Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Залуус нийгэм цаг үеийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж түүнийхээ хэрээр амьдралд хандах үзэл бодол, байр суурь өөрчлөгдөж байна. Үүний хамгийн том бол залуучуд гэр бүл зохиох гэж төдийлөн яарахгүй болсон явдал. Мэдээж хүн бүрийн амьдрал хувь тавилан, үзэл бодол, аливаад хандах хандлага өөр өөр хэдий ч нэгэн цагт гэр бүлийн амьдралаа зохиох нь энэ хорвоогийн жом билээ. Гэвч гэр бүлийн амьдрал зохиох шийдвэр гаргана гэдэг тийм ч амар зүйл баш. Үүнийг дагаад маш олон үүрэг, хариуцлага, ухамсар үргэлж холбоотой явдаг. Тиймээс гэрлэх нас, гэр бүл зохиоход хэдэн настай байвал хамгийн тохиромжтой болохыг энэ удаагийн “Хэлэлцүүлэг” булангаараа ярилцах болно.

Сарантунгалаг /26 настай, эмэгтэй/:
Эрт гэрлэсэн хүмүүс эрт салах тал ажиглагддаг. Хэн хэнийхээ занг сайн таниагүй, сэтгэлийн хөөрөл, түрхэн зуурын шохоорхлоо жинхэнэ хайр дурлал гэж андууран юу юугүй гэрлэсэн залуучууд байдаг. Тэдний хувьд энэ шийдвэр нь ихэнхдээ алдаа болж, гэр бүл салалт болох нь их байна. Миний хувьд манай улсын гэр бүл салалтын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь залуучууд ухамсаргүй, гэр бүлийн үнэ цэнэ утта учрыг ойлгоогүй байж яаран гэрлэж байгаагаас болж байна уу даа гэж боддог. Би хувьдаа гэрлэх насыг хойшилж, залуучуудыг гэр бүл зохиох гэж яарахгүй байгааг дэмждэг. Би гэхэд 26 хүрч байгаа ч гэр бүлтэй болох талаар бодох болоогүй байна гэж боддог. Дахиад сурах хэрэгтэй боловсрох хэрэгтэй өөрийн гэсэн байр суурьтай чадвартай болсон үедээ хүнтэй гэрлэж нөхрийнхөө гарыг харахгүй бардам байж чадахаар болсон үедээ л санаа нийлсэн хүнтэйгээ гэрлэнэ гэж боддог. Надтай адил үзэл бодолтой олон залуус байдаг. Яг хэдэн насандаа гэрлэвэл тохиромжтой вэ гэвэл эмэгтэй 30 нас, эрэгтэй 30-35 насандаа гэрлэхэд аль аль нь амьдралын буурь сууриа олчихсон бас илүү бат бөх амьдрал босох юм шиг санагддаг.

Дөлгөөн /34 настай, эрэгтэй/:
Монголчууд зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш өмнө нь яригдаж байгаагүй олон асуудал гэр бүлийн хүрээнд хурцаар тавигдах болж ажилгүйдэл, ядуурал, зах зээл дагасан шилжилт хөдөлгөөн, ёс суртахууны доройтол зэрэг нь гэр бүлийн амьдралд сөргөөр нөлөөлөх болсон.

Хуулиар олгогдсон эрхээр бол Монгол Улсын иргэн 18 насанд хүрсэн бол гэрлэж болно гэж заасан байдаг. Гэвч хүн хэдэн насандаа гэрлэх нь тухайн хүний өөрийнх нь сонголт, мөн шийдвэр байх ёстой. Хэрвээ тухайн хүн өөрийгөө би гэр бүлийн амьдрал зохиоход бэлэн гэж үзэж байгаа бол 18 настай эсвэл 40 настай байсан ч хамаагүй. Тэр хүн гэр бүлийн амьдрал зохиох шийдвэр гаргаж түүнийхээ үүрэг хариуцлагыг бүрэн ухамсарлаж чадаж л байгаа бол хэдэн насандаа ч гэр бүл зохиож болно.

Гэвч манай улсад сүүлийн жилүүдэд гэр бүл салалтын тоо жил бүр нэмэгдэж байгаа нь харамсалтай. 1989 оноос хойш шинээр гэр бүл болж байгаа нийт өрхийн тоо жилд дунджаар 26,5 хувиар өссөн. Гэтэл үүнтэй зэрэшээд гэр бүл салалтын тоо өсч, жилд 1500 гаруй гэр бүл гэрлэлтээ цуцлуулж байна гэсэн тоо баримт байдаг. Үүний цаана шүүхээр албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй хоёр талд тусдаа амьдарч байгаа хичнээн хосууд байгааг хэлэх аргагүй.

Залуусын гэрлэх нас оройтож байна, бие биенээ таних зорилгоор хамтран амьдрахыг илүүд үзэх болжээ гэсэн яриа байдаг ч жилээс жилд гэр бүл салалтын нас залуужиж байна. Тэгэхээр гэр бүл салалтыг багасгахын тулд хэн нэгний гэрлэх насны тухай ярихаасаа илүү гэр бүлийн үнэ цэнийг ойлгож ухамсарласан тэр цагтаа гэр бүлийн амьдрал зохиох хэрэгтэй гэдгийг хүмүүс ойлгох нь чухал.

Батхүү /29 настай, эрэгтэй
/:
Хүн өөрийн гэсэн бодолтой, байр сууриа олсон хойноо гэрлэх хэрэгтэй юм шиг санагддаг. Гэхдээ хэтэрхий оройтох хэрэггүй. Яагаад гэвэл оройтох тусам хашир хүнд итгэхгүй болчихно. Хамгийн гол нь амьдралын түшиг тулгуур болох ханиа зөв сонгож олох хэрэгтэй. Ер нь гэрлэнэ гэдэг хүний өөрийнх нь асуудал. Найз нөхөд, аав ээж, хэн нэгэн оройтож байна, хэтэрхий эрт байна гэж хувь хүний асуудалд оролцох нь дэмий.

Батнасан /37 настай, эр/:

Тэр үед мөн л баталгаатай амьдрал гэдгийн хэмжүүр шал өөр байсантай холбоотой. Аав маань намайг Их сургууль төгсөх жил эхнэр авах зөвшөөрөл өгч байсан нь ийм л шалтгаантай байсан гэж боддог юм. Харин өнөөдөр бол зах зээлийн харьцаанд орж хүмүүс амьдралын баталгаа гэдгийг шал өөр өнцгөөр харах болсноор гэрлэлт хойшлох шалтгаан болж байгаа болов уу. Өнөөдөр Солонгосчууд 30 хүртлээ гэрлэх тухай төсөөлдөг ч үгүй.

Монголчууд өнөөдөр үүний араас л явж байна. Гэхдээ хэт эрт гэрлэх өнөөдөр буруу шийдвэр гэдгийг амьдрал харуулж байна. Харин оройтож гэрлэх түүнээс ч дор гэдэг нь ойлгомжтой. Миний бодлоор эмэгтэй нь 23-25, эрэгтэй нь 25-27 нас бол гэрлэхэд тохиромжтой нас гэж боддог. Яваандаа энэ насны хэмжээ бага багаар Солонгосчуудынх шиг 30 гарахыг үгүйсгэхгүй ээ.

Ууганцэцэг /31 настай, эмэгтэй/:
Миний хувьд эрчүүд аль болох биеэ даасан хойноо л гэрлэх хэрэгтэй. Яагаад гэхээр одоо үед биеэ ч даагаагүй байж эхнэр авчихаад дараа нь гэртээ авчирсан хойноо ээж ааваараа тэжээлгээд байх нь утгагүй санагддаг.

Гэхдээ энэ нь битгий эрт гэрлэ гэж байгаа юм биш л дээ… Яахав тусдаа байр сууц аваад гарах чадалгүй байж болно. Харин ээж ааваараа л тэжээлгэж болохгүй. Хүн адаглаад биеэ даагаад хагас жил амьдарч байж гэрлэсэн нь дээр байх. Яагаад гэхээр ээж аавынхаа өврөөс гарч үзээгүй өрхийн төсөв ч барьж үзээгүй хүмүүс амьдрал дээр гараад ирэхээр эхнэр хүүхдээ авч явах нь битгий хәл өөрийгөө ч авч явж чадахгүй.

Миний бодлоор үнэхээр тэр хүнтэйгээ болж бүтнэ, чадна гэвэл амьдралаа авч явах хүртлээ зүгээр л сайхан үерхээд явж болно шүү дээ. Хэрэв юуч үгүй байж гэрлэвэл өөрийгөө ч зовоохоос гадна бас хүний охин үрийг зовооно. Харин эмэгтэйчүүдийн хувьд хөлөө олсон хүнтэй амьдрах гээд нэг л сайхан хүн төсөөлөөд яваад байж болохгүй. Хамгийн гол нь ирээдүйд амьдралаа аваад явж чадах чадалтай л хүн сонгоход болно. Эрчүүд уулзаад ярихдаа хүүхнүүд заавал мөнгөтэй, амьдрал нь тогтсон хүнийг хайж, бэлэнчлэхээс өөрийг мэдэхгүй болсон гэж бидний талаар таагүй яриа үүсгэдэг нь нууц биш.

Тиймээс бүсгүйчүүд минь амьдралыг тийм амраар төсөөлөх хэрэггүй. Үнэхээр л амьдралын төлөө гэсэн сэтгэл хэн хэнд нь байдаг, нэг нэгэндээ итгэсэн урам зориг дүүрэн байхад зууханд галгүй байлаа ч сэтгэлийн галаар амьдралаа авч явж чадах л болно

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4276850/f7c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211370
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239284
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366710
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365265
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524293
25221 Hey egchvvdee nadad tuslaach bi nza oxindoo beleg ogox gsiin maa pls....pls.....pls.... [4] sMiTT 2011-03-07 739
25220 tuslaarai [1] tukila 2011-03-07 927
25219 AVANTE MASHIN zarna. file jeonju 2011-03-06 633
25218 MELGEMSUUgiin ELGEMSUU TOM BICHIGTEN TOM HUUHEN [3] bodol99 2011-03-06 1086
25217 수원 - d baidag huuhnuudee emegteichuudiin emneleg.... [10] jargallllllllllllllllllllllllll 2011-03-06 1328
25216 ASUUH YUM BNA AA [5] Бовка 2011-03-06 1034
25215 asuuya yaraltai heleed ogooch eejvvdee [4] bolorgoo 2011-03-06 728
25214 СОЛОНГОСТ БАЙГАА БИД НЭГИЙГ БОДМООРСОН ................. **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-03-06 743
25213 та үүнд итгэ хүлээ тэвч зараа үз мөнгө олцгоое [1] dpro 2011-03-06 729
25212 asuuy..? [3] my husel 2011-03-06 829
25211 hi busguichuudee heleed uguuch [2] вилгγγн 2011-03-06 750
25210 sain baridag hun bainuu? ezengui aral 2011-03-06 497
25209 herbalifeiin buteegdehuun hyamdraltai herb 2011-03-06 514
25208 huuhed oruulj ireh hun bnuu tsooxor 2011-03-06 460
25207 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2011-03-06 554
25206 20-nd mongol butsah oyutan huuhed awch yabna [1] good morning 2011-03-06 566
25205 egch naraa tuslaach [2] girls_mgl 2011-03-06 797
25204 ORIFLAME buteegdehuunee catalogiin unenees ni dahiad 20% hyamdraltai avaarai [1] shinesoel 2011-03-06 685
25203 hi asuuh xuil bna hariulaad uguuch humuusee [1] gss 2011-03-06 778
25202 hi mildman idtei hunees asuuy [1] gss 2011-03-06 624
25201 ajilaas garah akt hiij ogno,,gereeniihend naidvartai,,010-9821-3721 mgltaun604 2011-03-06 500
25200 heleed uguuch tursun eejuudee [4] anycall80 2011-03-06 643
25199 ANSAN daxi KHAN BANK file money$$$ 2011-03-06 458
25198 ??? [1] e.huu 2011-03-06 482
25197 청식 buyu astamiin talaar [4] SteelIron 2011-03-05 25578
25196 ehchuudees asuuh zuil bna helj ugch tuslaach [4] happylucky 2011-03-05 1044
25195 orchuulaad ogooch [5] tomokoo 2011-03-05 1283
25194 hi busguichuudee asuuh ym bna [1] hi_mgl 2011-03-05 939
25193 asuuh ym baina!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! [8] bolorka 2011-03-05 1412
25192 asuuyaa [1] saihaan saihan 2011-03-05 606
25191 eejuudees asuuyaa [2] baayu 2011-03-05 749
25190 mah awyaa baby_999 2011-03-05 566
25189 inecheond.ajil haij bn .tuslaach. baby_999 2011-03-05 498
25188 Солонгос улсад обой, тавилга, хуулганы үйлдвэрт ажилладаг хүмүүстэй хамтарч ажиллана. tuul1978@yahoo.com baljmaa_2009@yahoo.com Утас: 976+88114312 976+88007089 mnttt 2011-03-05 934
» ОРОЙТОЖ ГЭРЛЭХ ТИЙМ САЙН БИШ ............. **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-03-05 1938
25186 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2011-03-05 454
25185 hi.. asuuya..busguichuudee... [2] montaem 2011-03-05 741
25184 shine garsan urilgaar hun urisan hun [2] gss 2011-03-05 976
25183 teko idtai hunees asuuh zuil bna gss 2011-03-05 552
25182 asuult bna aa????? [2] tjak 2011-03-05 810
25181 ORIFLAME buteegdehuun catalogiin uneneesni 20% hyamdraltai zahialj ugnu utas 010 8409 0721 shinesoel 2011-03-05 562
25180 бугуйвч , , даралт ,эрүүл мэнд file hdgfsagff 2011-03-05 470
25179 asuuya eejvvdee [1] rexsa 2011-03-05 728
25178 <<<СОЛОНГОСЫН ЦАРАЙ МУУТАЙ МЭС ЗАСАЛ БҮСГҮЙЧҮҮД >>>>>>>> **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-03-05 2026
25177 НАДАД ЗОХИЖ БАЙНА УУ ХЭЛЭД ӨГӨӨЧ ??????? [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-03-05 1082
배너신청
자생병원

배너신청