Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
"Төмөр хатагтай"-н эрин үе ирлээ! Металлик стиль энэ намар хүч түрэн орж ирснээр, нүүр будалт, хувцас, гоёл чимэглэл, гутал цүнх бүгд л боронзон, алтлаг, мөнгөлөг мэтийн гялгар өнгөнүүдийг агуулах болжээ.
Оддын дизайнеруудын нэг Брайн Атвүүд ч бас энэ шинэ давалгаанаас яахин хоцрох билээ. Түүний өсгийндөө гадсан чимэглэлтэй загварууд танд гарцаагүй таалагдах болно. Мөн дэгжин оёдолтой илгэн гутал, гадсан өсгий, нэвт харагддаг хээт торон гоёлтой болон өвдөг давсан урт түрийтэй гуталнууд яахын аргагүй ирэх улирлын ХИТ мөн. Түүний загвар болгон өөр өөрийн онцлогт тохирсон чамин нэрнүүдтэй аж.