Moderator: mgl_300

Нударган зодооны домогт мастер, дэлгэцийн инээдмийн хаадын нэг Жэки Чан таалал төгссөн тухай http://pastehtml.com/view/1dud0mh.html сайтад мэдээллээ. Тус сайтад өгүүлснээр бол Лос-Анжелесын нэгэн томоохон эмнэлэгт өнгөрсөн шөнө зүрхний шигдээс өвчний улмаас нас барсан байна. Домогт жүжигчин маань уг нь өнөөдөр Хонгконгт очиж, дараагийн кино болох “1911” киноны зураг авалтад оролцож ёстой байж. Одоогоор жүжигчний гэр бүлийн зүгээс ямар нэг мэдээлэл өгөөгүй байна. Харин түүний сая сая шүтэн бишрэгчид нь Facebook-т харууслын үгсээ илгээж, Холливудын алдарт жүжүигчин, Жаки Чаны хамгийн дотно нөхдийн нэг Will Smith “Гайхалтай жүжигчин. Тэр үргэлж бидний зүрх сэтгэлд хоногшин үлдэх болно” гэж мэдэгдсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама эмгэнэл илэрхийлжээ. Түүгээр ч зогсохгүй MTV хөгжмийн суваг баасан гаригт Жэки Чаны тухай дурсамж нэвтрүүлэг гаргана хэмээн эх сурвалж мэдээлсэн байна. Дэлхийн домог болсон Жаки Чан энэ жил дөнгөж 56 настай учраас түүнийг бурханы оронд явуулчих бодол тэр болгоны толгойд орж ирэхгүй байгаа бололтой. Учир нь түүний үхлийн тухай энэхүү мэдээллийг ээлжит дуулиан сенсааци гэж үгүйсгэх эх сурвалжууд ч олон байна. Бид маргааш энэ талаар эргэн мэдээлэх болно.
Yostoi hudlaa medeelel bna. Onoo ogloo Hong Kong-n buh odod Japand bolson gazar hodloltond zoriulaj Japan hel deer duu duulaj emegnel ilerhiilsen ter dotor amid seruun udirdaad bj l bna, 7tsagiin duunii hotolboroor yariltslagand orj bsan ternees hoish l genet uhchiheegui bol..... 100% hudal gej helj chadnaa.