Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Ирэх долоо хоногт хонинуудад ангараг гариг эерэг энергийн урсгал илгээх тул амжилтын графикт чинь өсөлт гарч ирнэ. Ажилдаа илүү сэтгэлээсээ хандах цаг. Амжилт таныг харамгүй шагнах болно. Ирээдүйнхээ тухай бодож юу хүсч байгаагаа өөрөөсөө асуу. Долоо хоногийн дунд үеэр Уран, Цолмон гаригийн нөлөөгөөр хайр дурлалын амьдрал чинь бал бурмаар бялхана. Шинэ дурлал жигүүр ургуулж ч магад. Ур чадвараа сориход хамгийн тохиромжтой цаг ирж байна. Өөр зүйл хийхээс зүрхшээх хэрэггүй. Төлөвлөгөөтэй, суурьтай бай. Долоо хоногийн сүүлээр үр дүнг нь олж харна. Шинэ бизнес эхлүүлэхээр төлөвлөж буй хонинууд хүлээх хэрэггүй. Хамтрагч, найз нөхөд чинь санхүүгийн тал дээр дэмжлэг үзүүлнэ. Хонинуудын ирэх долоо хоногийн азын тоо 7, 11, 17, 25.
TAURUS-ҮХЭР, 20.04-20.05
Шинэ долоо хоног таны хувьд хүнд хэцүү цаг үед сайн мэдээ дуулах мэт байх болно. Хуучин найз нөхөд гарч ирж баяр хөөр авчирна. Харин долоо хоногийн сүүлээр хэн нэгэн зүрхийг чинь шархлуулж магад. Үхрийн ордныхныг хамгийн зөрүүд бухнууд гэдэг. Ухаангүй алхам чинь бусдад буруу ойлголт төрүүлж мэднэ. Сэтгэлд хөдлөлд хэт автах тул уураа барьж тэвчээртэй байхыг хичээ.
Цолмон гаригийн нөлөө хайр дурлалд чинь гал асаана. Таалагдсан эсрэг хүйсийн хилэнц, матрын ордны хэн нэгэнд сэтгэлээ илчил. Ингэж чадвал урт удаан бат бэх харилцаа тогтоно.
Удаан хүлээсэн амралт, ажлын томилолт чинь бүтнэ.
Үхрийн ордныхны ирэх долоо хоногийн азын тоо: 4, 6, 28, 34, 36
GEMINI-ИХЭР, 21.05-21.06
Гэр бүлийн амьдралд зарим нэг таагүй хэрүүл маргаан дэгдэнэ. Хэрүүл маргаан зөвхөн хэн хэний чинь тэвчээрийг барж бухимдал төрүүлэх тул юунаас болоод байгааг сайн ярилц. Ажил хайж буй ихрүүдэд хүлээж байсан ажлын санал ирнэ. Санхүүгийн таатай байдал үргэлжилнэ. Зогсонги байсан хайр дурлалын харилцаа баглаа цэцэгтэй дахин сэргэнэ. Хайртай хүмүүсээ ойлгож, уучилж, тэвчээртэй бай. Ганц бие ихрүүд сонирхолтой хүнтэй учирна.
CANCER-МЭЛХИЙ, 22.06-22.07
Шинэ долоо хоног таны хувьд шинэ эхлэл байх болно. Ажил , гэр бүлийн аль алинд шинэ үйл явдал, учрал тохионо. Аялалд гарахаар төлөвлөж байгаа бол хэдэн ном сугавчлаад, тасалбараа бариад яваад өгч болохгүй. Уйтгарлаж суух боломж өөртөө бүү гарга. Болгоомжгүй үйлдэл чинь юунд ч хөтөлж мэднэ. Хөгжилдөж суухдаа ч аюул байдаг гэдгийг бүү март. Гэр бүлдээ тэнцвэртэй байдлаа хадгалахыг хичээ. Дурласан ихрүүд харилцаагаа шинэ шатанд гаргахаар шийднэ. Мөн хуримын цуу ч сонсогдож магад.
LEO-АРСЛАН, 23.07-22.08
Ирэх долоо хоног арслангуудэд баяр хөөр, итгэл найдвар авчирна. Өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байна. Ойр дотны хүмүүсийнхээ хайр халамжинд бүүвэйлэгдэж байгаагаа мэдэрнэ. Ажил дээрээ урам зоригоор дүүрэн байх ч эрч хүчээ төвлөрүүлж чадахгүй нь. Цаг нь тулсан ажил дээр ийм зүйл илэрнэ. Хийж буй зүйлдээ хариуцлагатай байхыг од гаригс анхааруулж байна.
Арслангууд ирэх долоо хоногт урьд урьдынхаас илүү өөртөө итгэлтэй байна. Гэвч чухал уулзалт зөвлөгөөнийг хойшлуулахаас өөр аргагүй.
Ганц бие арслан ирээдүйн ханиа олох цаг. Хэрэв та дурлалт шувуухай бол хайртдаа романтик оройн зоог барьж, аялалд дагуулж явахад тохиромжтой. Хүүхдүүдийн хувьд идэвхитэй долоо хоног.
VIRGO-ОХИН, 23.08-22.09
Ирээдүйгээ бодитоор харах сэтгэл хөдөлгөм долоо хоног. Бусадтай хэл амаа ололцоход бэрхшээл гарахгүй. Ажил хэрэгч охинд бизнес уулзалт, зөвлөгөөн төлөвлөхөд тохиромжтой. Хүмүүс өөрийг чинь сонсох цаг тул үгээр наадах авьяасаа ашигла. Өнгөрсөн үеэ эргэн сана. Ингэх нь ирээдүйдээ анхаарч, урагш ахихад чинь тус болно. Хийх ажлаа дахин нэг хянахад гэмгүй. Өчүүхэн алдаанаас болж бүх зүйлийг баллаж мэдэх тул болгоомжтой бай. Бага багаар урагшаа ахих нь ашигтай. Хаана буухаа мэдэхгүй байж том үсрэх нь гай болж мэднэ. Ганц бие охин хайр дурлалтай учирна. Мөрөөдөл чинь биелэхэд ойрхон байна. Дурлалт хосууд хамтдаа байж цагийн сайхан өнгөрүүлнэ. Долоо хоногийн эхээр амжилт авчирах шинэ гэрээнд гарын үсэг зурж, их мөнгө орж ирнэ. Орлогоо нэмэгдүүлэх таатай боломж бий болно. Охины ордныхны ирэх долоо хоногийн азын тоо: 2, 6, 14, 20, 44
LIBRA-ЖИНЛҮҮР, 23.09-23.10
Ихэнх жинлүүрүүдийн хувьд уйтгартай нэгэн хэвийн байдлаасаа гарч дотоод дуу хоолойгоо сонсох үе. Зөн совин чинь сэргэж, нууц авьяас чинь тодорно. Шинэ долоо хоног танд аз жаргал, өөртөө итгэлтэй байдал бий болгох тул өөрийгөө өөрчлөхөд бэлтгэлтэй бай.
SCORPIO-ХИЛЭНЦ, 24.10-22.11
Хүссэн болгон биелэх магадлалтай долоо хоног. Хайртай хүмүүстэйгээ цагийг сайхан өнгөрүүлнэ. Санхүүгийн хувьд олз омогтой байж тав тухыг мэдэрнэ. Долоо хоногийн турш эрч хүчээр дүүрэн байна. Ажил дээр чинь таны багаар ажиллах чадвар хэрэг болно. Шийдвэр гаргахдаа аль болох шударга, хүчтэй бай.
SAGITTARIUS-НУМ, 23.11-21.12
Шинэ долоо хоног нумынханд сайн сайхныг зөгнөж байна. Амттай бодол, бүтээлч санаагаа хэрэгжүүлэх цаг ирж байна. Мөнгө санхүү, хайр дурлалд азтай одтой байж гэр бүлийн халаан дулаан уур амьсгалыг мэдэрнэ. Гэвч замд чинь бул хар чулуу тээглэж магад. Ангараг гаригийн нөлөөгөөр маш их эерэг энерги олж авна. Мөрөөдөлдөө жигүүр ургуулж чадвал зол жаргалаа олж авна. Удаан хүлээсэн тушаал дэвших, эсвэл таатай ажлын санал орж ирнэ. Тиймээс тайван суугаад төлөвлөгөөгөө нэг нэгээр нь танилцуул. Судалгаа төсөл дээр ажиллагсадын цалин нэмэгдэнэ.
CAPRICORN-МАТАР, 22.12-19.01
Матрын ордныхны хувьд амжилтын долоо хоног. Хийж буй ажлаа дуусгах цаг ирж байна. Шинэ долоо хоног олон боломжуудыг танд авчирна. Ажил хэрэгч матрууд ажлаа гараас гаргаж, үр дүнг нь харна. Ажил хэргийн асуудалд нухацтай зан хэрэг болно. "Тэнцвэр, зохицол”-д анхаарлаа хандуул. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад зарим нэг гэнэтийн бэрхшээл гарч мэднэ. Сэтгэл хөдөлгөм зүйлс гарахгүй ч ирж буй долоо хоногийн эрчим мэдэгдэнэ.
AQUARIUS-БУМБА, 20.01-18.02
Шинэ долоо хоног танд сайн муугийн аль алиныг зөгнөж байна. Гэр бүл, ажил хэрэг ч ялгаагүй зөрчилтэй байна. Хайртай дотны хүндээ юу хүсч, мэдэрч бас ю таалагдахгүй байгаагаа хэлж ойлгуулах нь бумбынханд төвөгтэй байна. Юунд ч санаа зовох хэрэггүй. Зүгээр л юу бодож байгаагаа хэл. Долоо хоногийн сүүлээр бүх зүйл хэвэндээ орно. Зарим үед танд өөрийнхөө талд бат зогсч, хүчтэй байх шаардлагтай байдаг. Бүгдийг зөв хийх гэж хичээх хэрэггүй. Насан туршийн сайн найзууд болох хүнтэй танилцана. Амиа хичээсэн зангаасаа ичих үе гарч магад. Тиймээс олонтойгоо байж бусдад туслахыг хичээ. Хүмүүс таныг буруугаар ойлгож мэдэх ч энэ нь түр зуурынх байна.
PISCES-ЗАГАС,19.02-20.03 Pisces
Хувийн амьдрал, ажил хэрэг гайхалтай бүтэмжтэй байна. Сарны нөлөөгөөр долоо хоногийн турш өөртөө итгэлтэй, эрч хүчтэй байж байр сууриндаа бат зогсоно. Гэр бүлийнхэнтэйгээ муудалцах зүйл гарахгүй ч эрүүл мэнд муудах магадлалтай. Аливаа санаа зовоосон асуудал үлгэрийн юм шиг алга болно. Долоо хоногийн азтай өдрүүд даваа, пүрэв гаригууд байна.
Ирэх долоо хоногийн азын тоо: 3, 7, 12, 16, 21, 25, 30, 34, 43, 52 байна.
