Moderator: mgl_300
“Дурласан Шекспир” киноны од өдгөө 38 настай Гвинет Пелтроугийн гоолиг туранхай биеийн нууцыг та мэдмээр байна уу? Тэгвэл Холливудын нэрт жүжигчний нарийхан гар, хавтгай чанга гэдэсний нууцаас түүний хувийн дасгалжуулагч Трейси Эндерсон задалжээ.
Эрхэм уншигч та эдгээр энгийн дасгалуудыг хийгээд Гвинет шиг 20 насаа мөнх хадгалаарай.
1. Гвинетийн гарны унжсан арьсыг чангалах дасгал

/Нөлөөлөх хэсгүүд: Гар, мөр, нуруу, бүсэлхий/
Эхний алхам: Хөлөө нийлүүлээд, тохойгоо нугалаж, алгаа нийлүүлэн зогсоно.
Удаах алхам: Зүүн тохойгоо нурууныхаа голд хүртэл нугалаад, баруун гараа дээш сунгана. Ингэхдээ алгаа дэлгээтэй байлгаарай. Дараа нь нөгөө гараа ээлжлэн хийнэ. Энэ мэтчилэн гар тус бүрд 20 удаа хийнэ. Энэ дасгалыг өдөрт хоёр удаа хийнэ.
2. Гвинетийн хавтгай, харвингүй гэдэсний дасгал

/Нөлөөлөх хэсгүүд: Гэдэс, гуя/
Эхний алхам: Хөлөө шулуун тавиад, толгойгоо өргөөд хэвтэнэ. Зүүн тал руугаа хагас эргэж, зүүн гараа урдаа сунгаж, баруун гараа гэдэснийхээ өмнүүр тавина. Хурууныхаа өндөгнүүдээр хөнгөн тулна. Зүүн /доод/ хөлөө барууныхаа дээгүүр зөрүүлнэ. Энэ үеэр баруун хөлийнхөө өлмийг жийж, өсгийг нь шалнаас салгалгүйгээр бариарай.
Удаах алхам: Хөлийнхөө өлмийнүүдийг жийсэн чигтээ, бага зэрэг хойш налаад, зүүн хөлөө нугалж, өвдгөө цээжиндээ хүргэнэ.
Гутгаар алхам: Зүүн хөлөө нугалсан байрлалаас буцаад тэнийлгэж, эхний байрлалд шилжинэ.
Дөрөвдүгээр алхам: Дараа нь зүүн хөлөө баруун хөлнийхөө дээгүүр өргөж буулгана. Энэ дасгалыг хорин удаа хийгээд дараагийн хөлд шилжүүлнэ.

Жич: Бүсгүй та ямар ч дасгалыг үр дүнтэй хийх аргыг мэдэх үү? Энэ бол дасгалыг биеийнхээ тухайн хэсэгт нөлөөлж байгааг мэдэрч хийх явдал юм. Жишээ нь та хэрэв гэдэс чангалах дасгал хийж байгаа бол гэдэснийхээ булчинд анхаарлаа төвлөрүүлж, дасгалын үеэр хэрхэн чангарч байгааг нь мэдэрч хийх ёстой гэсэн үг.
Ингээд 40 гарсан насандаа ч 20-той юм шиг харагдахын төлөө урагшаа бүсгүйчүүд ээ