Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Охин үрээ хайрла!

Уншсан 697 vote 0 2011.02.11 21:33:21

Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!

Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ

Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна

Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!

Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла

Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо

Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана

Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр ньтөрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана

Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна

Охин үрээ хайрла хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла

Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл

Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй

Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно

Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4190639/8d4/trackback

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2011.02.11 22:29:24
*.189.255.67

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211345
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239272
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366618
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365247
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524262
24321 byh torliin banknii batalgaa gargana,,haa baigaa gazar ochij,,010-9821-3721 mgltaun604 2011-02-12 559
24320 ДҮҮ ЗАЛУУГИЙН ХОББИТОЙ ЮМУУ ????????? [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-02-12 1077
24319 goo saihanii emnelegt zuuchilna,,ynegyi,,010-9821-3721,,,60hubiin hyamdraltai,, mgltaun604 2011-02-12 1005
24318 hi shono dundiin bujig butneeree bga cait bnuu,bas shine hoshin shog ..please [3] siahan 2011-02-11 1406
24317 hi elgemsuu [4] xoorxon 2011-02-11 1018
24316 Elgemsuugees asuuya?????? [4] netfood 2011-02-11 1131
» Охин үрээ хайрла! [1] tomokoo 2011-02-11 697
24314 СОЛОНГОСТ ӨНДӨР ЦАРАЙЛАГ ЭМЭГТЭЙГ АЖИЛД АВАХГҮЙ АДИЛХАН........ !!!!!!!!!!!! [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-02-11 958
24313 ЖИМОБАЙЛ нэгжийн УРАМШУУЛАЛ дуусахад 3 хоног үлдлээ Амжиж 65.000won 90.000 нэгжээ аваарай gmobilemn 2011-02-11 664
24312 МИНИЙ МОНГОЛ ХҮҮ СОЛОНГОСТ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ХҮССЭЭР!!!!!!! [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-02-11 926
24311 hi all [1] chelsa 2011-02-11 696
24310 ASUUH YUM BNAA yaraltai [3] MR ESUDER 2011-02-11 1024
24309 <<<<<<<<<МИНИЙ МОНГОЛ ХҮН СОЛОНГОСТ ИНГЭЖ Л.>>>>>>>>>> **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-02-11 2016
24308 <<<<<<<<<<ЧИ ӨӨРӨӨСӨӨ ИЧИЖ АМЬДАР ..ДЭНДҮҮ ЮМ>>>>>>>>> **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-02-11 1221
24307 Odriin mend bolon busad humuusees asuuy [1] pujina 2011-02-11 897
24306 hi [1] 0415 2011-02-11 799
24305 СОЛОНГОСТ ------- ХААГДАНА ........ ЭНЭ ҮНЭН ҮҮ ??????? [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-02-11 1157
24304 hi busguichuudee! [2] kooko 2011-02-11 871
24303 korea garguulna yaraltai 8877-0005 [1] Cash 2011-02-11 586
24302 urilganii talaar asuuya [2] LOVE24 2011-02-11 1088
24301 ILSAN PAJUD HOLDOOSON BUUZ PIDAL HIINE. DVT 2011-02-11 666
24300 Egch naraa jiremsen hun ymar vitamin uuval zugeer ve?? [5] [1] hunter™ 2011-02-11 3566
24299 hi helj ogch busguichuudee [3] 19800901 2011-02-11 992
24298 elgemsuu bolon achit eejuud ta buhend ene odriin mend [2] shuuderiin tysal 2011-02-11 1326
24297 Bi odoo 6 sartai. tumriin beldmel odoo boltol uugaguil bna. emneleg mani uguhgui yum.. [7] hunter™ 2011-02-11 933
24296 zovloorei busguichuudee [3] duck duck 2011-02-11 995
24295 zugeer l uzsen yum oruulj file haguur 2011-02-11 644
24294 tsetserleg asuuh um bn [9] hongoroooo 2011-02-11 1345
24293 Ам шүдтэй, ходоод шүдгүй гэдгийг санаарай Ээж минь 2011-02-11 1910
24292 Та бүхний танил Гинж бугуйвч хосоороо даралт хэвийн байлгах http://www.manai.net/index.php?pid=23&sec=view&id=56 file chevon 2011-02-11 734
24291 Ирэх долоо хоногийн зурхай Ээж минь 2011-02-11 1238
24290 bayriin mend file bolnoo_bolno 2011-02-11 722
24289 Гэгээн Валентины баяр болохнээ бүсгүйдээ goch 2011-02-11 5259
24288 3600-хан воноор агаарын ачаа явуулж байна ~ELLY~ 2011-02-11 751
24287 * ГOO САЙХНЫ МЭС ЗАСАЛ ** 55% хямд * Oрчуулга үнэгүй 010-7566-7074 zax-zeel 2011-02-11 740
24286 Egch naraa tuslaarai.............. [12] hunter™ 2011-02-11 1077
24285 ====ТҮНДЭМҮН ОХУЙ САЛОН===== ГОО САЙХНЫ ШИВЭЭС ...50% Хямдралтай массаж MAKE-UP 2011-02-11 589
24284 Elgemsuu egchee.............yaraltai [1] hunter™ 2011-02-11 924
24283 Busgvichuudee asuuya [3] netfood 2011-02-11 1116
24282 SK-ll yamar boloo [7] Ээж минь 2011-02-11 1354
24281 town 604 toot :МОНГОЛЧУУДАА ...АНХААРЛАА ХАНДУУЛНА УУ....^^ Уншсан маш сайн чанартай 7 england 2011-02-11 745
24280 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2011-02-11 728
24279 emleg yaraltai [1] dagini 2011-02-11 816
24278 huuhdiin hool? [3] 020507 2011-02-11 1888
24277 HERA & AMORE ГИЙН ГОО САЙХНЫ БАРАА БОЛОН ВИТАМИНЫГ БАЙНГА ХУДАЛДААЛЖ БАЙНА. darling 2011-02-11 1244
배너신청
자생병원

배너신청