралгоо 2009-03-13 7990
127 Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 3 [1] Маралгоо 2009-03-13 10379
126 Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 2 [2] Маралгоо 2009-03-13 7814
125 Алтан шатарт хүү [1] Tsergiinbodol 2009-03-07 10863
124 Сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл Муутай нөхөрлөвөл могойн хорлол [1] Tsergiinbodol 2009-03-07 10366
123 Ханс Кристиан Андерсен : Чүдэнз худалдагч охин [2] Tsergiinbodol 2009-03-07 9668
122 Б.Шүүдэрцэцэг : Хүнийх [1] baagii111 2009-03-01 9304
121 Б.Шүүдэрцэцэг : Цэнхэр [1] baagii111 2009-03-01 9290
120 Б.Шүүдэрцэцэг : 180 хэм [1] baagii111 2009-03-01 8801
119 НУТГИЙН ШУВУУ НЬ НУУРАНДАА ОЧНОО-Төгсгөл [1] vlmedehmaA 2009-02-20 8701
118 Нутгийн шувуу нь нуурандаа очиноо-9 [1] vlmedehmaA 2009-02-20 8297
Жагсаалт
Бичих
Эхний хуудас 14 15 16 17 18 19 20 21 22 23 Сүүлчийн хуудас
Board Search
  • Contributors
  • Tag List
배너신청
자생병원

배너신청