Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Бакийн дэргэдэх зөвлөх байгууллагын төлөөлөгч манай улсаас хуурамч диплом өвөртөлжээ

БНСУ-ын Үндэсний Эв нэгдлийн Монгол дахь гишүүн Ким Сү Нам боловсролын хуурамч диплом ашиглаж байсан нь тогтоогдож, Солонгос даяар шуугиан болж байв. Хуурамч диплом ашиглаж, удирдах албанд томилогдчихоод, хэрэг нь илрэхээр нүүр хийх газаргүй болтлоо муулуулдаг явдал манай улсад удаа дараа гарч байсан билээ. Энэ хэрэг явдал дурын нэг солонгос хүнд манай боловсролын байгууллагынхан мөнгөний диплом гаргаж өгдөг гэдгийг нотлов.

Тодруулбал, БНСУ-ын Ерөнхийлөгчийн биет төлөөлөгч солонгос залуу МУИС-ийн хуурамч дипломоор гайхуулж яваад баригдаж, Солонгосын цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлжээ. БНСУ-ын Үндэсний Эв нэгдэл нь Ерөнхийлөгч Ли Мен Бакийн дэргэдэх зөвлөх байгууллага бөгөөд дэлхийн улс орнуудад эх орноо төлөөлж, нийгэм, улс төрийн бодлого хэрэгжүүлэх, нутаг нэгтнүүдийнхээ эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Гэтэл Монголд нутгаа төлөөлдөг гишүүний өөрийн орны Чэжү их сургуулийн Хөдөө аж ахуйн дээд сургуулийг дүүргэсэн гэх диплом, Монголын МУИС-ийн Хууль зүйн их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн гэх боловсролын гэрчилгээ хуурамч байсан нь тогтоогдсон нь тэр. Энэ нь Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний Эв нэгдлийн Монгол дахь төлөөлөгч болохын тулд хийсэн түүний башир арга хэмээн албаныхан мэдэгдсэн байна.

Ким Сү Нам нь “Их Засаг” их сургуулийн Хууль зүйн факультетийн магистрт элсэн суралцахын тулд өөрийн орны Чэжү их сургуульд газар тариалангийн чиглэлээр бакалаврын зэрэг дүүргэсэн гэж хуурамч бичиг бүрдүүлсэн байж. Элсэн орсныхоо дараа хичээлдээ нэг ч удаа суулгүй хандивын аргаар дипломаа худалдаж авсан байна. Үүнийг нь тус сургуулийн удирдлагууд хүлээн зөвшөөрсөн байна. Түүний заль үүгээр зогсохгүй МУИС-ийн Хууль зүйн сургуулийг 2002-2004 он Эрхзүйч мэргэжлээр төгссөн гэсэн хуурамч диплом авч дөнгөжээ. Түүнтэй холбогдох хэрэг сөхөгдөх үед МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Л.Нарангэрэл Монгол дахь Солонгосын Элчин сайдын яаманд “Энэ хүн манайд суралцаж байгаагүй” гэсэн тодорхойлолтыг албан ёсоор хүргүүлсэн байна.

Хуурамч Ким Сү Намын дээрх хэргүүд илрэх хүртэл тэрээр “Хан миам” нэртэй хууль зүйн товчоог хууль бусаар ажиллуулж, эрхзүйч биш атлаа солонгосууддаа хууль зүйн болон санхүүгийн чиглэлээр тусламж үзүүлнэ хэмээн мөнгө “тоншдог” байсан нь шалгалтын явцад батлагдав. Түүний ажлын өрөө “Сүнжин гранд” зочид буудалд байрладаг. Энэ бүх үйл явдал илэрсний дараа ч тэрээр хуурамч дипломтой хууль зүйн товчоогоо ажиллуулсаар байж. Эцсийн дүндээ дээрх хуурамч бичиг баримтыг бүрдүүлж Монгол дахь БНСУ-ын Элчин сайдын яаманд өгснөөр сая нэг юм Ерөнхийлөгч Ли Мен Бакийн дэргэдэх Үндэсний нэгдлийн гишүүн болж чаджээ.

Солонгос хүнтэй гэр бүл болсны дараах...

Солонгосуудын үйлдсэн базаахгүй хэрэг үүгээр зогсохгүй хилээр хар тамхи оруулж ирэх, монголчуудыг залилах, хүчирхийлэх, секс аялал жуулчлалыг сурталчлах, бусдын амь насыг онц хэрцгийгээр хөнөөх, зодож танхайрах гэмт хэргүүд өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Өдгөө тэднээс айх хамгийн том шалтгаан нь хүн худалдаалах гэмт хэрэг. Олон монгол бүсгүйг өөрийн эрхэнд байлгадаг нь нууц биш. Тус улсын эрчүүдтэй зуучлалаар танилцсан монгол бүсгүйчүүд амь насаа алдахаас эхлээд бэлгийн болон эд эрхтэн, хөдөлмөрийн хүчирхийлэл, мөлжлөгөд байгааг хүний эрхийн байгууллага анхааруулсаар байна.

Иргэний бүртгэл, мэдээллийн төвийнхний хийсэн судалгаагаар гадаадын иргэдтэй гэр бүл болсон монгол бүсгүйчүүдийн 70 орчим хувь буюу 3485 эмэгтэй хангүг эртэй дэр нэгтгэжээ. Тэдний 10 хүрэхгүй хувь нь л хайр сэтгэлээрээ гэрлэсэн бол олонх нь зуучлалаар дамжин мөнгөний төлөө сонголт хийжээ. Монгол охид зуучлалын компанийн үзүүлсэн “царайлаг, залуувтар” солонгос залуусын зураг, баян гэсэн үгэнд хууртан мөрөөдлийн ханхүүгээ олчихсон мэт сэтгэл дүүрэн хилийн дээс давна. Бодит байдалд тахир дутуу, гаж донтой, өвдөг эрүү нийлсэн хөгшин, эсвэл хоолны мөнгөгүй, үгээгүй ядуу гээд нутагтаа гологдсон эрчүүд угтдаг байна. Хүний эрхийн байгууллагынхан гэр бүл зуучлалын компаниуд бүсгүйчүүдэд хуурамч зураг үзүүлж, худал хэлж байгааг анхааруулсаар байтал тэд үл тоомсорлодог гэнэ. Ийм байдлаас болж хохирсон зарим бүсгүйн ярьсныг дурдъя.

-…Нөхрийн маань гэр Сөүлээс таван цаг явж хүрдэг тосгон байлаа. Тосгон нь жижигхэн учраас миний тухай сайн, муу яриа тарчихсан байсан юм. Нөхөр намайг цоожтой өрөөнд хорьчихоод өдөр, шөнөгүй ёс бусаар хүчирхийлнэ. Тэгээд зогсохгүй зарцалдаг байсан. Би тэр тарчлааныг их удаан тэвчсэн. Монгол руугаа буцъя гэхээр туслах хүн олдохгүй, ядаж байхад нутагтаа өр тавиад ирсэн учир надад тарчлаант байдлаар амьдрахаас өөр зам олдоогүй. Нэг өдөр тосгондоо монгол залуутай таарснаар зугтах боломж олдсон юм.

-…Өрөнд баригдчихсан үедээ солонгос залуутай гэрлэхээр шийдэж сонины нийтэлсэн зарын дагуу “Хан пид” зуучлах товчоонд хандлаа. Тэд хоёр ч хонолгүй “Чи их азтай хүн байна. Сайн хүн олдсон” гээд Солонгосын иргэн У Шин Гын гэдэг залуутай танилцуулсан. Бид 2006 оны дөрөвдүгээр сард гэр бүлээ батлуулснаар миний хар дарсан зүүд шиг амьдрал эхэлсэн. Тэр этгээд, гаж зуршилтай. Тэжээдэг 30 гаруй нохойгоо нэг нэгээр гэдсийг нь хүү татан алж, таашаал авдаг байсан. Нэг өдөр хархны зулзага түүж ирээд миний толгой дээр асгасан гээч. Өдөр бүр “Гар загтнаад байна” гээд намайг зоддог. Заримдаа найзууддаа намайг “Энэ хүнийг хүссэнээрээ ашигла” гээд өгчихдөг байсан. Энэ зовлонг их удаан тэвчиж байж, саяхан нэг юм оргож чадсан.

-…Зуучлалын нэгэн компаниар дамжуулж танилцаад би солонгос залуутай гэр бүл болсон. Бид анхандаа аз жаргалтай байсан. Тэр надад өөрийгөө баян гэж танилцуулсан ч бодит байдалд зүгээр л загасчин байсан. Бид гэрлээд охинтой болсон. Гэтэл сүүлийн үед нөхөр маань охиноо хананд савж тарчлаах боллоо. Намайг эргэхээр ирсэн гэр бүлийнхнийг минь хүртэл зодсон. Тэглээ гээд одоо яахав, энэ хүний хүүхдийг гаргачихсан учраас тэвчихээс өөр зам алга” гэсэн нулимстай захидлууд байна.

Хар тамхины сүлжээний цаана ч солонгосууд байдаг
Мансууруулах бодисыг хил, гаалиар оруулж ирсэн хэрэгт сүүлийн үед солонгосууд буруутгагдаж байна. Цагдаагийн байгууллага солонгосуудын хар тамхины сүлжээг илрүүлжээ. Өнгөрсөн сард “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 320 ширхэг савлагаа бүхий сэтгэцэд нөлөөлөх бодис орхиж явсан хэрэг гарсан. Хар тамхийг оруулж ирсэн сэжигтнээр дөрвөн солонгос иргэнийг цагдан хорьж, мөрдөн шалгаж эхэлсэн байна. Сэжигтнүүдийг шалгах явцад солонгосын хэд хэдэн бүлэглэл Монголд үйл ажиллагаа явуулж байгааг тогтоожээ. 2007 онд Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцноос буусан монгол залуус хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан байдаг. Тэд мөрдөн байцаалтад “Солонгосын хөрөнгө оруулалттай хэд, хэдэн компанийн эздээс хар тамхи худалдан авсан” гэж мэдүүлжээ. Цагдаагийнхны шалгалтаар солонгосууд өөр төрлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа нэрийдлээр хар тамхины сүлжээ ажиллуулж байсан нь тогтоогдож, дуулиан тарьж байв.

Тэдний залилан, мөрийтэй тоглоом, хууль бус наймаа хэрээс хэтэрлээ

Шинэ цагийн шилийн сайн эр солонгосууд хоёр гурван компаниараа хослон улс дамнан луйвар хийж байна. Орон сууц барьж өгөх нэрийдлээр иргэдээс 1,4 тэрбум төгрөг завшсан “Хааны зам вако”, цахилгаан бараа нийлүүлэх нэрийдлээр арилжааны банкуудаас их хэмжээний зээл авсан “Номаранг”, “Солонгост ажиллуулна” хэмээн иргэдийг залилсан Сон Ян Жу зэрэг шинэ цагийн луйварчид. “Номаранг”-ийн гэх хэрэг нь тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх нэрээр хууль бус зээл авч дундаас нь мөнгө хүүлэх зорилгоор хөгжингүй орнуудад “зээл” олгоход зуучилдаг, түр зуурын компани байжээ. “Байжээ” гэхийн учир нь энэ бизнесээ Монголд хийсний дараахан тус компанийн нийлүүлдэг “зээлийн” мөн чанар Солонгосын хуулийнхны өмнө илэрч компани нь дампууран хууль бус наймаа хийснийхээ төлөө компанийн захирал Ли гэгч эмэгтэй шоронд хоригдож буй юм.

Мөн Япон, Солонгосын иргэд нууцаар интернет ашиглан хууль бус мөрийтэй тоглоом ажиллуулж байсан долоон газрыг цагдаагийн байгууллага илрүүлсэн. Уг казиног Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутагт байрладаг “Кастли гэйминг” компанийн захирал Э.Батсайхан солонгосуудтай хамтран ажиллуулж байсан аж. Тэд цөөн хүнд үйлчилж нууц кодтой тусгай өрөөнүүдэд үйл ажиллагаагаа явуулж байв. Энэ нь ганцхан удаагийн тохиолдол биш. Өдөр бүр илрэх хууль бус мөрийтэй тоглоомын далд эзэд нь солонгосууд байдаг болжээ.

Монгол охидыг ашиглан порно кино хийгээд баригдав

Солонгосуудын үйлдэж байгаа гэмт хэргийн нэг нь охидыг нүцгэлэн порно кино хийж, хүчирхийлэх зэргээр секс аялал жуулчлалыг сурталчлах. Тэд үйлдэл дээрээ хэд хэдэн удаа баригдаж, хуулийн хариуцлага хүлээсэн байдаг. Тухайлбал, 2006 онд МУБИС-ийн хичээлийн танхимд хоёр эмэгтэй оюутныг нүцгэлэн дүрс бичлэг хийж байхад нь цагдаа нар баривчилсан. Энэ хэрэг илчлэгдсэн цагаас хойш хэд хэдэн солонгос иргэн охидыг садар самуун хэрэгт уруу татсан хэргээр баривчлагдаж байв. Нийслэлийн хэмжээнд 50 гаруй кароаке болон шөнийн цэнгээний клубыг солонгосууд эрхлэн ажиллуулж байна.

Монгол охидыг хэрцгийгээр хөнөөв

БНСУ-ын Гуанжуд ажилладаг нэгэн монгол охиныг ойд дүүжлэн хөнөөсөн хэрэг өнгөрсөн 2006 онд гарсан. Солонгосын цагдаа нар охиныг гадны нөлөөтэй нас барсныг тогтоосон ч алуурчныг олж чадаагүй. Хожим нь түүнийг амиа егүүтгэсэн хэмээн хэргийг хаасан байна. Мөн 2007 онд монгол эмэгтэй гэр бүл зуучлагч компаниар дамжуулан хангүг эртэй дэр нэгтгэжээ. Эмэгтэй Сөүл хотод очоод хагас жил ч бололгүй амиа алдсан байна. Уг хэргийг тус улсын цагдаа нар “Амиа егүүтгэсэн” гэж үзээд хаасан ч шүүх эмнэлгийн дүгнэлтийг хохирогчийн ээжид өгөхөөс татгалзсан юм.

Тэгвэл Монголын иргэн Д.Ганцэцэгийг эхнэрийг нь өмөөрснийх нь төлөө Солонгосын иргэн Янсүён амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг оны өмнө гарсан. Түүнд Солонгосын шүүх 17 жилийн хорих ял ногдуулсан юм. Ийнхүү солонгосуудыг тойрсон балаг хэрээс хэтэрч байгааг өрнөж буй үйл явдлууд гэрчилсээр байна. Монголын төр харьд яваа иргэнээ өмгөөлж чадахгүй юм гэхэд хил дотроо байгаа хүнээ хамгаалах зориг алга гэж үү. Өнөөх амьд явах, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулсан Үндсэн хууль хаана байна. 

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4113134/061/trackback

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2011.01.21 19:37:25
*.5.101.173

ИЙМЭРХҮҮ Л НИЙТЛЭГ    ХОГИЙН ГОЙМОНГИЙН ЯДАРСАН ШААР ШАВХРУУНУУД Л МОНГОЛД ОЧДОГ ЭСВЭЛ УХААН МУУТАЙ  ХҮҮХНҮҮДИЙГ НЬ АВЧ СУУДАГ ҮГҮЙСЭН БОЛ ДАНДАА Л БУЗАР БУСАРМАГ ЮМ ХИЙЖ ЯВДАГ  ҮНЭНДЭЭ ---- 18--  ХАРААЛДАА  ТААРСАН ӨРӨВДМӨӨР БААГИЙНУУД.............  ӨӨДТЭЙ ХҮМҮҮС НЬ МОНГОЛ  ГАДААД ХҮҮХЭН ЭНЭ ТЭР ТООХ  Ч ҮГҮЙ Ш  ДЭЭ 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210459
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238693
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365900
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364580
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
23511 herbalifeiin buteegdehuun hyamdraltai hudaldaalj bn herb 2011-01-22 738
23510 bair bn LLC 2011-01-22 615
23509 utas zarya kartnii LLC 2011-01-22 584
23508 Жирэмсэн үеийн эрүүл зөв хооллолт Ээж минь 2011-01-22 3004
23507 Б.Бүлтэн: Төрөх тусам эмэгтэй хүний галбир тэр хэмжээгээр сайхан болдог [3] Ээж минь 2011-01-22 1920
23506 byh torliin banknii batalgaa gargana,,haa baigaa gazar ochij,,010-9821-3721 mgltaun604 2011-01-22 514
23505 Өөдрөг эмэгтэйн баримталдаг зарчмууд МАРАЛГОО 2011-01-22 740
23504 “Арван төгрөг бэлгэнд аваад кинонд явдаг байлаа” [1] Ээж минь 2011-01-22 800
23503 X Түц - Лам багш МАРАЛГОО 2011-01-22 583
23502 Өнгөт инээд - Бие биеэ спонсорлоё МАРАЛГОО 2011-01-22 514
23501 Doz entertainment - Глобальчилагдсан нь МАРАЛГОО 2011-01-22 534
23500 X Түц - Гэр бүл МАРАЛГОО 2011-01-22 583
23499 Ямар ч хүн хар хүчнээс тасарч өөрийгөө өөд нь татах хэрэгтэй” Ээж минь 2011-01-22 2021
23498 Маск - Өвлийн өвгөн МАРАЛГОО 2011-01-22 798
23497 vheriin mah awah gesiin [1] ebaxan11 2011-01-22 1022
23496 hi asuuy? [2] olz_omog 2011-01-22 1320
23495 Зөв будалтаас чиний гоо сайхан mgl taun604..010-9821-3721 mgltaun604 2011-01-21 612
23494 *,,СOЛOНГOС ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ **( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** 010-7566-7074 THANKISS 2011-01-21 678
23493 mgl taun 604toot,,,,shine vebtei bolloo,,hymyysee,,, mgltaun604 2011-01-21 655
23492 현빈 그남자 (Secret Garden) ОАУС киноны дуу [1] МАРАЛГОО 2011-01-21 816
23491 hi bvsgvichvvdee shine hoshin shog tawiad uguuch? [1] lilu 2011-01-21 1223
23490 hi eejuudee asuuyaa [2] enkuush87 2011-01-21 953
23489 hi eejvvdee zvblvvchee [3] ebaxan11 2011-01-21 1141
23488 orood yz de~~~ inter_shop 2011-01-21 654
23487 Гоё сайхан байхын тулд өөрийгөө жолоодож сур! [1] Ээж минь 2011-01-21 973
23486 Эрүүл элэгтэй байх тийм ч хэцүү биш [1] Ээж минь 2011-01-21 1052
23485 УУЧЛААРАЙ СОЛОНГОСЫН ХУРИМЫН ВИЗ ДАРАГДАХГҮЙ !!!!!!!!!!! [4] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-21 1137
23484 Анжелина Жоли хүүхдүүдтэйгээ хамт унтдаг [1] Ээж минь 2011-01-21 954
23483 Аавдаа зориулж бичсэн охины шүлэг [1] Ээж минь 2011-01-21 4470
» ӨМХИЙ СОЛОНГОСУУД МИНИЙ МОНГОЛЫГ БҮСГҮЙЧҮҮДИЙГ ГУТААН ДОРОМЖИЛЖ БАЙНА !!!!!!!!!!!! [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-21 1325
23481 ЖИМОБАЙЛ нэгжийн УРАМШУУЛАЛ 10%, 20%, 50% gphone1 2011-01-21 654
23480 ILSAN PAJUD HOLDOOSON BUUZ PIDAL DVT 2011-01-21 574
23479 Дэлхийн хамгийн баян эмэгтэйн нэг бөөсөнд баригджээ goch 2011-01-21 831
23478 Elgemsuu hariulj ogooch... [5] sanata 2011-01-21 1085
23477 Амжилтыг нь бэлдэж өг! goch 2011-01-21 779
23476 harilj ugnuu [1] coolgirl 2011-01-21 952
23475 Гишүүдийн эхнэрүүд, аль нь хөөрхөн байна даа [8] goch 2011-01-21 2291
23474 ajilgui humuust [4] eejohin 2011-01-21 1061
23473 gadaad hel surgaltiin tov teach 2011-01-21 754
23472 elgemsuu egchee nogoo halaadag ten taviad [1] jimbur 2011-01-21 962
23471 Та бүхний танил Гинж бугуйвч хосоороо даралт хэвийн байлгах http://cosmetic.zolbayar.com chevon 2011-01-21 606
23470 Зарим зүйлээ тодруулж лавлвал үнэн зөв мэдээлэл авч болхол юм бна goch 2011-01-21 1117
23469 emegtei huuhdiin ovliin gaduur hoslol hymd zarna file etuya 2011-01-21 2040
23468 “Амьд хөшөө” хэмээн нэрлэгддэг [1] goch 2011-01-21 1106
23467 21000 asuuy? [2] olz_omog 2011-01-21 932
배너신청
자생병원

배너신청