Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
21 жилийн дараа Солонгос улсад дахин Монгол гэр баригдлаа
Монголын аялал жуулчлалын холбоо, Солонгос дахь Монголын элчин сайдын яам болон Монголын Иргэний агаарын тээврийн МИАТ компаниас 2011 оны зургадугаар сарын 01-нд Сөүлийн Гангнам Донг-д байрлах 63 байшингийн Монголын шөнийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь Монгол Солонгосын дипломат харилцаа хөгжсөний 20 жилийн ойд зориулсан бөгөөд 2011 он бол Солонгос дахь Монголын жилийг тохиолдуулж Монгол улсруу жуулчдыг татахад оршиж байгаа юм.
Арга хэмжээг нээж Монгол улсаас Солонгос улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Гэрэл нээлтийн үг хэлсэн бөгөөд "21 жилийн өмнө анх Монгол гэрийг 63 давхарт Солонгосчуудад монголыг танилцуулах зорилгоор барьж байсан юм.
Гэтэл 21 жилийн дараа өөрөө энэ улсад элчин сайдаар ажиллаж дахин монгол гэрийг барьж байгаадаа баяртай байна" хэмээн хэллээ. Тус арга хэмжээнд "Торго" салоны Монгол хатан, Намянжу-гийн урлагийн хатлаг оролцжээ. Арга хэмжээг Солонгос улсад сурч байгаа оюутан Д.Туул, С.Сүх-Очир нар хөтлөн явуулжээ.