Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Бүгд л мөнгө мөрөөдөөд завгүй энэ үед би энэ хавар эрүүл байхыг сануулах нь үүрэг гэж үзлээ. Өнгөрсөн жилүүдэд манай “Иргэн та баялаг” сан Баянгол дүүргийн хороодоор явж эрүүл аж төрөх болон эрүүл мэндийн сургалт явуулж, гадны эмч нарын баг урин зарим нэг өрхийн эмнэлэг дээр эмнэлгийн үзлэг хийж байхад нэг ажиглагдсан зүйл нь эрүүл хүн алгаа.

Алтнаас ч ховор. Алтан ээмэг эхнэр бүрийн чихэнд байхад харин эрүүл Монгол хүн тэр Баянголын 200 мянган иргэд дотор цөөхөн байсныг хэлэхэд гунигтай байна. Нуугдмал өвчин болох цусны даралт, чихрийн шижин, бөөр, элэгний хатуурал, нэмэх нь уушиг гээд өвдсөнөө ч мэдээгүй хүн олон байлаа. Энд айл, тэнд эмнэлэг гээд тооно тусдаа болчихжээ. Уг нь нэг зүг дэвэх хоёр далавч шиг байх ёстой юмсан. Шалтгаан нь их энгийн. Эрүүл мэндийг эдийн засгийн нүдээр харахгүй байна. Эдийн засаг бол эрүүл мэндийн салбарын хөлийн эвэртэй хуруу.
Эрүүл амьдралыг үнэтэй болгоё

Эрүүл байж мөнгөтэй болно. Эрүүл хүн ажлаа илүү бүтээмжтэй хийж, амьдрал нь өөдрөг явна. Компанийн ажилчид өвдөөд алга болоход дарга нь амьдрал ойлгодог царайлаад байхгүй байх. Хувь хүн ч тэр,төр ч тэр өвчнөөс урьдчилан сэргийлэхэд гар татна, үл тооно. Ниргэсэн хойно нь хашгирна. Гэрт нэг л өвчтэй хүн байхад тэр айл олсон хэдээ бүгдийг өвчтэй хүндээ зориулна. Ихэнхи нь өр зээл тавина.

Мэс засалд хэзээ орохыг эмч биш лам хэлдэг болчихож. Өвчний оношийг лам хэлэх, эмч хэлэх хоёрын бараг ламын хэлсэнд итгэнэ. Би ч бас асууна. Манай лам нар цаг үеэ мэдэрч,илүү менежменттэй ажиллаад байгааг хэлэх гэсийн.

Манай улс эрүүл мэндийн салбарт төсвийн нилээд хувийг өгдөг. Гэтэл том том байшингийнхаа гэрэл цахилгаан, уур ус, будаг шунх түрхэхэд хамаг байдгаа зарна. Тэнд ажиллагсад ба үйлчлүүлэгсэд маш олон учраас, эмнэлгийн төсөв хүрэлцдэггүйгээс эмчийн цалин бага, эмчийн ачаалал их, цаг наргүй ажилтай, тоног төхөөрөмж дутмаг, технологи хоцрогдсон, амьдрал ядуу. Товчхондоо болохгүй байна.

Монголчууд бид хэний ч өмнө нүүр улайхааргүй шилдэг эмч нартай. Мэргэжилдээ үнэнч. Мэргэшлийг нь гадныхан хүлээн зөвшөөрдөг. Тэвчээртэй, хүлээцтэй, ажилсаг иргэд. Үнэнийг хэлэхэд Монгол эмчээс өөр хэнийг ч ийм бага цалингаар их ачаалалтай, өрөөс өрөнд амьдар гэвэл зөвшөөрөхгүй. Гиппократ өөрөө байлаа ч тэр.

Нөгөө талаас харвал, эмнэлэгт очиход хүнд суртал ихтэй, ойлгомжгүй, оочер урт, үйлчилгээ нойль, хүнлэг бус, бас гар харна. Тохь тух, сэтгэл ханамж гэж ярилтгүй. Энэ бүхэнд үйлчлүүлэгчид нэг бол эмч нарыг, эсвэл эрүүл мэндийн сайд нарыг буруутгаж ирсэн. Мөнгө өгвөл үйлчилгээ сайжирах нь гэж бодоод төсөв хангалттай гаргалаа. Өглөө. Үр дүн бага. Далайд дусал гэгч. Учир нь тогтолцоондоо байна.

Хятадад эмчилгээ сайн. АНУ-д эмнэлэг сайн. Бид нэг бол коммунистууд шиг, эсвэл капиталистууд шиг амьдрахгүй бол хаа ч байхгүй өгөршсөн Зөвлөлт маягаар амьдарч байгаа дүр эсгээд байна. Бид өлөн хүүхдээсээ харамлаж зочиндоо тавагтай идээ барьдаг тэр нэрэлхүү зангаасаа салж, хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарыг өөрөөр ФРЭШ харж, мөнгөтэй нь хамт шийддэг болох хэрэгтэй.

Жилд нэг удаа албан ёсны үзлэгт ордог болъё

Авто машины үзлэг жилд нэг удаа орон даяар болдог шиг иргэдийн эрүүл мэндийн үзлэгийг албан ёсоор улс даяар жилдээ нэг зарлаж байя. Урьдчилан сэргийлж чадсанаар бид өртөг ихтэй эмчилгээ, буцааж болохгүй зардлыг бууруулж чадна. Хүүхдүүдийг вакцинжуулдаг шигээ тодорхой насан дээр нь шүдний эмчийн үзлэгээр оруулж байя. Бас л мөнгө хэрэгтэй. Сайн менежмент хэрэгтэй. Төсөв, даатгал,төлбөр, гадаадын хөрөнгө оруулалтад нэгдсэн бодлого хэрэгтэй.

Эмнэлэг, эмч нарын эдийн засгийн эрмэлзлэлийг бий болгож, тогтолцооны хувьд хуульчилж баталгаажуулъя.

Иргэд манай эмчилгээг голоод гадаад улсын эмнэлэг рүү байгаа мөнгөө тушааж байна. Их мөнгө хил гарч байна. Манай эрүүл мэндийн зах зээл дээр мөнгө хийхээр солонгосууд, хятадууд эмнэлэг байгуулчихлаа. Тайландын эмнэлэг Монголчуудын захиалганд дарагдаж байна. Тэдний менежерүүд эмнэлгийг зөвхөн эмчилгээ, оношлогоо гэж харахаас гадна ямар менежмент хийвэл Монголчуудын мөнгөөр хармаагаа хурдан түнтийлгэх вэ хэмээн өдөр шөнөгүй тооцоо бодож сууна.

Тэгвэл бид эрэлтийг нь дагуулж хувийн салбарт болгоомжтой шилжүүлэх хэрэгтэй. Нэг үеэ бодоход олон хувийн эмнэлэг компаниуд ашигтай, өгөөжтэй, эмчилгээний үр дүн сайтай ажиллаж байна, мөнгөтэй ч болж байна. Харин Засгийн газар зардал, татвар, дүрэм, урт хугацаатай бүтцийн өсөлтын бодлого зөв явуулж чадвал эдгээр компаниуд хөрөнгө оруулалт хийж, ажлын байр нэмэгдүүлж, эрүүл мэндийн салбарын өрсөлдөх чадварыг сэв хийтэл өргөх болно.

Эмч бүрт орон сууц

Эмч нарыг үнэлж үнэ цэнэтэй болгохгүй бол “харж үзэх” маягаар хандаж болохгүй. Эмчийн алдагдсан боломжийн зардал хэтэрхий өндөр байна. Үнэгүй юм гэж байхгүй. Энэ зөрөөг заавал буулгах хэрэгтэй. Ядаж эмч нарынхаа орон сууцны асуудлыг шийдвэрлэчих юмсан. Хөрөнгө оруулалтын сан, төрийн сан гээд харвал боломж зөндөө байна.

ТВ-ээр яваа тусламж хүссэн энэ олон зарлал нь манай эрүүл мэндийн даатгалын тогтолцоо ажиллаж чадахгүй байгаагийн илрэл юм. Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулиа зөв боловсруулж, өрсөлдөөнт зах зээл тогтоовол бид чанартай үйлчилгээ хүртэнэ. Эрүүл мэндийн даатгалыг либералчилъя. Юу өгнө, түүнтэйгээ л дүйцэх юм авдаг хорвоо шүү дээ.

Эрүүл хүнс

Эдийн засагчийн хувиар хэлэхэд хүнсний бүтээгдэхүүний үнэ цаашид улам өсөх болно. Ядуу амьдралтай, хотын газрын айлын төсөвт хүнсний бүтээгдэхүүний эзлэх хувь улам нэмэгдэх болно. Жижиг САА, талын нэг малчидтай бид хүнсний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхгүй бол хүнсний үнийн өсөлтийн зэрэгцээ энэ салбарт бусдаас хамааралтай байдал үүсч, гадны хяналтанд орох, хүнсний аюулгүй байдал алдагдан,олсон жаахан амжилтаасаа ухрах юм.

Нээлттэй худалдаа, ашгаар баримжаалдаг бүтцийн реформд суурилж, өсөлтөнд чиглэсэн бодлогыг дэмжиж байна. Эрүүл хүнс бидний эрүүл байх үндэс мөн үү? Мөн. Ингээд бодохоор эрүүл байхад нөлөөлөхгүй хүчин зүйл гэж алга. Ингэхлээр иргэд эрүүл байх нь танаас, төрийн бодлогоос, хүнсээр дагнан ажилладаг аж ахуй нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанаас шууд хамаарч байна.

Коммунистуудаас сурах нь

Сүүлийн жилүүдэд хөгжиж буй улс гэгддэг Хятад, Энэтхэг, Бразилийн эдийн засаг суга өсч байхад харин өндөр хөгжсөн АНУ болон Европ өрөнд баригдаж өтөнд идэгдээд улам нэмэгдэх ажилгүйдлээ аргалж дийлэхээ больжээ.

Хятад улс зардал хэрэглээгээ нэмж, хадгаламжаа бууруулах хэрэгтэй байгаа бол харин Америк эсрэг арга хэмжээтэй тулж, хадгаламжаа нэмж, хэрэглээгээ татахаас аргагүй болжээ. АНУ Засгийн газрын зардлаа танаж, өр зээлээ багасгаж, үйлдвэрлэл, инновацид чиглэсэн өсөлтийг дэмжих хэрэгтэй болжээ. Ийм арга хэмжээ авах зөвлөгөөг урьд цагт АНУ буурай хөгжилтэй оронд өгдөг байлаа. Одоо өөрийн ээлж иржээ.

Томоороо дэлхийн хоёрдугаарт ордог хүчирхэг эдийн засагтай Хятад улс өөрсдийгөө “ядуу” гэж тодорхойлоод глобал эдийн засгийн асуудалд оролцохоос хойш сууж татгалзаад байгаа учрыг олохгүй гайхан харж байна.

“Үхлийн тусламж” номын зохиолч, супер од эдийн засагч, Д.Моёо Хятад улс 300 сая хүнийг ядуурлаас гаргаж чадсан жишээг Африкт хэрэгжүүлэх аргыг хайж, 50 жил цутгасан гадаадын тусламж Африкийн эдийн засгийг сүйрүүлж, улам ядууруулсан гэж буруутгалаа. Эцэст нь хэлэхэд бид өөрсдөө өөрчлөгдөж, өөрсдөө хийж сурах хэрэгтэй байх нь.

Дүгнэлт

Эрдэс ашигт малтмал ихтэй энэ улсыг баян болгох баялагтай гэдэг нь нэгэнт тодорхой боллоо. Эрүүл мэндгүй бол Монгол хүнгүй болно. Монгол хүнгүй бол энэ баялаг тэгээд хэнд хэрэгтэй юм бэ? Тэгэхээр Монгол улсын гол баялаг эрүүл Монгол хүн. Үүний төлөө гар татганах хэрэггүй.
profile ~~~~~~~ ANGEL SALON ~~~~~~~

Бид амьдралаа өөрсдөө зурдаг
Таны санаа бодол
Үйлдэл хийхэд хүргэнэ                      
Үйлдэл чинь хэвшил болон хэрэгжинэ
Хэвшил зан чанар тодорхойлоно
Зан чанар хувь тавиланг зурнааааааа гэж ........үнэн үг шүү
Монголчуудаа Бүгдээрээ Эерэг бодол санаа агуулж явцгаая!!! 

        ГОО САЙХАНЫ ШИВЭЭС

           ЖИНХЭНЭ ЧАНАР ТА ЯЛГААГ НЬ 

                                untitle2.jpg
                   УТАС--------010-8456-0363
 

                                              37cb2db5f15de57148ecbb05511c397d.gif

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4494232/e49/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211333
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239270
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366614
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365245
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524260
27471 jiremsen bolon eejuudees asuuya.... [10] Deegii_10 2011-04-28 1000
27470 g market asuuya [2] nokiax6 2011-04-28 736
27469 hi eejvvdees asuya. [4] 영원 2011-04-28 663
27468 hi helj uguuch [3] olz_omog 2011-04-28 800
27467 busguichuudees asuuya [2] niitlegerh 2011-04-28 865
27466 NiKON DIGITAL HAMGIIN HYAMDAAR 450000, TA YARAGTUN.... **MGL гишүүн* 2011-04-28 447
27465 yu asuuya [4] hunta 2011-04-28 739
27464 hariulj uguuch [1] 0415 2011-04-28 580
27463 odoriin mend asuuh yum bna 황달 검사yu gesen ug be [2] eodhkuu 2011-04-28 1078
27462 Амттаныг хэзээ идвэл дээр вэ? [1] Ээж минь 2011-04-28 1047
27461 Жирэмсэн эмэгтэйчүүдэд өгөх зөвлөгөө Ээж минь 2011-04-28 723
27460 Гуалиг болох хамгийн хялбар арга Ээж минь 2011-04-28 2059
27459 Ээмэг, үнэртэй ус, хоосон ходоод зэрэг нь толгой өвдөхөд нөлөөлдөг Ээж минь 2011-04-28 631
27458 Эрүүл мэндээ сүйтгэх бидний тогмол хийдэг алдаанууд Ээж минь 2011-04-28 733
27457 Загасны тос Ээж минь 2011-04-28 2032
27456 Xelj uguuch. [2] xairtai9 2011-04-28 763
27455 2011onii 4sariin shine model SAMSUNG ZIPEL 2011 NEW **MGL гишүүн* 2011-04-28 446
27454 solongosiin irgentei ger bul bolj baigaa humuust [2] Ээж минь 2011-04-28 749
27453 humasnii mannekuriin tuhai asuuyaa [2] toodgor 2011-04-28 1008
27452 hariulj uguuch [1] 0415 2011-04-28 607
27451 MAKE-UP- idtai busguid bayrlalaa [1] 행복*** 2011-04-28 583
27450 engiin minii hiideg....zovolgoo gehuudee [6] mikaa 2011-04-28 3016
27449 ANSAN daxi KHAN BANK file money$$$ 2011-04-28 511
27448 СОЛОНГОСТ --- БИД АЛИЙН БОЛГОН ....БОДООД ҮЗЭЭРЭЙ!!!!!!!! [6] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-04-28 996
27447 er ajil bn soooguuu 2011-04-28 495
27446 yaraltai [1] duck duck 2011-04-28 530
27445 eejuude meddeg bol tus bolooch [7] anhia 2011-04-28 1144
27444 budaa agshagch zarna ,mgl 2011-04-28 642
27443 Орифлэйм Косметикс 2011 < 2011,04,24-2011,05,15 > G-THINK 2011-04-28 494
27442 Та бүхэнд Итали улсад үйлдвэрлэгдсэн таны цусны даралтыг хэмжигч дижитал аппаратыг танилцуулж байна G-THINK 2011-04-28 583
27441 Та бүхэнд Итали улсад үйлдвэрлэгдсэн таны цусны даралтыг хэмжигч дижитал аппаратыг танилцуулж байна G-THINK 2011-04-28 605
27440 TV BIG SALE+SHARAH SHUUGEE+HANAND OLGOGCH ORIGINAL MADE IN KOREA БАТАЛГААТАЙ МОНГОЛД ТААРАХ ORIGINAL ЗУРАГТЫГ ЗӨВХӨН ЭНДЭЭС ҮЙЛДВЭРИЙН ҮНЭЭР **MGL гишүүн* 2011-04-28 520
27439 ★★★ HeRBaLiFe ★★★ ЭРҮҮЛЖҮҮЛЖ ТУРААХ БҮТЭЭГДЭХҮҮН [1] sekv_boy 2011-04-28 604
27438 town 604 toot :МОНГОЛЧУУДАА ...АНХААРЛАА ХАНДУУЛНА УУ....^^ Уншсан маш сайн чанартай [1] england77777 2011-04-28 581
27437 Солонгос улсад 2010 онд болсон Олон Улсын дууны тэмцээнд оролцож Тэргүүн байранд орсон [1] MAKE-UP 2011-04-28 665
27436 Солонгос улсад 2010 онд болсон Олон Улсын дууны тэмцээнд оролцож 3-р байранд орсон Gantogoo [2] MAKE-UP 2011-04-28 579
27435 ХҮМҮҮСЭЭ ҮҮНИЙГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ БЭ?? ...ДААНЧ ДЭЭ ИТГЭМЭЭРГҮЙ!!!!!!!!! anuuka 2011-04-28 714
27434 ТҮНДЭМҮН ОХУЙ САЛОН ... ГОО САЙХНЫ ШИВЭЭС ...массажиндаа 50% SALE ЗАРЛАЖ БАЙНА ( хугацаатай ) MAKE-UP 2011-04-28 484
27433 ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БЭЛДМЭЛ .... Та өөртөө хөрөнгө оруулалт хий !!! Эрүүл явбал их мөнгө хураана MAKE-UP 2011-04-28 442
» Эрүүл мэндийн тухай эргэцүүлэх нь MAKE-UP 2011-04-28 616
27431 busguichuudee ur suulgadag emneleg yaraltai oloh heregtei bna [1] moncorltd 2011-04-28 551
27430 oroin mend eejuudee huuhdiin maani huu ni unachlaa yah we zowlooch [2] moojig@oogii 2011-04-27 776
27429 taunii emneleg asuuy Zaluu eej 2011-04-27 524
27428 Бариа засал хийж байна МонголТв 2011-04-27 583
27427 zuwluguu ugnuu......... [2] MiSHeeL_S 2011-04-27 2393
배너신청
자생병원

배너신청