Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

erhem busguichuudee

Уншсан 3237 vote 0 2011.04.19 19:15:27

hurhirch untdag  huuhed geed deer oruulsan bsan bi haigaad olddogui ee dahiad oruulaad uguuch manai ohin oird  hurhiraad untaad bha uamaa . ta buhendee ajliin anjilt husie 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4458005/1e3/trackback

FTW

2011.04.19 19:19:21
*.252.18.107

EEJ MINI ID-TAI XUN TAVISAN BAISAN.

 

Насанд хүрэгсдийн хувьд унтахдаа хурхирах нь маш жирийн явдал юм шиг санагддаг. Тэдний дийлэнх нь таргалсан юм уу архи ууснаас болоод их хурхирдаг байна.
Гэтэл зарим хүүхдүүд яагаад унтах үедээ их хурхираад байдаг юм бэ? гэвэл, энэ тухай мэргэжилтнүүдийн бидэнд сануулж буйгаар, хүүхдүүдийн их хурхирч байгаагийн 90 хувийн шалтгаан нь буйлс болон буйлсан булчирхай томорсноос болж байгаа юм байна.
Хүүхдүүд унтаагаараа хурхирах үед амьсгал нь түр зогсос хийх байдэл илэрдэг төдийгүй хүүхдүүдийн эрүүл мэнд, өсөлт бойжилтод нөлөөлдөг байна.

Үүний хор гэм нь гэвэл:
Нэг: Амаа ангайж амьсгалах: Ам хэл нь хатах, амны хөндий нь муухай үнэртэй болох, шүд нь хорхойтох байдал илэрдэг.
Хоёр. Нойр харш саадад учрах: Янз бүрээр зүүдэлж, хүйтэн хөлс гарах, шөнөдөө цочих, нойр хулжих, өдөртөө ядаргаатай ажиллах зэрэг байдал илэрнэ.
Гурав. Оюуны чадавх болон цээжлэх чадварт нөлөөлөх: Суралцах оюун санаа нь сарниж, зан ааш нь догширно.
Дөрөв. Өсөлт бойжилт нь харшлах: биеийн өндөр болоход нөлөөлж, шувуун цээжтэй болох, шээрэн болох аюултай.
Хурхирах нь ийм муу нөлөө үзүүлдэг тухай зарим эцэг эх буйлсыг нь авч хаяад “Нэг л огтлоод нэг мөсөн амраах” арга хэрэглэх нь зөв гэж үзэж байхад зарим эцэг эх үүнийг эрс эсэргүүцэж байна. Ийм адил бус үзэлт гарч байхад анагаахын эрдэмтэн мэргэжилтнүүд бас санал санаачилгаа дэвшүүлж байгаа юм. Анагаахын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, 3-6 насны хүүхдүүдийн буйлс болон булчирхайвтар эдүүдийн дархлааны чадавх нь тун сайн байгаа үе юм. Энэ үеэр авд хагалгаа хийхгүй бол сайн. Хэрэв хүүхдийн өвчний байдал даамжраад ямагт халуураад байх юм бол арга буюу буйлсын хагалгаа хийж өвчний байдлыг намдааж болно.
Багцлаад хэлбэл, хүүхдүүдийн өсөлт бойжилтын байдалд бодитой судалгаа шинжилгээ хийж, хүүхдийн өвчний үнэн бодитой байдлыг эмчид танилцуулж, зөв оношлуулж сайтар эмчлүүлэх хэрэгтэй. Бүх юмыг адил тэгш үзэж болохгүй юм.

FTW

2011.04.19 19:20:49
*.252.18.107

Мэдээж та эх болохын зовлон жаргалын тухай ээжээсээ, эмч нараас аль хэдийн сонсож бага сага ойлголттой болсон байж таараа. Гэвч шинэ хүн мэндлэх нь ер бусын гайхамшигтай төдийгүй бас  аймаар зүйл.  Мэдэхгүй зүйлс өчнөөн гарах бөгөөд тэр болгонд ээж рүүгээ гүйх хэрэг гарна. Танд аймаар санагдаж болох зүйл үнэн хэрэгтээ энгийн л зүйл байдаг.
Хаг
Нярайн зулай маш эмзэг гэдгийг мартаж болохгүй. Мөн зулай хагтаж, хогжруутах нь энгийн л үзэгдэл. Тиймээс малгай өмсүүлэхээс өөр аргагүй.  Сайн мэдээ гэвэл хаг нь нярайн эхний хэдэн сард л алга болно. Хагыг нь долоо хоногт хоёроос гурван удаа арилгаж байхыг  Нью Йоркын  нярайн эмнэлгүүдийн холбооны эмч Элен Левин зөвлөж байна. Хүүхдээ усанд оруулахын өмнө самаар хагыг нь зөөлөн ховхолж болно.  Гэвч хаг бол тууралт шиг санаа зовохоор сүйдтэй зүйл биш. Хэрэв нярайн хуйх бүхэлдээ хагтсан бол  хүүхдийн эмчээс зөвлөгөө аваарай.
Нярайн өтгөн
Хүүхдийнхээ живхийг солих хүртэл та албан ёсоор аав ээж болоогүй байна гэсэн үг. Бас та живх сольж байгаа анхны ээж биш. Нярайн баас эхэндээ гич шиг өнгөтэй шингэн байдаг.  Үүнээс зүрхшээх хэрэггүй. Аяндаа гарт чинь ороод ирэхээр үүнээс амархан зүйлгүй болно. Нярайн баасны өнгө ямар байгааг ажигла.  Баас нь хүрэн байхаас авахуулаад ногоон, шар өнгөтэй бол санаа зовох зүйл биш.  Харин баас нь цустай гарах юм бол яаралтай эмчид үзүүлэх нь зүйтэй.
Мөөм
Есөн сарын турш хүүхэд тээсний дараа эмэгтэй хүний хөх ердийнхөөс том болдог нь жам. Хүүхэд хөхөө хайх бүрд нь хөхүүлснээр сүү улам их ордог. Энэ үед эхчүүд сртесст орох нь их байдаг. Энэ бол цаг хугацааны л зүйл.  Харин нярайн хөх тойроод улайсан байвал эмчид хандах нь зүйтэй. Энэ нь хүүхдээ эмчид үзүүлэх маш ноцтой  шинж  тэмдэг байж болох юм.
Хачин хэржигнэх чимээ
Хүүхэд чинь зүгээр л гүегнэж эсвэл уйлж байгаа юм биш биз. Нярай цаг үргэлж л шуугиан тарьж  байх болно. Тэд хурхирч, хуухитнаж янз бүрийн инээдтэй чимээ гаргадаг. Доктор Левиний үзэж буйгаар эдгээр хачин чимээ нь шинэ төрсөн хүүхдийн  хамрын нүх маш нарийхан тул амьсгалахад төвөгтэй байдаг бөгөөд салстад тээг болж хачин дуу авиа болж сонсогддогтой холбоотой. Хэрэв та сүүлийн үед симфони маягын зүйл сонсч эхэлсэн бол нярайн хамрыг сайн цэвэрлэж өгөөрэй. Хэрэв тэр амьсгалахдаа хуухитнаж байгаа бол амьсгалахад нь төвөгтэй байна гэсэн үг. Эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй.
Найтаах.
Нялх үрийн чинь хувьд бүх зүйл огт таньж мэдхгүй шинэ ертөнц шиг байгаа. Таны хувьд  аль хэдийн дасал болсон зүйлсийн эсрэг тэр ямар ч хамгаалалтгүй гэдгийг сана. Хэрэв тэр салхи дэгдтэл найтааж байгаа бол хараахан өвчин тусаагүй гэсэн үг. Тэр хамартаа гадны ямар ч биетийг ойртуулахгүйн тулд үлдэн хөөж байгаа нь тэр. Гэрэл рүү харах нь мөн найтаах шалтгаан болж мэднэ. Хүүхдийг  нартай өдөр авч гарахад найтааж эхэлдэг нь харшлынх биш, нарны нөлөөллөөс болж буй хэрэг. Бусад шалтгаан нь хамрыг нь хэтэрхий их цэвэрлэснээс эсвэл  амьсгалын замын халдвараас болсон байж болно.  Хэрэв нярай найтаасныхаа дараа уухилан амьсгаадаж байвал яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Түүнийг зүгээр байгаа эсэхийг мэдэхийн тулд амьсгал нь хэвийн залгихдаа зовиургүй, уушиг нь хэвийн байгааг шалгах хэрэгтэй.
Хачин хөдөлгөөн
Хүүхдийн татвалзах, тийчлэх гар хөлөө хөдөлгөхийг анх хараад цочирдох нь бий. Нярайн эхний саруудад хөдөлгөөнд нь нэлээд өөрчлөлт орж дуу чимээнээс айж цочих хариу үйлдэл үзүүлдэг болно. Магадгүй энэ үйлдэл нь санамсаргүй эсвэл чанга дуу чимээ сонссоны дараа илэрнэ. Гурав, дөрвөн сартайгаасаа хүүхэд суудаг болно. Мөн үе үе цочиж сэрдэг.  Харин хүүхэд тийчлэхгүй, татвалзахгүй, цочихгүй ямар ч хөдөлгөөнгүй байвал бие нь сайнгүй байна гэсэн үг. Энэ нь ямар нэг ноцтой өвчний шинж тэмдэг байж мэднэ.
Толгойн хэлбэр
Хүүхэд төрүүлэх нь маш хэцүү ч жам ёсны л зүйл. Хүүхэд олдсон цагаасаа эхлэн төрөхөд бэлтгэж байдаг. Уг аяллын эцэст хүүхэд яв ягаан, нойтон гарч ирэхэд нь гайхах хэрэггүй. Хүүхдийн толгой эхэндээ уян зөөлөн байдаг ч яваандаа хавтгай болно. Хүүхдээ орон дээр байнга  хэвтүүлвэл толгойн ар хэсэг нь хавтгай болдог тул аль болох тэвэрч байгаарай. Гэвч зарим нэг шалтгаанаар хүүхдийн толгой төрөлхийн хавчиг байдаг. Хүүхдийн толгойн хэлбэрийг засч болох эсэхийг эмчтэй зөвлөх нь зүйтэй. Хэрэв дөрвөөс зургаан сартайд нь зориулалтын тохирох малгай өмсгөвөл үүнийг засах боломжтой байдаг.
 Нярайн шодой
Хэрэв дөнгөж төрсөн нялх хүүгийн шодой таны төсөөлж байснаас том байвал гэдсэнд байх үеийн гормоны өөрчлөлттэй холбоотой. Эсвэл түүний төмсөгний хавьцаа шингэн ихээр хурсан байж болно. Гэвч эдгээрийн аль нь ч санаа зовох зүйл биш. Хэдэн өдрийн дараа давсагаа суллах үед энэ нь зүгээр болно. Эмэгтэй хүүхдэд ч мөн үүнтэй төстэй зүйл тохиолдох нь цөөнгүй байдаг. Төрсний эхний хэд хоногт хүүхэд усан хавантай байдаг бөгөөд энэ нь түүний биеийн жингийн 10 хувийг эзэлж байдаг юм.
Хэрэв төрсний дараах хэд хоногт энэ байдал зүгээр болохгүй бол эмчид үзүүлээрэй. Ялангуяа хөвгүүдийг.
Живхэнд тогтсон цусан толбо
Живхэнд үлдсэн өчүүхэн төдий цус ч шинэхэн аав ээжийг айлгаж сандаргадаг. Гэвч ихэнхдээ сүйдтэй зүйл биш байдаг. Үүнд маш олон шалтгаан бий. Хэрэв та охин төрүүлсэн бол тэр таны гормоны нөлөө түүнд илэрч байгаа хэрэг. Үүнд санаа зовох зүйлгүй бөгөөд энэ зурвас үе төрсний дараа бяцхан охидод тохиолддог байна. Мөн живхнээс харшил өгч бохирдох нь бий. Энэ бүхнээс илүү ноцтой гэж үзэж байгаа бол эмчид үзүүлэх хэрэгтэй.
 Солир нүд
Та хүүхдээ харааны согогтой болох вий гэж эмээж магад. Тэр ердөө л өөрийн шинэ чадваруудаа туршиж байгаа нь тэр. Харааны булчингаа удирдаж, хэвийн харах чадвараа олж авахад цаг хугацаа хэрэгтэй. Заримдаа хүүхдийн нүд солир эсвэл  зүв зүгээр юм шиг харагддаг. Учир нь зарим хүүхдийн хамрын үзүүр, атирсан арьс нүдний цагааныг халхлах тал байдаг. Түүний нүд нэг шугаманд зэрэг хөдөлж байгаа эсэхийг сайтар ажиглаарай.  Доктор Левиний үзэж буйгаар хэрэв зургаан сартайд хүүхдийн солир арилаагүй байгаа бол эмчид үзүүлэх нь зүйтэй.

FTW

2011.04.19 19:24:43
*.252.18.107

ENIIG BAS UNSHIXAD ILUUDEXGUI BAIXAA.

 

Хүүхдийг гүн нойрсуулж сургах арга

Хүүхдийг бүр багаас нь гүн нойрсуулж сургах нь эцэг эхчүүдийн анхаарах хамгийн гол асуудлын нэг билээ.




Монгол гэрийн агаарын солилцоо сайн байдгаас бага хугацаанд унтсан ч хүн гүн нойрсож чаддаг байна. Харин хот суурин газрын хүн ихэнхдээ орон сууц, байр, байшинд амьдардгаас хүчилтөрөгчийн дутагдалд орох явдал түгээмэл байдаг. Үүний жишээ бол хот суурин газрын хүн хөдөө орон нутагт буюу эрүүл агаарт гараад нам унтан, өглөө нь бие хөнгөрч босдог. Хүүхэд ч мөн хүчилтөрөгчийн дутагдалд орох, унтах хүртэл хэт их тоглох, сэтгэл санаа нь хэт хөөрөх, зүрхний цохилт өндөр байх, орой болтол нас биендээ тохирохгүй кино үзэх, компьютер тоглох, эцэг эхээс зэмлэл хүртэн тайван биш байх, хэт их юм бодох, зэргээс нойргүйтдэг байна. Хүүхэд гүн унтаж тайван байх нь эрүүл байхын эх үүсвэр болдог. Иймд хүүхдийг гүн унтуулж сурган эрүүл саруул бойжуулах нь эцэг эхийн үүрэг билээ.


Хүүхэд эхээс төрөөд:

0-3 сартай байхдаа 14-20 цаг

З-б сартай байхдаа 12-18 цаг

б сараас 6 нас хүртэл 10-12 цаг

6-8 нас хүртэл 10-11 цаг унтдаг байна.

Хүүхэд хааяа шөнө сэрэх нь жирийн үзэгдэл юм. Шөнийн цагт хүүхдийг зүүдлүүлэхгүй, тайван унтуулахын тулд унтахаас 2 цагийн өмнө ТV, кино үзэх, компьютер тоглох зэргийг хориглон, сэтгэн бодох үйл ажиллагааг зогсоож тайвшруулан, уураг тархийг амраасан байх хэрэгтэй. Унтахаас өмнө шоколад, сахар, содтой, хийжүүлсэн буюу кофейнтэй ундааг хэрэглүүлэхгүй байх нь зүйтэй. Биеийн тамирын дасгал нь хүүхдийг тайван унтуулах нөхцөл болдог боловч унтахаас хэд хэдэн цагийн өмнө хийлгэсэн байвал тохиромжтой.

Хүүхдийг унтаж байхад өсөлтийн гармоны үйл ажиллагаа дээд цэгтээ хүрдэг тул бөх, тайван унтахад ашигтай байдаг. Доктор Томас Р.Монкийн судалгаанаас үзэхэд "Нойр дутуу байснаас хүүхдийн шүд хэврэгших, удаан ургах, биеийн эсэргүүцэл сулрах, ханиад томуу болон бусад өвчинд амархан нэрвэгдэх зэргээр өвчин эмгэг тусахаас гадна, уур уцаартай байх, харгис хэрцгий болох, зөрүүд догшин зан авир, өөрийн үйлдэлд хяналтгүй болох зэрэг өөрчлөлтүүд гардаг" хэмээн үздэг байна. Хүүхэд нойргүйтэж эхлэхээр эцэг эхийнхээ өрөөнд, эсвэл өвөрт орохыг хүсдэг. Энэ нь жирийн үзэгдэл тул эцэг эхчүүд тухайн үед нь анхаарч тайвшруулан өвөртөө авч унтаж болох юм. Хүүхэд томчуудын адил зүүрмэглэж байгаад гүн нойронд ордог. Тэрхүү зүүрмэглэх үед нь сэрээснээр цаашид гүн унтаж чадахааргүй болдог. Хүүхдээ тайван унтуулахын тулд эцэг эхчүүд ч өөрсдөө сайн унтах хэрэгтэй. Хүүхдийн унтлагын өрөөнд элдэв тоглоом зэрэг илүү зүйл байх хэрэггүй бөгөөд өдөр бүр нэг л цагт унтуулж сургавал зохино. Мөн түүнчлэн нойр муутай хонох шалтгаан нь хурхирах, шүд хавирах, хөлөө татгануулах зэргээс болдог. Хүүхэд бөх унтаж чадаагүйгээс удаан унтах, тайван биш байх, уйлж уцаарлах, элдэв ааш араншин гаргах нь элбэг тохиолддог. Иймээс "Уур уцаартай байгаа хүүхдийг нойр нь ханаагүй байна" хэмээн хэлдэг билээ.

Доктор Емисерач Кафли-гийн судалгаанаас үзэхэд "Нойр муутай хүүхдийн эрүүл мэнд, оюун санаа, ааш араншин муудах, өөрөө өөрийгөө хянах чадваргүй болох, хичээлээ удаан ойлгох, дуу шуугианд дургүй, аливаа асуудлын уялдаа холбоог харж чадахгүй байх, асуудалд эмзэг хандах, тайван бус болж улмаар мэдрэлийн ядаргаа, сэтгэцийн өөрчлөлтөд орох нөхцөл болдог. Хүүхэд сайн унтаж чадахгүй байгаа нь амьсгалаа зөв хуваарилж чадахгүй байгаатай холбоотой бөгөөд, тархи амрахгүй ажилласаар байдаг. Нойргүйддэг хүүхэд унтахын өмнө амьсгалдаа зай авч, (хоёр амьсгалын хооронд амсхийлт) зөв хуваариладаггүйтэй холбоотой" хэмээн үздэг байна. Иймээс хүүхдийг багаас нь гүн нойрсуулж сургах асуудал эцэг эхчүүдийн анхаарах чухал зүйл байдаг. Заримдаа хүүхэд унтаж байгаа мэт дүр үзүүлэх боловч сэрүүн байх явдал элбэг тохиолддог. Гүн унтсанаар хүүхэд тайвшрах бөгөөд нойр булчирхай, зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх ба сэтгэлийн хөдөлгөөнөө барих тэвчээртэй болж, сэтгэн бодох чадвар нь сайжирдаг.

Америкийн нойр судлалын академийн судалгаанаас үзэхэд" Хүүхэд бага унтсанаас чихрийн шижин үүсэх нөхцөл болдог" хэмээн үздэг байна. Иймд хамгийн энгийн арга бол унтахын өмнө хүүхдийн өрөөг хүчилтөрөгчөөр сайн хангахад (цэвэр агаар сайн оруулах) амьсгалаа зөв хуваарилан, уушиг, тархи хүчилтөрөгчөөр хангагдан гүн унтаж чаддаг байна.

Хүүхэд амьсгалаа буруу авахад хурхиралт үүсэх, таргалах нөхцөл болдог. Хурхирч байгаа хүүхдийн ор дэрийг өөрчлөх, бага зэрэг чийгтэй оронд унтуулах, уруулаар амьсгалж үзүүлэх, байршлыг нь өөрчлөх зэрэг аргууд байдаг.

Хүүхэд гүн унтсанаар тархин дахь хүчил төрөгч, цусан хангамж нэмэгдэн хичээлээ ойлгох чадвар сайжирдаг. Хүүхдийг тайван гүн унтаж сургахад эмэг эхийн яриа, үлгэр, нэг аяга халуун сүү, халуун бүлээн усанд хөлийг нь дүрэхэд сайнаар нөлөөлдөг байна. Хэрэв хүүхэд тань гүн унтаж чадахгүй, удаа дараалан нойрондоо ярих, босож явах, янз бүрийн үйлдэл хийх зэрэгт мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөлгөө авч тайван болгох нь зүйтэй. Гүн унтах асуудал удам дамждаггүй бөгөөд таны хүүхэд гүн унтаж чадаж байвал хамгийн азтайд тооцоорой. Чухамдаа хүүхдээ яаж сайн унтуулахаа та өөрөө сайн мэднэ.

gteba

2011.04.19 19:28:35
*.212.132.102

medeelel oruulj ugsun busguichuddee estoi ih bayrlalaa

profile

isaaa

2011.04.20 18:28:50
*.189.196.250

xyyxed ern xurxirch untdiinshte. yum yrina geech odorn angiinxantaigaa toglood ydraad oroin untaxdaa yum yriad naizaa duudaad jooxon xurxiraad bdgiin odoo xabar bolj bn axyyxdyyd byyrch ix ydarch bgaa ix untuulj bai

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211333
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239270
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366613
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365245
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524260
27066 Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна samdamshil 2011-04-20 634
27065 hos zvrhees asuuya [3] bolorgoo 2011-04-20 1703
27064 СОЛОНГОС ХҮНТЭЙ ЗУУЧЛАХГҮЙ !!!!!!! [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-04-20 778
27063 hi [4] 0415 2011-04-20 884
27062 BANKNII BATALGAA GARGANA MONGOLD sormuusmaa 2011-04-20 455
27061 швед улсад үйлдвэрлэгдсэн байгалийн цэвэр бүтээгдэхүүн ОРИФЛЭМ компаний гоо сайхны бараа борлуулалт 2011,4,03-2011,4,23 [1] Shinee SoeL 2011-04-20 513
27060 NiKON DIGITAL HAMGIIN HYAMDAAR 450000, TA YARAGTUN.... **MGL гишүүн* 2011-04-20 490
27059 Бариа засал хийж байна МонголТв 2011-04-20 583
27058 herbalifeiin buteegdehuun hyamdraltai hudaldaalj baina herb 2011-04-20 570
27057 eejuudee asuuya bichig barimt [4] nokiax6 2011-04-20 1690
27056 FTW, 민주 2 т баярлалаа file юу ч биш 2011-04-20 610
27055 elchingiin dugarig asuuy yaralta bayrlaa ta buhend [1] mikaa 2011-04-20 650
27054 ANSAN daxi KHAN BANK file money$$$ 2011-04-20 526
27053 orchuulj helj uguuch... [1] Deegii_10 2011-04-20 725
27052 하기스-매직팬티(BONUS+12),GOLD,크린베베일자형기저귀 БАЙНГА ХҮРГЭЛТ 무료 [3] zarlal1 2011-04-20 1041
27051 talh yaj barih ve??? [2] bujintuulai 2011-04-20 2816
27050 helj ogooch [3] anhaa01 2011-04-20 769
27049 busguichuudee tuslaach. [2] miniierdene 2011-04-20 1084
27048 ★★★ HeRBaLiFe ★★★ ЭРҮҮЛЖҮҮЛЖ ТУРААХ БҮТЭЭГДЭХҮҮН sekv_boy 2011-04-20 527
27047 mgl-s so-ruu huuuue 2011-04-20 608
27046 Гадаад Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Төвөөр өргөнөөөр үйлчлүүлнэ үү [3] sumowoman 2011-04-20 988
27045 МОНГОЛ БҮСГҮЙН ХЯМДХАН ҮНЭ ЦЭНЭ ..........ХАРАМСАЛТАЙ!!!!!!!!!!! [6] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-04-20 1140
27044 ЯАГААД??????????? **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-04-20 774
27043 СОЛОНГОСЫН ЦАРАЙ МУУТАЙ ОДОД НЭГ ИЙМЭРХҮҮ!!!!!!!!!! [5] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-04-20 2187
27042 Эмчилгээний зориулалттай хүзүүний гинж, гарний бугуйвч chevon 2011-04-20 749
27041 hi eejuudee zuvluuch [3] Zaluu eej 2011-04-20 949
27040 sokke yog,dulguji yog iin oir 1davhart 2 oroo bair bn mobile.com 2011-04-20 596
27039 asuuy??????????????????????? [1] golo 2011-04-20 766
27038 asuuh zuil bna [1] uniabo 2011-04-19 695
27037 Өтгөн хатах илvvдэл өөх хайлуулж тураах Slimmer DX + V=В бэлдмэл танд санал болгож байна file ssamii 2011-04-19 778
27036 BE VEG GO GREEN!!!! vege 2011-04-19 518
27035 бугуйвч , , file hdgfsagff 2011-04-19 668
27034 seokgye yogt bair bna [1] enkriimaa 2011-04-19 665
27033 asuult bainaa bvsgvichvvdee [2] vzesgelen 2011-04-19 927
27032 hi manai mglchuud mashin zardag garuud yu hichee ve [3] boloree 2011-04-19 1133
27031 ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БЭЛДМЭЛ .... Та өөртөө хөрөнгө оруулалт хий !!! Эрүүл явбал их мөнгө хураана MAKE-UP 2011-04-19 518
27030 ТҮНДЭМҮН ОХУЙ САЛОН ... ГОО САЙХНЫ ШИВЭЭС ...массажиндаа 50% SALE ЗАРЛАЖ БАЙНА ( хугацаатай ) MAKE-UP 2011-04-19 623
27029 asuuya yaraltai,pugonsu. [1] nokiax6 2011-04-19 1390
27028 ★★★ HeRBaLiFe ★★★ ЭРҮҮЛЖҮҮЛЖ ТУРААХ БҮТЭЭГДЭХҮҮН [2] sekv_boy 2011-04-19 714
27027 ILSAN & PAJUD HOLDOOSON BUUZ PIDAL HIINE. DVT 2011-04-19 486
27026 Asuult bnaa? busguichuud mini [3] my dong 2011-04-19 996
27025 ЗУНЫ ХЯМДРАЛ 55% ХАЦАРЫН УЛААН, МЭНГЭ,ИЛҮҮДЭЛ ҮС ,ШИВЭЭС,ХУЛМАС,ГОО САЙХАНЫ СОЛОНГОС ЭМНЭЛЭГ 010-7566-7074 zax-zeel 2011-04-19 2202
» erhem busguichuudee [5] gteba 2011-04-19 3237
27023 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2011-04-19 471
27022 undug???? [3] mcblog 2011-04-19 1149
배너신청
자생병원

배너신청