Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
 
“Ямар ч хүн хар хүчнээс тасарч өөрийгөө өөд нь татах хэрэгтэй”
-Монгол ген-

Монгол хүн хаана ч явсан бусдаас дутдаггүй. Энэ Монгол хүний өөрийн удмын онцлог байхыг үгүйсгэхгүй. Удамшлын онцлог зөвхөн генээр шийдэгддэггүй ажээ. Нөгөө талаас үүний гол түлхүүр нь Монгол ахуй хэмээдэг. Нэрт генетикч ЭМШУИС-ийн Био-Анагаахын сургуулийн багш, доктор, профессор И.Пүрэвдоржтой ярилцлаа.

-Өвөг дээдэс маань удам зүйг амьдралдаа чадмаг хэрэглэдэг. Энэ хэрэгцээ ахуйгаас нь урган гардаг байсан гэдэг?
-Тийм ээ. Монголчуудын өдөр тутмын амьдрал удам зүйг ашиглахыг шаарддаг байж. Тухайлбал, эцэг малаараа гал шарын хурдан унага, галбын говийн ганган улаан тэмээ гэхчлэн сүргийн сор гэсэн малаа сонгодог. Мөн “эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” гэх манай удамшлын шинжлэх ухааныг айхтар онож хэлсэн үг хүртэл байна.

-Удамшлыг шинжлэх ухааны үүднээс юу гэж тайлбарлах вэ?

-Генетик гэдэг үг удамзүй гэж орчуулагддаг. Удамшлыг хүн дээр авч үзье. Хүнд 46 хромсом бий. Энэ 46 хромсомд 3.2 тэрбум эс байрладаг. Үүнийг нуклеотит гэнэ. Энэхүү 3.2 тэрбум нуклеотитын дараалал, үүрэг ажиллагааг дэлхий нийтэд тогтоочихоод байна. Үүнийг хүний геномын судалгаа гэж нэрлэдэг. Тэгэхээр хүүхэд эцэг, эхээс тус бүр 23 хромсомыг авч төрөх ёстой. Өөрөөр хэлбэл хүний бүх эсэд энэ 46 хромсом байна гэсэн үг. Хүүхдэд эцэг эхээс ирж буй уг хромсомоор 3.2 тэрбум нуклеотит буюу удамшлын мэдээлэл нь орж ирж буй хэрэг. Ингээд хүүхэд удамшлын бүтцийнхээ тал хувийг эхээс, үлдсэнийг нь эцгээс авдаг.

-Тэгвэл хүүхэд эцэг эхийнхээ “дууриамал” нь байх нь ээ?

-Гэхдээ удамшил эхийн юм уу эцгийн хуулбар бас биш. Эцэг эхээс тухайн хүүхдэд ирсэн уг генүүд янз бүрийн хоршил комбинацаар нэгддэг. Хүүхэд хэдий эцэг, эхийн генийг авах боловч өөрийн гэсэн өвөрмөц генетикийн бүтцийг бүрдүүлдэг. Амьдрал дээр ч гэсэн харагддаг. Хүүхэд эцэг, эхийн хуулбар биш гэхдээ тэдний шинж тэмдгүүд ямар нэг хэмжээгээр хадгалагддаг байх жишээтэй.

-Эдгээр эрүүл шинж тэмдгүүдээс гадна  маш олон эмгэгийн ген удамшдаг гэж дуулсан?

-Философи, диалактикийн үүднээс авч үзэх юм бол мөнх юм гэж үгүй. Ямарваа нэг юм хувирч хувьсдаг. Тиймээс эрүүл ген хувирч хувьсаад эмгэг байдалд шилжих юм бол тэр нь удамшлын өвчин үүсгээд явчихдаг. Эдүгээ удамшлын таван мянга гаруй эмгэг байгаа нь тогтоогдсон.

Ер нь биологийн нэгэн зүйл бүр өөрийн тогтмол тооны хромсомтой байдаг. Тухайлбал, хүн 46, илжиг 64, нохой 72 хромсомтой байх жишээтэй. Тэд энэ тогтмол тооны хромсомыг хадгалж гэмээнэ биологийн зүйлд тооцогддог. Энэ бол байгалийн зохилдлого юм. Энэ утгаараа аль ч газар нутгийн хүн генийн өөрөөр хэлбэл генетикийн ерөнхий бүтэц генийн сангаараа ерөнхийдөө ижилхэн.

-Бүх хүн генетик бүтцээрээ хоорондоо ижил гэж ойлгож болох нь ээ?
-Яг ч ингэж ойлгож болохгүй. Газар газрын хүн байтугай нэг улсын иргэд ч генетик бүтцээрээ хоорондоо ялгардаг. Нэг өндгөн эсийн ихрийг л эс тооцох юм бол генетик бүтцээрээ ив ижилхэн хүн гэж байдаггүй. Энэ утгаараа тодорхой үндэстэн угсаатан удамшлын өвөрмөц онцлогтой. Хамгийн наад зах нь европ тивийнхэн цэнхэр, азийнхан хар нүдтэй байх жишээтэй. Гэвч аливаа ген орчныхоо хүчин нөлөөнөөс ихээхэн хамааралтай байдаг. Зөвхөн ген байгаагаараа бүх юм шийдэгдэхгүй. Өөрөөр хэлбэл хүнд хоёр төрлийн программ байна. Эхнийх нь генетикийн программ буюу аав ээжээс тус бүр авсан 23 хромсом, түүнд агуулагдсан бүх генийг авдаг. Гэтэл эцэг эхээс ороод ирсэн ген хэрэгжих эсэх нь нийгмийн программаар шийдэгддэг.

Тухайлбал, Иогани Себастьян Бахын удмын нэг хүнийг огт хөгжимгүй орчинд өсгөж хүмүүжүүлэх юм бол тэндээс суут хөгжимчин гарах нь юу л бол. Тэгэхээр генетикийн программ хэрэгжих үү үгүй юу гэдэг нь амьдарч буй орчноос хамгийн их хамаарна. Хэчнээн оюуны чадамж өндөр байгаад өөрийгөө хөгжүүлдэггүй, залхуу хойрго бол ген чинь учиргүй ажиллаад ухаантан болчихгүй.

-Бид өөрсдийгөө оюуны чадавхи өндөртэй гэж үнэлдэг. Энэ хэр бодит дүгнэлт вэ?

-Яахав. Монгол хүн хаана ч явсан бусдаас дутдаггүй. Энэ монгол хүний өөрийн удмын онцлог байхыг үгүйсгэхгүй. Удамшлын онцлог зөвхөн ганц генээр шийдэгдэхгүй. Нөгөө талаас үүний гол түлхүүр нь монгол ахуй юм. Мал хамаг шимтэй ургамлыг хэнээр ч заалгалгүй өөрөө олж иддэг амьтан. Буусан нутагт нь эргэн тойрон өвс байж байдаг. Гэтэл малчид буурь сэлгэхгүй бол мал тээрээд идээшхээ болилоо гэж ярьдаг. Өвс байгаад байгаа атал мал түүнийг голоод идэхгүй байна гэсэн үг.

Харин нүүдэлчин Монголчууд бэлчээрийн малынхаа сүү цагаан идээ, махыг идэж ууж өссөн учраас эрүүл саруул байдаг байх. Бид бэлчээрийн мал аж ахуйгаасаа салах юм бол Монгол биш болно. Энэ бол бусдаас ялгагдах маш том онцлог. Тийм ч учраас үе, үеийн Монгол хаад гурван голын сав газарт хятад шаахайны мөр бүү гарга гэж хэлсэн байдаг. Монголд хятад шаахайны мөр гарвал тариа тарина гэсэн үг. Тариа таривал бэлчээр байхгүй болно. Бэлчээргүй болбол малгүй болно. Энэ бүгдээсээ холдох юм бол Монгол хүн нь байдаг юм байгаа биз. Гэвч Монгол ахуйн хүн байхгүй болно гэсэн философи байх гэж би боддог.

-Монголчуудыг толгой сайтай ч залхуу гэж ярьдаг?

-Нөгөө талаас бэлчээрийн мал аж ахуйгаас бидэнд муу юм ирсэн. Гадныхан Монголчууд уг нь толгой сайтай даан ч залхуу гэж хэлдэг. Тэр нь үнэн. Бид өлсөж үзээгүйгээсээ залхуу болдог. Малтай учраас ерөөсөө өлсдөггүй. Малгүй ядуу нь баяныхаа малыг хариулчихдаг. Махыг нь идэж, сүүг нь уугаад арьсыг нь нөмөрчихдөг. Гэтэл жинхэнэ хатуу харгис капитализмаар дамжаад өлсөнө гэдгийг мах цусаараа мэдэрсэн хүний санаанд ажил хийхгүй л бол би юм идэхгүй гэдгийг бүр ухамсарлачихсан.
Үр удмаа хүртэл тэгж хүмүүжүүлдэг. Гэтэл Монгол хүн ажилласан ч, ажлаагүй ч өлсдөггүй. Ажилгүй зөндөө залуучууд яаж ийгээд амьдраад байх жишээтэй. Ийм сэтгэлгээнд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Хөдөлмөрлөвөл хөгжинө.

Манайд оюуны болоод байгалийн нөөц байна. Залуу байхад их гэнэн байж дээ. Энэ Чингис дэлхийн талыг эзэлж явахдаа устай уулстай газар биднийг бараадуулаад хаячихгүй дээ гэж боддог байлаа. Одоо эргээд бодоход ус цалгиж газар шилгээхгүй яасан сайхан газрыг бидэнд заяасан юм. Тэгэхээр бид өөрсдөө хүний гар, үг харахгүй амьдрах ёстой. Ямар нэгэн ажил дээр гадны хүн үг хэлж байж тэр нь үнэтэй болдог. Хуучин ч тийм байлаа. Хэн нэг орос хүрч ирээд хэлсэн тэр үг нь үнэн болдог. Монголчуудад хэнээс ч дутахгүй оюуны чадамж бий. Тиймээс хүнээ хөгжүүлж, боловсруулах хэрэгтэй. Боловсорч гэгээрсэн олон сэхээтэн байна. Тэднийхээ үгийг сонсох хэрэгтэй.

АЗ ДАЙРЧ ИХ САЙН ГЕНҮҮД ТЭНД ЦУГЛАСАН БАЙЖ БОЛНО

-Та дээр бүх юм хувьсаж өөрчлөгддөг гэж хэлсэн. Төрөлхийн гажиг согог, амьгүй хүүхэд төрөх нь хувьсалтай холбоотой юу?

-Хүний амьдрах орчин их түргэн өөрчлөгдөж байна. Нийслэлийн иргэн жилд агаарын бохирдлоос 120 кг хорыг өөртөө шингээдэг. Тэгэхээр хүн айхтар бөх амьтан байх нь ээ. Ийм л чадвартай. Гэвч чадварт хэмжээ хязгаар гэж бий. Хэрэв хүний амьдрах орчин удаан хувирах юм бол түүнийг дагаад бие махбодь организмын дасан зохицох механизм мөн өөрчлөгддөг.

Хүний бие организм гадаад орчиндоо дасан зохицож чадаж байх юм бол эрүүл явдаг. Гэтэл хүний амьдрах орчин маш түргэн өөрчлөгдөж байгаа үед нөгөөх урт удаан түүхэн хөгжлийн явцад бий болсон дасан зохицлын механизм богино хугацаанд хувирч хувьсаж амждаггүй. Энэхүү зөрчилдөөнөөс өвчин эмгэг үүсч, хамгийн наад зах нь удамшлын бүтэц гэмтдэг. Үүний илрэл болох төрөлхийн хөгжлийн гажиг согог, оюуны хомсдол, үр зулбалт манай улсад нэмэгдэх боллоо. Үүнд нөлөөлж буй хамгийн наад захын хорт зуршил бол архидалт юм.

Өнөөдөр архийг Монголчууд хөгшин залуугүй жирийн нэг ундаа адил хэрэглэж байна. Над дээр залуухан охид жирэмсэн болсноо мэдээгүй тасартлаа архи уусан гэж ирдэг. Энэ бол Монголын удам угсаанд аюулын харанга дэлдэж буй хэрэг.

Манайхан архитай тэмцэнэ гэхээр архичин хүнтэй ноцолдоод битгий архи уу гээд байдаг. Тэд чинь мөнх биш шүү дээ. Ерөөсөө архидалтын дараагийн халааг л бэлтгэхгүй байх хэрэгтэй. Уг асуудлыг төр засгийн зүгээс зүгээр нэг хий яриад л өнгөрдөг.

-Цус ойртолт гэж юу вэ?
-Хүн амын генетик бүтэц гэж бий. Энэ бүтэц таатай, таагүй байх тухай ярьдаг. Тодорхой нэг газар хэсэгхэн бүлэг хүмүүс амьдраад өөр хоорондоо өсөж үржээд байвал төрөл ойртдог.

Жишээ нь гемофили гэж эмгэг байна. Цус бүлэгнэхээ больчихдог. Шүд авахуулсан ч цус тогтдоггүй гэсэн үг. Энэ бол цус бүлэгнэлтийн наймдугаар фактор гэдэг юм байхгүй болж буй хэрэг. Энэхүү генийн эмгэгийг хаадын өвчин гэж нэрлэдэг байсан түүхтэй. Английн хатан хаан Виктория энэ генийн далд тээгч байгаад үр удамдаа дамжуулсан байдаг. Тэгээд Английн хатан хааны удмынхан, баруун европд хаадын удам өөр хоорондоо зиндаагаараа гэрлээд байсан учраас гемофили эмгэг европын хаадад их тархсан.

Жишээ нь Оросын хамгийн сүүлчийн хаан Николой II-ын хатан Английн хатан хаан Викториягийн зээ охин Алиса гэж байсан. Түүнийг Англидаа бол Алиса, Оростоо Александра гэдэг байсан юм билээ. Ном зохиол, кинон дээр Николой II хаан дөрвөн охин, ганц хүүтэй гэж гардаг. Гэтэл ганц хүү Алексей гемофилигоор өвдөөд Распутин гэж хар домын хүн ирж эмчилдэг тухай өгүүлдэг. Энэ бол бодит үнэн зүйл юм. Тэр чанараараа европын хаадын удамд гемофили гэх эмгэг дэлгэрсэн юм билээ.

-Хүн бүр эмгэгийн далд гентэй хэрэг үү. Эсвэл харилцан адилгүй байдаг юм болов уу?
-Судлаачдын бичиж буйгаар хүн бүр 4-6 эсвэл 4-8 эмгэгийн далд генийг хадгалдаг гэж үздэг. Тэгэхээр далд явдаг эмгэг ген хүн бүрт байдаг гэсэн үг. Яагаад бидний үр удамд энэ эмгэг гараад ирдэггүй юм гэхээр эхнэрт нь нэг эмгэг байлаа гэхэд нөхөрт нь тэр эмгэг байдаггүй. Нөхөрт нь өөр нэг далд явдаг эмгэг байхад тэр нь эхнэрт нь байдаггүй. Иймээс далд хэлбэрт ороод илрэхгүй яваад байдаг.

-Далд хэлбэрийн эмгэгийн ген яагаад илэрдэг юм бол?
-Адилхан генийг далд хэлбэрт хадгалж яваа хоёр хүн хоорондоо гэрлэвэл эцэг, эхээс хүүхдэд нөгөөх далд явдаг ген чинь хоёулаа удамшиж болно. Төрөл ойртолтын урхаг гэж үүнийг хэлдэг юм.

-Манай улсад төрөл ойртолтын урхаг хэр ажиглагддаг вэ?
-Манай улс харьцангуй цөөн хүн амтай. Шилжих хөдөлгөөн хөдөөнөөс хот руу ганц чиглэлд хөвөрдөг. Иймээс хөдөө хүн ам сийрэгшинэ. Дээрээс нь зарим нь цэрэг, сургууль соёл гээд яваад өгдөг. Ингээд ард үлдсэн хүмүүс өөр хоорондоо гэрлэдэг. Ингэхээр төрөл ойртох үндэс болж байгаа юм. Энэ бүхэн чинь Монголын хүн амын генетик бүтэц бас тийм таатай орчинд бус гэдгийг харуулж буй хэрэг. Ялангуяа ид хөдөлмөрлөх, үр удмаа үлдээх насны залуучууд гадаад руу их гарч байна. Тэнд бас амьдралын шаардлагаар хоорондоо гэрлэдэг.

-Хүн ам хэтэрхий их өсвөл удам зүйд аюул учрах уу?
-Ер нь хүн ам олшрохоос гарах сөрөг талууд бий. Наад зах нь хүнсний хангамжаас авахуулаад хүндрэл тулгардаг. Тухайлбал, Хятадууд ганц хүүхэд төрүүлэхийг зөвшөөрдөг хуультай байлаа. Тухайн гэр бүл төрүүлэх ганц хүүхдээ дандаа эрэгтэй байлгахыг хичээснээс хятадад одоо хүйсийн хувьд 30 сая эрчүүд илүү байна. Шоглож хэлэхэд энэ эрчүүдийн “гэрлэе гэсэн хүсэл” манай талбар луу орж мэднэ. Хүн амын талаар баримтлах бодлого гэдэг бол төрийн хар хайрцагны хэмжээнд яригдах ёстой. Үүн дээр гэр бүл төлөвлөлт гэхээр заавал хүн ам цөөрүүлэх бодлого байх албагүй. Жишээ нь манайх хүн амыг олшруулах бодлого барьж болно.

-Даяарчлалын үед генээ хэрхэн хадгалах вэ ?
-Генетикийн үүднээс авч үзвэл хүний ген хэдий чинээ хоорондоо холилдож шинэ генээр сэлгэж байх тусам сайн гэдэг. Гэвч гадаадын хүнтэй гэрлээд байвал сайн гэж ойлгох нь учир дутагдалтай. Мөн ерөөсөө гадаадын хүнтэй сууж болохгүй гэсэн үг биш.

Би 1992 онд Унгар улсад ДЭМБ-ын шугамаар ажиллаж тэдний мэргэжилтнүүдтэй ярьж байхад тэд өөрсдийгөө Монголын удам угсаа гэж үздэг тухайгаа хуучиллаа. Унгарын удам угсаа гэвэл нэг хэсэг нь Турк, нөгөө хэсэг нь Хүннүгээс гаралтай. “Унгар европын олон улстай хиллэдэг. Тиймээс цэвэр цусны Унгар хүн гэж байдаггүй. Тийм юм ярих ч аргагүй. Тиймээс энэ даяарчлалын үед яг цэвэр цусны Монгол хүнээ хадгална гэдэг ойлголт байх боломжгүй. Гагцхүү Монгол хүнээс төрсөн хүнийг Монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүжилтэй, ухамсартай эх оронч үзэлтэй болгох хэрэгтэй. Тэдний зүс царай нь ямар байх нь чухал биш” гэж тэд ярьж байсан юм.

Тэгэхээр гагцхүү Монгол оронд хүн сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Ер нь улс орны хүмүүсийн амьдрал гундуу байгаад ирэхээр боломжтой хүмүүс гадагшаа гардаг. Тухайлбал, Октябрийн хувьсгалын дараа оросын сэхээтнүүд гадагшаа гарсан. Үлдсэн хэдэн сэхээтэн болох профессоруудаа хаант засаглалын үлдэгдэл гээд оюутнууд нь ад шоо үзээд байхаар нь Ленин “тэгж хэлж байгаа хүмүүсийг өмдийг нь тайлаад хонгон дээр нь хорстол нь алгад” гэсэн гэдэг. Үүнтэй нэгэн адил бид ямар нэгэн хууль дүрэм гаргаж гадны хүнтэй суухыг хориглож цагдах аргагүй.

-Ген сайтай хүн гэж байх уу?
-Дээр хүүхэд бол эцэг, эхийн хуулбар биш гэж хэлсэн. Эцэг, эхээс янз бүрийн генүүд ирээд тэр хүүхдэд шинэ найрал үүсдэг. Аз дайраад их сайн генүүд тэнд цугласан байж болно. Тэр утгаараа их урт насалдаг удам бий. Их ухаантай удмынхан, тэр байтугай хулгайч удмынхан байна. Гэвч хулгайчийн ген гэж бид эрвэл олдохгүй. Юу гэхээр ялангуяа хүний зан төрх ааш араншин, авир тавьтир түрүүчийн миний хэлсэн генетик нийгмийн программаасаа илүүтэй хамаардаг. Ийм шинжүүдийг бүрдүүлдэг ганцхан ген байдаггүй. Сайн ген олон оролцвол сайхан ааш зантай, хүмүүжилтэй хүн төрж болох талтай. Эсвэл муу муухай шинж чанарыг бүрдүүлдэг баахан ген байна. Тийм генийн цогцолбор бүрдсэн удам ч байж болно. Бас ген ганцаараа бүхнийг шийдэхгүй.

Орчин ахуй мөн ганцаараа бүхнийг шийдэхгүй. Муу араншин төлөв бүрдүүлдэг ген олонтой хүн байя гэж бодъё. Ийм хүнийг нийгмийн ая тухтай орчинд байлгавал биологийнхоо дутагдлыг нийгмийн таатай нөхцөлөөр тэгшитгэдэг. Хэрэв тухайн хүн эрхтэн бүрэн оюуны хомсдолгүй бол хүн болгонд хүний царай, гар харахгүйгээр амьдралаа аваад явах бололцоо бий.

Хүн гэдэг зүйлийнх нь тухайд авч үзэх юм бол энэ боломжоо бүрэн дүүрэн ашигладаггүй. Муу нөлөөнд автдаг. Архи дарс уух, залхуурах гэх мэт муу хүчнээсээ тасрах хэрэгтэй. Миний ген тийм юм гээд суугаад байж болохгүй. Чингисийн удмаараа бахархаж байгаа юм бол Чингис шиг л байя л даа. Чингисийн хэлсэн сайхан үг бий. “Өөрийн бурууг бусдаас сонсож мэдтүгэй. Сэтгэлийн ослыг өөртөө шинжиж гэмштүгэй”. Ямар ч хүн хар хүчнээсээ тасарч өөрийгөө өөд татаж явах хэрэгтэй. Хүн бол адгуус биш.

ЭРҮҮЛ БАЙСАН УДАМДАА УДАМШЛЫН ХҮНД ЭМГЭГИЙН ГЕНИЙГ ОРУУЛЧИХЛАА ГЭСЭН ҮГ

-Монголчууд ханиа сонгохдоо удмыг нь заавал хар гэдэг ?

-Зөв шүү дээ. Өвөг дээдсүүд маань үр хүүхдээ удам сайтай айлд хүргэн, бэр оруулахаар ураг сүй тавьдаг байлаа. Гэтэл одоо ханиа сонгохдоо удам угсааг сонжиж буй юмгүй цэвэр азын сугалаа татдаг болжээ. Цахилгаан шатны нэгдүгээр давхарт танилцаад, тавдугаар давхарт явахдаа гэрлэх шийдвэр гаргаж байна. Энэ бол аз сорьсон хэрэг. Харамсалтай нь сугалаа бүр азтай байдаггүй. Жишээ нь долоон хүүхэд төрүүлсэн хүний гурав нь оюуны асар гүнзгий хомсдолтой хүүхэд гаргачихсан хүн зөндөө таардаг.

-Удам угсааг нь сонжиж ханиа сонгоно гэхээр хайр дурлалаа яах билээ гэх хүн тааралдах байх?
-Хайр дурлал гэж байлгүй яахав. Би дээр ярьсан долоон хүүхэдтэй айлын гурав нь усан тэнэг төрсөн тохиолдолд тухайн хоёр хүний анх гэрлэх үеийн хайр дурлалын температурыг нэг хэмжье. Дараа нь тэр гурван тэнэг хүүхэд төрөөд үйлээ үзэж, амьдралын элдүүрт орсны дараа өнөөх хайр дурлалын халууныг нь хэмжээд үзэхэд хэд заах вэ. Анхны хайр дурлалынхаа халууныг барьж байх уу үгүй юу. Тиймээс хань ижлээ сонгохдоо заавал удам угсааг нь хар гэдэг чинь хоосноос гарсан үг биш.

-Тэгэхээр ген хэдэн үе дамждаг гэсэн үг үү?

-Хэдэн жилийн өмнө Сэлэнгэ аймагт нэг усан тэнэг өвчтэй хүн оношлогдсон. Яагаад ийм юм болов гээд мөшгөөд байсан чинь Архангай аймагт байгаа удмаас Сэлэнгэ аймагт тэр ген очсон байх жишээтэй. Хэдэн үеэрээ огт эрүүл байсан тэр удамд одоо энэ ген бий болчихлоо. Эрүүл байсан удамдаа удамшлын хүнд эмгэгийн генийг оруулчихлаа гэсэн үг.

Жишээ нь ген ийм урт удаан хугацаагаар хадгалагддаг гэдгийн жишээ нь Английн алдарт жанжин Топельт гэж байсан. Тэр хүний бунхан хөшөө байдаг. Түүнийг нь өөр газарт зөөх болоод эл жанжны удмынхныг цуглуулаад нөгөөх бунханыг нь нээж өөр газарт хүндэтгэлтэйгээр залах ёслол болсон чинь тэр удамд ядам, чигчий хуруу нь наалдаастай хүн хэд, хэд байсан гэдэг. Тэгсэн Топельт жанжны шарил ясыг гаргахад бас ядам, чигчий хуруу нь хоорондоо наалдаастай байсан аж. Тэгэхээр 500 жилийн тэртээд байсан ген одоо энэ удамд явж байна гэсэн үг. Хэрэв чи хариуцлагагүйн улмаас удамдаа удамшлын эмгэгийн генийг оруулчихвал хэдэн үе дамжина.

-Тухайн хүний удамд ийм ген нэг л орчихвол ямар ч аргагүй юу?
-Ямар ч аргагүй. Тиймээс хань ижлээ сонгоно гэдэг маш том хариуцлага. Гэхдээ бас хэцүү л дээ. Ухаантай ген сайтай хүнтэй гэрлэсэн зоргоор бүх юм шийдэгдэхгүй. Нөгөө хүнд байгаа ген чинь эцэг, эхээс ямар ген ирнэ, энэ хоёр хоорондоо нийлж ямар хоршил үүсгэх нь чухал. Тиймээс хошин үг бий. Бернард Шоуд холливудын үзэсгэлэнт бүсгүй гэрлэх санал тавиад, бид хоёрын дундаас над шиг гоо үзэсгэлэнтэй, тань шиг ухаантай хүүхэд төрнө дөө гэсэн чинь тань шиг ухаантай, над шиг гоо үзэсгэлэнтэй царай зүстэй хүн төрвөл яана гэж хэллээ гэдэг шиг. Энэ бол ген удамдаа дамжих уу үгүй юу гэдгийг хэлсэн маш сонгодог жишээ юм.
 


    Чамд дурал гэж заяа минь намайг хөтөлсөн    

Чамайг хайрла гэж хорвоо надад тушаасан  

Хамгаас илүү гэж бурхан надад шивнэсэн  

Хайрлаж явья гэж харин би өөрөө шийдсэн                                              

 



Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4114808/27f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
23511 herbalifeiin buteegdehuun hyamdraltai hudaldaalj bn herb 2011-01-22 738
23510 bair bn LLC 2011-01-22 615
23509 utas zarya kartnii LLC 2011-01-22 584
23508 Жирэмсэн үеийн эрүүл зөв хооллолт Ээж минь 2011-01-22 3004
23507 Б.Бүлтэн: Төрөх тусам эмэгтэй хүний галбир тэр хэмжээгээр сайхан болдог [3] Ээж минь 2011-01-22 1920
23506 byh torliin banknii batalgaa gargana,,haa baigaa gazar ochij,,010-9821-3721 mgltaun604 2011-01-22 514
23505 Өөдрөг эмэгтэйн баримталдаг зарчмууд МАРАЛГОО 2011-01-22 740
23504 “Арван төгрөг бэлгэнд аваад кинонд явдаг байлаа” [1] Ээж минь 2011-01-22 800
23503 X Түц - Лам багш МАРАЛГОО 2011-01-22 583
23502 Өнгөт инээд - Бие биеэ спонсорлоё МАРАЛГОО 2011-01-22 514
23501 Doz entertainment - Глобальчилагдсан нь МАРАЛГОО 2011-01-22 534
23500 X Түц - Гэр бүл МАРАЛГОО 2011-01-22 583
» Ямар ч хүн хар хүчнээс тасарч өөрийгөө өөд нь татах хэрэгтэй” Ээж минь 2011-01-22 2021
23498 Маск - Өвлийн өвгөн МАРАЛГОО 2011-01-22 798
23497 vheriin mah awah gesiin [1] ebaxan11 2011-01-22 1022
23496 hi asuuy? [2] olz_omog 2011-01-22 1320
23495 Зөв будалтаас чиний гоо сайхан mgl taun604..010-9821-3721 mgltaun604 2011-01-21 612
23494 *,,СOЛOНГOС ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ **( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** 010-7566-7074 THANKISS 2011-01-21 678
23493 mgl taun 604toot,,,,shine vebtei bolloo,,hymyysee,,, mgltaun604 2011-01-21 655
23492 현빈 그남자 (Secret Garden) ОАУС киноны дуу [1] МАРАЛГОО 2011-01-21 816
23491 hi bvsgvichvvdee shine hoshin shog tawiad uguuch? [1] lilu 2011-01-21 1223
23490 hi eejuudee asuuyaa [2] enkuush87 2011-01-21 953
23489 hi eejvvdee zvblvvchee [3] ebaxan11 2011-01-21 1141
23488 orood yz de~~~ inter_shop 2011-01-21 654
23487 Гоё сайхан байхын тулд өөрийгөө жолоодож сур! [1] Ээж минь 2011-01-21 973
23486 Эрүүл элэгтэй байх тийм ч хэцүү биш [1] Ээж минь 2011-01-21 1052
23485 УУЧЛААРАЙ СОЛОНГОСЫН ХУРИМЫН ВИЗ ДАРАГДАХГҮЙ !!!!!!!!!!! [4] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-21 1137
23484 Анжелина Жоли хүүхдүүдтэйгээ хамт унтдаг [1] Ээж минь 2011-01-21 954
23483 Аавдаа зориулж бичсэн охины шүлэг [1] Ээж минь 2011-01-21 4470
23482 ӨМХИЙ СОЛОНГОСУУД МИНИЙ МОНГОЛЫГ БҮСГҮЙЧҮҮДИЙГ ГУТААН ДОРОМЖИЛЖ БАЙНА !!!!!!!!!!!! [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-21 1325
23481 ЖИМОБАЙЛ нэгжийн УРАМШУУЛАЛ 10%, 20%, 50% gphone1 2011-01-21 654
23480 ILSAN PAJUD HOLDOOSON BUUZ PIDAL DVT 2011-01-21 574
23479 Дэлхийн хамгийн баян эмэгтэйн нэг бөөсөнд баригджээ goch 2011-01-21 831
23478 Elgemsuu hariulj ogooch... [5] sanata 2011-01-21 1085
23477 Амжилтыг нь бэлдэж өг! goch 2011-01-21 779
23476 harilj ugnuu [1] coolgirl 2011-01-21 952
23475 Гишүүдийн эхнэрүүд, аль нь хөөрхөн байна даа [8] goch 2011-01-21 2291
23474 ajilgui humuust [4] eejohin 2011-01-21 1061
23473 gadaad hel surgaltiin tov teach 2011-01-21 754
23472 elgemsuu egchee nogoo halaadag ten taviad [1] jimbur 2011-01-21 962
23471 Та бүхний танил Гинж бугуйвч хосоороо даралт хэвийн байлгах http://cosmetic.zolbayar.com chevon 2011-01-21 606
23470 Зарим зүйлээ тодруулж лавлвал үнэн зөв мэдээлэл авч болхол юм бна goch 2011-01-21 1117
23469 emegtei huuhdiin ovliin gaduur hoslol hymd zarna file etuya 2011-01-21 2040
23468 “Амьд хөшөө” хэмээн нэрлэгддэг [1] goch 2011-01-21 1106
23467 21000 asuuy? [2] olz_omog 2011-01-21 932
배너신청
자생병원

배너신청