Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Охидын нүүр будалт

Уншсан 1025 vote 0 2011.09.08 19:58:05

“Ханан дахь толь минь, Хан хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй нь хэн болохыг хэлж өгөөч?” гэж тольноосоо асууж байсан удаа бий юу? Охин болгонд энэ дэлхийн хамгийн хөөрхөн нь болох хүсэл бий. Гэвч заримдаа нүүрээ зөв будаагүйгээс болоод өө сэвээ далдлах нь битгий хэл улам тодотгочихдог тал бий. Гоолингоо нүүрний крем, пудр болон бусад бүтээгдэхүүнийг хэрэглэх зөв аргыг заах гэж байна.

Шингэн крем энгэсэг
Крем энгэсгийг түрхэхийн өмнө нүүр чинь хангалттай чийг, тэжээлийг авсан байх ёстой. Тиймээс урьтаж чийгшүүлэгч тоникоор арчиy, арьсандаа тохирсон тос түрхсэн байх нь зүйтэй юм. Дараа нь гаран дээрээ шингэн энгэсгээсээ тохирох хэмжээг аваад чигчий эсвэл ядам хуруугаараа таслан авч хоёр хацар, хамар, дух, эрүүнийхээ голд тавина. Тавьсан хэсгээсээ хоёр тийш, дээшээ чиглэлтэйгээр түрхэж тараана. Дээшээ чиглэлтэй түрхэхийн учир нь арьсыг чинь амархан унжих, үрчийхээс сэргийлж буй хэрэг юм. Хэрэв чиний крем бөөгнөрөөд, эсвэл арзайгаад байвал арьс чинь хангалттай чийгшилийг аваагүй, эсвэл түрүүнд нь түрхсэн тос чинь шингээгүйн шинж юм. Тиймээс тоникоор арчиж хэдэн минут шингээснийхээ дараа энгэсгээ түрхээрэй. Крем энгэсгийг хэрэглэхээсээ өмнө үргэлж сэгсэрч байхыг зөвлөж байна. Учир нь пигментүүд нь доороо туначихвал, нүүр будалт чинь жигд болж чадахгүй.

Шахмал энгэсэг
Шахмал энгэсгийг жигд түрхэхийн тулд хуурай порлоныг хэрэглэх хэрэгтэй. Мэдээж өмнө нь чийгшүүлэгч тос, тоник хэрэглэсэн байх ёстой. Порлоноор будаж болох хэсгийг бүгдийг нь будсаны дараа, үлдсэн хэсэг(жишээ нь нүдний хар хүрээ)-ийг жижиг нарийн багсаар будна. Шахмал энгэсэг хэрэглэдэг тохиолдолд нунтаг пудр хэрэглэх шаардлагагүй юм.

“Stick” энгэсэг
Уруулын будаг шиг эргэгддэг нарийхан савтай энгэсгийг бид ийн нэрлэж байгаа юм. Ийм энгэсгийг шууд савнаас нь барьж байгаад түрхэх юм уу, хурууныхаа өндгөөр бага зэргийг аваад түрхэж болно. “Stick” энгэсгээр хацран дээгүүрээ хөндлөөш нь зурж байгаад хоёр тийш тараах замаар түрхэх хэрэгтэй. Мөн эрүү, духан дээрээ хөндлөөш нь нэг бүдүүн зураас гаргаж байгаад гадагш нь тараана.

Өө дарагч
Ямар ч өө дарагчийг шингэн энгэсэг хэрэглэсний дараа түрхэх хэрэгтэй. Хэрэв өмнө нь түрхэх юм бол арилчихна. Мэргэжлийн нүүр будагчид өө дарагчийг аль болох жижиг хэмжээгээр, нимгэн түрхэхийг санал болгодог. Тиймээс үнэхээр шаардлагатай үед л өөрийнхөө арьсны тононд ууссан өнгийн өө дарагчийг хэрэглэж байгаарай. Хэрэв чиний өө дарагч арьснаас чинь ялгараад байвал хурууныхаа өндгөөр бага зэрэг товшиж өгвөл дээрдэнэ. Нүдний доор үүссэн хар цагирагийг хамар нүд хоёрын хоорондох хэсэгт бага зэргийг түрхээд, зовхиныхоо төгсгөл хэсэгт мөн адил бага зэрэг түрхээд дотогш нь чиглэлтэй тараагаарай. Тараахдаа ядам хуруугаа ашиглавал зүгээр. Харин нүүрэн дээр гарсан үрэвсэлт батгыг далдлахдаа хамгийн нарийн багсыг хэрэглэж, эсвэл хуруугаараа түрхэж болно.

Нунтаг энгэсэг
Нунтаг энгэсэг нь шингэн энгэсгийг арьсны тононд нэгтгэхээс гадна нүүрэн дээр бусад будаг илүү сайн тогтоход тус болдог. Нунтаг энгэсгээр цэвэрхэн будахын тулд заавал багс хэрэглэх шаардлагатай. Нунтаг энгэсгийг багсаар тараасныхаа дараа, арьсандаа улам шингээж будаагүй мэт харагдуулахыг хүсч байвал хатуу порлоноор бага зэрэг дарж түрхэж болно. Ингэснээр шингэн энгэсэг, өө дарагч, нунтаг пудр гурав бие биедээ уусч төрөлхийн харагдах болно. Хагас тунгалаг энгэсэг хэрэглээрэй. Учир нь нунтаг пудр бол ямар нэг өнгө гаргах биш, будалтыг “цэвэрлэх” үүрэгтэй юм.

Нүдний будаг
Гүн, өтгөн будалтаас аль болох зайлсхийгээрэй. Түүний оронд ууссан будалт нь мэргэжлийн харагдаж, нүдийг чинь улам дур булаам болгоно. Бараан будаг түрхсэн газраа илүү хүчтэй харагдуулдаг. Харин цайвар будаг түрхсэн газраа ялгаруулж, тодруулж өгдөг. Тиймээс цайвар будгийг зовхи болон, хөмсөгний доод хэсэгт, харин бараан будгийг сормуусны уг хэсэгт түрхэх нь элбэг байдаг. Энэ энгийн дүрмийг л санаж явбал нүүр будах маш амархан байх болно. Нүдний будгийг нарийхан зөөлөн багс эсвэл хатуу багс ашиглан будаж болно. Гэвч зөөлөн багс нь уусгаж будахад илүү үр дүнтэй байдаг. Хэрэв чиний нүдний будаг бага зэрэг гялалзагчтай, эсвэл металл өнгөтэй бол түрхэхээсээ өмнө багсаа үл ялиг усанд дүрж байгаад будвал гэрэлд илүү сайхан харагддаг. Цайвар будгаа эхэлж зовхиндоо тэр чигт нь түрхэнэ. Дараа нь зовхиныхоо дээд төгсгөл хэсэгт нь бараан будгаа гадагшаа чиглэлтэйгээр түрхэж өгнө. Ингэхдээ хөмсөгнийхөө ясыг дагуулан хуруугаа тавьж байгаад будвал будаг илүү гарч, хэлбэр алдагдахаас сэргийлэх болно гэдгийг санахад илүүдэхгүй. Нүднийхээ будгийг түрхэсний дараа хурууныхаа өндгөөр хооронд нь уусгаарай.

Сормуусны будаг
Үргэлж доод сормуусаа эхэлж будаж байгаарай. Дараа нь дээд сормуусаа угаас нь эхэлж үзүүр хүртэл нь будахдаа сойзоо хоёр тийш нь үл ялиг хөдөлгө. Ингэснээр сормуус чинь ширхэг ширхэгээрээ салж, бөөгнөрөхгүй. Харцаа улам тодотгохыг хүсвэл хоёр давхарлаж буд.

Хацар өнгөлөгч
Охид хацар өнгөлөгчнийхөө өнгийг буруу сонгох тохиолдол бий. Үүнээс сэргийлэхийн тулд өөрийнхөө арьсыг халууцсан эсвэл даарсан үедээ ямар өнгөтэй болдгийг нь ажиглах хэрэгтэй. Зарим охид дасгал хийснийхээ дараа туяарсан ягаан өнгийн хацартай болчихдог бол зарим нь интоорынх шиг улаа бутарсан хацартай болчихдог. Хацар өнгөлөгчний чинь өнгө хацарны чинь улайдаг өнгөтэй таарч байх ёстой юм. Эсвэл уруулныхаа өнгөтэй тааруулж сонгож болно. Цагаан тонтой арьсанд ягаан сарнайн өнгө, харин ногоон тонтой арьсанд тоорын ягаан, бараандуу арьсанд абрикосны улаавтар өнгө зохино.
Өнгөө сонгосныхоо дараа тохирох найрлагаа сонгоорой. Тослог болон холимог арьсанд нунтаг, эсвэл шингэн гелэн өнгөлөгч илүүтэй таарна. Харин хуурай арьсанд тослог өнгөлөгч зүйтэй. Хацар өнгөлөгчийг бүдүүн багсаар түрхэнэ. Гэвч нунтаг пудрт хэрэглэсэн багсаа хацар өнгөлөхдөө хэрэглэж болохгүйг анхаараарай. Багсаа өнгөлөгчдөө дүрээд, илүүдэл будгийг сэгсэрнэ. Тэгээд толинд хараад инээмсэглэ. (Ингэвэл чиний хацарны яс тодорно. Дээрээс нь инээж байгаа царайгаа харах сайхан шүү дээ) Тэгээд зөвхөн хацрынхаа ясан дээр гадагшаа чиглэлтэйгээр түрхээрэй.

Нүүрээ зөв будаж сурах нь охид бүсгүйчүүдийн заавал эзэмших ёстой нэг чадвар юм. Олон дахин будаж сургуулилсны эцэст өөрийн чинь нүдний өнгө, үсний өнгөтэй ямар будалт илүүтэй тохирдог болохыг олох болно. Янз янзын будаг хэрэглэж үзэх нь туршлагаа сайжруулах бас нэгэн арга юм.

Хонгор охин минь чамд амжилт хүсье!

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5085455/4ff/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211366
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239280
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366702
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365262
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524290
31431 0-6 настангууд tuyaha 2011-09-09 1285
31430 Unsh..rai tuyaha 2011-09-09 682
31429 TUSLAACH MGLCHUUDAA? [14] chimgeeeeeee 2011-09-09 1539
31428 GOO SAIHAN BUTEEGDEHUUNUUD VITAMIN.... navchaa_j 2011-09-09 5319
31427 busguichuudee,huren manjing so-oor yu gedgiin bol? joly 2011-09-09 785
31426 ★★★ HeRBaLiFe ★★★ ЭРҮҮЛЖҮҮЛЖ ТУРААХ БҮТЭЭГДЭХҮҮН sekv_boy 2011-09-09 675
31425 SHINE ZAGWAR SHINE SEITUUD GER AHIUN SONIRHON UU cool_one 2011-09-09 4961
31424 Emegtei hun hair durlaltaigaa uchirsnaar ... honey0000 2011-09-09 1515
31423 2011 оны “Дэлхийн шилдэг 50 веб хуудас“ тодорлоо. honey0000 2011-09-09 1302
31422 KEB banknii avtomat shiljuulgiin uilchilgee, Easy one file money$$$ 2011-09-09 548
31421 Зүүд ... honey0000 2011-09-09 766
31420 eejuudee pampers asuuya [6] mozart9 2011-09-09 1331
31419 SAMSUNG ZIPEL!!!!!!! UILDVERIIN UNEER ZOVHON ENDEES.. SAMSUNG NOTEBOOK 2011-09-09 480
31418 solongosiin ner hvndtei surguuliudad 100% tetegelegt baklavar magistariin bvrtgel yvagdaj bn. honey0000 2011-09-09 681
31417 맘마밀 asuuyaa [5] bujintuulai 2011-09-09 927
31416 “MRI”-ИЙН ОНОШЛОГОО ДАХИН 280 МЯНГА БОЛЛОО... Сэван Эмнэлэг 2011-09-09 733
31415 end mongoliin 5 suvag taviulah gesen yum aa tusalna uu 505050 2011-09-09 749
31414 Эмэгтэй хүн төрдөггүй, харин эмэгтэй хүн болдог. honey0000 2011-09-08 1254
31413 Гвинет Пелтроугийн гоолиг биеэ хадгалдаг нууцаас telmuuhen 2011-09-08 1367
31412 eejuudee asuuya az21 2011-09-08 623
31411 Шулуун индүүгээр үсийг буржийлгах арга telmuuhen 2011-09-08 1008
» Охидын нүүр будалт telmuuhen 2011-09-08 1025
31409 Үс арчилгааны талаарх түгээмэл асуултууд telmuuhen 2011-09-08 1266
31408 Яаж өтгөн үстэй болох вэ? telmuuhen 2011-09-08 1384
31407 Brian Atwood-ын энэ намрын гуталны загварууд telmuuhen 2011-09-08 816
31406 Gucci-гийн энэ оны Pre-Fall загварууд telmuuhen 2011-09-08 817
31405 Бүсгүй та ямар өнгийн дотуур хувцас өмсдөг вэ? telmuuhen 2011-09-08 804
31404 Эрчүүдэд ямар бэлэг өгөх вэ? telmuuhen 2011-09-08 828
31403 Та анхны шөнийнхөө төлөө харамсдаг уу? telmuuhen 2011-09-08 642
31402 eejvvdee hvvhed ???? [3] hi...... 2011-09-08 743
31401 GAHAIN EHEST KOLLEGAN BUYU ZALUUJUULAGCH BELDMEL^^^ file zayaka99 2011-09-08 1408
31400 ZALUUJUULAGCH KOLLEGAN BUYU SUVDAN BELDMEL*** file [2] zayaka99 2011-09-08 1147
31399 Та зөгийн бал хэрэглэдэг үү*** file zayaka99 2011-09-08 935
31398 taniltsii 20090413 2011-09-08 484
31397 shal hudlaa [5] uurtaishv 2011-09-08 1100
31396 eejuudees asuuya [1] erdene az jargal 2011-09-08 773
31395 6 nastai emegtei huuhed oruulj ireh hun bnuu [3] tsooxor 2011-09-08 729
31394 ~~УУДАГ Коллаген нь хөгшрөлтийн эсрэг хамгийн сайн тэмцэгч~~ file ssamii 2011-09-08 580
31393 jeremsenii bakzin asyyya. [4] mongo999 2011-09-07 986
31392 hi 46-1 [3] dahya 2011-09-07 755
31391 Бариа засал хийж байна Baria zasal 2011-09-07 945
31390 asuuh yum bnaa busguichuudee [5] enkhzul99 2011-09-07 914
31389 busand baidag eejud bolon jiremsen humust honey1111 2011-09-07 660
31388 Монгол бүсгүйчүүддээ зориулж гоо сайханы хямдралтай элсэлт авч эхэллээ file chevon 2011-09-07 769
31387 eejuudee asuuya [1] az21 2011-09-07 644
배너신청
자생병원

배너신청