Эрүүл элэгтэй байх нь тийм ч хэцүү биш. Гол нь урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч байх шаардлагатай.
- Өөх тос шарсан болон утсан хүнсийг хэтрүүлж бүү хэрэглэ. Хүнд хүчир ажил хийдэггүй хотын хүн өдөрт 80 гр-аас хэтрүүлж болохгүй.
- Хар бор талх, бүдүүн ширхэгтэй гурилаар барьсан талх ид.
- Өөх багатай, ногоотой шөл тогтмол хэрэглэ.
- Сүү цагаан идээ, өндөг элгэнд тустай.
- Маслотай талх байнга ид. Учир нь масло нь цөсний ялгаралтыг ихэсгэдэг тул элгэнд ашигтай.
- Шинэхэн хүнсний ногоо, жимс аль болох их хэрэглэ.
- Халуун хурц ногоо, элдэв амтлагчаас зайлсхий.
- Сармис сонгино нь элдэв бактери устгадаг хэдий ч идсэний дараа хурц, эфирийн тос ялгаруулдаг тул хэрэглэхдээ тунг нь бүү хэтрүүлээрэй.
- Өдөрт 4-5 удаа тогтсон цагт хооллох хэрэгтэй.
- Муу зажилж идсэн хоол ходоодонд муу боловсрогдож, өмхийрч, ялзарч эхэлдэг. Энэ үед хортой бодисууд ялгарч элгийг гэмтээхэд нөлөөлдөг.
- Элгэнд хамгийн ашигтай хүнс бол зөгийн бал тул өдөрт хоёр удаа, цайны халбагаар ууж хэвш.
- Түүхий сүүний ээзгийг байнга хэрэглэ. Ээзгийг буцалгах юм уу эсвэл унтахын өмнө аяганд хийж буцалсан усаар найруулж хонуулаад өглөө өлөн элгэн дээрээ уух нь элэгний үйл ажиллагааг хэвийн байлгахад нэн тустай.
ok.. mash heregtei medeelel bnshuu.