Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366


man.jpg

Mанай залуус ардчилал эхэлснээс хойш гадаадын оронд сурах, ажиллах нь ихээхэн нэмэгдсэн. Тэдгээр залуус боловсролоо дээшлүүлэх, амьдралаа сайжруулах гэсэн олон шалтгаанаар нь эх нутгаа орхин гардаг. Мэдээж хэрэг хүний нутагт олон сайхан зүйлтэй танилцах ч гэлээ олон бэрхшээл мөн тулгарна. Энэ удаад харь улсад суугаа нэгэн эрийн монголчуудын талаар бичсэн сэтгэгдлийг ...


Хүний нутагт хөл тависан  Цаг хугацаа харваад одох амархан гэдэг үүнийг л хэлэх биз. Амь зуухын эрхэнд чадахаас чадал хүрэхгүй ч хийж болох бүх л ажлийг хийж бүтээсээр их ч зүйлд гаршиж, их ч зүйл сонсож, суралцаж авлаа энэ хугацаанд. Энд би өөрийнхөө тухай биш, өрөөл бусад маань яажшуухан амьдарч явааг хараад бодож явдаг зүйлээ бичиж толилуулъя гэж бодлоо. Хүн хэнийгээ сонгож хэнтэй амьдрах нь тэр хүний эрх ч гэлээ харийн хүнтэй гэр бүл болоод явж байгаа хүмүүсийг хараад жаргалдаа умбаж яваа хүн байна гэж хэлэхээр нэг ч хүнийг олж хараагүй гэдгээ дуулгая. Тиймээ, сайхан хангалуун амьдарч яваа хүн ч байна, тааруухан амжиргаатай бас нэг байна, таарч тохирохгүй салсан нь ч бас байна. Тэдгээрийн ярьж байгаа, хийж байгаа бүгдийг анзаараад байхад нэг л аз жаргал дундуур байгаа нь нүдэнд нь илт харагдана гээч. Нэг л юм дутуу, нэг л юманд сэтгэл нь дүүрэн биш байх юм. Тэр нь юу вэ? гэхээр тэд өөрийгөө монгол хүн гэдгээ мартаж  хэзээ ч чадахгүйд л байгаа нь надад мэдрэгдээд байдаг. Монгол цус, монгол сэтгэл гэж хаана ч байхгүй сайхан зүйл тэднээс үргэлж дүүжлээстэй байдаг болохоор ардаа үлдээсэн аав, ээж, ахан дүүс, магадгүй үр хүүхэдээ сангалзан энэ сонгосон амьдралын замдаа сэтгэл дундуур гунигтай явдаг ч байж магадгүй. Тэглээ гээд энэ замаасаа зугтах биш дээ, насны эцэс хүртлээ гутарч, гуниглаж, санаа зовж, үгүйлэн харамссаар дуусах амьдралыг өөрсдөө сонгосон болохоор. Хүний нутагт тэднийг тайтгаруулж байдаг зүйл бол монгол хүн, монгол мэдээ, монгол зочин, магадгүй хажуудаа татаж ирсэн хамаатан садангийнх нь нэг нь болой. Хань болсон хүн нь баяр, тэмдэглэлт өдрийг тохиолдуулан бэлэг сэлт өгөхөд: Oh, darling thanks, what a nice surprise.   эсвэл Danke, meine liebe   ч гэх боловч энэ нь зөвхөн түрхэн зуурын баяр, баясгалан бөгөөд ’’ бэлэг өгч сураагүй  ’’ монгол эрийн сэтгэл зүрхтэй зүйрлүүлвэл үнэхээр өчүүхэн юм л даа. Тиймээ тэгэж сураагүй ч гэлээ монгол эрчүүд шиг ханийнхаа төлөө үхэж чаддаг, уйлж чаддаг, хардаж, харамлаж чаддаг сайхан зантайд чинь би баярлаж байнаа, та нартаа. Саяхан нэг монгол бүсгүй гэрийн ажилчин авна гэсэн зарын дагуу айлд очлоо л доо. Уг айлын эзэгтэй нь тал цус харваад босож чадахгүй болсон учраас түүнд хоол ундыг нь дөхүүлж, гэр орны цэвэрлэгээний ажил хийх ёстой юм байна л даа. Цалин, мөнгөө тохироод ажлаа эхэлсэн анхны орой нь уг айлын эзэн: Авгай маань зөвшөөрч байгаа, чи миний өрөөнд надтай цуг унтах уу ? гэж асуусан байна. Инээдтэй гэхээргүй ийм гутмаар юм ярьдаг нь ганц энэ биш нийт европын хүмүүжил, сэтгэхүй шүү дээ, итгээрэй надад. Манай монгол бүсгүйн үнэхээр зэвүүн нь хүрсэн бөгөөд тэр оройдоо ажлаасаа татгалзаж гарсан байна. Айлд ажилладаг гэх охид бүсгүйчүүдийг эзэмдэх гэсэн оролдлого мэр сэр сонсогдож л байдаг. Яахав дээ, хүчингийн хэрэг хийвэл хүнд гэмт хэрэгтэнд тооцогддог болохоор арай ч тэгэж зүрхэлдэггүй юм шиг байгаа юм. Тогтвортой ажил, толгой хоргодох хауснаас дээш сэтгэж чадахгүй европчуудыг бидний амьдралд оруулаад орхичихвол ихэнх нь амиа хорлоод дуусна гэдэгтээ санал нийлээрэй. Тэд ийм зовлонг туулж гарчих тэнхээгүй сул  нервтэй бодгалиуд. Байхгүй жаргал, бэлэн биш тансаг амьдрал мөрөөдөж ирсэн ихэнх нь дунд боловсролтонгууд байгааг дурдахад илүүдэхгүй бизээ. ’’ Хоккейчид ’’ гэж дуудагдах болсон охид бүсгүйчүүд ихэнхдээ айл айлаар тархан дор бүртээ ноогдсон ажлаа хийж, авсан цалин хөлсөө ар гэрлүүгээ чулуудаж, бас бус юм хураасаар, байр савтай болоод буцах болсон нэгнийг хараад баярлахгүй байхын аргагүй. Ямар насаараа хийх ажил биш дээ гээд зориглон зүтгээд хүслээ биелүүлээд, зорилгодоо хүрэхээр тэмцэж яваа тэдэндээ сэтгэлийн дэм өгч явах нь бусдаас өгөх том бэлэг биздээ хэмээн бодно. Хүний баас долоох шахсан дорд ажлыг эрхэлж яваагийн гол буруутан нь төр засаг, түүнийг нь бүрдүүлэгч эрхэм гишүүд гэдгийг толгойтой хүн бүр мэдэж байгаа. Өдий олон жил өнгөрөөд байхад улс орныхоо хөгжлийн замд хөндөлсөж зогссон та бүхний нүглийг ард түмэн хэлэлцэх өдөр ирнээ. Ясны хорт хавдар тусаад монголд эмчлүүлэх найдваргүй болоод энд ирсэн нэгэн гэр бүлийн хос манай хотод амьдардаг юм. Анх 3 жилийн өмнө аврал эрж энд ирээд өдөр алгасахгүйгээр эхнэрээ эргэж тойрсоор өдий зэрэгтэй болгоод авсан, жижигхэн биетэй том ахын монгол сэтгэлийг бишрэхгүй байхын аргагүй. Тэр эгч 6 сарын туршид эмнэлгийн орон дээр байсан. Дараа нь эмнэлгээс гараад ; ‘’Энэ европчууд чинь ямар сонин хүмүүс вэ ? нэгийгээ өвчтэй байхад нэг удаа ирж цэцэг өгөөд л алга болчих юм. Зарим нь бүүр ирэх ч үгүй юм. Энэ 6 сарын хугацаанд хичнээн олон хүн миний хэвтэж байсан тасгаар эмчлүүлж гарав даа. `` хэмээн шогширч байлаа. Миний хувьд үүнийг сайн мэддэг бөгөөд, угаасаа хар нялхаас нь хөхнөөс гаргаж, тусдаа өрөөнд унтуулж сургаад ирчихсэн заншилтай улсууд насанд хүрээд ирэхээрээ үнэхээр зөвхөн өөрийгөө бодож амьдардаг, хүйтэн хөндий, сэтгэхүйтэй нийгэм юм. Тэр ахын ханьдаа гаргасан сэтгэлийг ямар ч европ хүнээс шахаад ч гарахгүй гэдгийг баталъя. Ийм л сайхан, ийм л бахархмаар ард түмний нэг нь болж төрсөн хувь заяандаа баярлаж явнаа би. Эцэст нь хэлэхэд энэ сайхан зан заншил, сэтгэл зүрхний баялаг өвөө бүү гээгээрэй монголчууд минь гэж хэлмээр байна. 


profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4280788/e7b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211371
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239288
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366716
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365265
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524293
25221 Hey egchvvdee nadad tuslaach bi nza oxindoo beleg ogox gsiin maa pls....pls.....pls.... [4] sMiTT 2011-03-07 739
25220 tuslaarai [1] tukila 2011-03-07 927
25219 AVANTE MASHIN zarna. file jeonju 2011-03-06 633
25218 MELGEMSUUgiin ELGEMSUU TOM BICHIGTEN TOM HUUHEN [3] bodol99 2011-03-06 1086
25217 수원 - d baidag huuhnuudee emegteichuudiin emneleg.... [10] jargallllllllllllllllllllllllll 2011-03-06 1328
25216 ASUUH YUM BNA AA [5] Бовка 2011-03-06 1034
25215 asuuya yaraltai heleed ogooch eejvvdee [4] bolorgoo 2011-03-06 728
» СОЛОНГОСТ БАЙГАА БИД НЭГИЙГ БОДМООРСОН ................. **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-03-06 743
25213 та үүнд итгэ хүлээ тэвч зараа үз мөнгө олцгоое [1] dpro 2011-03-06 729
25212 asuuy..? [3] my husel 2011-03-06 829
25211 hi busguichuudee heleed uguuch [2] вилгγγн 2011-03-06 750
25210 sain baridag hun bainuu? ezengui aral 2011-03-06 497
25209 herbalifeiin buteegdehuun hyamdraltai herb 2011-03-06 514
25208 huuhed oruulj ireh hun bnuu tsooxor 2011-03-06 460
25207 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2011-03-06 554
25206 20-nd mongol butsah oyutan huuhed awch yabna [1] good morning 2011-03-06 566
25205 egch naraa tuslaach [2] girls_mgl 2011-03-06 797
25204 ORIFLAME buteegdehuunee catalogiin unenees ni dahiad 20% hyamdraltai avaarai [1] shinesoel 2011-03-06 685
25203 hi asuuh xuil bna hariulaad uguuch humuusee [1] gss 2011-03-06 778
25202 hi mildman idtei hunees asuuy [1] gss 2011-03-06 624
25201 ajilaas garah akt hiij ogno,,gereeniihend naidvartai,,010-9821-3721 mgltaun604 2011-03-06 500
25200 heleed uguuch tursun eejuudee [4] anycall80 2011-03-06 643
25199 ANSAN daxi KHAN BANK file money$$$ 2011-03-06 458
25198 ??? [1] e.huu 2011-03-06 482
25197 청식 buyu astamiin talaar [4] SteelIron 2011-03-05 25579
25196 ehchuudees asuuh zuil bna helj ugch tuslaach [4] happylucky 2011-03-05 1044
25195 orchuulaad ogooch [5] tomokoo 2011-03-05 1283
25194 hi busguichuudee asuuh ym bna [1] hi_mgl 2011-03-05 939
25193 asuuh ym baina!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! [8] bolorka 2011-03-05 1412
25192 asuuyaa [1] saihaan saihan 2011-03-05 606
25191 eejuudees asuuyaa [2] baayu 2011-03-05 749
25190 mah awyaa baby_999 2011-03-05 566
25189 inecheond.ajil haij bn .tuslaach. baby_999 2011-03-05 498
25188 Солонгос улсад обой, тавилга, хуулганы үйлдвэрт ажилладаг хүмүүстэй хамтарч ажиллана. tuul1978@yahoo.com baljmaa_2009@yahoo.com Утас: 976+88114312 976+88007089 mnttt 2011-03-05 934
25187 ОРОЙТОЖ ГЭРЛЭХ ТИЙМ САЙН БИШ ............. **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-03-05 1938
25186 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2011-03-05 454
25185 hi.. asuuya..busguichuudee... [2] montaem 2011-03-05 741
25184 shine garsan urilgaar hun urisan hun [2] gss 2011-03-05 976
25183 teko idtai hunees asuuh zuil bna gss 2011-03-05 552
25182 asuult bna aa????? [2] tjak 2011-03-05 810
25181 ORIFLAME buteegdehuun catalogiin uneneesni 20% hyamdraltai zahialj ugnu utas 010 8409 0721 shinesoel 2011-03-05 562
25180 бугуйвч , , даралт ,эрүүл мэнд file hdgfsagff 2011-03-05 470
25179 asuuya eejvvdee [1] rexsa 2011-03-05 728
25178 <<<СОЛОНГОСЫН ЦАРАЙ МУУТАЙ МЭС ЗАСАЛ БҮСГҮЙЧҮҮД >>>>>>>> **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-03-05 2026
25177 НАДАД ЗОХИЖ БАЙНА УУ ХЭЛЭД ӨГӨӨЧ ??????? [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-03-05 1082
배너신청
자생병원

배너신청