Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,832
 
 



1.    Хоол боловсруулах эрхтний эмгэг
2.    Аарцаг нурууны мултрал
3.    Тархины доргилт

 


Аарцаг нурууны гажилт түүнээс үүсэх өвчнүүд
Аарцагны баруун талын гажилтгай хүний өвдөлт болоод өвчний шинж тэмдэг
АБГ-ын үед хүн богино талын шагайгаар таварцаглаж унаад байдаг, гажилттай хөлийн шөрмөс тасардаг, хоёр далны хооронд чилж өвддөг, гүйлгэнэ, цээж гашуун оргино, хэл өнгөртөнө, ам заваарна, хэл угаахад огиулна, хоолой өвдөнө, цөсний хүүдийн хана зузаарна, өтгөрнө, чулуужина. цөсний цорго битүүрнэ, халдварт шар өвчин амархан тусна, нойр булчирхай үрэвсэнэ, ходоодны шархлаа үүснэ, бүдүүн гэдэсний цоорол үүснэ, гэдэс жаахан даарвал амархан гүйлгэнэ эсвэл байнга гүйлгэнэ, ховдог болно, түрүү булчирхайн баруун талын дэлбээ үрэвсэнэ, минстраци өвдөлтгэй ирнэ, уйланхай буюу гиста үүснэ, сав, үтрээ унжих өвчин тусна.
 

 

1. Шөрмөс татах
Аарцагны аль ч талын гажигтай хүний гажсан хөлийн шөрмөс амархан тасардаг. Шөрмөс нь тасарсан хүн хөлөөрөө газар алгадаж явдаг бөгөөд эрээн булчин нь өсгий хүртлээ үргэлжлээгүй шууд овойсон байдаг. Ингэж шөрмөс тасрах үзэгдэл нь үсрэхэд буюу волейвол, сагс тоглоход ихэнхдээ тасардаг. Нэгэнт тасарсан шөрмөсийг барьж эдгээх боломжгүй.


2. Хоол боловсруулах эрхтний змгэг
АБГ-тай хүмүүст илрэх гол өвчин эмгэг бол хоол боловсруулах эрхтний эмгэг зонхилон тохиолддог. Үүний учир нь баруун талын аарцагны гажилттай хүний нуруу зүүн тал руугаа муруйхаар хоёр  далны хооронд байдаг дотор эрхтнийг мэдрэлжүүлдэг мэдрэлийн судас дарагдсан учир хоол боловсруулах эрхтэнд хийн урсгал саатаснаас болж хоол боловсруулах эрхтний гүрвэлзэх хөдөлгөөн саажина нэг бол хэт их гүрвэлзэнэ.
-Цээж гашуун оргих:цөс+нойр булчирхайн фермент+ходоодны хүчил нийлж арван хоёр хуруу гэдэс рүү доошоо орж хоол тэжээлийг боловсруулдаг. Энэ байдал алдагдаж энэ 3 доошоо биш дээшээ ходоод руу орж ходоодны ханыг цочроосноос цээж гашуун оргидог.
-Ходоодны   шархлаа:   ходоодны   шархалсан  хэсгийг  тэжээж  мэдрэлжүүлдэг   мэдрэлийн   судас  дарагдахаар тэр хэсэгт хийн судсаар ирэх тэжээл+тунгалгын судас+артерын судсаар гүйх цус гэсэн 3 замаар ирж байгаа тэжээлийн хийн судсаар ирэх тэжээл дутагдаад ирэхээр шархалсан хэсэг үхжиж тасарч  унадаг  үүнийг  ходоодны   шарх  гэж  нэрлэдэг.  Ходоодны  тэр   цоорхойгоор  ходоодны хүчил+цөс+нойр булчирхайн фармент +хоол тэжээл+уусан шингэн гэх мэтийн зүйлс хэвлийн хөндий рүү асгарч хэвлийгээр маш хүчтэй базалж өвддөг. Ийм өвчтэй мэс заслаар цоорхойг битүүлж оёж нөхөж байж барихгүй бол хэвлий хөндий рүүгээ цус алдах аюултай харин ходоодыг оёсон шарх эдгэрвэл дахиж ходоодны шарх өвчин үүсэх магадлал бараг байхгүй болдог.
Амархан өлсөх: Ходоодны салсархаг давхарга өөрийн хүчилдээ түлэгдсэн учир ийм хүн маш амархан өлсдөг яагаад гэвэл ходоод хоосон болонгуут ходоод түлэгдээд хорсдог ингэж өвдөх нь хоол идээд ходоод хоол тэжээлээр дүүрэхээр өвдөлтгүй болно. Ийм өвчтэй хүнийг барьвал эдгэрнэ. Бүдүүн гэдэсний цоорол: бүдүүн гэдэсний хийн сувгаар ирэх тэжээл дутагдаж салсархаг давхарга гэмтсэнээс энэ өвчин үүсдэг. Маш хүчтэй өвдөлт өгдөг хүндээр бие засахад маш их тамирдаж ядардаг. Энэ өвчин өтгөн хатсанаас болж эсвэл хатуу зүйлээс болж үүсэхгүй.
Гүйлгэх: АБГ-тай хоол идээд жаахан даарвал гүйлгэдэг эсвэл эвгүй хоол идвэл гүйлгэнэ бүр зарим тохиолдолд байнга гүйлгэдэг. Үүний шалтгаан: хоол боловсруулах эрхтэнд хийн сувгаар ирэх тэжээл дутагдсанаас болж ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагаа алдагдаж жаахан даарангуут гүйлгэнэ. Ийм учраас энэ талын гажилттай хүн туранхай эцэнхий байдаг. Кальцын дутагдалд их орохоор шүд цоорох өвчинд өртөх нь амархан. Ийм хүн жаахан нас ахиад ирэхээрээ ясны сийрэгжилттэй болох нь амархан.


3. Түрүү булчирхайн үрэвсэл
Түрүү булчирхай нь манжин шиг хэлбэртэй хоёр дэлбээтэй булчирхайлаг эрхтэн. Энэ өвчин аль талын аарцаг гажина тэр талын дэлбээ хавдаж үрэвсдэг. Энэ өвчин ахимаг насны эрчүүдэд ихэнхдээ тохиолддог. Ийм өвчтэй хүнийг бариагаар эдгээж болно.


4. Сав унжих өвчин
АБГ-тай эмэгтэйчүүдэд ихэнх тохиолдолд цэвэршсэн хүнд -үтрээ унжих, -сав унжих өвчин тохиолддог. Үүний шалтгаан нь сав болон үтрээн булчин суларч унждаг. Үтрээ унжих нь цагаан мах эргэхтэй адил булчин амсараараа гадагш эргэж гардаг. Энэ өвчин удаж хүндрэхээрээ халуурна, сууж чадахгүй болдог. Харин сав унжих өвчин нь савны бэхэлгээ булчин сулраад доошоо үтрээний нүхээр унжаад гараад ирдэг. Ийм өвчтэй хүнийг клиник эмнэлгүүд заавал хагалгаагаар савыг нь авдаг. Өөр эмчилгээ байхгүй гэж үздэг. Харин бариа заслаар энэ өвчнийг эдгээж болно. Гэхдээ аарцагны гажилтыг засаагүй бол өвчин дахих болно гэдгийг анхаарах хэрэгтэй. Ийм өвчин залуу эмэгтэй хүн өвчнөө бусдад хэлдэг байхад ахимаг насны эсвэл нас тогтсон хүмүүст хэлэх нь ховор гэдгийг анхаарахад гэмгүй.


5. Булралт
Бариулж эмчлүүлж байгаа хүн бүр буларч өвчин ордог. Хийн сувгууд хаалттай хөшингө байдалтай байдаг учир бариулаад хийн суваг нээгдэхээр биеэр хий идэвхтэй гүйгээд ирэхээр биед гарч өөрчлөлтийг булралт гэнэ. Булралт нь хүн бүрд харилцан адилгүй шинж тэмдэгтэй байдаг. Ж нь: зарим хүн бүх бие нь өвчин орж бүр хөдөлж чадахаа больж байхад зарим нь биеийн нэг хэсэг л өвчин ордог. Гэхдээ ихэнхдээ бараг бүх хүний даралт ихсэх жишээтэй.
Булгаралтын үед гарах шинж тэмдэгүүд:
Даралт ихсэх, дотор муухай оргих, толгой манарах, тархи руу хатгаж евдөх, халуурах, ам хатах, нойр муудах эсвэл хэт нойрмог болох, унгуулах, хэхрэх, ганц нэг удаа гүйлгэх эсвэл өтгөн хатах, хамаг бие хөндүүрлэж өвчин орох, ууц нуруугаар хөших зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Толгой доргих буюу хөдлөх
Тархи доргих нь хүзүүнд гол учир байдаг. Хүзүүний нугаламын хажуугийн сэртэн нь голдоо нүхтэй байдаг энэ нүхээр артер, венийн судас, хийн урсгал сүвлэж тархи руу орж тархинд тэжээл дамжуулагдаж хүн эрүүл бодож сэтгэх, баяр хөөртэй байх бүр эрүүл байх нөхцлийг бүрдүүлж өгдөг. Харин нуруу болон бүсэлхийн нугаламд хүзүүний хажуугийн сэртэнд байдаг шиг нүх байдаггүй. Хүн унахад толгой хүзүү жингээрээ доошоо дарна. Ингэхэд хүзүү нурууны нугалам доош суугаад мушгирдаг. Ингэхээр хүзүүний хажуугийн сэртэнгийн нүхээр сүвлэж дээшээ тархи руу орж тэжээл өгдөг артер, венийн судас, хийн урсгал бүгд мушгирч хүзүүний нугаламын завсар дарагдаж хавчуулагддаг. Ингэхээр хийн судас, артерын судас, венийн судсаар нэг минутанд урсах цус болон хийн хэмжээ багасч, тархинд очих тэжээл дутмагшаад ирэхээр тархинд гарч байгаа өөрчлөлтийг тархи доргих буюу тархи хөдлөх гэж нэрлэдэг.
Тархи доргиход гарах шинж тэмдэг:
Нүд жижиг том бүр долир болно, бөөлжинө, гүйлгэнэ, царай цонхийно, хоолны дуршил буурна, тархины заадас салах мэт толгой өвдөнө, толгой эргэнэ, амархан, уурлаж ундууцана, хөл  солбилно, бие  дайвалзана,   цочимтгой  болно,  чих дүнгэнэнэ,   царай   шаргалтана,   хүүхэд гулгуйлна, байнга уйлна, шөнө халуурна, бүх бие халуу шатна, хамаг бие салганана, нүд рүү нь харахаар нүдний цог байхгүй болсон байдаг, тархи доргиод удсан бол ухаан алдана, мартамхай уймраа болно гэх мэт олон шинж тэмдгээр тархи доргисныг таньж мэдэж болно.
Тархи доргиод удсан хүний ухаан алдаж унадгийн учир нь:
Тархины тэжээлийн дутмагшил хэт их болоод ирэхээр хүн ухаан алдаж унадаг ингэж унах хооронд тархи тэжээлээ хүчээр татаж авдаг учир ухаан алдаж унасны дараа нэг хэсэггээ толгой өвдөхгүй бие тавирсан мэт гайгүй байж байгаад тархи дахиад тэжээлгүйдээд ирэхээр дахиад ухаан алдаж унадаг. Унах тусам ухаан алдах хугацаа ойртож эхлээд сарын зайтай ухаан алддаг байсан бол сүүлдээ өдөр болгон бүд өдөрт хэд хэд унадаг болдог ингэж олон ойр ойрхон унахаар сэтгэцэнд нөлөөлдөг нэг л сэтгэцэнд нөлөөлсөн бол эдгэрэхэд нэн бэрх байдаг. Хариц тархи доргиод удаагүй бол ганц хоёр бариад л зүгээр болно.
Засахад: Хүзүүний чилээг сайн гаргах хэрэгтэй хэрвээ засагдсан бол чих хүрэн улаан хацар ягаарч улаан туяа цацардаг.
Дээр өгүүлсэн ухаан алдах нь олширсон хүнд клиникийн эмч нар уналтын эсрэг эм өгдөг. Энэ эм нь тархины судасны ханыг өргөсгөх үйлчилгээтэй учир тархи нэг хэсэгтэй өвдөхгүй сайхан байдаг учир хүмүүс өвчин зүгээр болсон эдгэрсэн мэт боддог үнэн хэрэгтэй тархины доргилт зүгээр болоогүй байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.
-Толгой хага ташиж өвддөг хүн бариагаар эдгэрнэ. Зүрхний цохилт 35 хүртэл буурдаг АЗГ-тай хүн бариагаар эдгэрнэ.
-Нойр булчирхайн хурц үрэвсэл зүрхний шигдээстэй адилхан шинж тэмдэгтэй. Энэ хоёр өвчин бариагаар эдгэрнэ. Бамбай булчирхайн үрэвсэл, бөөрний дээд булчирхайн үрэвсэл, чихрийн шижин өвчнүүд бариагаар эдгэрнэ. Хоолойны ангина хүндрээд үе мөчиндөө орсон байсан ч барьж эдгээж болно.
-Мененгит өвчин энэ вирусаар үүсгэгддэг бөгөөд тархинд наалдац үүсгэж сэтгэцэнд нөлөөлдөг. Ийм өвчтэй хүнийг баривал тархинд үүссэн наалдац салж эрүүл болно. Ийм өвчтэй хүнийг заавал өглөө өлөн элгэн дээр нь баривал үр дүн сайн гардаг.
-Зарим хүн төрсний дараа умдагны үе хоорондын зай хол зайтай болсон байдаг. Энэ нь бариагаар эдгэрнэ.
-Нүдний даралт өвчин бариагаар эдгэрнэ гэхдээ даралт харваж хаагаад хараанд муугаар нөлөөлөөд эхэлсэн бол эдгэрэхэд нэн бэрх. Бараг эдгэрдэггүй.
Зарим хүний мөрийг дарахад өвддөг мөн АЗГ-тай хүний гарыг татахад бугуйн дээр өвддөг. Ингэж өвдөх нь ихэнхдээ хүзүүний шохойжилтын үед ингэж өвддөг.
Хөлөнд аппарат суулгах хел хугарахад богиносож бороолсон тохиолдолд хөлөнд яс залгах эсвэл аппарат суулгаж хөлийн зөрөөг арилгадаг. Аппаратыг суулгахдаа эхлээд аарцагны гажилтыг засаж суулгах ёстой тэгэхгүй бол аарцагийг тэгшлээд өгөхөөр дахиад л зөрөөтэй болдог.
Шөрмөс татах булчин чангарал нь хийн судлаар очих тэжээл саажсанаас болж тэжээлгүйдэж байгааг илтгэсэн дохио юм.
Гавлын суурь яс хугарах:
Тархины гэмтэл чихнээс цус гарсан аль нэг нүдний аягыг тойроод хөхрөлт гарсан тохиолдолд барьж болохгүй энэ шинж тэмдэг нь гавлын суурь яс хугарсан үед илэрдэг.


Аарцагны зүүн талын мултралтай хүний өвдөлт болоод шинж тэмдэг
Өвчин үүсэх 2 ерөнхий шат дамжлага байдаг. Үүнд:
1.    Үйл ажиллагааны хямрал буюу өвчний эхний үе.
Жишээ нь: толгой өвдөөд ялихгүй юманд намддаг шинжилгээгээр ямарч өвчин илрэхгүй зүгээр өвдөлт хэлбэрээр явагддаг.
2.    Өвчилсөн буюу бүтцийн өөрчлөлт орсон үе.
Жишээ нь: толгой өвдөх эм уугаад намдахгүй шинжилгээгээр ямар өвчин болох нь тодорхой илэрнэ. Энэ үед хүн өвчин тусаж өвчилсөн өвчин нь 50% хүртлээ газар авсан байдаг. Аарцагны зүүн гажилт (АЗГ)-н үед гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн саажина, өтгөн хатах, өтгөн удаан хугацаагаар гадагшлахгүй байх, даралт ихсэх, жин нэмэх, амьсгаадах, хавагнах, толгой өвдех, хөөрөх, зүрх дэлсэх, санаа алдах, чих шуугих, нүдний уг руу хатгах, нүд бүрэлзэх, нүдний хараа муудах, сонсгол муудах, нойргүйдэх, уур уцаартай болох, цочимтгой болох, аймхай болох, өглөө босохоор баруун талаа дараад унтсан мэт бадайрах, хүзүү толгой халуу төөнөх, тархины даралтгай болох, том хүн баруун өвдгөөр хатгуулж өвдөх, цавиар өвдөх, өглөө босоход бие амраагүй хөшингө чилсэн байдаг. Үүнийг өглөөний хөшингө гэдэг. Сав гажих, жирэмсэн болдогтүй, болсон ч эхний 3 сар дотор зулбах, 6 сараас хойш дутуу төрөх, сарын тэмдэг ирэхдээ зовиур тун бага гэхдээ олон хоногоор ирдэг, хүзүүний чилээг гаргахад суганы булчин зулгарч байгаа мэт өвддөг. Мөн чилээ гаргахад дээшээ тархи руугаа жирс жирс гэж өвддөг зэрэг олон шинж илэрнэ.


1.    Өтгөн хатах
АЗГ-ын үед нуруу баруун тал руугаа хазайдаг, ингэж хазайхдаа бүдүүн гэдсэнд тэжээл өгдөг мэдрэлийн судас дарагдснаар бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн саажих буюу хэт их гүрвэлзэж хөдөлдөг учир бүдүүн гэдэс өтгөнөөс витамин болон усыг хэт ихээр шимж аваад өөрөөсөө тосыг ялгаруулдаг. Энэ тос нь өтгөнд нэвчиж өтгөнийг улам хатуу болгодог. Өтгөн их хатдаг хүн шамбарам буюу цагаан мах эргэх өвчинд амархан өртдөг.


2.    Даралт ихсэх
Хүн нэг минутанд 14-16 удаа амьсгалдаг 68-72 удаа зүрх цохилдог энэ үед артерийн даралт 120/80 мм.муб байдаг. АЗГ-гай хүний өтгөн хатдаг учир 4л цусан дээр тодорхой хэмжээний цус нэмэгдэж судсаар нэг минутанд урсах цусны хэмжээ тодорхой хэмжээгээр нэмэгдэж судасны хананд үзүүлж байгаа даралт ихсэхээр зүрхэнд ачаалал ирж зүрх цусаа дутуу шахаж эхлэхээр хүний зүрхний цохилтын тоо олширч амьсгал давчдаж тэр хэмжээгээр артерийн даралт нэмэгдэнэ. Даралт ихсэх өвчтэй хүн ихэнхдээ АЗГ-тай байдаг. Ийм өвчтэй хүн бариагаар эдгэрнэ. Гэхдээ буларч өвчин орох мөн бөөлжиж огиулах тусам даралт төдий чинээ нэмэгдэнэ. Хэрэв артерийн даралт 200 мм.муб болбол барьж болохгүй заавал даралтыг буулгаж байж барина.


3.    Умай-сав хазайх
Сав нь лийр хэлбэрийн 3 давхар булчинлаг 3 давхар эрхтэн байдаг. Сав, хөх, өндгөвч 3 нэг даавраар тэжээгддэг бөгөөд аарцагны аль ч талын гажилтын үед урагшаа, хойшоо, баруун, зүүн гэсэн байдлаар хазайдаг. Сав өөрийн орон байраа алдаж хөдөлж хазайхыг савны хазайлт гэнэ. Сав урагшаа хазайвал давсгаа дараад амархан шээс гоождог болдог. Сав баруун талруугаа хазайвал зүүн талын үр дамжуулах хоолой сунаж наалддаг учир бараг жирэмслэхгүй. Ер нь хазайсан савтай хүн 33-35 наснаас хойш жирэмслэхээ больдог. Ийм хүмүүс жирэмсэн болохын тулд үр дамжуулах хоолой руу гуурс шургуулж үр дамжуулах хоолойг механик аргаар нээдэг. Энэ аргыг сэтгүүрдэх гэж нэрлэдэг. Харин зүүн тал руугаа хазайвал сарын тэмдэг өвдөлттэй ирдэг энэ үед жирэмсэн болох боломжтой. Ер нь сав аль ч тал руугаа хазайсан эхний 3 сардаа амархан зулбадаг. 6 сартайгаас хойш дутуу төрөх магадлал өндөр байдаг. Үүний шалтгаан нь үр тогтсон өндгөн эс умайн хатуурсан хэсэг дээр бэхлэгдвэл булчин агшиж сулрах явцад үр тогтсон өндгөн эс амархан ховхорч унаснаар зулбадаг. Мөн ураг доошоо орж түнхээр хатгуулж өвдөөд эх хөдөлж чадахгүй байсаар байгаад ураг гэдсэндээ томорч эх өөрөөрөө төрч чадахгүй төрхийн хүндрэл гарах шалтгаан болдог. Савны хазайлт засагдахад сарын тэмдэг 2-14 хоногийн өмнө ирдэг. Харин хугацаанаасаа хойно ирвэл 7.10.14.20 хоног ирнэ. Гэхдээ цус алдалтын үед илэрдэг бие сулрах шинж тэмдэг илрэхгүй харин үтрээний үрэвслийн шинж, цагаан юм гадагшилна. Сав тэгширсэн тохиолдолд 51 -52 насандаа цэвэршсэн хүн 2 жилийн дараа сарын тэмдэг 1 удаа ирээд алга болдог. Харин жирэмсэн хүний сав засарвал доошоо цусархаг ягаан зүйл гарна. Сав хазайснаас улбаалж өндгөвч үрэвсэх, хөхний хортой хоргүй хавдар тусах, хөх бэрсүүжих, зангирч өвдөх шалтгаан болдог.


4.    Өвдгөөр өвдөх
АЗГ-ын ихэвчлэн хүүхэд өсвөр насанд, өтөл насанд баруун талын өвдөг хавдаж гишгиж чадахаа болих шинж тэмдэг илэрнэ. Үүний шалтгаан бол хүн биеийнхээ жингийн бараг 70 хувийг эрүүл хөл дээрээ авдаг учир эрүүл хөлийн ачаалал ихсэж өвдөгний үе хоорондын зай ойртож хоорондоо үрэлцээд өвдгөнд яс ургах өвдгөөр хатгаж өвдөх эх үүсвэр болдог. Орой болохоор цавиар өвдөнө.


5.    Өглөөний хөшингө
АЗГ-ын үед ихэнхдээ насанд хүрсэн том хүн өглөө сэрэхэд бие нь амраагүй хатуу хөшингө болсон байдаг. Үүнийг өглөөний хөшингө гэдэг. Ийм хүнийг өглөө өлөн элгэн дээр нь баривал үр дүн сайн гарна. Анхаарах ёстой зүйл нь хүзүүг сайн дарж нухаж зөөллөж байж чилээ-блок гаргавал суга өвдөхгүй тархи руу хатгуулж өвдөхгүй. Ийм хүнд бариулсан эхний өдрөөс нь эхлэн дасгал зааж өгөх хэрэгтэй, бариулаад аарцагны гажилт засарвал дахиж өглөөний хөшингөтөх нь намжина.


6.    Тархины даралт
Тархины даралт нь ихэнхдээ хүүхдэд бүр нярай байхаас нь эхэлдэг ийм хүүхдийн толгой халуун төөнөнө, уйлагнана, шөнө унтаж чадахгүй байх шинж тэмдэг илэрнэ. Шалтгаан нь хүүхэд эхээс төрөхдөө АЗГ олоод төрвөл хүүхдэд өвчин эсэргүүцэх чадвар бараг байдаггүй учир аарцаг гажихын үр нөлөө хүүхдийн биед шууд нөлөөлж хүүхэд тархины даралттай болдог. Тархины даралттай хүүхдийг 1 сартайгаас нь эхлээд барьж болно. Нярай хүүхэд жирэмсэн хүнийг их зөөлөн гартай олон удаа бариа хийсэн туршлагатай хүн барих хэрэгтэй. Ийм хүүхэд жаахан том болохоороо хучлагаа тийчлэдэг тонгочдог хэвтэрээ олж унтаж чадахгүй хүүхэд болдог. Ийм хүүхэд бариа заслаар эдгэрнэ. Тархины даралттай хүнийг сайн ажиглавал аль нэг эсвэл хоёр нүдний доогуур хөхөрсөн байдаг. Энэ хөхрөлтийг гавлын суурь яс хугарсан үед хөхөрдөг хөхрөлтгэй андуурч болохгүй.


7.    Савны гадуурх жирэмслэлт
АЗГ-тай эмэгтэй хүнийг барихдаа сарын тэмдэг ирсэнээс хойш баривал сайн байдаг. Минстраци ирсэнээс хойш 14 хоногийн дараа жирэмслэх магадлал хамгийн өндөр байдаг бөгөөд хамгаалалттай бэлгийн харьцаанд орж байхыг анхааруулах хэрэгтэй. Хэрэв хамгаалалт хэрэглэхгүй бол энэ үед сав ихэнхдээ хөдөлгөөнд ордог учир савны гадуурх жирэмслэлт болж болзошгүй. Хэрэв савны гадуурх жирэмслэлт болсон тохиолдолд хэвлийгээр хүчтэй хатгуулж базалж өвдөнө. Зарим тохиолдолд доошоо өтгөн гадагшлахгүй байж болно, халуурна, толгой эргэнэ, ухаан алдаж унана. Хүмүүс энэ өвчнийг олгой авхуулсны дараах түгжрэлтэй андуурдаг. Түгжрэл бол ухаан алдаж унахгүй. Хэрэв ийм өвчтэй болсон хүнтэй таарвал минстраци хэзээ ирсэн хамгийн сүүлд хэзээ хүнтэй бэлгийн харьцаанд орсон хамгаалалт хэрэглэсэн эсэхийг сайн асууж лавлах хэрэгтэй, урагийг авхуулсаны дараа барих шаардлагатай.

 

    Чамд дурал гэж заяа минь намайг хөтөлсөн    

Чамайг хайрла гэж хорвоо надад тушаасан  

Хамгаас илүү гэж бурхан надад шивнэсэн  

Хайрлаж явья гэж харин би өөрөө шийдсэн                                              

 



Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/index.php?document_srl=4111079&act=trackback&key=fe2
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [87] [4] [Level:9]id: adminadmin 2008-06-27 345333
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] [Level:12]id: ***Энxзaяa******Энxзaяa*** 2009-03-03 247122
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] [Level:12]id: ***Энxзaяa******Энxзaяa*** 2009-03-07 230053
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН [26] [Level:14]ADVertisement 2011-10-19 123328
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [34] [3] [Level:30]id: id: Levi`s 2012-03-16 89629
Зарлал OHUI ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮН БОРЛУУЛАГЧ АВНА 010-9184-0445 file [Level:3]id: id: Ohui & su:m & The history of fo 2013-03-28 45310
23662 hi tuslaach huuhnuudee jiremsen bolohod tusladam em taria bdag bolov uu meddeg hun bval heleed uguuch ee [7] [Level:2]ibcom 2011-01-21 964
23661 ANSAN daxi KHAN BANK mungun shiljuuleg file [Level:2]money$$$ 2011-01-21 249
23660 bvsgvichvvdeesee asuuya tuslaach [2] [Level:2]dalainus 2011-01-21 583
23659 hi.. asuuya..automashin... [3] [Level:1]montaem 2011-01-21 851
23658 СОЛОНГОСТ.. МОНГОЛ ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙД ЮУ ТОХИОЛДОВ ..... [5] [Level:22]**Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-21 837
23657 elgemsuugees ni asuuh ni [1] [Level:1]nakiii 2011-01-21 588
23656 byh torliin banknii batalgaa gargana,,haa baigaa gazar ochij,,010-9821-3721 [Level:4]mgltaun604 2011-01-21 242
23655 VIP KARGONII UTAS HELJ OGOOCH [5] [Level:4]id: id: namuunka 2011-01-21 874
23654 АМЕРИКААС ИРСЭН ORIGINAL ПҮҮЗИЙГ ЗӨВХӨН ЭНДЭЭС! ТА ЯАРАГТУН! MADE IN KOREA LCD- ZURAGT COMPUTER UILDVERIIN UNEER , INTERNETEE UNEGUI HOLBUULAAD BELGEE SONGOOROI. [Level:0]id: SAMSUNG NOTEBOOKSAMSUNG NOTEBOOK 2011-01-21 279
23653 хивснээс ноос маш ихээр гараад байна яaж энийг багасгах уу? [2] [Level:9]id: id: eenee12 2011-01-21 612
23652 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү [Level:4]id: ӨДРИЙН МЭНД 2011-01-21 283
23651 Eej naraas yum asuuy aa [2] [Level:0]comtinue 2011-01-21 681
23650 asuuya huuhnuudee [1] [Level:3]id: id: alsaan 2011-01-21 605
23649 ЭЛГЭМСҮҮД [1] [Level:4]haliungo 2011-01-21 697
23648 Хэрэггүй юманд битгий урам хугарч , бухимдаж бай [1] [Level:5]id: Ээж минь 2011-01-21 446
» Аарцаг нурууны гажилт түүнээс үүсэх өвчинүүд [Level:5]id: Ээж минь 2011-01-21 2625
23646 gereenii bichig emnelgiin bichgeer sungaj ogno,,ajilaas garsan hynd,,010-9821-3721 [Level:4]mgltaun604 2011-01-21 351
23645 ДЭГҮ ИХ СУРГУУЛЬ [Level:1]DAEGUIHSURGUULI 2011-01-21 335
23644 ЖИМОБАЙЛ нэгжийн УРАМШУУЛАЛ 10%, 20% [Level:0]gnew1 2011-01-20 409
23643 immigration [9] [Level:1]bananas 2011-01-20 959
23642 **ГОО САЙХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ БҮХ ТӨРЛИЙН ШИВЭЭС 010-7218-7238 file [Level:1]id: ollen 2011-01-20 270
23641 ХҮҮХЭДТЭЙ БҮСГҮЙЧҮҮД БҮГД АНХААР!!!!!! ӨГЧ БОЛОХГҮЙ!!!! [Level:22]**Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-20 566
23640 hi tursun eejuudees ? [1] [Level:2]olz_omog 2011-01-20 672
23639 Eej naraas yum asuuy aa [5] [Level:0]comtinue 2011-01-20 915
23638 бугуйвч , , даралт ,эрүүл мэнд ( та яарна уу хэдхэн ширхэг үлдлээ ) file [Level:2]hdgfsagff 2011-01-20 326
23637 Эр хүн хайртай хүүхнээсээ өө сэв хайгаад эхэлвэл… [Level:5]id: Ээж минь 2011-01-20 660
23636 Найз бүсгүйчүүд [14] [Level:5]id: Ээж минь 2011-01-20 690
23635 chihnii hagalgaanii talaar? [3] [Level:5]telmuunee 2011-01-20 1309
23634 ILSAN PAJUD HOLDOOSON BUUZ PIDAL [Level:2]DVT 2011-01-20 243
23633 Ta ooriin zurhaigaa uzeerei [Level:1]gegeehen 2011-01-20 639
23632 Гоо сайхны үс шилжүүлэн суулгах эмчилгээ [Level:4]KIMA 2011-01-20 631
23631 hi 노원구-d amidardag bvsgvichvvd eejvvdtei taniltsii [1] [Level:1]id: id: vvriin tuya 2011-01-20 589
23630 *,,СOЛOНГOС ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ **( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** 010-7566-7074 [Level:0]id: HI***KOREA 2011-01-20 420
23629 Elgemsuu bolon eejnaraa helj ogch tuslaach [5] [Level:2]sanata 2011-01-20 692
23628 Үргэлж гомдоллож байдаг найз эмэгтэйтэй бол яах вэ? [Level:5]id: Ээж минь 2011-01-20 503
23627 Хүүхдийн чих, хамар хамгийн эмзэг эрхтэн [Level:5]id: Ээж минь 2011-01-20 813
23626 asuuh yum bn [2] [Level:6]nandin2 2011-01-20 628
23625 ====ТҮНДЭМҮН ОХУЙ САЛОН===== Цагаан сарын бэлэгтэй сет ГОО САЙХНЫ ШИВЭЭС [Level:1]id: id: ~ELLY~ 2011-01-20 357
23624 naidbartai ajilaas gargaj chadh gazar bnuu bnu tuslaach ????/ [2] [Level:4]귀염토끼 2011-01-20 505
23623 orchuulj ogooch ? [3] [Level:5]telmuunee 2011-01-20 713
23622 НӨХӨРГҮЙ ХҮҮХНҮҮД НААШАА АНХААР [2] [Level:22]**Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-20 905
23621 Азтай охин арван нас хүрчээ [2] [Level:5]id: Ээж минь 2011-01-20 715
23620 НУУЦ ШИВНЭЭ БАЙНА [1] [Level:22]**Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-20 510
23619 МЕССЕНЖЕРЭЭР АНХААРААД ....... [4] [Level:22]**Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-20 747
23618 Nadad zovlooch [3] [Level:3]id: id: NEW elle 2011-01-20 850