Moderator: mgl_300
Бид өдөр тутмын амьдралдаа эрүүл мэнддээ аюул учруулж болохуйц алдаануудыг буруу гэдгийг нь анзаардаггүйгээс хийж байдаг. Та бүхэнд бидний олонх нь гаргадаг түгээмэл алдаануудаас дуулгая.
1. Хөлөө ачиж суух
Та суухдаа хөлөө ачдаг уу? Хэдийгээр бид үүнийг эмэгтэйлэг маягийн хээнцэр суулт гэж боддог ч ийм суулт таны цусны эргэлтийг зогсоодог байна. Та янз бүрийн судаснууд сайхан хөл болоод эрүүл мэндийг чинь сүйтгэхийг хүсэхгүй биз дээ. Тэгвэл үүнийг хөлөө ачиж суух бүртээ санаж байгтун. Суух хамгийн шилдэг байрлал бол хоёр хөлөө газарт бүрэн тавьж, биеийн жингээ тэнцвэржүүлэх юм. Харин байрлалаа өөрчилмөөр санагдвал хөлөө ачихын оронд хоёр хөлөө аль нэг тал руу нь налуулж болно. Мөн шагайныхаа хавиар хөлөө зөрүүлж суух боломж бас бий.
2. Шүдний сойзоо тогтмол солихгүй байх
Та ямар хугацаанд шүдний сойзоо шинэчилдэг вэ? Бидний ихэнх нь сойзны үсийг бүгдийг нь унаж дуусахад эсвэл олон нийтийн газар авч явахад эвгүй харагдах хэлбэртэй болоход нь л сольдог. Шүдний сойзоо тогтмол шинэчилж бай гэж зөвлөе. Муудсан сойзны үсүүд шүдний пааланг гэмтээдэг бөгөөд буйланд чинь иллэг сайн хийдэггүй юм байна. Шүд угаах тоолондоо паалангаа гэмтээгээд байна гэдгийг төсөөл дөө. Шүдний эмч чинь л өөрөөр зөвлөөгүй бол зөөлөн үстэйг сонгох хэрэгтэй шүү.
3. Гадуур олон удаа хооллох
Тосны хлостеролоор баялаг болон хүний эрүүл мэндэд аюул багатай гэсэн 2 ангилал бий. Харин ямар ч сайн тос байсан хэтрүүлэн хэрэглэх нь тийм сайхан санаа биш гэдгийг сана. Шарсан, хуурсан хоолноос татгалз. Тостой хоолны дараа хүний бие чихсэн мэт болж, хүнд оргидог. Эрүүл, хөнгөн хоол л идэхгүй бол гадуур хооллох тоогоо багасга.
4. Өглөөний цайгаа уухгүй явах
Хэзээ ч, хэзээ ч өглөөний цайг бүү орхигдуулж бай. Өглөө босохдоо та хамгийн сүүлд хооллосноос хойш 10-12 цаг өнгөрсөн байдаг гэдгийг сана. Одоо таны биенд бусад цагуудаас илүүтэйгээр хоол хэрэгтэй. Энэ л үед сайн идэж ав. Та өдрийн турш завгүй гүйх болохоор илчлэг нь түргэн хугацаанд алга болно. Хэрэв жингээ барьж байгаа бол хөнгөн хооллоорой.
5. Өндөр өсгийт
Өндөр өсгий таныг сайхан харагдуулдаг нь үнэн, гэхдээ энэ бол нурууны ясыг сүйтгэдэг гол дайсан юм. Таныг бид өндөр өсгийтэй гуталнуудаа бүгдийг нь хая гэж байгаа юм биш. Гол нь их алхах шаардлагатай үедээ л битгий өмсөж байгаарай гэж зөвлөх байна. Үдийн хоол, оройн зоог гэх мэтийн ойрхон газар луу өмсөөд явахад буруу зүйл байхгүй. Та үргэлж өндөр өсгийт өмсөх дуртай бол намхан гуталнуудыг нэг удаа сонирхоод үзээрэй. Өөртөө таалагдах, хэв маягт чинь нийцэх нэгийг худалдаад авахад гэмгүй шүү. Тохирох цүнх ч бас олоод авчих. Энэ бүхэн таны өндөр гуталтай чинь адилхан сэтгэл ханамж өгөх вий.
6. Зөөлөн орон дээр унтах
Та нуруугаа хамгаалахын тулд шалан дээр унтах албагүй ч хатуу матрасстай байхыг бодит зүйл болгоорой. Пүрштэй матрасснууд зөөлөн, дунд нь шигдэхэд сайхан байдаг ч энэ нь нуруунд муу нөлөөтэй. Хэрвээ хуучин пүрштэй ортой бол шинийг авах гэж яараад хэрэггүй-орон дээрээ хавтгай банз тавиад дээрээс нь матрасс дэвсээд л гүйцээ. Таны нуруу болоод хүзүү чинь баярлах болно. Энэ бүхэн буйданд ч бас хамаатай. Хэрвээ буйдан дээр олон цагийг өнгөрөөх гэж байгаа бол хатуу бөгөөд тухтайг олж аваарай. Дунд нь шигдээд орчихдог буйдан сайхан санаа биш шүү.
7. Дэр
10 дэрэн дээр тухтай унтдаг байлаа ч хүзүүгээ мартаж болохгүй. Тийм ч хатуу биш нэг л дэрэн дээр унтаж сур. Дэр чинь овгор товгор болсон бол шинийг олж ав. Түрүүлгээ харж унтдаг бол нимгэн, дээшээ харж унтдаг бол арай зузаан дэр дэрлэж хүзүүндээ зохих дэмжлэгийг өгөх хэрэгтэй.
8. Дасгал хөдөлгөөн хийхгүй байх
Бид бүгдээрээ дасгал хийх ёстой гэдгийг мэддэг боловч ихэнх нь хийдэггүй. Яагаад гэвэл бид дасгал хөдөлгөөн хийхгүйгээс үүдэн биедээ учруулж байгаа хор хөнөөлөө хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг учраас тэр. Олон олон хүмүүс зөвхөн аюулын харанга дэлдсэн үед л биеийн тамираар хичээллэж эхэлдэг. Одоо л өөрчлөлт хий. Та шилдэг сайхан биетэй болохын тулд марафоноор хичээллэх шаардлагагүй. Долоо хоногийн 3-4 удаагийн түргэн алхалт таны эрүүл мэндэд онцгой нөлөө үзүүлэх болно. Дараа нь үүнийг 40 минутаар, 7 хоногтоо дөрвөн удаа болгоход танд хангалттай. Хэрвээ та энэ 7 хоногт дасгал хийгээгүй бол алдаа хийж байна гэдгээ санах хэрэгтэй.