Moderator: mgl_300

Хараар ажиллаж байгаа, визийн хугацаагаа хэтрүүлсэн иргэдээ тодорхой хэмжээгээр цөөлөх юм бол харилцан визгүй зорчих, Солонгост ажиллаж амьдарч байгаа иргэдэд байнга оршин суух зөвшөөрөл олгох, гурван сарын визийн хугацааг сунгах, визгүй амьдарч байгаа иргэдэд виз олгох зэргээр асуудлыг аль болох нааштай, эергээр шийдэж болох юм гэдгийг манайд хандаж хэлж байна.Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрөгч долоо хоногт БНСУ-ын Ерөнхий сайд Ким Хван Шиг-ийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр олон чухал асуудлуудыг шийдвэрлэсэн юм. Айлчлалын үр дүнгийн талаар Ерөнхий сайд С.Батболдтой ярилцсанаа хүргэж байна.

- Таны энэ удаагийн айлчлал маш өргөн бүрэлдэхүүнтэй, түүнчлэн их олон чухал асуудлуудыг шийдвэрлэлээ. Ерөнхийдөө айлчлалын үр дүнг та юу гэж үзэж байна вэ?
- Энэ удаагийн айлчлал маань ерөнхийдөө хоёр улсын харилцааг эрчимжүүлэх, идэвхжүүлэхэд нэлээд түлхэц өгсөн айлчлал боллоо.  Ялангуяа хоёр улсын эдийн засгийн харилцааг урагшлуулах чухал шийдвэрт хүрсэн. Тухайлбал, Солонгос улс манай улсад 20 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо. Мөн хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын хөгжлийн тодорхой шаардлагатай салбаруудад зориулахаар гэрээ хэлцлүүд хийгдэж байна. Тухайлбал, Улаанбаатар хотод оношилгооны төв байгуулахаар шийдвэрлэлээ. Төслийг 45 сая ам.долларын өртөгтэйгөөр хэрэгжүүлэхээр болж байна. Худалдаа, эдийн засаг, зээл тусламжтай холбоотой асуудлыг хүний хөгжил, эрүүл байлгах, ая тухтай амьдрах боломжийг хангахад анхаарах ёстой гэж бид үзэж байна.

23 сая ам.доллартай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжаар Яармаг орчмын гэр хорооллыг орон сууцжуулах тохижуулахад зарцуулахаар баримт бичиг болосруулж гарын үсэг зурлаа. Бусад салбарын хүрээнд ялангуяа Улаанбаатарын утааны асуудалд тодорхой технологийг санхүүжүүлэх, хөнгөлөлттэй зээлийн талаар яам хооронд, Засгийн газар хоорондын хэлцэл, гэрээ хийгдэж байна. Цаашид ч үргэлжлүүлнэ.

- Монгол Улс саяхан Хөгжлийн банк байгуулсан. Солонгосын Хөгжлийн банк Тавантолгойн тодорхой төслийн тендерийн эхний шалгаруулалтад тэнцсэн юм байна. Энэ банк хэр туршлагатай юм бол?
- Хөгжлийн банк бол Монголын хөгжилд томоохон хөрөнгө оруулах санхүүгийн механизм юм. Азийн бар орнуудын Хөгжлийн банк, хөгжлийн корпорациудыг төр засгийнхаа дэмжлэгтэйгээр байгуулж, хөгжлийн болон санхүүжилтийн асуудлаа шийдэж байгаа. Солонгосын Хөгжлийн банк бол яг ийм жишээгээр ажиллаж, улс орныхоо хөгжлийг санхүүжүүлж ирсэн жишээ олон юм билээ. Тухайлбал, 1960-1970-аад оны үед Солонгосын хөгжил, тэр дундаа үндэсний томоохон хөтөлбөрүүд, дэд бүтэц, орон сууц, авто болон хурдны зам, гүүрийн санхүүжилтийг Хөгжлийн банк нь хариуцаж ирсэн маш их туршлагатай банк. Тийм учраас Монгол Улсын Хөгжлийн банкийг байгуулахдаа шинэ бүтээн байгуулалт, дэд бүтцийн хөгжил, эрчим хүч, үйлдвэржилт, экспортыг дэмжих агуулгатайгаар УИХ-аас батлуулсны дагуу байгуулсан.

Банкны менежментийг зөв туршлагаас авч хийх, өөрийн улсын онцлогт тохируулж хийх ёстой. Хөгжлийн банкны менежментийг шалгаруулах тендерт Япон, Солонгосын нөлөө бүхий банк, санхүүгийн байгууллагууд оролцсоноос төрийн эзэмшлийн, Засгийн газрын мэдэлд байдаг Солонгосын Хөгжлийн банк шалгарч байгаа.  Монголын эдийн засгийн өсөлт, хөгжлийн хүлээлтийг шийдвэрлэхэд Солонгос улсын Хөгжлийн банкны туршлага, дэмжлэг, хамтын ажиллагаа их хэрэг болох байх гэсэн үүднээс энэ банкны удирдлагуудтай уулзлаа. Хөгжлийн банкийг Солонгосын Сангийн сайдаар ажиллаж байсан туршлагатай хүн толгойлдог юм байна. Энэ улсын хөгжлийн загвар, хурдацтай хөгжсөн туршлага, боловсон хүчний сургалт, том төслүүдийг санхүүжүүлсэн туршлага, менежментийг харгалзаж хамтран ажиллах ёстой гэж бид үзэж байгаа. Ерөнхийдөө УИХ-аас яаж ажиллах зарчмыг батлаад өгчихсөн байгаа.  Тухайлбал, Тавантолгойн орд газрыг ашиглахдаа гадны нэгдсэн нэг л консорциум бий болгоё. Энд гадны найрсаг хамтын харилцаатай, түншийн харилцаатай орны нэг консорциум байх ёстой гэж үзсэн учраас Засгийн газраас олон улсын нээлттэй тендерийг Тавантолгойн тодорхой нэг хэсэг дээр олборлолт, маркетинг явуулах болзолтойгоор зохион байгуулсан. Гэхдээ өмчлөх эрхгүйгээр. Тодорхой хугацаанд олборлолт хийх юм. Гуравдагч хөршийн компани Засгийн газрынхаа дэмжлэгтэйгээр нэгдсэн консорциум болж нэгдэж оролцож байгаа. Арваад компани нь нэгдсэн. Энд засгийн газрын мэдлийн компани толгойлж оролцоод эхний жагсаалтад тэнцсэн. Цаашид өрсөлдөх чадвартай, Монгол Улсын УИХ-аас баталсан шалгуурын хүрээнд нэгдсэн консорциум болж чадах юм бол, санхүү, технологи, зохион байгуулалт сайтай байж чадвал шалгарах боломжтой.

- Засгийн газрын тэргүүний айлчлалын хүрээнд шийдэгдэхийг хүлээж байгаа, хамгийн сонирхол татаж байгаа асуудал бол Солонгост байгаа монголчууд болон визийн асуудал. Энэ тал дээр хоёр улсын Засгийн газар хооронд ямар шийдэлд хүрсэн бэ?
- Хоёр улсын иргэдийг харилцан зорчих, ялангуяа монгол иргэдийг зорчуулах  асуудлыг хөнгөвчлөх асуудлыг байнга ярьж байна. Өнгөрсөн хугацаанд бид харилцан ярьж байж гурван сарын визтэй болгож чадсан. Ингэснээр чөлөөтэй зорчих боломжтой болсон байх. Иргэдэд бухимдал хүлээлт багассан гэж болно. Одоо харин улам хөнгөвчлөх тухай ярьж байна. Манай иргэдийг хуулийнхаа хугацаанд буюу гурван сарын визийн хугацаандаа ирж очихыг Солонгосын тал хүсч байгаа юм. Хараар ажиллаж байгаа, визийн хугацаагаа хэтрүүлсэн иргэдээ тодорхой хэмжээгээр цөөлөх юм бол харилцан визгүй зорчих, Солонгост ажиллаж амьдарч байгаа иргэдэд байнга оршин суух зөвшөөрөл олгох, гурван сарын визийн хугацааг сунгах, визгүй амьдарч байгаа иргэдэд виз олгох зэргээр асуудлыг аль болох нааштай, эергээр шийдэж болох юм гэдгийг манайд хандаж хэлж байна. Хоёр талын иргэдийн хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэж хоёр улсын Ерөнхий сайд нарын хүрээнд энэ асуудлыг ярьсан байгаа. Иргэд харилцан зорчих нь ихэсч байна. Зөвхөн уул уурхай, дэд бүтцийн асуудлаар ч биш. Аялал жуулчлал, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн чиглэлээр Монгол Улс руу зорчих иргэдийн тоо ихэсч байна. Үүнийг зохицуулахын тулд агаарын нислэгийн тоог нэмэх, зардлыг бууруулах, нислэгийн компанийн үйл ажиллагааг олон улсын төвшинд хүргэх шаардлагатай гэдгийг ч харилцан ярилаа.

Монгол иргэд Солонгост маш  олноор ажиллаж амьдарч байна. Тэдэнд мэргэжлийн үнэмлэх олгооч гэдгийг манай тал хүссэн. Энэ ажил дөнгөж эхэлж байна. Цөөхөн иргэдэд мэргэжлийн үнэмлэх олгосон байгаа. Солонгосын тал үүнийг их зөв зүйтэй алхам гэдгийг цохон тэмдэглэсэн. Монголын иргэд Солонгос улсын хөгжил цэцэглэлтэд маш их үүрэг гүйцэтгэж байгаа гэдгийг онцолж хэлж байна. Солонгост байгаа монгол иргэдийн хувьд ажлын дадлага туршлага их хуримтлуулж байгаа. Энэ чадварыг нь бид баримтжуулах, баталгаажуулах ёстой. Монгол Улсынхаа шинэ бүтээн байгуулалтад оролцох залуусаа бид дэмжих болно. Тийм нөхцөлийг ч бүрдүүлнэ. Дахин хэлэхэд, их бүтээн байгуулалтын төсөлд нарийн мэргэжлийн ажилтнуудаа бэлтгэх ажлыг их анхаарч ажиллахаар ярилцаж байна. Удахгүй ажил хэрэг болж эхэлнэ.

- Оюутан солилцоо болон Солонгост суралцах оюутны тоог нэмэгдүүлэх талаар ярьж тохиролцсон юм бий байх. Удахгүй манай улс шинэ Оюутны хотхоныг барьж байгуулах гэж байна. Энэ талаар?
- Тэтгэлгээр суралцах оюутнуудын тоог нэмэгдүүлэх талаар бас хоёр улсын Засгийн газрын хэмжээнд ярилцсан. Солонгос Улсын Ерөнхий сайд нааштай хандаж байгаа. Оюутнуудыг тодорхой нарийн мэргэжлүүдээр суралцуулах тал дээр санал нэгдсэн. Боловсролын яам хооронд ярих асуудал их байна. Тэтгэлгийг нэмэгдүүлэх, нарийн мэргэжлээр сургах оюутнуудынхаа тоог гаргахыг санал болгосон. Инчоны их сургуульд зочиллоо. Шинэ оюутны хотхон хоёр жилийн өмнө баригдсан юм байна. Шинэ өргөтгөлийг яаж хийж байгаа, ямар хэлбэрээр хийж байгааг үзэж сонирхлоо. Авах, хэрэгжүүлэх санаа их байна. Манай Засгийн газрын төлөвлөгөөний хувьд боломжтой гэдэг нь харагдлаа. Энэ хавар Монголын оюутны хотхоныг Налайх орчимд барьж эхэлнэ


profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

엮인글 :
http://www.mglclub.com/4369555/c28/trackback

haliungo

2011.03.29 21:36:15
*.142.217.240

ЧАМ ШИГ ӨМХИЙ БӨГСТЭЙ ЮМ ВИЗЭЭР ЯАДГИЙН БЭЭ ЭЛГЭЭ

БУЗАР ХҮНИЙ АДАГ МИНЬ ЭНЭ ХАРААЛ ЧАМД ГОЁДОНО ДОО

 지식쇼핑 썸네일 ЭНЭ ӨӨРИЙГӨӨ ЧИ ЭЛГЭЭ ТОЛИНД ХАРЖ БАЙНА Л ГЭЖ БОД ЧИ ХЭН БЭ??????

List of Articles
번호 제목 글쓴이 날짜 조회 수
공지 За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211397
공지 ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239304
공지 ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366785
공지 ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365278
공지 Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524315
26211 ***БАРИА ЗАСАЛ & ГОО САЙХАН*** tsasaahai 2011-03-31 745
26210 ohid busguichuulee 요리학원 [1] MiSHeeL_S 2011-03-31 985
26209 Ansan,Shiwad gereer baga nasnii huuhed harna. nymka0125 2011-03-31 589
26208 Tejeeliin tos chevon 2011-03-31 912
26207 Эрдэс бодисоор баялаг чийгшүүлэгч empul 3ml*12 sh chevon 2011-03-31 572
26206 ХАЛЛИМ ИХ СУРГУУЛИЙН ХАЛЛИМ ХЭЛНИЙ КУРС ЭЭЛЖИТ ЭЛСЭЛТЭЭ АВЧ БАЙНА. edufun 2011-03-31 603
26205 Oriflame gej yu we ? Shinee_uB 2011-03-31 920
26204 швед улсад үйлдвэрлэгдсэн байгалийн цэвэр бүтээгдэхүүн ОРИФЛЭМ компаний гоо сайхны бараа борлуулалт shinesoel 2011-03-31 685
26203 asuuyaa eejuudee? [2] my husel 2011-03-31 924
26202 xuuchin yim zardag zax xaana bdag yum bol? [1] 예쁜이 2011-03-31 879
26201 end xamar ondorsgox mes zasald orson xun bn u xna xiilgevel zugeer ve xed bdag ym bol? [1] 예쁜이 2011-03-31 1197
26200 orchulaj ogooch busgvichvvde solongo23 2011-03-30 754
26199 YARALTAI buj 2011-03-30 606
26198 <<< СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ҮНЭН АМЬДРАЛ ИЙМ Л БАЙНА **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-03-30 1452
26197 <<< СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ҮНЭН АМЬДРАЛ ИЙМ Л БАЙНА **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-03-30 1184
26196 ***ILSAN & PAJUD HOLDOOSON BUUZ PIDAL*** DVT 2011-03-30 569
26195 EEJUUDEE EGCH NARAA ASUUH YUM BNA..... [1] hunter™ 2011-03-30 997
26194 Gereer baga nasnii huuhed harna nymka0125 2011-03-30 792
26193 ugjnii huuhed asuuya chejv 2011-03-30 1021
26192 zaluusaa ohid busguichuulee irgenii burtgel............................................................. MiSHeeL_S 2011-03-30 1968
26191 lombo? bacebook 2011-03-30 650
26190 BANKNII BATALGAA GARGANA MONGOLD sormuusmaa 2011-03-30 541
26189 <<СОЛОНГОС НӨХӨРТЭЙ НЭГЭН МОНГОЛ БҮСГҮЙ МАШ ХАРАМСАЛТАЙ БАЙДАЛД ..... АНХААР!!!!!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-03-30 1399
26188 <<СОЛОНГОС НӨХӨРТЭЙ НЭГЭН МОНГОЛ БҮСГҮЙ МАШ ХАРАМСАЛТАЙ БАЙДАЛД ..... АНХААР!!!!!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-03-30 965
26187 швед улсад үйлдвэрлэгдсэн байгалийн цэвэр бүтээгдэхүүн ОРИФЛЭМ компаний гоо сайхны бараа борлуулалт shinesoel 2011-03-30 681
26186 haramsmaar yum [2] gambirmaa 2011-03-29 1123
26185 eejnar min orchuulj ogooch [3] sanata 2011-03-29 1054
26184 СОЛОНГОС ХЭЛНИЙ БЭЛТГЭЛД ӨӨРИЙНХӨӨ ОРОНД ТӨЛБӨРГҮЙ НАЙДВАРТАЙ СУУУХ ЭМЭГТЭЙ БАЙНА УУ? [1] hugjilteihuu 2011-03-29 859
26183 viz? [1] nokio 2011-03-29 807
26182 hi japan jor [3] balzol 2011-03-29 3215
26181 $ hedte bga ve? [3] nokio 2011-03-29 1012
26180 СОЛОНГОС ГОО САЙХАНЫ ЭМНЭЛЭГ 55% ХЯМД ҮНЭЭР/ ОРЧУУЛГА VНЭГVЙ/ 010-7566-7074 zax-zeel 2011-03-29 740
26179 БҮХ МОНГОЧУУДДАА СОЛОНГОС ЭМНЭЛЭГҮҮД*** 010-7566-7074*** zax-zeel 2011-03-29 591
26178 asuuh yum bna busguichuudee [5] bolore 2011-03-29 1253
26177 ҮҮНИЙ ҮНЭН ХУДЛЫГ ТА БҮГД ТУНГАА !!!!!!!!!!!!!! [12] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-03-29 1218
26176 vsendee odoo hvrch boloh boluu? [5] mcblog 2011-03-29 1138
26175 GADAAD PASSPORT [5] anhia 2011-03-29 3000
» <<< СОЛОНГОСЫН 3- САРЫН ВИЗИЙГ СУНГАХ БОЛОМЖ БИЙ ...ХАРИН....... [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-03-29 1754
26173 haliungood hvn ym bichij l baig unshihgui l baildaa chi [12] nogrushka 2011-03-29 1087
26172 ilsand ajil bn a viztei 2em .delguur shuu sariin tsalin 1say .01075707067.yaraltai shuu ganzoo2525 2011-03-29 453
26171 heleed ogooch [1] scalp 2011-03-29 932
26170 Хариулж өгч туслаач ? [2] МАРАЛГОО 2011-03-29 971
26169 hi yaraltai asuult bn [1] nandin2 2011-03-29 1035
26168 ***ILSAN & PAJUD HOLDOOSON BUUZ PIDAL*** DVT 2011-03-29 626
26167 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2011-03-29 602
배너신청
자생병원

배너신청